Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Нүүрс, зэсээ эргэлтэд оруулахгүй байх нь том алдаа болно”

“Нүүрс, зэсээ эргэлтэд оруулахгүй байх нь том алдаа болно”Эдийн засагч Ч.Хашчулуунтай ярилцлаа

-Саяхан Засгийн газар ард түмнээс санал асуусан. Та аль замыг сонгосон бэ?

-Би бол 1, 2 аль аль нь чухал гэж бодож байгаа. Хэрвээ санаж байгаа бол, 2008-2009 оны дэлхийн хямралын үеэр манай Засгийн газар нэг талаас маш сахилга баттай төсөв, мөнгөний бодлого хэрэгжүүлэхийн зэрэгцээ томоохон төслүүд болох Оюутолгой, нүүрсний экспортын төслүүдийг дэмжих замаар валютын ханшийг 1700-гаас 1250 болтол тогтворжуулж, 34%-тай байсан инфляцийг 10% болгож, эдийн засгийн өсөлтөө 1.6%-иас дэлхийд тэргүүлэх 17.5% болтол нэмэгдүүлж, валютын нөөцөө өмнө нь байгаагүй өндөр түвшинд ердөө гурван жилийн дотор хүргэсэн. Ингэхдээ ядуурлыг 39%-иас 26% хүртэл бууруулж, Хүний хөгжлийн сангаар дамжуулж уул уурхайгаас олсон орлогыг иргэн бүрт хүртгэж, 60 мянган ажлын байрыг бий болгож, шинээр уул уурхай, дэд бүтцийн салбарт олон томоохон төслүүдийг эхлүүлж байсан. Иймээс би аль аль нь чухал гэж бодож байгаа, сонгохдоо 1-р хувилбарыг сонгосон, гэхдээ 2-р хувилбарыг ч мөн хэрэгжүүлэх чухал гэж бодож байна.

-Ингэхэд Засгийн газар иргэдээс заавал асуух шаардлага байсан уу?

-Иргэдээс асуухад буруу зүйл байхгүй гэж бодож байна. Ер нь ард түмэн энэ шинэтгэлийн засаг, ч шийдлийн засагт ч сонгуулийн үеэр өөрийн гэсэн дүгнэлтгээ гаргана. 1, 2-р хувилбарын хооронд их зөрүү гараагүй нь манай сонгогчид бас ухаарч, эдийн засгийн бодлого, хоосон популизм хоёрыг ялгаж салгаж сурч байгаагийн шинж гэж бодож байна. 1-р хувилбарыг дэмжсэнээр ард иргэд Засгаас шийдэмгий, ухаалаг, эрчимтэй арга хэмжээ авахыг хүсч байна гэж ойлгож байна. Н.Алтанхуягийн Засгийн газар нэг ч томоохон төсөл, хөрөнгө оруулалтыг эхлүүлж чадаагүй, өмнө нь хэвийн явж байсан Оюутолгой, ТЭЦ5, төмөр замын ажлыг тасалдуулж одоо хүртэл сэргэх чадваргүй болтол нь бусниулж, эдийн засгийн өсөлтийг навс унагаж, улс орныг олон жил төлөх үр ашиггүй өрөнд оруулсныг ард түмэн шүүмжилж, одоо энэ бүтээн байгуулалтаа эрчимтэй хурдтай хийхийг шаардаж байна. 2-р хувилбарыг дэмжсэнээр ард түмэн үрэлгэн, тооцоогүй, алсын хараагүй, ямар ч төлөвлөгөө, хөгжлийн бодлогогүй төсөв санхүүгийн бодлого, төгрөгийн ханшийг үнэгүйдүүлж дуусч байгаа Төв банкны эдийн засагт асар их хорлонтой мөнгөний бодлогуудыг зогсоохыг шаардаж байна гэж бодож байна. Иймээс энэ асуулгаар ард түмний байр суурь, бодол нь тодорхой гарлаа гэж бодож байна.

-Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулснаар Монголд орж ирэх шууд болон шууд бус нийт ашгийг нь та юу гэж тооцож байна. М.Энхсайхан сайд бол 30 жилийн ашгийг нь 94 тэрбум доллар гэж тооцсон байна лээ?

-Тавантолгойн үр өгөөжийн тоо­цоо дэлхийн зах зээлийн үнийн хэлбэл­зэл, тээвэрлэлтийн нөхцөл, хөрөнгө оруулалтын хэмжээ зэргээс шалт­­гаалж бага зэрэг өөрчлөгдөх боловч ерөнхийдөө манай эдийн засагт өгөх үр өгөөж их өндөр байгаа нь тодор­хой. Өмнө нь хийгдэж байсан үр өгөөжийн судалгаануудыг харахад, их өндөр дүн гардаг. Үүнд нөлөөлж байгаа зүйлс гэвэл, тус ордын ашиглалтын хүрээнд дан нүүрс олборлох, экспортлох бус, хүнд аж үйлдвэрийг хөгжүүлж нүүрсийг боловсруулах компонент, тээврийн дэд бүтцийг буюу төмөр замыг бүтээн байгуулах компонент, эрчим хүч, цахилгаан станц гэсэн хэд хэдэн хоорондоо холбоотой томоохон дэд хэсгүүд мөн байхаас гадна нүүрсний салбараас бусад салбарт, тухайлбал, Оюутолгойн зэсийн үйлдвэрлэл, тээвэр­лэлт, ашигтай үйл ажиллагаанд асар их эерэг нөлөө үзүүлнэ. Тодорхой ярихад, одоо ОТ бол зэсийн баяжмалыг машинаар асар их өндөр зардлаар тээвэрлэж, цахилгаанаа БНХАУ-аас мөн өндөр үнээр авч байгаа. Гэтэл ТТ төсөл ашиглалтад орсноор эх орны хямд цахилгаанаар ОТ хангагдаж, тээвэрлэлтээ мөн төмөр замаар хийснээр ОТ-н үр ашиг, өгөөж эрс өснө. Иймээс ТТ төслийг дангаар бус, Өмнийн говь гэдэг том бүсээр авч үзэх шаардлагатай. Энэ төсөл Монгол Улсын өмнийн хэсэгт асар хурдтай бий болж, манай шинэ эриний үеийн хүнд аж үйлдвэр, уул уурхай, тээвэр, эрчим хүчний цогцолборын зангилаа цэг болж байгаа. Үүнийг түргэн байгуулснаар манай нийт эдийн засагт гарах үр өгөөж 94 тэрбумаас ч өндөр байгаа гэж бодож байна.

-Тавантолгойн хөрөнгө оруу­лагч­дын сонгосон хувилбар, ер нь энэ мега төсөлд Монгол Улсын Зас­гийн газрын барьж байгаа бодлого зөв үү?

-Хувилбарын хувьд гэвэл энэ нь ганц зөв хувилбар. Үүний төлөвлөгөөг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны үед боловс­руулж, Засгийн газраар батлуулсан юм. Үүнд, засмал замууд, усны хангамж, төмөр замын дэд бүтэц, эрчим хүчний нийлүүлэлт, уул уурхайн олборлолт, нэмүү өртгийн үйлд­вэрлэл боловсруулалт, нийгмийн салбарын хөгжил бүгд багтаж байгаа. Ингэснээр манай нүүрсний салбар цогцоор хөгжиж өндөр үнэтэй эцсийн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд хүргэж тус салбар манай улсын эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмэр нь маш өндөр болно. Хэрэгжилт, санхүүжилтийн хувьд төслийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар шийдэж, улсын өрийг нэмэгдүүлэхгүй, татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийхгүй, харин ч үйл ажиллагаанаас бий болсон татварын орлогоор төсвийн бүрдүүлж, асар олон ажлын байрыг бий болгох учиртай. Компаниудын хувьд томоохон төслийг хэрэгжүүлэхдээ урьд нь ийм чиглэлээр бүтээн байгуулалтыг амжилттай хийж хэрэгжүүлж байсан компаниудыг л сонгох ёстой, түүнээс биш урьд нь юу ч хийж байгаагүй, эсвэл энэ салбарт ажиллаж үзээгүй, тус төсөлд зориулаад хэн нэгний бушуухан байгуулсан компанийг сонгож болохгүй. Энэ утгаар ТТ сонгосон хувилбар, санхүүжилтийн зарчим, хэрэгжилтийн зохион байгуулалт бүгд зөв гэж бодож байна.

-УИХ дахь зарим улстөрч Таван­­толгойн төмөр замыг хята­дуудад өгөх нь гэж улстөржөөд бай­гаа. Энэ төмөр замыг заавал хята­­дуудаар бариулах хэрэг байна уу? Монгол Улсын Засгийн газар өөрс­дөө барихад яагаад болохгүй бай­гаа юм бэ?

-Өмнө нь ч, одоо нь энэ ордыг нэг нэгэнд өгөх тухай ямар ч яриа байхгүй. Тус орд Монголын өмч, түү­гээрээ л үлдэж байгаа. Гарч бай­гаа бүтээгдэхүүний хувьд гэвэл БНХАУ зах зээл хамгийн ойрхон, дөт, худалдан авах чадвар сайтай. Тиймээс тус зах зээлд бүтээгдэхүүний тодорхой хувийг залйшгүй нийлүүлэх ёстой. Хоёрдугаарт, тус зах зээлийн дэд бүтцийг ашиглан далайд хүрч, гуравдагч орнууд руу экспортоо өрнүүлэх шаардлагатай. Үүнд, Япон улс, БНСУ, цаашилбал Энэтхэг орно. Иймээс хоосон улстөржилтийг болиод нэн түргэн ажилдаа орох хэрэгтэй байна. Төмөр замын хувьд аль нь хямд, чанартай барьж чадах компанийг л сонгоно. Саяхан Эрдэнэт-Мөрөнгийн замын төсөл дээр австраличууд өөрснөө сонгон шалга­руулалтыг хийхэд Хятадын компани хамгийн үр өгөөжтэй гэж шалгарсан байна лээ. ОХУ-БНХАУ-ыг холбосон өндөр хурдны төмөр замыг ч БНХАУ компани илүү чадвартай гэж яригдаж байгаа юм байна лээ. Иймээс чадвартай компанийг л сонгож, бага өртгөөр хурдан найдвартай бариулах нь зөв.

-Тавантолгойг тойрсон улс төр УИХ дээр өндрөө авч магадгүй байна. Засгийн газрын энэ бодлогыг ард түмэн дэмжиж байгаа ч УИХ нь дэмжихгүй бол Тавантолгой нурж унаж ч магадгүй байна. Хэрэв энэ хэлэлцээ бүтэлгүйтвэл Монгол Улс ямар хохирол амсах бол?

-Хохирол гэвэл маш их хугацаа алдана. Ингэх тусам нүүрсний үнийн ханш буурах, шинээр ОХУ зэрэг хучирхэг өрсөлдөгч нар гарч ирээд байна. ОХУ Европ, Ази Номхон далайн орнуудын зах зээлд 150 сая тонноор нүүрс борлуулж байна. Гэтэл манай экспорт нийтдээ дөнгөж 20 сая байдаг. Бид Индонези, Австрали шиг 200-400 сая тонн нүүрс экспортлож чадахгүй гэхэд ядаж ОХУ-ын түвшинд очиж 50-100 сая тонн экспортлож энэ зах зээлээс үр шимээ авна. Гэтэл бид нар хугацаа алдаж байгаа учраас тухайлбал, 2011 онд манай улс БНХАУ руу ОХУ-аас хамаагүй их хэмжээний нүүрсний экспортыг хийж байсан бол 2013 оноос зах зээлээ алдаж, манай зах зээлийг ОХУ экспорт эзэллээ. Ийм байдал үргэлжлэх тохиолдолд манай нүүрсийг ер нь дэлхийн зах зээлд борлуулж чадахгүйд хүрэх гээд байна. Манайд хөрөнгө оруулья гэсэн компаниудад дэлхийд хаана ч байхгүй илүү нөхцөлийг өгье. Уг төслийг ойрын хугацаанд шийдэхгүй бол төмөр замыг бүтээх ажил нь дахиад 3-4 жилээр хойшилж, дээрээс нь төсөв улам хүнд байдалд орох, манай экспорт дорвитой нэмэгдэхгүй болохоор төгрөгийн ханш улам унах, ажлын байр шинээр бий болох боломж алдагдах болно. Дээрээс нь Эрдэнэс ТТ-н бий болгосон нэг их наяд төгрөгийн өр байгаа (түүний дийлэнх 2013-2014 онд бий болсон), мөн энэ үед төмөр замд бондоос хийгээд дутуу хаячихсан 400 тэрбум төгрөгийн асуудал байгаа. Энэ бүх алдагдлыг хэн төлөх вэ, одоо хүртэл дуусаагүй төслүүдэд асар их улсын мөнгийг цутгаж үр өгөөжгүй өдий хүртэл царцаасан асуудал байгаа. Иймээс хугацаа алдахгүй энэ бүх их өрийг дарах, төмөр замаа хурдан дуусгах, нүүрсээ баяжуулж өндөр үнээр зарах нь зөв. Үүнийг ганц гарц энэ Тавантолгойн төсөл шүү дээ.

-З.Энхболд дарга бол Таван­толгойн төслийн хүрээнд баригдах төмөр замын асуудалд УИХ-аас заавал зөвшөөрөл авах ёстой гээд байгаа. Харин М.Энхсайхан сайд бол "УИХ хуулиа гаргасан, тиймээс зөвшөөрөл авах хэрэггүй” гэсэн. Энэ хоёрын хэнийнх нь зөв гэж та харж байна?

-Энэ маргааны нарийн ширийн учрыг ойлгохгүй байгаа ч манай Үндсэн хуулиар бол УИХ хууль тогтоох байгууллага, Засгийн газар нь аж ахуйн ажлаа хийх газар. Аль аль нь өөрийнхөө хийх ёстой ажлаа л хийх нь зөв байх. Гарсан хууль, тогтоомжийн хүрээнд Засгийн газар ажлаа хийгээд, харин үр дүнгээ УИХ-д тайлагнадаг. Тэр үеэр ажлын үр дүн, явцыг хэлэлцэх нь мэдээжийн хэрэг, харин УИХ бүр аж ахуйн ажилд, төсөл бүрд ороод ороолцолдоод байвал тун зохимжгүй, парламентын хийх естой ажил биш гэж бодож байна. УИХ 2008 онд баталсан Үндэсний хөгжлийн цогц бодлогоор хийх ажлууд, түүний дотор стратегийн 15 ордыг аж ахуйн эргэлтэд оруулах, дэд бүтэц, хүнд аж үйлдвэрийг бүтээн байгуулах ерөнхий стратегээ баталсан, мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрүүдийг ч батлахдаа эдгээр томоохон ордыг ашиглалтад оруул гэсэн чиглэлээ өгсөн. Одоо бол харин энэ ажлыг хэрэгжүүлэх нь үлдэж байна, иймээс үүнд л анхаарах зөв болов уу.

-Хэрэв Тавантолгойн хэлэлцээ бүтэлгүйтэж, Оюутолгой гацаанаас гарахгүй бол эдийн засагт мөнгө олох өөр ямар боломж байна?

-Хөдөө аж ахуй, аялал жуулчлал, инноваци зэрэг салбарын нөөц бий. Гэхдээ эдийн засагт эзлэх хэмжээ, өгөөж, экспортод эзлэх хувиар эдгээр салбар нийлээд ч ТТ, ОТ хэмжээнд хүрэхгүй. Иймээс бусад салбарыг хөгжүүлж, ХАА, аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх нь зөв ч гэсэн, эдийн засгийн хамгийн том, чухал нөөц болох нүүрс, зэсээ аж ахуйн эргэлтэд оруулахгүй байх нь бодлогын асар том алдаа болно. Үүнийг нөхөх ямар ч боломж байхгүй. Иймээс эхний ээлжинд эдийн засгаа хөгжүүлье, өсөлтөө өндөр болгоё, татварын орлогоо нэмэгдүүлье гэвэл бэлэн байгаа нүүрс, зэсийн нөөцөө эргэлтэд оруулж, эд нараас татвараа авч, бусад салбараа эрчимтэй хөгжүүлнэ.

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Эдийн засгийн өршөө­лийн тухай хуулийг Засгийн газар УИХ-д өргөн барьсан. Зарим хүн өршөөл үзүүлэх хэрэггүй гэх юм. Харин зарим нь өршөөх ёстой гэж байна. Таны бодлоор бизне­сийнх­нийг өршөөх нь зөв үү?

-Бизнесийн орчныг сайжруулах, түүний дотор хууль эрх зүйн орчноо сайжруулах нь зайлшгүй хийгдэх естой ажлын нэг. Үүний дотор эдгээр хууль ч орж байгаа. Цаашид үр дүн гэвэл татвар хураалт нь сайжирна гэж хүлээгдэж байгаа. Харин миний бодлоор огт татвар төлдөггүй, их хэмжээний татаас авдаг салбар гэвэл мал аж ахуй байгаа. Үүнээс бас зохих хэмжээнд татвар авч, байгалийн нөөц, бэлчээр, ус ашиглалтын зөв горимыг тогтоож, 52 сая малаас санхүүгийн үр өгөөжийг авах хэрэгтэй.

Ж.Нямсүрэн

Эх сурвалж: "News week"

“Нүүрс, зэсээ эргэлтэд оруулахгүй байх нь том алдаа болно”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани