Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Алтыг нь аваад авдрыг нь шидсэн байгаль эхийн эмгэнэл

Алтыг нь аваад авдрыг нь шидсэн байгаль эхийн эмгэнэл

Өнөөдөр  харин бид  өвөг эцгийнхээ  тэрхүү бодлогыг үргэлжилүүлж чадалгүй  мөнгөний төлөө "нүдээ” ухаж өгчихөөд байна.  Өөрөөр хэлбэл өнөөдөр  уул уруайн компаниудын нөхөн сэргээлтэд хяналт тавьж, нөхөн сэргээлт хийсэн газруудыг нинжа оруулахгүйгээр онцгой хамгаалалтад авах хэрэгтэй байна.

Мөн нөхөн сэргээлтийн дор олборлолт явуулах хэрэг цөөнгүй байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн, Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхантай ярилцлаа.
- Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулагдаж орон нутагт ажиллаад ирлээ. Аль аймгуудаар ямар зорилготой яваад ирсэн бэ? 
-Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд Баянхонгор, Өвөрхангай, Булган аймгаас маш олон иргэдийн санал гомдол, өргөдөл ирсэн. Эдгээр өргөдлүүдийн ихэнх нь уул уурхайн компаниудын хууль зөрчин орон нутгийн иргэдтэй хууль бусаар харьцаж, байгаль сүйтгэж, бэлчээр хомсдуулж, худаг ус булгийг нь сүйтгэж байгаатай холбоотой гомдол байсан. Тиймээс ажлын хэсэг байгуулж, өргөдлүүдийн дагуу Гол усны хуулийн хэрэгжилтийг шалгах шаардлагатай гэсэн шийдэлд хүрсэн. Ажлын дэд хэсэгт багтсан Байгаль орчны яам, Улсын мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх Улсын мөрдөн байцаах тасгийн төлөөллийн бүрэлдэхүүнтэй гурван хоног орон нутагт ажилласан байгаа.

-Орон нутагт очиход газар дээрээ байдал ямар байна вэ? 
- Хууль хүн бүрт ижил тэгш үйлчлэх ёстой. Үнэндээ орон нутагт явж байхад Гол усны хууль тэр бүр хэрэгжихгүй байна. Орон нутгийн удирдлага хуулийн хэрэгжүүлэх сонирхолгүй байна гэсэн дүгнэлтэд хүрлээ.

Өвөрхангайн Уянга суманд урхайн олборлолт явуулснаар хөгжилд нь ахиц гарсан ч байгаль орчныг сүйтгэсэн байдал үнэхээр нүд халтирмаар болсон байна. Цаашлаад бид Өлтийн уурхайд очсон. Өлтийн уурхайн лицензийг "АУН” гэдэг компани эзэмшдэг юм билээ. Орон нутгийн удирдлагууд уг нь энэ компанитай нөхөн сэргээлт хийх гэрээ хийсэн байгаа юм. Гэтэл хамгийн сонирхолтой нь нөхөн сэргээлт хийх гэрээ нэрийн дор тэнд олборлолт явагдаж байна. Энэ нь өөрөө хууль бус үйл ажиллагаа болоод зогсохгүй төрийн хуулийг зөрчиж байгаа гэмт хэргийн шинжтэй зүйл.

Гол усны хуулийг мөрдөхгүй байна. Жишээ нь, Өвөрхангай аймгийн Уянга сумын Цагаан гол, Буянт гол гэх газрууд бол хоёулаа голын эх. Гэтэл орон нутгийн удирдлагууд голын эхэнд олборлолт хийж байхад харсан хэрнээ хараагүй юм шиг дүр эсгээд сууж байгаа нь хуулийн хэрэгжилтэд ямар ч санаа тавьж ажиллаагүй нь илрэл юм. 

-Нутгийн удирдлагууд ямар тайлбар өгч байна вэ? 
-Та бүхэн яагаад гол байсаар байтал алт олборлосоор байдаг юм бэ гэхэд "Усны газраас энд гол байхгүй” гэсэн албан тоот явуулсан гэж байгаа юм. 

-Тэгвэл Усны газрын буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гэж үзэж болох нь ээ? 
-Эндээс хоёр зүйл харагдаж байгаа юм. Монгол Улсын Засгийн газраас кадастрын зурагт координат тогтоосон байдаг. Гэтэл Монгол Улсын газрын зургаас Өвөрхангай аймгийн Уянга суманд байдаг Буянт гол, Цагаан гол гэдэг голууд алга болсон байна шүү дээ. "Энэ гол байна” гэхээр газрын зурагт дээр байхгүй байдаг. Ашигт малтмалын газраас лиценз авахдаа "Хар-Уул” гэсэн газар олборлолт явуулна гэсэн байгаа юм. Орон нутгийн иргэдийн яриагаар бол "Бидний аав ээж, энд Хар-Уул гэдэг газар байдаг гэж бидэнд хэлж байгаагүй” гэж байгаа юм. Тэгэхээр үүнийг маш том мафийн сүлжээ гэж хэлэхэд буруудахгүй байх. Гол урсаж байхад "байхгүй” гэсэн дүгнэлт гаргаад, гол усны хуулинд хамрагдахгүйгээр тодорхойлолт гаргаж өгсөн нь сонин. Ер нь Усны газар, Байгаль орчны яамтайгаа нэгдээд энэ координатыг шинээр тогтоох хэрэгтэй байна. 

-Тэгэхээр буруу дүгнэлт гаргасан хүмүүст хариуцлага тооцно гэсэн үг үү? 
-Манай ажлын хэсэг тухайн дүгнэлт гаргаж өгсөн Усны газрын хүмүүст хариуцлага тооцуулахаар зохих материалуудыг АТГ-т явуулахаар ярьж байна. Нутгийн иргэдийн дунд "Усны газрын ажилтан тухайн үед координат тогтооход уул уурхайн компаниудтай газрын зураг өөрчилж өгөх талаар тохиролцоо хийсэн” гэсэн ам дамжсан яриа байна. Түүнийгээ ч бидэнд уламжилсан. 

-Орон нутгийн удирдлагуудад асуудал байгаа юм биш үү. Урсаж байгаа голын эхэнд олборлолт явуулж байхад зүгээр хараад сууж байгаа нь сонирхолтой юм? 
- Тэд "Усны газар зөвшөөрсөн” гэдэг үндэслэлээр олборлолт явуулж байгаа гэсэн тайлбар өгч байна лээ. Зүй ёсоор сумын Засаг дарга өөрийнхөө  эрх үүргийн дагуу энд Буянт гол, Цагаан голуудад олборлолт явагдаад байна. Үүнийг зогсоож, лицензийг нь түтгэлзүүлж, координатыг тогтоож өгөөч гэдэг зүйл ярих ёстой байсан. Сумын засаг даргыг бид санаатайгаар үйл ажиллагааг нуун дарагдуулсан гэж үзсэн. Энэ үүднээс Өвөрхангайн Буянт гол, Цагаан гол дээр олборлолт явуулж байгаа газруудыг бид лацадсан. Уул уурхайн компаниуд,  орон нутгийн эрх баригчид эсэргүүцсэн ард иргэдийг дарамталдаг сураг байгаа юм. Буянт гол дээр  зусаж байсан айлынхан олборлолт явуулахгүй гэхэд айлын залуучуудын 10 хүртэлх хоногоор хорьсон байна. Тэд малаа ундаалдаг, ундны усаа авдаг булгаа хамгаалж эсэргүүцэл үзүүлэхэд тэднийг бариад хорьчихсон. 

- Уул уурхай, улс төр хоёрыг холбоотой гэдэг үг байдаг. Улс төрчид холбоотой юм биш биз
- Хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа уурхайнуудыг хаах гэж байхад зарим нэр бүхий улстөрчид нөлөөлөх гэж оролдсон нь бий. Гэхдээ бид хуулийн дагуу ажиллана. Бидэнд олон газраас өргөдөл, гомдол ирсэн. Бид үүний дагуу явж ажиллана. Хуулиараа бүх уул уурхайн олборлолт явуулсан компаниуд техникийн, биологийн нөхөн сэргээлт хийгээд хаалтын төлөвлөгөөгөө танилцуулах ёстой. 

 
Ярилцсанд баярлалаа. 
 
 

Эх сурвалж: www.dorgio.mn
Алтыг нь аваад авдрыг нь шидсэн байгаль эхийн эмгэнэл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани