Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Бид дээрэмчдийн өлгий юу, гадны тоглоом уу

Бид дээрэмчдийн өлгий юу, гадны тоглоом уу"Сауз Гоби” хэмээх гадаадын хөрөнгө оруулагч компаний гурван ажилтныг Монголын шүүхээр экспресс журмаар оруулан шоронд хийчихлээ. Шалтгаан нь татвар нуун дарагдуулсан. Нэг нь АНУ-ын иргэн, нөгөө хоёр нь Филиппиний харьяалалтай.
 
Тэднийг АТГ баривчилжээ. Энэ бол Монголын төрийн байгууллагад буй авилгын асуудлыг хариуцан мөрдөх, таслан хаах, шүүхэд шилжүүлэх үүрэгтэй байгууллага. Угаас авилга хэмээх үг нь төртэй холбоотой гэмт хэрэг ба төрөөс гадуур бол хээл хахууль гэх мэтээр нэрлэж цагдаа хариуцах ёстой. 
 
Татварын байгууллага нь холбогдох зөрчлийг илрүүлсэн бол хөндлөнгийн шинжээчдээр дүгнэлт гаргуулаад үүнийгээ прокурор цагдаагаар шалгуулдаг ёстой атал Сангийн яамныхан өөрснөө "шинжээч” царайлаад өөрснөө дүгнэлтээ гаргажээ. Сауз Гобигинхны хэлж байгаагаар тэд олон улсын хөндлөнгийн аудитын байгууллагаар нэгэнт шалгуулж дүгнэлт гаргуулсан боловч Монголын шүүх түүнийг нь тоож харсангүй. Нэгэнт Сауз Гоби нь гадаадын хөрөнгө оруулагч юм бол энэ нь олон улсын асуудал болох ба нэр хүндтэй аудитын байгууллагын дүгнэлтийг нийтээр хүлээн зөвшөөрдөг, эс зөвшөөрвөл аудитад ханддаг дүрэм журамтай. Тийм юм огтоос болсонгүй. Бүр аймаар нь татварын байцаагчийн дүгнэлтийг хөндлөнгийн шинжээч шалгаад үнэн эсэхэд шинжлэн дүгнэлт гаргадаг ёстой атал шинжээчид нэмэлт шалгалт шүүлэг явуулан хүндрүүлсэн дүгнэлт өөрснөө гаргаж ирсэн байх юм.
 
Цаашаа яасан гэхээр, прокурор шүүх хуралд төрийн өмнөөс тэдэнд торгох ял тулгасан боловч маргааш нь орж ирээд торгох ял дээрээ хорьж шийтгэх ял гэнэдүүлэн нэмж уншсан байна. Прокурор төлөвлөсөн ялаа эхэлж танилцуулдаг нь өмгөөлөх бололцоог өмгөөлөгч болон яллагдагч нарт олгож буй хэрэг. Торгуулах бол нэг янз, хорих бол өөр янзаар өмгөөлж таарна, гэвч энэ бол манайд олон жил хэрэглэж ирээд сурсан гэнэдүүлэх арга юм. Цаашаа бүр болоогүй, яллагдагч гурван иргэн бол Сауз Гоби компаний ажилтнууд. Хэрэв уг компани татвараас зайлхийсэн юм бол хариуцлагыг нь компани болон эзэн нь үүрэх болохоос тэнд хөлсөөр ажиллаж буй ажилтнууд хүлээх ёсгүй баймаар. Компаний ажилтан хүн алчихсан бол компани биш хувь хүн, харин компани татвар нуусан бол ажилтан биш компани хариуцмаар нь дэндүү ойлгомжтой баймаар.
 
АНУ-ын иргэн Ларри Кристобол нь Монголд нийтдээ 11 жил амьдарч байгаа, монгол эхнэр хүүхэдтэй нэгэн аж. Тэрбээр Бороо Гоулд компанид ажиллаж байгаад тэндэхийн ажил өндөрлөсөн тул Сауз Гобид ажилд оржээ., Филиппиний хоёр иргэн Монголд уул уурхайд хөлсөөр ажиллахаар ирээд гурван жил болсон, нутагтаа цалингаа явуулж ар гэрээ тэжээдэг хүмүүс гэнэ. Филиппинчүүдийг хэрэгт сэжиглээд гурван жил хил гарахыг нь хорьсоор энд байлгажээ. Энэ хооронд нэгнийх нь эцэг, бас нагац нь нас барсан ба одоо ээжийнх нь бие тун тааруу аж. Эцгийгээ оршуулчихаад ирье гэж гуйгаад зөвшөөрөөгүй юм байна. Нөгөөгийнх нь хадмууд бас энэ хооронд мажийжээ. Ийм тохиолдолд барьцаа төлөөд явуулдаг хүмүүнлэг ёс бий л дээ, уг нь. Тэр дундаа тэд шүүхээр ороогүй, өөрөөр хэлбэл гэм буруутай нь тогтоогдоогүй байхад шүү дээ.
 
Шүүгдэгч нарын шүүхэд хэлсэн хамгийн сонирхолтой жишээ нь тэднийг 6.8 тэрбум долларын орлогын татварт холбогдуулсныг "бид Монгол Улсын үндэсний нийт үйлдвэрлэлтэй тэнцэх хэмжээний орлого олоод түүнийгээ нуусан гэж үү дээ?” гэсэн асуулт. Бодвол манай татварын байцаагчид тэдэнд улсынхаа нийт үйлдвэрлэлтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгийн хэрэгт дүгнэлт гаргасан бололтой. Сауз Гобигийн ордын нийт нөөц нь 400 сая тонн буюу Монголын нүүрсний ордын хэмжээгээр дунд ба дундаас доошид тооцогдоно. Хоёрдугаарт төгрөгийн ханшны уналттай холбогдуулж тэд хэрэгт орсон бололтой. Доллар 1200 төгрөг байснаа бараг хоёр дахин огцом унасан нь доллароор тооцоо хийдэг тэдний хувьд гэмт хэргийн бүрэлдэхүүн бүрэн "нотлогдсон” бололтой. Тийм бол үүнийг тэд биш МонголБанк хариуцмаар. 
 
Одоо тэгвэл яагаад ийм улайм цайм гөрдлөг, мэдсээр байж зориудаар хийж буй хэлмэгдүүлэл гарах болов. Байж магадгүй хэдэн таамаглал дэвшүүлье.
 
Энэ нь лицензийн дайн байж болох юм. Сауз Гоби хэдэн жилийн өмнөөс хууль бус лицензийн хэрэгт ороод байгаа. Бусдын, ялангуяа гадаад хөрөнгө оруулагч болон оруулахаар зориглогч нарыг дээрэмддэг хэрэг арваад жилийн өмнөөс үзэгдэх болсон ба одоо үүгээр мэргэшсэн бүлэглэлүүд олон болсон. Мэдээж зиндаа зиндаандаа. Хамгийн дуулиантай нь барилгын хөрөнгө оруулагч япон иргэнийг зочид буудалд өрөөнөөс нь хар тамхи олсон болгож шууд шоронд хийж байсан. Хятадын жижиг хөрөнгө оруулагчдыг дээрэмдэх үйлдэл бүр хавтгай болсон. Гэнэт баривчлан шоронд хатааж байгаад ядраад бууж өгөхийн үед нь холбогдолгүй болохыг нь "тогтоох” ба дахиж Монголд орж ирэх эрхийг нь хасан паспорт дээр нь хар тамга дараад элдэн хөөдөг. Ийм тохиолдол Солонгосын нэлээд том хөрөнгө оруулагчид ч тохиолдож байлаа. Мэдэж энэ бол бүр сурцтай болсон сүлжээ.
 
Сауз Гоби компанийг үүсгэн байгуулагч нь Фридланд хэмээх биржийн спекулянт. Тэрээр Хятадаас 500 сая доллар зээлээд түүнээ бирж дээр тавин Ай Пи О хийсэн. Дараа нь Монголоос 9 лицензтэй болж түүнээ зарлан бирж дээрх хувьцаагаа дөрвөн тэрбум доллар болгож дөнгөжээ. Тэрбээр ОТ-ын хамгийн олон хувьцааг эзэмшдэгээ Рио-д зарахдаа дагалдуулаад Сауз Гобиг авахыг шаардан санасандаа хүрчээ. Шуудайтай муур худалдаж авсан Рио өнөөхөө задлаад үзтэл нуль "хулхи бараа”. Ингээд тэд дотроо шалгалт явуулсанд ажиллагсад нь нэлээд идэж уусан, хахууль тараасан нь илрэв. "Хүнд гар Сараа” гэгдэх австрали хүүхэн Монголд хил гарах эрхгүй болж дэлхийгээр нэг шуугиан үүсгэсэн бол Эндрю гэгч нь зугтааж гараад Хонконгод хэвлэлийн бага хурал зохион Монголыг баахан шившиглэсэн. Дараан нь Монголын хариуцах агентлагийн захирал нь шорон явлаа. Энэ хооронд Сауз Гобийгийн хувьцаа 200 сая доллар болтлоо унаж, анх тавьсан мөнгөнийхөө ч талд хүрэхээ болив. Энэ асуудал яагаад ч юм саяхи шүүх хурал хүртэл гурван жил үргэлжилсээр. Асуудлын цөм энд байж болох.
 
Гурав дахь таамаглал нь үүнийг гадаадаас сонирхогч орон, эсвэл бүлэглэл зохион байгуулж байж болох. Тэр дундаа хүчирхэг орны геополитик тоглоом байж болох. 25 жил хий хоосон "гурав дахь хөрш” гэж орилсон боловч хоёр хөршөөсөө алхам ч цаашилж чадаагүй байгаа Монгол нь үнэхээр холын хөршөөс их хэмжээний хөрөнгө оруулалт татах нь тийм ч тааламжтай зүйл биш. Монголд болж байгаа эх оронч хөдөлгөөн болгон гагцхүү гуравдагч хөршийн хөрөнгө оруулагчдын эсрэг байдаг болохоос хөрш рүү хэзээ ч халдаж байгаагүй. Хятад ажилчдын эсрэг хөдөлгөөн хүртэл зөвхөн өрнөдийн хөрөнгө оруулагчийн авч ажиллуулж байгаа ажилчдын эсрэг хандана. үнэндээ Умарт хөрш маанв Эрдэнэт, төмөр зам, Монгосцвет гэх мэт хамгийн том стратегийн объектуудыг бүрэн хянадаг ба эрчим хүч, энергийн эх үүсвэрийн бүрэн хамааралтай байлгаж байгаа. Өмнөд хөрш гадаад худалдааг бүрэн могопольчилж буйгаас гадна газрын баялагийн лицензийн 70 орчим хувийг шууд ба дам утгаар эзэмшиж буй. Өрнөдийн хөрөнгө оруулагчдыг шахан гаргах ажиллагааг жишээ нь умартынхан шууд ил ба дамжуулан зохион байгуулдаг нь нэгэнт ил болсон зүйл. Канадын хөрөнгө оруулагч "Хан Ресорс” компани арав гаруй жил ураан дээр ажиллаж мундахгүй хөрөнгө оруулсны дараа тэдний тулгалт шаардлагаар хөөгдөн гарсан. Одоо олон улсын арбитражийн шүүхээр орсон Монголын Засгийн газар 350 сая долларын торгууль хүлээгээд байна. Францын төрийн компани "Ариава”-г хөөж туух ажиллагаа хэдэн жил үргэлжиж буйг илээр санхүүжүүлэгч нь Японы иргэн солонгос үндэстэн байдаг ба мөнгө нь Германаас гуйван орж ирдэг. Мэдээж энд Япон ч, Солонгос ч, Герман ч огт хамаагүй нь ойлгомжтой. 
Тэнэг нь ч мэдээж хоёр хөрш маань биш манайхан л байж таарах учраас гүйцэтгэх ажил үйлдэнэ. Нутгийн дистербутрууд нь эндээ төрийн нэр барьсан том ажилтнууд, очиж дөвчигнөн сүгсэлзэж тонуул дээрэм хийн айлгаж хутга шөвөг гаргадаг нь шавхруун дээр нь ажилладаг барлагууд. Энэ байдал саяхан л гэхэд Гачууртын ордыг тойрсон булш бунханы асуудал. Шавхрууныхан булш бунханаа ч, архелоги палентлогио ч ядахнаа зөв дуудчиж чадахгүй чааваасууд шүү дээ. Архины мөнгө нь хаанаас ирж байгааг ч мэдэхгүй. 
 
Тэд буруугүй л юм даа. Ямар ч шалтгаан цаанаа байсан байлаа гээд Монголын шүүх хууль дүрмээрээ ажилласангүй. Чухам энэ факт л Монголыг ална л даа. Яахав, бөөн хэрүүл болсны дараа гадаадын гурван иргэнийг удахгүй суллаж хар тамга дараад хөөж гаргах биз. Судан, Афганистан, Аль Кайда, Исламын улсын террористуудад барьцаалагдаж байгаад суллагдсан хүмүүстэй яг адилхан зүйлийг тэд дэлхийн хамгийн том агентлаг мэдээллийн хэрэгслэлээр ярих болно. Уйлна, шанална, эхнэр хүүхэд нь суллагдагсадыг угтан авч енгэнүүлж байгаа дүрс бичлэг хорвоогоор нэг цацагдана. Дэлхий даяараа тэднийг өрөвдөн, Монголыг жигших болно. Бидэнд өөдөөс нь сөрөн тайлбарлах хүчирхэг мэдээллийн хэрэгслэл байтугай хөв хөв гэх нохой ч байхгүй.
 
Санал асуулгаар гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх дэмжлэг авсан Сайханбилэг будаа, асуудлыг АНУ-ын Конгресс авч хэлэлцэх болсон ба юун түрүүн Мянганы сорилын сангаас амалсан хэдэн зуун сая доллар цуцлагдахаар болсон бололтой. Нийслэлээ найрсаг хотоор зарласан Бат-үүл будаа, дөнгөж сая хятадын хоёр ажилчныг гурван монгол гэрт нь орж алаад мөнгийг нь дээрэмдсэнээс гадна бүлэг эх орончид вьетнам ажилчдыг ажлын байранд нь очиж зодон хүндээр бэртээгээд гарахдаа мөн дээрэмдэн тоножээ. 
 
Ийм ажилбар жил ирэх тутам улам нэмэгдсээр. Хоёр сарын өмнө Хонконгод болсон хөрөнгө оруулагчдыг урьсан уулзалтад оролцогч гадныхан "Монголоос сүүлийн үед дуулдсан хамгийн эерэг мэдээ нь Засгийн газар нь огцорсон юм байна” гэсэн дүгнэлт гэнэ. Урьд нь Монголд хөрөнгө оруулж байсан нэгэн баянаас хууль журмаа эмхлээд засчихсан учир одоо ороод ирээч гэхэд "Би дэлхийн хаана ч хөрөнгө оруулахад бэлэн, харин Монголд бол үгүй шүү!” гэжээ. Одоо нүүрс хэдийнээ үнс болсон, алтны үнэ тасралтгүй унаж байгаа, зэс таван мянган доллар руу ороод ирсэн ба прогнозоор удахгүй дөрвөн мянга руу орох юм байна.
 
Саяхан Оросын нэг блогчины бичсэнийг уншлаа. Гадаадын соёлтой иргэн Москвад ирээд гудамжинд явж байхдаа өөрийн заншлаар хүн болгон руу харан инээмсэглэн алхжээ. Харин хоригт ороод баргар царайлсан оросууд өнөөхийг чинь тавлаж байна гэж үзээд бүлэглэн зодсон гэнэ. Хүн ядрахаараа хүнээ болин улам зэрлэгшдэг бололтой. 
 
Тэдэнтэй харьцуулахад манай орон бол харьцангуй эрх чөлөөт, олон ургалч үзэлтэй улс. Тэд Ерөнхийлөгчөө даган нийтээр гадныхныг хараан зүхэж удирдлагаа нэгэн дуугаар уухайлан тойрон хүрээлж байна. Бид тийм байж болохгүй. Шүүхийн бусармаг шийдвэрийг нийтээр дэмжиж байгаа юм шиг амандаа ус балгаатай булан болгондоо цөмцийн сууж болохгүй. Бид эрх чөлөөтэй, олон ургалч орон гэдгээ харуулахын тулд ядахнаа ганц хоёр нь үүнийг шүүмжлэх хэрэгтэй. Тэгэж байж эх орныхоо нэрийг хагас хугас ч гэсэн аврахаа байг гэхэд бага сэвтүүлнэ. үүний тулд энийг бичив.
 
Эх сурвалж: 
Бид дээрэмчдийн өлгий юу, гадны тоглоом уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани