Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Өршөөлийн буюу ил тод байдлын хууль гэгчийн цаад талд...

 Өршөөлийн буюу ил тод байдлын хууль гэгчийн цаад талд...Хулгайч нарын "хувьсгал" буюу дархлагдсан хулгайч байлгах бодлого

/Өршөөлийн буюу ил тод байдлын хууль гэгчийн цаад талд.../

    Өнөөгийн манай төр засгийн "бодлого”-ыг "Хулгайчийн бодлого” буюу хулгайчийн сэтгэл зүйд хөтлөгдсөн бодлого гэж, ер нь 1990 оны "Ардчилсан хувьсгал” гэдгийг Монголын ард түмний итгэл сэтгэлээр тоглосон "хулгайч нарын хувьсгал” гэж албан ёсоор оноон нэрлэж түүхэнд тэмдэглэх нь, энэ нэрээр ярьж, бичиж хэвших нь илүү оновчтой, зөв тодорхойлолт болох биз ээ.


    Хулгайчийн хүсэл эрмэлзлэл сэтгэл зүй ямар байдаг юм бэ? гэж асуух хүн гарахгүй байх.
Мэдээж хулгайч гэдэг бол 1-рт яаж ч эвдлэн сүйтгэх бай хамаагүй, хичнээн хүний амьдралыг хохироогоод ч хамаагүй бусдын юмыг завших, 2-рт түүнийхээ төлөө ямар нэг ял шийтгэл хүлээхгүй байх гэсэн хоёр л хүсэл эрмэлзлэлтэй байдаг. Би хулгай хийчихлээ, бусдыг хохироочихлоо, тиймээс ял шийтгэл хүлээе гэж хэлсэн хулгайчийг та үзсэн үү?! Үгүй. Харин ч хулгай хийсэн гэмт хэргийнхээ төлөө ямар нэгэн ял шийтгэл эдлэхгүйгээр "дархлагдах” хүсэл эрмэлзлэл бол хулгайч, гэмт хэрэгтний л ганц хүсэл. Хулгай луйвраа монголын ард түмний төлөө хийсэн гавъяат үйлс мэтээр "дэмийрэх” нь тэдний сэтгэл зүйн онцлог юм.
    Үүнийг өмнөх нийгмийн үед Монголын ард түмний бүтээн бий болгосон их хөрөнгийг өмч хувьчлал нэрээр хэдэн хулгайч, луйварчин хуваан завшихдаа Улс орны эдийн засгийн үндсийг бүгдийг нь бүрэлгэн сүйтгэсэн жишээнээс та бид тодорхой мэдэх билээ.
    Тэр л хулгайлах сэтгэлгээ, хулгайч нарын хүсэл сонирхлыг төрийн бодлого хэмээн бид андуурсаар өнөөдрийг хүрлээ. Одоо бүгдээрээ эрүүл ухаанаар эргэцүүлээд харцгаая!


Тухайлбал өнөөдөр эдийн засгийн өршөөлийн хууль буюу ил тод байдлын тухай хууль гэгч улс оронд ямар хэрэгтэй талаар хулгайч луйварчид яаж солиорч байгааг хар л даа. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважавын бичсэн "Ил тод байдлыг дэмжих хуулийн эргэн тойронд ...” гарчигтай нийтлэлд "Манайд өмнө нь  гарсан Татварын өршөөлийн хоёр ч хуульд ААН, хувь хүн, аль алиныг нь 100 хувь хамруулж чадаагүйгээс олон боломжоо алдсан. Нэг үе эдийн засаг 17 хувь хүртэл өсөхөд өршөөлд хамрагдаагүй этгээдийн орлого хоёр дахин багасч, нэг тайлан баланстай болж хамрагдсан хүмүүс санхүүгийн эрх чөлөөгөө эдлээд орлого нь 3-5 дахин нэмэгдсэн. Тэр үед дөрвөн тэрбум ам.доллар ил гарсан. Ингэснээр эдийн засаг өссөн.” гэж ёстой л ичих булчирхайгүй худлаа залсан бол мөн "Өглөөний сонин”-д хэвлэгдэж, цахим хуудсуудад тавигдсан "Өршөөлийн хууль эдийн засгийн хямралаас гарахад ихээхэн тус хvргэсэн” гарчигтай үгүүлэлд "2007 оны татварын өршөөлийн хууль 2009 оны санхvvгийн хямралыг давахад ихээхэн тус болсон. Тухайн vед ... төрийн "ивээлийг” хvртэн, vvцээ задалж, дөрвөн тэрбум ам.долларыг эдийн засгийн эргэлтэд оруулсан тvvхтэй” гэж санаан зоргоороо буржээ. Нэрнийхээ өмнө "Урбаник” гэх тодотголтой байгаад сүүлдээ "урваа-1" гэж "цоллуулах” болсон Б.Лхагважав гэгч энэ этгээд телевизийн ярилцлагад ч энэ л үгээ ярьж байсан бөгөөд өмнөх өршөөлийн хуулийг санаачлан зүтгүүлэгч нь байлаа. "Амташсан хэрээ 13 эргэдэг”-ийн үлгэр энэ биз ээ.
Энэ этгээдийн батлаж байгаагаар бол хулгайч нар энэ нөхөрт "би тэдийгээ гаргалаа” гээд нуун дарагдуулсан орлогын мөнгөө үзүүлэн, баталгаа баримтаа гаргаж өгч, бүртгүүлж байсан болж таарлаа. Өөрөөр хэлбэл татвараас зайлсхийж элдэв хууль бус аргаар мөнгө олдог хулгайч нарын нэгдсэн санхүүг Б.Лхагважав гэгч энэ этгээд барьж байдаг юм уу, хянаж байдаг "овгор нь” бололтой юм байна. Ямар ч статистик мэдээлэлд байхгүй ийм тоог ганцхан тэр л сайн мэдээд яриад байгааг өөрөөр ойлгох аргагүй юм.  


Түүнээс гадна 2008 оны 7 сарын 01-ний хэрэг явдлын дараа С.Баяр гэгч хар мөртэй этгээдийн өөрийнх нь нэрлэснээр "стандарт бус” гэх МАНАН бүтцийг бий болгосны үр дүнд "Оюутолгойн гэрээ” гэгчийг байгуулан Рио Тинтогоос урьдчилж авсан долларыг тарааж бужигнуулснаар 2009 онд эдийн засаг сэргэсэн мэт дүр зураг харагдсаныг Б.Лхагважав өршөөлд хамрагдсан хулгайч нарын ил гаргасан мөнгөөр "эдийн засаг хямралаас гарсан” гэж донгосож байгаа нь харин ч бүр эсрэгээрээ тайлбарлагдана.


Түүний хэлсэнчлэн хулгайч нар өршөөлийн хуульд хамрагдсанаар нууж байсан доллараа эргэлтэнд оруулж орлогоо 3-5 дахин өсгөсөн юм бол тэр нь тараагдсан "буяны” мөнгийг богино хугацаанд иргэдийн гар дээрээс ховх сорон өөрсдөдөө хуримтлуулж эдийн засгийн эргэлтийг зогсоон хямруулах үр дагаврыг бий болгожээ гэж дүгнэж болно. Учир нь эдийн засгийн хямрал гэдэг бол хөрөнгө мөнгө усанд уусаж, агаарт шингээд алга болчихож байгаа хэрэг биш харин цөөнхөд төвлөрч хуримтлагдсанаар эдийн засгийн гүйлгээний эргэлт зогсох төлөв байдалд шилжиж байгаа үзэгдэл гэдгийг нийгмийн олонхи өнөөдөр ойлгодог болжээ.
Капиталист байтугай Империалист гүрнүүд ч үүнээс сэргийлж, монополийг задлахыг /өнгөн талдаа ч болов/ зөвшөөрөн хуульчилсан байдаг билээ.  
Гэтэл манай хэдэн луйварчин Монголын баялагийг худалдаад, бас өр тавьж өдий төдийгөөр нь зээл авчихаад, тэр их мөнгийг хууль бус элдэв аргаар хэдүүлхнээ хурааж завшдаг, тэгснээр эдийн засаг хямарч нийгмийн олонхи болсон жирийн ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байхад луйварчид нь улсаасаа илүү баян чинээлэг болсноо дэлхий дахинд зарлан тунхаглаж байдаг болсныг бид харсаар байгаа.
Үнэхээр өршөөлийн хуулийн үр дүнд эдийн засаг сэргэсэн, эрүүлжсэн юм бол өнөөдөр дахин өршөөлийн хууль гаргах шаардлагагүй болж, татвараас зайлсхийсэн, эдийн засгийн гэмт хэрэг үгүй болсон л байх байлаа. Гэтэл эрүүлжих, засрах нь байтугай өршөөлд хамрагдах эдийн засгийн хууль бус үйл ажиллагааных нь төрөл олширч, хүрээ нь тэлснийг уг хуулийн төслөөс харж болох байна.     


Чухам тэгээд ямар хэргүүд өршөөгдөхөөр туссаныг сонинд нийтлэснээс нь лавлаж үзвэл "...Эдийн зас¬¬гийн өршөөл vзvvлэх тухай хуулийн төсөлд тусгаснаар Эрvvгийн хуулийн 158 дугаар зvйлийн Vнэт цаасны тухай хууль тогтоомж зөрчих, 158.1-ийн Даатгалын тухай хууль тогтоомж зөрчих, 159 дvгээр зvйлийн Аудитын тухай хууль тогтоомж зөрчих, 161-ийн Хориглосон vйлдвэрлэл, vйлчилгээ, худалдаа эрхлэх, 166-ын Татвар төлөхөөс зайлсхийх, 168-ын Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг хууль бусаар ашиглах, 175-ын Эд зvйлийг хууль бусаар хил нэвтрvvлсэн, 175.1-ийн Хориглосон буюу хязгаарласан эд зvйлийг бага бус хэмжээгээр, ховор амьтан, тvvнчлэн их хэмжээний валют, валютын vнэт зvйл, эрдэнэс, эрдэс, тvvнчлэн байгалийн төрцийг улсын хилээр хууль бусаар нэвтрvvлсэн гэсэн зvйл заалтуудыг зөрчсөн этгээд энэхvv өршөөлд хамрагдах боломжтой.” гэжээ.
Эндээс харвал "чи хөрөнгө мөнгөтэй болохын тулд "эдийн засгийн” гэсэн "хаягтай” ямар ч гэмт хэрэг хийхээс айх хэрэггүй” гэж уриалах шиг! Харж байгаа биз. Бүр "их хэмжээний валют, үнэт зүйл, эрдэнэс, эрдэс байгалийн төрцийг ...” улс орноосоосоо хулгайлан авч гадагш гаргасан этгээдүүд өршөөлд хамрагдана гэнэ шүү! Үүнийг санаачлагчид Монгол улс Монголын ард түмэнд ямар их өширхөн хорсоно вэ?!


Хуулиа дээдлэн мөрдөж, нийгэмд бүтээлч хөдөлмөрөөрөө хувь нэмрээ оруулан татвараа төлдөг нийгмийн шударга хэсэг нь арай ядан оршин тогтож, зарим нь ч дампуурч байхад, харин хууль бус үйл ажиллагаа явуулж, орлогоо нууж, татвараас зайлсхийж, өөрөөр хэлбэл дусал усны төдий ч хувь нэмэр оруулахгүйгээр барахгүй улс нийгэмд их хэмжээний хор хохирол учруулан, өөрийн хөрөнгөө арвижуулагч хулгайч, луйварчин нөгөө хэсэг нь ийнхүү "төрийн ивээл” хүртэн байсхийгээд л "нэг удаагийн” өршөөлийн хууль гэгчид хамрагдан, хууль бус үйл ажиллагаандаа хариуцлага хүлээхгүй, татвар төлөхгүй байх эрхээр тасралтгүй хангагдаж байдаг "дархлагдсан хулгайч”-дын нийгэм байгуулах бодлого гэхээс өөрөөр хэрхэн ойлгох билээ.  
    "Ард түмнийхээ сонголтыг сонсоно” хэмээн хичнээн уран гоё үг хэрэглэсэн ч гэлээ Америкийн кинонуудад гардаг шиг хэн нэгний толгойд буу тулган "Мөнгөө өг, эсвэл үхлээ сонго” гэх дээрэмчний заналхийлэлтэй утга адил сонсогдох "Эсвэл Оюутолгой, Тавантолгой, Гацууртын орд зэргийг зарах эрхийг надад өг, үгүй бол та нарын хэрэглээг хасна” гэсэн балмад увайгүй тулгалтыг ард түмэндээ хийж, хууль бус санал асуулга гэгчийг явуулсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газар хууль бусаар ашиг орлогоо арвижуулагчдаас татвар авахыг татгалзсан "өршөөлийн хуулийн төсөл” гэгчийг УИХ-д хэлэлцүүлэхээр оруулсан нь Улс орны эдийн засгийг сэргээх биш, харин улс орон, ард иргэдээ цөлмөн дээрэмдэх луйварчны санаа зорилго агуулж байгааг ил тодорхой харуулж байна бус уу?!  


    Одоо бүр нэмээд казиногийн хууль гэгчийг батлан гаргаад газар газрын хөлтэй луйварчдыг цуглуулан монголын ард түмнээс хулгайлсан луйвардсан бүхнээ казиногоор дамжуулан угаадаг, казиночдоор дамжуулан гадагшлуулдаг болох юм биз дээ! 


    Улс орны эдийн засгийг сэргээхэд Ерөнхий сайдын ухаан даанч хүрэхгүй 3 дахь арга зам бол татвараас зайлсхийсэн гэмт хэрэгтнүүдийг өршөөх бус харин нуусан татварыг нь хуулийн дагуу татан авснаар ямар ч ордыг зарахгүйгээр, гадны ямар ч хөрөнгө оруулагчийг царайчлахгүйгээр ард иргэдээ хангалуун сайхан амьдруулж хүрэлцэх билээ. 

     
О.Лхагвадорж

Өршөөлийн буюу ил тод байдлын хууль гэгчийн цаад талд...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:52
66.4 тэрбум төгрөг "амилах" чимээ

  Олон жил яригдаж, хэлэлцэгдэж ирсэн 1072 хувьцааг өвлүүлэх шийдвэр ...

Өчигдөр, 12:21
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

2026 оны 05 сарын 04, 10 цаг 06 минут
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

2026 оны 05 сарын 04, 09 цаг 49 минут
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани