Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгойд төр хувь эзэмших үү, тусгай төлбөр авах уу

Оюутолгойд төр хувь эзэмших үү, тусгай төлбөр авах ууУул уурхайн сайд Р.Жигжид өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргад хоёр хуулийн төсөл өргөн барилаа. Хоёр тусад нь барьсан ч гол агуулга нь нэг гэж хэлж болохоор хуулийн төслүүд. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн гол өөрчлөлт нь стратегийн ач холбогдол бүхий ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг шилжүүлэх тохиолдолд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тусгай зориулалт бүхий төлбөр авах асуудлыг зохицуулахаар боловсруулжээ.  Харин Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолыг өргөн барьсан. Үүнд Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувийг 20 хувь байхаар тооцсон талаар Уул уурхайн сайд Р.Жигжид онцолж байгаа юм.

Гацууртын ордыг хэдхэн хоногийн өмнө стратегийн ордод хамааруулах УИХ шийдвэр гарсан билээ. Ашигт малтмалын тухай хуульд стратегийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоосон байдаг. Үүнд, төр өөрийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол ордын 51 хүртэл хувийг нь эзэмшинэ. Харин хувийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийсэн бол 34 хүртэл хувийг эзэмшихээр заасан байдаг. Гацууртын ордын хайгуул судалгааны ажлыг "Сэнтра гоулд” компани хөрөнгө гаргаж хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон. Энэ үүднээс Гацууртын ордод төр 34 хүртэл хувийг эзэмших эрхтэй юм. Харин Уул уурхайн яамнаас Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг 20  хувь эсвэл, төр хувь эзэмшихгүйгээр тав хүртэл хувийн роялтигийн татвар авах хувилбарыг дэвшүүлж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл,  Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах  хууль батлагдаснаар Гацууртын ордын 20 хувийг төр эзэмших үү, эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний татвар аваад явах уу гэдэг сонголт нээлттэй болох юм байна. Мөн Ашигтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь ганцхан Гацууртын ордод ч хамаарахгүй. Гацууртаас гадна стратегийн 15 ордод хамаарна. Хэрвээ энэ хуулийг төслөөр нь баталбал  стратегийн ордод төр эзэмшиж байгаа өөрийн хувь хэмжээгээ хөрөнгө оруулагч талд шилжүүлж оронд нь төлбөр авах боломжтой болно гэсэн үг. Жишээ нь, төр Оюутолгойн 34 хувийг хөрөнгө оруулагч талд шилжүүлж, харин Оюутолгойн нийт орлогоос ашгийн татвар авах боломж бүрдэх юм байна. Үүнтэй нэгэн адилаар Тавантолгойн 51 хувийн эзэмшлээ төр хөрөнгө оруулагч талд шилжүүлж, ашгийн татвар авах бололцоотой гэсэн үг.

Стратегийн ордод төр хувь эзэмшихгүй, төлбөр авах нь хэр боломжтой, мөн ашигтай хувилбар болох талаар  мэргэжлийн хүмүүсийн байр суурийг сонссоноо хүргэж байна.

Эдийн засагч, Сангийн сайд асан Д.Даваасамбуу:

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ БАЙХ152

-Мөнгөн талаас нь бодвол төрийн эзэмшлийн хувь хэмжээг шилжүүлэхэд буруу зүйл байхгүй. Орд эзэмшиж байгаа хуулийн этгээдэд хяналт тавих, удирлагад нь оролцож хамтарч ажиллах тал дээр асуудал гарч магадгүй. Хувиа шилжүүлж, таван хувийн ролятигийн татвар авах уу, хувиа эзэмшээд явах уу гэдгийн алийг нь сонгох уу гэдэг асуудлыг ярьж байна л даа. Ер нь өндөр ач холбогдолтой стратегийн орд дээр төр багахан ч гэсэн хувьцаатай байх нь зүйтэй. Гэхдээ манайхан чинь хувь эзэмшиж байна гээд өрөнд орчих гээд байна. Тиймээс хувиа шилжүүлэхдээ нийт борлуулалтын орлогоос роялти авах учраас ашигтай байж мэднэ. Гэхдээ энэ саналыг хөрөнгө оруулагч, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч  тал зөвшөөрөхгүй л болов уу. Хөрөнгө оруулагчид эрсдэлтэй. Төр өөрийн хувь хэмжээгээ шилжүүлсэн ч олон улсын практикаар стратегийн ордын 10 хүртэл хувийг төр үнэгүй авах эрхтэй байдаг зарчмыг хэрэгжүүлэх хэрэгтэй.

Монголын уул уурхайн үндэсний ассоциацын ерөнхийлөгч Н.Алгаа:151

ЭНЭ ТӨСӨЛ ОЮУТОЛГОЙД ХАМААРАХГҮЙ

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар стратегийн бүх ордын төрийн хувь хэмжээнд өөрчлөлт орох юм уу. Жишээ нь, Оюутолгойн гэрээнд өөрчлөлт орох уу?

-Энэ хууль ирээдүйд, хэлэлцэж эхэлж байгаа стратегийн ордуудад л хамаарах болов уу. Түүнээс биш шийдвэр нь гарсан ордууд дээр хууль буцаж үйлчлэхгүй. Тиймээс Оюутолгойд хамаарахгүй гэж харж байгаа. Хэрвээ өөрчлөхөөр бол хөрөнгө оруулагч талтайгаа тохиролцож л шийдэх асуудал. Ер нь төрийн хувь хэмжээг шилжүүлэх нь тийм эрүүл тогтолцоо биш. Зөв ч гэж бодохгүй байна. Учир нь, Монголд стратегийн ач холбогдол бүхий ордуудтай холбоотой асуудал бол манай зовлон, манай л эрх ашгийн асуудал шүү дээ.

-Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагч шалгарсан байгаа. Тавантолгойн 51 хувийг үндэсний компани эзэмшихээр заасан байгаа. Үүнд бас өөрчлөлт орох юм биш үү?

-Энэ асуудлыг Тавантолгойтой холбож болохгүй. Тавантолгой тусгай зөвшөөрлийг төр өөрөө хадгалж, 100 хувь эзэмшиж байсан одоо хөрөнгө оруулагч шалгарч, хөрөнгө оруулалтын 51  хувийг үндэсний компани эзэмших консорциум сонгогдсон. Тэгэхээр төр менежментийн эрхээ консорциумд шилжүүлж олборлох ажлыг эхлүүлэх гэрээ хэлэлцээ үргэлжилж байна. Одоо бол бүх эрх төрд байгаа.

Уул уурхайн инсититуцийн захирал Д.Дамба:

 

 ТӨРИЙН ЭЗЭМШЛИЙГ ШИЛЖҮҮЛЭХ НЬ ЗӨВ154

-Төр хувь эзэмших нь ашигтай байх уу, ашиггүй байх уу гэдэг асуудлыг ярьж байна. Энэ нөхцөлд төрийн хувь хэмжээг шилжүүлэх нь тийм ч буруу зүйл биш. Хувь хэмжээгээ шилжүүлж нөөц ашигласны төлбөрөө аваад явбал тухай орд нь ашигтай ч байсан, ашиггүй ч байсан гаргасан бүтээгдэхүүний нь тоо хэмжээнээс хамааран татвараа авах боломжтой болж байна. Энэ нь төрд ашигтай. Тухайн орд эзэмшиж буй компани ашиггүй ажиллаж эхэлбэл ногдол ашиг өгөхгүй. Тэгтэл төрийн эзэмшлийни хувь хэмжээг  татвар болгоод шилжүүлчихээр ашигтай, ашиггүй байсан ч байнга тодорхой хэмжээний мөнгөн татвар авна гэсэн үг.

-Төр стратегийн ач холбогдол бүхий ордод хувь эзэмшихгүй байх нь гаднынханд хамаг баялгаа өглөө, эзэмшүүллээ гэдэг талаас нь харвал эрсдэлтэй биш үү?

-Ер нь төр компанийн үйл ажиллагаа буюу менежментэд оролцох шаардлагагүй. Төр 34 хувь эзэмшинэ гэдэг нь ашгийн 34 хувийг л авна гэсэн үг шүү дээ. Тэгтэл тухайн хувь эзэмшиж байгаа компани нь ашиггүй ажиллавал яах вэ. 34 хувь үгүй, алдагдал, өрөнд орж байна. Тэгэхээр энэ хуулийн өөрчлөлтөөр ашигтай ч, ашиггүй ч байсан төрд тодорхой хэмжээний орлого орох нөхцөл бүрдэхээр харагдаж байна. Энэ талаас нь харвал төрд л ашигтай гэж хэлмээр байна.

Уул уурхайн зөвлөх инженер Д.Галсандорж:

ЗАРИМ ОРД ДЭЭР АШИГГҮЙ ХУВИЛБАР153

-Стратегийн ач холбогдолтой орд газар эзэмшиж байгаа аль ч аж ахуйн нэгжид хамаатай асуудал. Тусгай роялти төлье, хувьцааны талаар хэлэлцээр хийе гэдэг асуудал нээлттэй л болох нь гэж харж байна. Төр стратегийн ордод хувь эзэмших нэг талаараа ашиггүй гэдгийг өнгөрсөн жилүүдэд харлаа. Учир нь, төр хувь хэмжээ эзэмшихдээ түүнтэйгээ дүйцэх хөрөнгө оруулалт, зардал гаргах шаардлагатай болдог. Төр өөрөөр бэлэн хөрөнгөгүй учраас  өндөр хүүтэй зээл авч өгч байгаа учраас санхүүгийн хүндрэлд орж байна. Тиймээс хувь эзэмшихээс илүү роляти төлбөр авах нь зөв тогтолцоо л доо. Гэхдээ роляти авах хувь хэмжээг л зөв тооцох хэрэгтэй.

Төрийн эзэмшлийн хувь хэмжээг шилжүүлвэл тусгай нөөц ашигласны төлбөр нь таваас дээшгүй байна заасан байна лээ. Яг хэд байх вэ гэдэг нарийн тооллыг хөрөнгө оруулагч, төрийн байгууллага хоёр тохиролцоно заалт байгаа. Тэгэхээр энэ таван хувь гэдэг орд газрын онцлогоос хамаарах болов уу. Нүүрс, алт, зэсийн ордны нөөц ашигласны төлбөр харилцан адилгүй байгаа. Тиймээс стратегийн орд дээр нөөц ашигласны тусгай төлбөрийг тогтоохын тулд тухайн орд газрын үнэ цэнийг тогтооно. Тиймээс тав гэдэг тоо нь хэр үндэслэлтэй гэдгийг салбарын яам нь тодорхойлж тайлбарлах хэрэгтэй.  Зарим аж ахуйн нэгжүүдэд төрөөс татварын хөнгөлөлт чөлөөлөлт урт хугацаагаар олгосон. Жишээ нь, Эрдэнэт үйлдвэр дээр 5+12 хувийн татварын чөлөөлөлт,  алтны татвар 2.5 болсон. Тиймээс татварын хөнгөлөлт үзүүлсэн зарим орд дээр таван хувийн роялтийн төлбөр авбал ашиггүй болж хувирна.

 

 

Оюутолгойд төр хувь эзэмших үү, тусгай төлбөр авах уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:52
66.4 тэрбум төгрөг "амилах" чимээ

  Олон жил яригдаж, хэлэлцэгдэж ирсэн 1072 хувьцааг өвлүүлэх шийдвэр ...

Өчигдөр, 12:21
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

2026 оны 05 сарын 04, 10 цаг 06 минут
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

2026 оны 05 сарын 04, 09 цаг 49 минут
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани