Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайгаар улс төр хийгсдийн үе дууссаныг санал асуулга харууллаа

Уул уурхайгаар улс төр хийгсдийн үе дууссаныг санал асуулга харууллаа

Монгол Улсын Засгийн газраас "2015-2016 онд хөгжлийн замаа хамтдаа сонгоё” санал асуулгыг ард түмний дунд өрнүүлж уржигдар дүнг нь танилцууллаа. Санал асуулгын 1 дэх хувилбар нь "Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох”. Хоёр дахь нь "Зардал хэрэглээгээ бууруулж, эдийн засгаа сахилга батжуулах замаар ханшаа тогтоох” гэж байлаа. Нэг дэх хувилбар нь мега төслүүд болох Оюу толгой, Таван толгой... гэхчлэн нэгэнт хөдөлсөн ч замдаа гацчихаад байгаа уул уурхайн томоохон төслүүдийг эргэлтэд оруулж, бусад төслийг араас нь хөдөлгөж, гадны хөрөнгө оруулалтыг татсанаар эдийн засагт эрс сэргэлт бий болгох. Хоёр дахь нь бүсээ чангалах, хэмнэх, танах, шулуухан хэлэхэд мөчид тарчигхан амьдралаар хямралыг даван туулах.

Өнгөрсөн нэгдүгээр сарын 31-ний 10.00 цагаас хоёрдугаар сарын 3-ны 22.00 цагийн хооронд иргэдээс мессежээр авсан дээрх санал асуулгад нийт 365 841 иргэн оролцжээ. Нийт саналын 17.45 хувь нь хүчингүйд тооцогдсон байна. Хүчинтэй саналуудын 56,1 хувь нь "Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох” гэсэн эхний хариултыг илгээсэн байна. Хоёр дахь саналыг ард түмэн дэмжсэнгүй.

Тэгэхээр ийм байна. Жаахан түрүүхэн шиг бол ард түмэн 2 дахь саналыг 90 хувь дэмжих байлаа. Муусайн гадны луйварчид улс орныг минь тонож, байгаль орчныг сүйрүүлж байна хэмээн хашгичиж, түүнийг нь өнөөдрийн УИХ-д байгаа зарим нөхөд өдөөн дэвэргэж мөн ч их саасганасан даа. Үүний үр дүн гэвэл хэдэн хүн төрийн өндөр сэнтийд заларсан. Хариуд нь Монголоос хөрөнгө оруулагчид дайжин зугтав. Монгол Улс мөнгөгүй суув. Одоо модоон барих тухай бэлгэгүй яриа газар авч байна. Ийм дээрээ хүрч байж их ард түмэн маань "юм”-ыг ойлгосон бололтой. Гадны хөрөнгө оруулалт цутгаж эхэлсэн саяхны он жилүүдэд хүмүүс мөнгөтэй, сайхан амьдарч болдгийг харсан. Гэхдээ энэ сайхан юунаас эхтэй байсныг олонх нь бодож үзээгүй. Эдийн засгийн өсөлт 17 хувьтай байна гэхэд "Хаана тэр эдийн засгийн өсөлт чинь байгаа юм, бидэнд мэдэгдэх юм алга” хэмээн Ланд 200 дотроо харааж, мөрөөдөл нь байсан орон сууцандаа орчихоод зурагтынхаа өмнө улс төржүүлж суусан хүмүүс олон бий. Одоо байрныхаа зээлийг, машиныхаа лизингийг төлж чадахгүйдээ хүрсэн үедээ "Энэ юу болов” хэмээн эрхбиш эргэцүүлж боддог юм байна, Их хуралд суугаа нөхдийн хэн нь хэн бэ гэдгийг ялгаж салгаж харахыг хичээдэг юм байна, том улс төрчдийн гаргасан шийдвэрүүдийг тунгааж боддог юм байна. Ингээд хөөрхий үнэнтэй танилцтал өнөө дэмждэг байсан популистууд нь гадны хөрөнгө оруулагчдыг хөөж гаргасны улмаас энэ улс орон эдийн засгийн хямралын тойрогт орсныг сая мэдэрлээ. Мэдэрсний баримт нь саяын санал асуулгаар нийт санал өгсөн иргэдийн 60 хувь нь "Бидэнд гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй байна” гэсэн мессэжийг илгээснээр батлагдав. Тартагтаа тулж байж бодит үнэнийг мэдэрдэг ард түмэн монголчууд бид нар л байх шиг байна. Сая санал асуулгад оролцсон 365.841 иргэн гэдэг бол УИХ-ын сонгуулиар бодитой санал өгдөг 800 мянга орчим иргэний тал хувь нь юм. Энэ юуг хэлж байна гэхээр ирэх сонгуулиар уул уурхайгаар, гадны хөрөнгө оруулагчдаар улс төр хийвэл өөрсдөө сөнөх юм байна, сонгогчидтой хийх уулзалт дээрээсээ хөөгдөөд гарах юм байна гэдгийг популистууд ойлгох цаг болсныг хэлж байна. Болж өгвөл ирэх сонгуулийн өмнөх энэ нэг жилд улирал тутам энэ санал асуулгыг явуулбал нэг дэх хувилбарыг дэмжигсдийн тоо эцэстээ 90 хувьд хүрэх өндөр магадлалтай юм байна гэдгийг өнөөдрөөс судлаачид яриад эхэллээ. Хамгийн сүүлд Монголд болсон сонгуулиудыг саная. Оны өмнөхөн Говь-Алтай аймгийн ИТХ-ын сонгууль дахин явагдсан. АН, МАН хоёр ач тач үзэлцлээ. Ерэн оноос хойш энэ аймагт АН аль ч шатандаа ялж үзээгүй юм. Гэтэл гайхамшигтай юм болж АН орон нутгийн сонгуульд яллаа. АН-ын гол уриа "Байгалийн хишгийг ард түмэндээ хүртээнэ” гэсэн утгатай. Харин МАН байгаль орчин сүйтгэгчдийг устгана, гадны муусайн компаниудыг эх нутгаасаа хөөн зайлуулах утгатай улиг болсон уриа байлаа. Говь-Алтайн ард түмний үзэл бодол өөрчлөгдсөнийг МАН-ынхан мэдсэнгүй. АН-ынхан мэдэрсэншүү болоод ийм уриа лоозонтой өрсөлдсөн юм байгаа биз дээ, бодвол. Ингээд уул уурхайг, гадны хөрөнгө оруулалтыг дэмжсэн АН-ыг сонгов. Ер нь Говь-Алтайчууд ганц бус ерөөс АН-ыг илүү сайхан амьдруулна гэж ард түмэн нийтээрээ үзээд 2012 оноос хойш болсон бүх сонгуульд АН-ыг дэмжиж байгаа юм. Тэгсэн одоо байж байгаа царайг нь хар. АН-ын лидерүүд нь АН-аа, гишүүдээ "хүйс тэмтэрч” байна. Засаглалд олонх болсон хэрнээ намынхаа гишүүдийг хуйгаар нь ажилгүй болгож, гудамжинд гаргадаг улс төрийн хүчин энэ дэлхийн улс орнуудад байдаг юм уу. Улс төрийн энэхүү хувиа хичээсэн үзэл нь уул уурхайн хөгжлийн төслүүд дээр л битгий илрээсэй. Нам ч дүүрч, улс орны хувь заяа, ирээдүйн асуудал яригдаж байна шүү дээ.

Ер нь бол Монгол Улсын хөгжлийн зам хаашаа чиглэхийг манай мега төслүүд хэрхэн шийдэгдэх нь вэ гэдгээр гадаад ертөнц чих тавин хүлээж байна. Монголын баялаг руу гадны хөрөнгө оруулагчид хараа бэлчээсээр байгаа гэдэгт итгэлтэй байна. Ийм эгзэгтэй цаг үед их ард түмний дийлэнх нь "Бидэнд гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй байна” гэсэн мессэжийг илгээлээ. Таван толгой, Оюу толгойн мега төслүүдийг цаашид үргэлжлүүлэх ёстой гэсэн монголчуудын санал дэлхийн хөрөнгө оруулагчид, бизнесийн ертөнцөд асар эерэг мэдээлэл болж очих нь гарцаагүй. Араас нь дараа дараагийн том төслүүд хөдлөх бололцоотой гэж эдийн засагчид, судлаачид бүгдээрээ үзэж байгаа.

Санал асуулгын дүнг танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдэгдэл хийхдээ "Засгийн газар том бүтээн байгуулалтын төслүүдээ урагш нь түлхэх, эдийн засаг, төсөв санхүүгийн бодлогоо цэгцэлж, төсвийн алдагдлаа бууруулах чиглэлд идэвхтэй ажиллана. Засгийн газрын энэ үйл ажиллагааг УИХ-ын зүгээс дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм. Их ард түмэн чинь лав ингэж шийдлээ. Бага ард түмэн гэж өргөмжилье, төрийн өндөрлөгт байгаа та бүгдийг. Та бүхэн ард түмний хүндэтгэл дэмжлэгээр огтхон ч дутаагүй шүү. Эрх ашгийн эрэмбээ зөв тогтоох цаг чинь одоо болсон байна шүү.

 
Уул уурхайгаар улс төр хийгсдийн үе дууссаныг санал асуулга харууллаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани