Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гурван сая дахь иргэнээ өлгийдөж, Тавантолгой хөдөлж эхэллээ

Гурван сая дахь иргэнээ өлгийдөж, Тавантолгой хөдөлж эхэллээУлсын төсвийн орлого нэг их наяд гаруй төгрөгөөр тасарч, инфляц хоёр оронтой тоонд тогтмол хадгалагдаж, гадаадын хөрөнгө оруулагчид биднээс нүүр буруулсаар шинэ онтой золгосон. Түүнээс хойш бүтэн нэг сарыг ардаа орхилоо. Энэ хугацаанд улс орны эдийн засгийн амьдралд гарсан зарим нэг өөрчлөлт, хийсэн ажлын талаар тоймлон хүргэж байна.

 

Тавантолгойтой зэрэгцэн ташаа мэдээлэл цацагдлаа

Мэдээллийн зарим хэрэгслээр "TBF international Group" гэдэг компани Тавантолгойн төсөлд таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байгаагаа манай Засгийн газарт илэрхийлсэн тухай мэдээлэл цацагдсан нь "эвэртэй туулай үзсэн" мэт хүмүүсийн чихийг сортойлгов. Тухайн компани дээрх хөрөнгө оруулалтынхаа баталгаанд Тавантолгойн ордын нийт нөөц (6.4 тэрбум тонн нүүрс)-ийн 900 сая тонныг борлуулах эрхийг авах, санхүүжилтийнхээ хоёр тэрбум ам.долларыг эдийн засгийн хүндрэлтэй байдлаасаа гарахдаа Засгийн газар ашиглаж болох тухай дурдсан байна. Хэрвээ ийм таатай нөхцөлтэй томоохон хөрөнгө оруулалтын санал ирсэн бол манай улстөрчид уухайн тас шүүрч аваад танай, манай нам олж ирсэн гээд бөөн маргаан хэрүүл болох байсан биз. Аз болоход энэ нь Засгийн газар болон холбогдох өндөр дээд албан тушаалтанд албан ёсоор ирүүлээгүй санал юм байна. Үүнийг Монгол Улсын сайд М.Энхсайхан баталгаатай хэлснээр асуудал тэгсхийгээд намжлаа. Харин Тавантолгойн хөрөнгө оруулагчид, Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтын хэлэлцээрийн эхний шат өндөрлөж, хоёрдахь шатных нь эхлээд байгаа юм

 

Өрийн дээд хэмжээг багасгав
Ч.Сайханбилэгийн Засгийн газраас гадаадаас зээл авах, хөренгө босгох аж ахуйн нэгжүүдэд баталгаа гаргаж өгөх зорилгоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, өрийн таазыг 70 хувьд хүргэх саналаа УИХ-д өргөн барьсан боловч маргаан дэгдээсэн. Төслийг татаж, дахин өргөн барихдаа өрийн таазыг ДНБ-ий 60 хувьд хүргэх саналтай байсан ч МАН-ын бүлгийн гишүүдийн шаардлагаар 58.3 хувь болгож, олонхийн саналаар баталсан юм. Гэвч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, шаардлагатай тохиолдолд өрийн дээд хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг оруулж ирэхийг үгүйсгэхгүй гэж зөрүүдэлсэн нь МАН-ын бүлгийн гишүүдийн эгдүүцлийг хүргэсэн боловч АН-ынхан санасандаа бараг хүрсэн гэж хэлж болно. Ямартай ч тэд 2018 он гэхэд өрийн таазыг ДНБ-ий 40 хувьд хүргэнэ гэсэн амлалттай байгаа билээ.

 

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлжээ
Таван жилийн өмнөөс олгохоо зогсоосон хайгуулын тусгай зөвшөөрлийг өнгөрсөн долоо хоногийн даваа гаригаас эхлэн олгож байгаа юм. Эхний удаад 30 компани хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүсэлтээ ирүүлснээс тавд нь олгохоор болжээ. Энэ чиглэлийн тусгай зөвшөөрлийг нийт нутаг дэвсгэрийн 19.9 хувь буюу 31 сая га-д олгохоор төлөвлөөд байгаа юм. Ийм хэмжээний талбайд зөвшөөрөл олгосноор жилдээ 1-1.5 тэрбум төгрөгийн орлого олохоос гадна Монгол Улсын эрдэс баялгийн нөөц нэмэгдэж, улсын эдийн засаг, дархлаа өснө гэж салбарын яам үзэж байгааг албаны эх сурвалж хэлж байна.

 

Монголчууд гурван саяулаа боллоо

Энэ сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Далашадгад сумын харьяат Э.Хатанболд, Г.Аззаяа нарын гэр бүлд ууган охин нь мэндэлснээр Монгол Улсын гурван сая дахь иргэн боллоо. 1962 оны аравдугаар сард нэг сая дахь, 1988 оны долдугаар сарын 10-нд хоёр сая дахь иргэнийг тодруулан алдаршуулж, хоёр өрөө байраар мялааж, тухайн едер төрсөн 271 хүүхдээс 25-ыг нь чацуутнаар бүртгэж байжээ. Харин гурван сая дахь иргэнтэй нэг өдөр төрсөн 181 (үүний гурав нь гадаадад мэндэлсэн) иргэнийг чацуутнаар бүртгэж, хамгийн ойрхон хугацаанд төрсөн 29 хүүхдэд гурван сая төгрөгийн урамшуулал олгох болсон байна. Монгол Улсын иргэн нэг саяар нэмэгдэх бүрт улс орны эдийн засаг ямар байсныг дараахь хүснэгтээс харж болно. Гурван сая дахь иргэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Монголжин хэмээх нэрийг хайрласан бөгөөд хоёр өрөө байр (70 сая төгрөгт багтах)-аар мялаах юм.


"Бүсээ чангалах" амагдалтай төсвийг баталлаа
УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн төслийг хуулийн хугацаанаас нь өмнө баталлаа. Улсын төсөв энэ онд алдагдалтай байхаар тооцжээ.

Терийн өндөр дээд албан тушаалтнуудын энэ онд зарцуулах хөрөнгийн багцыг баталсан бөгөөд Сангийн сайд (2.9 их наяд), Боловсрол, шинжлэх ухааны сайд (1.9 их наяд) нар толгой цохиж байна.

Засгийн газрын үнэт цаас эрэлт ихтэй байна
Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсч хөгжсөний 24 жилийн ойн өдөр буюу энэ оны нэгдүгээр сарын 19-нд Сангийн сайд Ж.Эрдэнэбат тухайн өдрийн (4896 дахь) арилжааг нээж цан цохисон байна. Энэ өдөр Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг албан ёсоор эхлүүлсэн юм. ЗГҮЦ-ны анхны арилжааг Монголбанкаар дамжуулан 2012 оны арванхоёрдугаар сард зохион байгуулж байсан бөгөөд 10 тэрбум төгрөгийн ЗГҮЦ арилжаалахаар нийтэд мэдээлсэн ч 29.0 тэрбум төгрөгийн үнэт цаас худалдаж авах санал ирж байжээ.

Өнгөрсөн долоо хоногт ЗГҮЦ-ны анхдагч захзээлийн арилжаагаар 19.6тэрбум, хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 17.2 тэрбум төгрөгийн үнэт цаасыг компаниуд худалдан авсан байна. Ийнхүү ЗГҮЦ-ны эрэлт ихтэй байгаа нь зах зээлийн хөрвөх чадварыг сайжруулж, үнэт цаасны хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна хөрөнгө оруулагчид ЗГҮЦ-ыг өдөр бүр худалдаж авах, төлбөр төлөх хугацаанаас нь өмнө эргүүлэн худалдах боломжийг нээж байгаа юм.

Төв банк мөнгөний боллогын хүүгээ өсгөв
Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл оны эхний сарын дундуур хуралдаж, бодлогын хүүгээ нэг нэгжээр өсгөж 13 хувь болгох шийдвэр гаргасан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд инфляцын бүтцэд тогтвортой эерэг өөрчлөлт гарч, өнгөрсөн оны эцэст 11 хувьд хүрч буурсан ч төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн өөрчлөлт болон төрийн зохицуулалттай (эрчим хүч, бензин шатахуун зэрэг) үнийн өсөлтийн нөлөөн дор суурь инфляц 12.6 хувьтай өндөр хадгалагдсаар байгаа нь ийм
арга хэмжээ авахад хүргэжээ. Үүнээс гадна эдийн засагт орж ирэх гадаад валютын урсгал татарч, гадаадын шууд хөрөнгө оруулалт сүүлийн гурван жилд 6.4 тэрбум ам.доллараар буурсан байна. Энэ бүхний улмаас богино хугацаанд нийт эрэлт, урсгал тэнцлийн алдагдлыг бууруулах, инфляцыг тогтвортой байлгах, санхүүгийн болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжихээр дээрх шийдвэрийг гаргасан гэж Монголбанкны холбогдох албаныхан тайлбарлаж байлаа.


Д.МӨНХЖАРГАЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Гурван сая дахь иргэнээ өлгийдөж, Тавантолгой хөдөлж эхэллээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани