Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Тавантолгойн өмчлөлийн 51 хувийг манайхан буруу хараад байна"

"Тавантолгойн өмчлөлийн 51 хувийг манайхан буруу хараад байна"Монгол Улсын сайд М.Энхсайханаас тодрууллаа.

 

-Тавантолгойг тойрсон асуудлууд сүүлийн үед их яригдаж байна. Төслийн талаар ярихгүй юу?

 

-Тавантолгойн төсөл тав дахь жилдээ явж байгаа уралдаант шалгаруулалт. Энэ хугацаанд Монголчууд төмөр замын талаар хангалттай улс төржсөн. Тавантолгой төслийг урагш нь явуулахын тулд Монголын хуулийг л мөрдөх ёстой. Монгол төмөр замын тээврийн тухай хуулийн зургадугаар заалтад төмөр зам бол стратегийн чухал ач холбогдолтой. Монгол Улс 51 хувийг нь өмчлөх ёстой. Гэхдээ уг үйл ажиллагаа нь явахгүй байгаа бол дараах биелүүлэх тодорхой нөхцөлтэйгээр барьж байгуулаад ашигласны үндсэн дээр төрд 51 хувийг шилжүүлэх гэсэн заалт дотроо бий. Түүнээс гадна Төмөр замын бодлогоо баталсан. Үүнд төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар барьж байгуулаад дараа нь 51 хувийг нь төрд шилжүүлнэ гээд бүх зүйл нь нээлттэй байгаа. Бид 51 хувь дээр дэндүү их улс төржсөн. Хуулийн олон гарц байгааг харахгүй зөвхөн нэг гарцтай юм шиг явлаа. Манай улс төрчид энэ талаарх ойлголтоо цэгцлэх хэрэгтэй.

 

-2012 онд 121 дүгээр тогтоол гарч байсан. Уг тогтоолоор Монгол төмөр зам компани Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барих ёстой гэсэн байна. Үүнийг хүчингүй болгоогүй байж араас нь 268 дугаар тогтоол гарган хөрөнгө оруулагчид Тавантолгойг өөрийн хөрөнгөөр барьж 30 жилийн дараа улсад хүлээлгэн өгнө гэсэн нь асуудал болоод байгаа юм биш үү?

 

 

-Төмөр зам бүтээн байгуулалт хийнэ гэдэг нь асар их мөнгө шаардсан ажил. Зам барихаас шал өөр асуудал. 51 хувийг бид өмчилнө гэх юм бол ямар ч хөрөнгө оруулагчид 51 хувьдаа таарсан хөрөнгөө өөрсдөө гарга гэж хэлнэ. Тийм чадамж Монголын төрд байхгүй. Тиймээс Төмөр замын тээврийн тухай хуулийн зургадугаар зүйлд хувийн хэвшлийг дайчлаад тодорхой хугацааны дараа эргүүлэн авах нөхцөлтэйгээр хөрөнгө оруулалт оруулж болно гэсэн заалтыг хэрэглэж бид урагшаа явах шаардлага бий. Хэрэв өөрөө мөнгөө гаргачихдаг мөнгөтэй улс байсан бол энэ асуудал хөндөгдөхгүй. Нэгэнт алдсан зүйлтэйгээ зууралдаад байх биш хуульд байгаа өөр заалтыг ашиглах боломжтой.

 

-Тэгэхээр 121 дүгээр тогтоолыг хүчингүй болгох ёстой гэсэн үг үү?

 

-Уг тогтоол хэрэгжин явсан ч үр дүнгээ өгөөгүй. Тийм ч болохоор УИХ Эдийн засгийг эрчимжүүлэх 34 дүгээр тогтоол гаргаснаар энэ асуудал явж байгаа юм.

 

-Тавантолгойн хэлэлцээр ямар шатандаа явна вэ?

 

-Тавантолгой харьцангуй гайгүй яваа. Улс төрчид нь өөр хоорондоо хардаж сэрдэж, улс төрийнхэрүүлд татаж оруулаад энэ төслөө хагалаад хаячихгүй бол явах учиртай. Гадаад талаа харсан ч гэсэн Монголын талаар олигтойхон мэдээлэл ч гарахгүй байна. Дотоод талаасаа ч харсан Монгол Улс эдийн засгийн хүнд байдалд байгаа. Ингээд харсан ч гэсэн энэ төсөл урагшаа явах ёстой. Улс төрчид нэгдмэл ойлголтод хүрээсэй. Энэ төслөө хурдан явуулаасай л гэж бодож байна.

 

-Юуг нь буруу хараад байгаа юм?

 

-Тавантолгойн өмчлөлийн 51 хувийг буруу зөрүү хараад байгаа юм. Улс төрчид энэ талаар олон удаа ярьсан. Хөрөнгөө гаргаж бүтээж чадаагүй байж ингэж болохгүй л дээ. Хөтөлбөрөө хэрэгжүүлээд дараа нь 51 хувийг нь төрд шилжүүлэхээр явж болох хувилбарыг явуулъя гэхээр маргаан дэгдээгээд байгаа нь хууль бус зүйл болж байгаа юм.

 

-Төмөр зам барихад нийт хичнээн төгрөг хэрэгтэй юм бэ?

 

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 270 км төмөр зам барихад нэг тэрбум 160 сая ам.доллар шаардлагатай гэж ТЭЗҮ нь гарсан. 51 хувийг нь өмчилнө гээд байгаа бол 500 гаруй сая ам.доллар гаргах шаардлага тулгарна. Бид яваад алдсан замаараа дахин явмааргүй байна.

 

-УИХ-ын нэр бүхий гишүүд танд хандан асуулга тавьсан байна лээ. УИХ, Засгийн газраас шахалт үзүүлж байгаа зүйл бий юу?

 

-Би бол том юм харахгүй л байна. Улс төрчдийн ойлголтыг будилуулах, хэрүүл рүү уруу татах гэсэн үйлдлийг харин харж байгаа. Хэвлэл мэдээллийнхний тусламжтайгаар энэ явдал газар авахгүй байна л даа.

 

-500 сая ам.долларыг консерциумаас өгнө гэсэн яриа гарсан ч одоо больсон сураг байх юм?

 

-Бид төмөр замд маш их хэмжээний мөнгө хийсэн. Түүнийгээ гаргуулж авмаар байна. Төмөр замын энэ төслийг цааш нь явуулахад хөрөнгө оруулагч толгойгоороо хариуцаж байгаа тул энэ нь ойролцоогоор 230 сая ам.долларын асуудал яригдаж байна. Мөн бид эх орны хишиг гээд Чако компанид их хэмжээний өр тавьсан. Тэр өрийн үлдэгдэл 133 сая ам.доллар. Уг мөнгийг хөрөнгө оруулагч өөр дээрээ бүрэн үүрэх ёстой гэсэн бодолтой байна. 230 дээр 133 сая ам.доллар нь нэг утгаараа Монголын талд эерэг баланстай гарна. Манай банк санхүүгийн байдал, эдийн засаг хүнд байгаа тул урьдчилгаа мөнгө авчихъя гэсэн бодолтой байгаа. Консерциум уралдаант шалгаруулалт явуулах үед 150 сая ам.долларын урьдчилгаа өгөхөд бэлэн. Гэхдээ дараа биднээс авах ашгаасаа эргэн төлөх нөхцөлтэйгээр өгч болно гэсэн. Ингээд бодохоор ойрмогхон санхүү, эдийн засаг гэх мэт асуудал болчихсон зүйлсээ шийдэх боломжтой. Бид Тавантолгой төслийг ярьж 5-6 жил хэрэлдэж явахдаа улсын нуруун дээр 700-800 сая ам.долларын өр үүсгэсэн байна лээ. Ийм байдлаас болж эдийн засаг доройтож, ийм байдлаас болж банкуудын байдал хүндэрсэн. Явж ирсэн алдаануудаа зөв хараад дундуур нь гарч ирэх хэрэгтэй. Монголын улсын алсын эрх ашгийг зөв авч явах вэ гэдгээ бодох ёстой. Үүнийг хийхийн тулд олон улсын стандарт, практикийг мэддэг байх шаардлагатай.

 

-Өнгөрөгч долоо хоногт Шинхуа компанийнхан Монголын төмөр зам компани дээр ажилласан гэсэн. Ямар асуудлуудыг хэлэлцсэн юм бол?

 

-Монголын төмөр зам Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд хэрхэн яаж ажилласан ямар хөрөнгө оруулсан, ямар гэрээгээ явсан гэдгээ хөрөнгө оруулагч талдаа үзүүлэх учиртай. Тиймээс ажлын хэрэгцээт гэсэн материалаа үзүүлэх болсон. Нийт материалынх нь хэмжээ 17 мянган хуудас байсан. Тиймээс олон улсын дагуу дата рүүмийг ажиллуулж хөрөнгө оруулагчид түүнийг нь ирж хараад зөв буруугаа ярина. Ядаж л Монголын тал уг хэлэлцээрт сэтгэл гаргаад сууж байна шүү гэдэг итгэлийг олж авахад дата рүүм чухал ач холбогдолтой. Үүн дээр Хятадын хөлсөлж авсан Делойт компанийнхан сууж байгаа. Гэтэл манайхан үүнийг буруугаар ойлгоод нэг компанийн байранд гадныхан ирээд эзэлсэн мэтээр ташаа ойлгоод байна. Мега төсөлд буруу мэдээлэл өгөөд байвал хагарах аюултай.

Үйлдвэрлэх, тээвэрлэх, борлуулалтыг Хөрөнгийн биржид бүртгэлтэй MMC, Шинхуа, Сумитомо консерциум хариуцаж байгаа юм.

 

-Сумитомо ганцхан борлуулалтад оролцоно гэхээр хил давуулаад зөөхөөр дахиад л өртөг нэмэгдэх юм биш үү?

 

-Өнөөдрийг хүртэл манай нүүрс гаргаж байгаа компаниуд Хятадын хамгийн хямдхан зах зээлд гарч байсан. Манай нүүрсийг Хятадын хойд хэсэгт байгаа компаниуд аваад өөрсдийнхөө нүүрстэй холин Тавантолгойн нүүрс гээд үнэ хүргэж зардаг байсан юм. Тэгэхээр бид өөрсдөө гарах хэрэгтэй. Өөрсдийнхөө нэрээр, өндөр үнээр нүүрсээ зах зээлд гаргах шаардлагатай. Өндөр үнэтэй зах зээлд хүрье гэхээр хамгийн хүндрэлтэй нь тээврийн асуудал байдаг. Хятадын нутгаар дамжин өндөр үнэтэй зах зээлд хүрэхэд Шинхуагийн үүрэг маш их. Цаана нь Японы том гангийн үйлдвэрүүдэд нүүрсээ нийлүүлэхэд Сумитомогийн үүрэг мөн л их. Тиймээс Сумитомо энэ төслийн 20-30 хувийг баталгаа болгож авна. Баталгаа болгож авснаа Японы гангийн үйлдвэрүүдэд хүргэж өгнөө гэдэг нь тэр хэмжээгээр бидний үнэ цэнийг өндөрт өргөж байгаа юм. Сумитомо энэ төслөөс эцсийн бүтээгдэхүүн гаргана гэж байгаа нь өөрөө энэ төсөлд бусад банкуудаас мөнгө босгох бололцоог нээж өгч байгаа юм. Үүнийг ойлгохгүйгээр яриа гарч байгаа нь хүндрэл үүснэ шүү гэдгийг хэлмээр байна.

 

-30 жилийн хугацааг наашлуулах боломж байхгүй юу гэж байна?

 

-30 жилийн хугацаа бол олон улсад байдаг практик. Бид яагаад хугацаагаа шахаж өгч байгаа юм бэ гэхээр манай төрийн өмчийг мөнхийн авахгүй гэдгийг хэлж байгаа юм. Энэ хугацаандаа ихээхэн хөрөнгө оруулалт хий. Тэр хөрөнгө оруулалтдаа 30 жилд нөхөж аваа л гэдэг зүйлийг хэлж байна. Бид татвараа авна. Бүх хяналтаа тавина. Хугацааг наашлуулж болно гэхдээ хөрөнгө оруулагчид энэ хугацаанд амжихгүй нь ээ гээд хөрөнгө оруулахаа болих эрсдэлтэй. Энэ агуу том төсөл элдэв улс төржилт, хардлагын дунд явдаг тул янз бүрийн мэдээлэл цацах нь буруу.

 

-1072 хувьцааны үр шимийг монголчууд хэзээ үзэх юм бэ?

 

-Эрдэнэс Тавантолгой компанийн 20 хувийг ард түмэндээ хувьцаа болгоод өгчихсөн юм билээ. Тэгэхээр Их хурлын шийдвэрт өөрчлөлт орохоос нааш 1072 хувьцааг амилуулахад хэцүү. Гэхдээ бидний хэлэлцээр сайн явбал уг хувьцааг амилуулах санхүүгийн бололцоо бүрдэнэ.

 

М.Энхболд

"Тавантолгойн өмчлөлийн 51 хувийг манайхан буруу хараад байна"
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өнөөдөр, 13:10
Өчигдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани