Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

М.Энхсайханд гишүүд Тавантолгойн асуудлаар асуулга хүргүүлжээ

Монгол Улсын сайд М.Энхсайханд УИХ-ын нэр бүхий 16 гишүүн санал асуулга хүргүүлжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, М.Зоригт, Су.Батболд, Х.Баттулга, Ж.Батзандан, Х.Болорчулуун, О.Баасанхүү, С.Ганбаатар, Д.Ганбат, Ц.Даваасүрэн, Ц.Оюунбаатар, Д.Сумьяабазар, Я.Содбаатар, Г.Уянга, Л.Цог, Б.Чойжилсүрэн нар дээрх асуулгыг хүргүүлсэн аж.

Уг асуулгад, "Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-ыг үндэслэн Улсын Их Хурлын гишүүдээс Тавантолгой ордыг ашиглах төсөлтэй холбогдуулан дараах асуулгыг тавьж байна. Үүнд:

1. Үндэсний аюулгүй байдлыг  хангах тухайд:

1.1 Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын (цаашид Үзэл баримтлал гэнэ) 3.1.2.5 "Хил орчмын бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэхдээ үндэсний нэгдмэл ашиг сонирхлыг дээдэлж, Монгол Улсын бүрэн эрхэт байдал, хил хязгаар, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг бататгах зарчмыг үндэс болгоно”,

1.2 Мөн үзэл баримтлалын 3.2.1.4 "... дэд бүтцийн салбарын хөгжлийг үндэсний аюулгүй байдлын шаардлагад нийцүүлж, хөрөнгө оруулалтанд эдийн засгийн үр ашгийг шалгуур болгоно. Төмөр замын сүлжээг байгуулахдаа Монгол улсын үндэсний ашиг сонирхлыг эрхэмлэнэ”,

1.3 Мөн үзэл баримтлалын 3.1.2.7 "Хилийн дагуух орон нутгийн хөгжлийн бодлого, гадаад харилцаа нь төрийн нэгдсэн бодлогод захирагдана”

1.4 Мөн үзэл баримтлалын 3.2.4.1 "эрдэс баялагын салбарыг хөгжүүлэхдээ үндэсний аюулгүй байдлын баталгааг хангахыг чухалчилж, түүхий эдийн хавсарга, гадаад, дотоодын улс төр, бизнесийн ашиг сонирхлын сөргөлдөөний талбар болох, байгаль орчныг доройтуулахаас сэргийлнэ. Уул уурхайн ил тод, хариуцлагатай байдлыг дээшлүүлж, орлогод тавих  хяналтыг сайжруулна” гэж тус тус заажээ

Тавантолгойн ордыг ашиглах хэлэлцээрт эдгээр заалтууд хэрхэн хангагдаж байгаа болох,

2. Улсын Их Хурлын шийдвэрийн тухай:

2.1 Тавантолгойн ордыг ашиглахаар хөрөнгө оруулагч нартай хийж байгаа хэлэлцээрт Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоол болон 2012 оны 18 дугаар тогтоолд заасан Монгол Улсын иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх  хувьцаа болон бусад нөхцөл, шаардлагуудыг хэрхэн хангаж байгааг эдгээр тогтоолын заалт тус бүрээр тодорхой тайлбар өгөх,

2.2 Тавантолгойн ордыг ашиглах санал өгсөн консорциум нь Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийн 5/-д заасан хөрөнгө оруулалт, төслийн удирдлага, дэд бүтэц, олборлолт, үйлдвэрлэл, тээвэрлэлт, борлуулалт хийх эрхийг бүгдийг авахаар санал болгож байна уу, зөвхөн олборлолт хийх эрхийг авахаар санал болгож байгаа эсэхийг тодорхой тайлбарлах,

3. Хөрөнгө оруулагчийн эрх зүйн байдлын талаар:

3.1 Тавантолгойн ордыг ашиглахаар хамтран байгуулж байгаа "Төсөл хэрэгжүүлэх компани”-д хөрөнгө оруулж байгаа хөрөнгө оруулагчдийн эрх зүйн байдлыг тодорхойлох, хөрөнгө оруулагч тус бүр ямар улсын хуулийн этгээдүүд болох,

4. Хөрөнгө оруулагч талуудын хувьцааны бүтцийн тухай:

 4.1 Тавантолгойн ордыг ашиглахаар байгуулж байгаа "Төсөл хэрэгжүүлэх компани”-д хамтарч байгаа гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагч талуудын эзэмших хувь хэмжээг хөрөнгө оруулагч тус бүрээр танилцуулах,

4.3 Тавантолгойн ордыг ашиглах "Төсөл хэрэгжүүлэх компани”-д дотоодын хөрөнгө оруулагчид  51%-с доошгүй хувийг  эзэмшиж чадаж байгаа эсэх,

4.4 Японы "Сумитомо корпораци” Тавантолгойн ордыг ашиглах "Төсөл хэрэгжүүлэх компани”-д хувь эзэмшин оролцож байгаа эсэх, оролцож байгаа бол түүний эзэмших хувьцааны хувь хэмжээ хэд болох,

4.5 Тавантолгойн ордыг ашиглах "Төсөл хэрэгжүүлэх компани”-д Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "ММС” (Mongolian Mining Corporation) компани ямар нэгэн оролцоотой эсэх,

5. Хөрөнгө оруулагчтай хийж байгаа хэлэлцээрийн явцын тухай:

5.1 Тавантолгойн ордыг ашиглах төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулагчидтай  ямар, ямар гэрээнүүд байгуулахаар хэлцэл хийж байгаа болох,

5.2 Талуудын байгуулахаар хэлэлцэж байгаа бүх гэрээний төслүүдийн хуулбарыг асуулга тавьж байгаа гишүүдэд хүргүүлэх,

5.3 Хөрөнгө оруулахаар санал өгсөн компаниудын үйл ажиллагаанд санхүү болон хуулийн дүн шинжилгээ хийсэн эсэх, хийгээгүй бол хийх эсэх,

5.4 Хөрөнгө оруулагч компаниудын аудит хийсэн албан ёсны тайлан тэнцэлтэй танилцсан эсэх,

5.5 Хөрөнгө оруулагч компаниуд хэлэлцээрт олон улсын нэр хүнд бүхий мэргэжлийн  ямар, ямар зөвлөх ажиллуулж байгаа тухай мэдээлэл, Монголын талд олон улсын нэр хүнд бүхий мэргэжлийн зөвлөхүүд ажиллаж, мэргэжил арга зүйн зөвлөлгөө өгч байгаа эсэх,

5.6 "Төсөл хэрэгжүүлэх компани” нь "Эрдэнэс ТТ” компанид Тавантолгойн ордын лиценз ашиглалтын төлбөр төлөхөөр санал болгосон байна. Ашиглалтын төлбөрийн хэмжээ хэд болох, энэ төлбөрийг ямар аргачлалаар тооцож байгаа болохыг тайлбарлах,

6. Төмөр замын асуудлаар:

6.1 Концессийн тухай хуулийн 17.1.1 дэх заалт болон түүнийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс гаргасан 2011 оны 35/32 дугаар зөвлөмжийн 1 дэх заалт зөрчигдөж байгаа эсэх,

6.2 Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн 2012 оны 07/04 дүгээр зөвлөмжийн 2 дах хэсгийн 1-д заасан "Сайншанд-Тавантолгой-Ухаахудаг-Гашуунсухайт, Сайншанд-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замыг нэгдсэн сүлжээ болгох зорилго хангагдаж байгаа эсэх,

6.3 "Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн е/ заалт нь төмөр замын асуудлаар өмнө гарсан Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн зөвлөмжүүд болон Улсын Их Хурал, Засгийн Газрын бусад шийдвэртэй нийцэж байгаа эсэх,

6.4 Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг тус ордыг ашиглах "Төсөл хэрэгжүүлэх компани” эзэмшихээр санал болгожээ. Ингэснээр "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын 3.2.3.1-д заасан бусад уул уурхайн ордуудын бүтээгдэхүүнийг тээвэрлэх  нөхцөл хэрхэн хангагдах,

6.5 Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 1-д зааснаар Тавантолгойн орд нь стратегийн орд юм. Тиймээс "Тавантолгой-Гашуунсухайт”-ын чиглэлийн төмөр замын суурь бүтэц нь ”Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын 2.2.3-т зааснаар улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой суурь бүтэц болно. Энэхүү бодлогын бичиг баримтын 6.3.1 болон 6.1.4 дэх заалтуудаас харахад улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой төмөр замын суурь бүтэц нь төрийн өмчлөлд бүрэн байх агуулгатай байна.

 "Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын суурь бүтцийн 51% нь 30 жилийн дараа төрд  шилжих нөхцлөөр хэлэлцээр хийж байгаа нь  дээр заалтуудтай зөрчилдөж байгаа эсэх, Дээрх асуулгын хариуг  Улсын Их Хурлын чуулган дээр танилцуулна уу" гэжээ.


Б.Туул montsame

М.Энхсайханд гишүүд Тавантолгойн асуудлаар асуулга хүргүүлжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 11:58
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

Өнөөдөр, 10:17
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани