Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уран олборлохыг харзнах ёстой гэв

Уран олборлохыг харзнах ёстой гэвӨчигдөр хуралдсан Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийгээд санал хураах үеэр гишүүд, хуулийн төсөлд "Чөлөөт бүсэд худалдаалж байгаа стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүн үндэсний эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй тохиолдолд тухайн бүтээгдэхүүнд Засгийн газраас хязгаарлалт тогтоож болно" гэсэн заалт нэмэх нь тийм ч оновчтой биш гэсэн тул тул ажлын хэсэг уг саналаа татан авсан. Чөлөөт бүсэд газарэзэмших, ашиглахэрхийн гэрчилгээг 60 хүртэл жилийн хугацаатай олгох бөгөөд түүнийг нэг удаа 40 хүртэл жилээр сунгаж болохоор тусгасан заалт олонхийн дэмжлэг авсан юм. Ийнхүү хэлэлцэн санал хураалт явуулж дуусан байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Мөн "Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшл үүлэх төсөл"-ийн зээлийн хэлэлцээрийн төслийн талаар хэлэлцэн дэмжив.
 
Тэгвэл энэ өдөр хуралдсан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах "Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл"-ийн зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь зээлийн хэлэлцээрийг дэмжсэн юм. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын дарга З.Энхболд "Зээлийг аж ахуйн нэгж авч байгаа нөхцөлд орон нутгийн засаг захиргааг оролцуулахгүй шууд олгож болохгүй юу. Зээл эргэж төлөгдөхгүй болбол яах вэ. Эзэнгүй, хариуцлагагүй зээл авдаг байдлыг энэ мэт байдлаар хязгаарлахгүй бол болохгүй. Авсан зээлээ Дархан-Ус сувгийн газар графикийн дагуу буцаан төлж чадах уу" гэхэд Сангийн дэд сайд С.Пүрэв "Зээлийг Сангийн яам шууд өөрөө аж ахуйн нэгжид өгөх асуудлыг судлах шаардлагатай" гэлээ. Мөн УИХ-ын гишүүн Н.Энхболд "Өрийн удирдлагын тухай хуулиар энэхүү зээл нь Засгийн газрын өрөнд хамаарах уу" гэсэн бол Сангийн дэд сайд "Монгол Улсын Засгийн газар өөрөө хэлэлцээр хийж авч байгаа төсөл тул Засгийн газрын өрөнд хамаарна" гэв. Түүний дараа Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон түүнтэй хамт өргөн мэдүүлэгдсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр цацрагийн хамгаалалт, аюулгүй байдалд мэргэжлийн хяналт, хяналт тавьж ирсэн. Энэ хуулийн өөрчлөлтөөр хөндлөнгийн хяналт тавьдаг байгууллагагүй болох нь хэмээн байр сууриа илэрхийлсэн. Мөн тусгай зөвшөөрөл олгох эрхийг Уул уурхайн яаманд шилжүүлснээр цөмийн энергийн комиссын санал авахгүйгээр шууд шийдэх болж байгаа нь хэр зөв шийдэл юм бэ гэхэд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт "Хяналт тавих асуудлыг Цөмийн энергийн комисст шилжүүлж болно. Тусгай зөвшөөрлийн тухайд хоёр хуваасан. Эрэх, ашиглах, тээвэрлэхийг Уул уурхайн яам хариуцна, цөмийн бодис болох хэсгийг Цөмийн комисс хариуцна" гэлээ. УИХ-ын гишүүн Н.Энхболд "Төрийн бодлогын залгамж чанар үгүй болсны илрэл нь Цөмийн энергийн газрыг татан буулгасан явдал. Олон улсын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн салбар бол цөмийн энергийн салбар. Гадаадынхантай харилцахад асуудал ойлгомжтой байх зорилгоор Цөмий энергийн газрыг тусад нь байгуулсан. Яаж ажилласан бэ гэдэг тусдаа ярих асуудал байх. Гэхдээ аюулгүй байдалтай холбогдох ийм чухал асуудлыг агентлагийг татан буулгах нэрээр чиг үүргийг нь хэдэн тийш салгаж саармагжуулж болохгүй" гэсэн юм. УИХ-ын дарга З.Энхболд "Монгол Улсын хувьд уран олборлолтыг хэсэг хугацаанд харзнах шаардлага бий. Яагаад гэвэл ураныг олборлоход ашигладаг хүхрийн хүчил нь аюулгүй гэдэг баталгааг өнөөдрийг хүртэл гаргаж чадахгүй байна. Ийм нөхцөлд бид харзнахаас аргагүй. Хоёрт, Фукушимагийн станцад осол гарсны дараа дэлхий дахин цөмийн станцаас татгалзах болсон. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс шинээр ураны зөвшөөрлийг олгох шаардлагагүй гэсэн зөвлөмж гаргасан. "Арева" компанийн хувьд 2021 оноос олборлолтоо үргэлжүүлье, тэр болтол үнэ өсөхгүй учраас Монголоос олборлох уран ашиг өгөхгүй гэж үзсэн учраас Цөмийн энергийн газарт хийгээд байх ажил байхгүй гэж хэлж болно. Хийх ажилгүй байхад Цөмийн энергийн газарт тийм олон хүн ажиллах шаардлагагүй. Дэлхий дээр аюулгүй станц бий болсон нөхцөлд, хүхрийн хүчил аюулгүй гэдэг нь батлагдсан нөхцөлд Цөмийн энергийн газрын асуудлыг дахин авч үзэж болох юм" гэлээ.
 
Өчигдөр Төсвийн байнгын хороо хуралдан Өрийн удирдлагын тухай болон бусад холбогдох хуулиудыг хэлэлцэх байсан ч хууль санаачлагч нь эргүүлэн татсан тул хуралдаан хойшиллоо.
Э.Энх
 
Уран олборлохыг харзнах ёстой гэв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани