Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Л.Раднаасүрэн: АИ-92, Монгол-93 шатахууны үнэд ялгаа гарахгүй


Манай улс шатахууны хувьд гадны улсаас, тэр дундаа нэг компаниас хараат гэдгийг мэд­рүүлж, үнэ нь нэмэгдсэн өдрүүд үргэлжилж байна. Мэдээж гаднаас шатахуун импортлон оруулж ирдэг компаниудад ч энэ асуудал хамаатай.

Манай улсад ямар боломж байгаа вэ, ОХУ-аас өндөр үнээр оруулж ирж байгаа шатахуун, Монгол-93 шатахуун нь яагаад адилхан үнэтэй байгаа вэ гэсэн асуулт ч үүнтэй зэрэгцэн гарч байна.

Ямартай ч бид дотооддоо газрын тос гарган авч, түүнийгээ Хөх хотын нефьт боловсруулах үйлдвэрт ний­лүүлж буй. Мэдээж газрын тосоо өгсөн учраас эргүүлээд тодорхой хэмжээний шатахуун авдаг. Уг нь энэ наймаа шатахууны үнэ ханшийг бууруулна гэх тодорхой зорилготой байсан ч түүнийгээ биелүүлээгүй. Энэ хүрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл сардаа 4-10 мянган тонн, нийт 60 гаруй мянган тонн Монгол-93 шатахуун авсан гэдгийг Газрын тосны газраас мэдээлж байсан. Гэхдээ ийм хэмжээний шатахууныг ОХУ-аас оруулж ирсэн шатахуунтай ижил үнээр борлуулсан юм. Газрын тосны газрынхны хэлж байгаагаар өөрсдөө түүхий нефтээ өгөөд эргүүлэн авч байгаа шатахуун ийм хэмжээний үнээр зарагдах ёсгүй. Тодруулбал, тэд "Үнэ нь нэмэгдэх шалтгаан байхгүй, Монгол Улс өөрийн баялгаа Хөх хот дахь үйлдвэрт зарж байгаа. Энэ мөнгө нь манай улсын төсөвт төвлөрдөг. Харин нефтийн бүтээгдэхүүн импортлогчид Хөх хотын үйлд­вэртэй харилцан гэрээ хийж, худалдаж авч байгаа юм. Үйлдвэр нь манай тээвэр, үйлдвэрлэлийн зардлаа шингээгээд зарж байгаа. Үнийг харьцангуй бага байлгаж болно” гэж хэлсэн юм. Ийм боломж байгаа хэрнээ бага хэмжээгээр орж ирдэг учраас хомсдол үүсэх талтай гэдэг шалтгаанаар бусад төрлийн шатахуунтай ижил үнээр тогтоосон гэнэ.

Манай улс өмнө нь ганц улсаас шатахуунаа авдаг байсан. Хоёрдогч эх үүсвэр буюу БНХАУ, БНСУ, Сингапур зэрэг улсаас шатахуун авдаг болсноор тодорхой хэмжээний өрсөлдөөн бий болсон аж. Ингэснээр хилийн үнэ буурах хандлагатай байгааг албаныхан хэлж байсан. Манай улс өмнө нь "Роснефт”-ээс шатахуунаа импортолдог байхад нэг тонн шатахууныг дэлхийн зах зээлийн үнээс 250-300 ам. доллараар илүү үнээр авдаг байж. Харин өнөөгийн энэ өрсөлдөөний жишгээр тус компанитай хамтран гаргасан нэрийн томъёоллыг гаргаснаар нэг тонн шатахууны хилийн үнийг 300 ам. доллараар бууруулж чадсан гэлцэж буй. Монгол-93 шатахууны хувьд нийлүүлэгдсэн цагаасаа эхлэн борлуулт сайтай гэгдэх болсон. Мөн шатахууны чанар нь евро III-аас евро-IV стандарт руу шилжиж байгаа аж. Гэсэн ч Монгол-93 шатахууныг нийлүүлэгч орноос хямд үнээр авдаг хэрнээ бусад шатахууны үнэтэй адил үнээр борлуулж байгаа нь хариулт нэхэж байна.

 

Энэ талаар Газрын тосны газрын Бүтээгдэхүүн хангамжийн хэлтсийн дарга Л.Раднаасүрэнгээс тодрууллаа.

 

-Монгол-93 шатахуун хямд үнээр орж ирэх боломжтой гэсэн. Гэтэл "Роснефть”-ийн үнээс ялгаагүй борлуулж байна. Энэ тал дээр та тайлбар өгнө үү?

-Өнгөрсөн оны байдлаар манай улс 725 мянган тонн нефть олборлосон. Энэхүү олборлолтоос манай улсад ногдох хувь нь 190 орчим тэрбум төгрөг улсын төсөвт орлого орсон. Бидний ний­лүүлсэн нефть Хөх хотын нефть боловсруулах үйлдвэрт очиж, тэндээ боловсруулагддаг. Үүнээс манай улс сард 10 мянган тонн орчим шатахуун хэрэгцээндээ авч байна. Мөн манай улсаас нэг тонн түүхий газрын тосыг 700 ам.доллараар авсан гэж бодоход тээвэрлэлтийн зардал зэргийг нэмж үнээ тогтооно шүү дээ. Үнийн тухайд өнгөрсөн онд Монгол-93 шатахууныг анх 1.174 ам. доллараар авч байсан. Улмаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 1.360 гэх мэт ерөнхий дүнгээр өссөн. Энэ нь газрын тосны үнэ нэмэгдсэнтэй холбоотой. Харин ОХУ-ын хувьд томъёололтой бол­сонтой холбоотойгоор үнэ харь­цангуй хямд болсон. Ту­хайлбал, нэгдүгээр сард 1.381 ам.доллар байснаа дөрөвдүгээр сард 1.294 ам.доллар болсон. Гэхдээ дөрөв­дүгээр сараас үнэ буурсан. Ту­хайл­бал, арванхоёрдугаар сард 1.160 болж буурсан байна. Өнгөрсөн оны долоо, наймдугаар сараас ОХУ-ын үнэ буурсан ч ам.долларын ханш өссөн. Ингэхээр энэ хоёрын хооронд зөрүү гарахгүй.

-Тээвэрлэлтийн зардал нь их байдаг хэрэг үү?

-Тээвэрлэлтийн болон үйл ажиллагаа зардалд мөн л онцгой ялгаа байхгүй. Учир нь Хөх хотоос авч байгаа шатахууныг харахад нэг тоннд 31 ам.доллар байна. Харин ОХУ, БНАСУ-аас нэг тонн тутамд 100-150 ам. доллар байна. Үүнийг Сингапурын бирж дээрх үнэ дээр нэмж тооцох хэрэгтэй л дээ.

-Манай улс нефтээ Хөх хот руу нийлүүлдэг. Өөрсдөө төрийн өмчит нийлүүлэгч компанитай болох боломж байдаггүй юм уу?

-Аль ч улсад Газрын тосны үндэсний корпораци гэж байдаг. Тус корпораци нь өөрийн улсыг төлөөлж байдаг. Тухайлбал, "Рос­нефть” гэхэд төрийн өмчит ком­пани. Өөрийн улсынхаа стратеги төлөвлөлт зэрэг бүхий л зүйлийг явуулж байдаг. Ер нь Азийн бүхий л улс ийм компанитай байдаг. Манай улсын тухайд төлөөлөл нь манай байгууллага. Гэхдээ бид аж ахуйн үйл ажиллагаа явуулж болох­гүй төсвийн байгууллага. Тэгэ­хээр иймэрхүү үндэсний компани шаардлагатай. Энэ тал дээр Уул уурхайн яамнаас ажлын хэсэг га­раад ажиллаж байгаа.

 

Т.БОЛОРЦЭЦЭГ

эх сурвалж: улс төрийн тойм

Л.Раднаасүрэн: АИ-92, Монгол-93 шатахууны үнэд ялгаа гарахгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани