Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гацуурт төслийн эдийн засгийн үр өгөөжийн тухайд

Гацуурт төслийн эдийн засгийн үр өгөөжийн тухайдАлтан дээр сандайлсан гуйлгачид гэж хэзээ хэн нь Монголчууд биднийг хочилсныг мэдэхгүй ч 1992 оноос 2000 онд хэрэгжсэн "Алт-1" хөтөлбөр Монгол Улсад ам.доллар оруулж ирж шилжилтийн нийгмийн хүнд хэцүү үеийг Монгол Улс сэргэж туулсан түүхтэй. Монгол Улсын ДНБ 2008 онд 7.6 их наяд байсан бол 2014 онд 21 их наяд төгрөгт хүрлээ. Энэ бол эдийн засгийн хэмжээ. Үйлдвэрлэгч биш хэрэглээний эдийн засагтай манай улс гаднаас гурван сувгаар ам.доллар оруулж ирдэг. Гадаадын шууд хөрөнгө оруулалт, экспортын орлого, алт худалдах гэсэн гурван том суваг бий. Гэтэл ГШХО 2011 оных шиг 4.6 тэрбум ам.доллараар орж ирэхээ больж жилээс жилд жижгэрсээр 2008 оны санхүүгийн хямралын үеийнхтэй адил хэмжээнд ирээд байна. 2008 онд 838.5 сая орж ирж байсан бол 2014 онд 845 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт орж ирлээ. Ийм хэмжээний ам.долларын хөрөнгө оруулалттай, Төв банкиндаа 1.6 тэрбум долларын нөөцтэй бид Монголбанкны өнөөдрийн нэрлэсэн ханшаар ам.долларыг 1936 төгрөгт хүргэчихээд байна.
 
Жилийн дотор 30 хувиар төгрөгийн худалдан авах чадвар унасан нь иргэдийн халаасанд орох мөнгө энэ хэмжээгээр үнэгүйдэх бодит байдлыг мздрээд байгаа юм. Дэлхийн зах зээлд нүүрс, зэс, төмрийн хүдэр, алт гэсэн уул уурхайн түүхий эдийг зарж төсвийнхөө 20 хувийг бүрдүүлдэг Монгол Улсын засгийн газар нүүрс, зэсийн үнийн тасралтгүй уналтыг тооцоолж алтны экспортонд анхаарлаа хандуулж байна. Монголбанк ч ам.доллар оруулж ирдэг гуравдагч суваг гэж хэлж болох алтны худалдаанд найдлага тавьж байна. Эдийн засаг хямрахад алтанд дэлхий нийт хөрөнгө оруулдаг. Ингэснээрээ үнэ нь ч өсч байдаг онцлогтой уул уурхайн бүтээгдхүүн юм. Тиймээс ч Засгийн газар алтны арвин их нөөцтэй Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, хямраад байгаа эдийн засгаа, хадуураад байгаа ам.долларыг хазаарлахаар төлөвлөж байна.Гацууртын ордоос хуулийн дагуу Засгийн газар 34 хувь хүртэлх эзэмшлийг хэрхэн тогтоохыг УИХ-аар хэлэлцүүлж байгаа.
 
Гацууртын ордын нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зевлөл 42 тонн алт, 3,7 тонн менгөтэй гэж тооцон гаргажээ. Төслийн үргэлжлэх хугацаа 10 жил. Жилд 1,7 сая тонн хүдрийг олборлоно гэж тооцож байна. Харин 3,6 их наядаар үнэлэгдэж байгаа энэ ордын манай улсад үлдэх өгөөж нь 2,2 их наяд гэж ордын тусгай зөвшөерлийг эзэмшигч "Сентерра гоулд" мэдээлсэн.
 
Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдог Гацууртын ордод 1970-1991 онд шороон ордын судалгаа хийж, 1992 онд алтны шороон ордын олборлолтыг эхлүүлсзн байдаг. Шороон ордын олбррлолтын явцад 1997 онд алтны үндсэн судлыг олж тогтоосноор 2002-2003 онд хайгуулын ажпыг эрчимжүүлж, 2004 онд нэмэлт хайгуул хийжээ. Ордын нөөцийг Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн бүртгэлд 2005 онд бүртгэж, 2008 онд ТЭЗҮ-ийг хүлзэж авч байсан. Алтны худалдаа яагаад эерэг хүлээлттэй байгааг тоон мэдээллээр үзүүлье. 2014 онд Төв банк сүүлийн есөн жилд авч байгаагүй их алтыг буюу 12.7 тонн агпыг худалдаж авч гадаад валютын нөөцөө зузаатгасан. Энэ их алтыг 1995 аж ахуй нэгж, 1200 гаруй иргэнээс худалдан авч, 450 сая ам.долларын нөөц бүрдүүлжээ. Тэгвал Төв банкны жилд худалдан авч байгаа алтны 50 хувьтай тэнцэх хэмжээний алт Гацууртын ордод байгаа гэсэн үг.
 
П.СҮХБААТАР (МОНГОЛБАНКНЫ МӨНГӨН ТЭМДЭГТ, ҮНЭТ ЗҮЙЛСИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ):-50 тонны нөөцтэй энэ ордоос жилд гурван триллион төгрөгийн алт авна гэж ярьж байгаа. Бүх зүйл нь бэлэн болчихсон орд гэж яригдаж байгаа. Одоохондоо шийдэгдээгүй байна. Мэдээж энэ шийдэгдээд эндээс алт тушаагдвал эерэг үзүүлэлтүүд гарна. Хуучин 13 тонн алт тушаагдаж байсан бол үүн дээр нэмэгдээд 20 эсвэл 26 тонн болох бүрэн боломжтой. Эиэ чинээгээр валютын нөөц нэмэгдэнэ гэсэн үг.
 
Мэргэжлийнхний хэллэгээр алт бол чөлөөтэй хөрвөх чадвартай валют учраас экспортын өрсөлдөх бараа бүтээгдэхүүн багатай манай улсын хувьд валютын нөөц бүрдүүлэх гол эх үүсвэр юм. Урт нэртэй хуулийн дагуу алтны 218 ашиглалтын лицензийг цуцалсан байдаг. Хэрвээ алтны 218 ашиглалтын лицензийг эргүүлэн олговол 130 тонн алт олборлох боломж бүрдэх албан судалгаа ч байна. Гацууртын ордоос жилдээ 4-5 тонн алт олборлож Монголбанкинд тушаах тооцоо байгаа юм. Гацууртын ордыг ашиглалтанд оруулснаар баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа хоёр жилийн дотор жигдэрч бүтээгдэхүүн гаргах боломж бүрдэх юм байна. Тухайлбал, хоёр дахь жилдээ 4,3 орчим тонн алт, 356,5 кг мөнгө үйлдвэрлэх бол төслийн долоо дахь жилдээ үйлдвэрлэл дээд цэгтээ хүрч 5.5 тонн алт, 490 кг мөнгө үйлдвэрлэх юм. Нийт төслийн 10 жилийн хугацаанд 42 тонн алт, 3.7 тонн мөнгө үйлдвэрлэнэ гэж "Сентерра гоулд" компани ТЭЗҮ-дээ тооцсон байгаа юм.
 
Бүтээгдэхүүн борлуулалтын орлогын 69, нийт зардпынхаа 81 хувийг Монгол Улсад зарцуулах юм байна. ТЭЗҮ-д тооцсоноор Монгол Улсад оруулах үр өгөөж 1.9 их наяд төгрөг байхаас 929 тэрбум төгрөгийг дотоодод хийх худалдан авалт, 600 тэрбум төгрөгийг улсын төсөвт төлөх нийт татвар хураамж, 205 тэрбум төгрөгийг дотоодод хийх калитал худалдан авалтаар, 135 тэрбум төгрөгийг Монгол ажилчдын цалин хөлсөд зарцуулах тооцоог гаргажээ. Орон нутгийн хөгжлийн сангууд болон хандиваар 15 тзрбум төгрөг өгөхөөр тооцжээ. 
 
Л.НАРАНБААТАР (УУЛ УУРХАИН ЭДИЙН ЗАСАГЧ): -Ерөнхийдөө Монгол Улсын хөрөнгө оруулалтын нөхцөл байдал нэлээн муу, гаднаас хөрөнгө оруулалт татаж чадахгүй байгаа, экспортын орлого хумигдсан энэ үед энэ төсөл хэрэгжих нь их ач холбогдолтой. Ядаж л бид ямар үнэтэй ам.долларыг хэрэглэж байгаа билээ, ханш буурахад нэлээн нөлөө үзүүлэх талаасаа ач холбогдолтой. Орон нутагт худапдан авалтууд, 500 гаруй ажлын байр бий болно гэж байна. Өнөөдөр Монголчуудад ажлын байр шиг хэрэгтэй зуйл алга.
 
Н.АЛГАА (МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН АССОЦИАЦИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ): -Бороогийн баяжуулах үйлдвэр баригдчихсан, тийшээ шилжүүлэх л асуудал байна. Тэгэхээр энд нэмэлт хөрөнгө оруулалт гэхээр зүйл маш бага, ерөөсөө ашиглахад бэлэн болчихсон. Юу нэмэгдэх вэ гэхээр тээвэрлэлт хийнэ. Тээврийн компаниуд ажиллаж тээврийн жолооч нар ажиллаж эхэлнэ. Хоол хүнсээ худалдан авна. Халагдсан 500 хүнээсээ эргүүлж өндөр цалинтай чанартай ажлын байранд нь авна.
 
Гацууртын орд нь Улаанбаатар хотоос хойд зүгт 90 км, Түнхэл тосгоноос баруун зүгт 14 км зайд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг, Төв аймгийн Ноён уулын сав газар байрладаг. Ноён уулын сав газарт дэлхийн төрт ёсны түүхийн өв болох Хүннүгийн булш, бунхан, хиргэсүүр опон байгаа учраас ордыг ашиглах нь түүхийн ховор олдвороо устгаж байгаа үйлдэл болно гэж археологичид үзэж байна.
 
Д.ЭРДЭНЭБААТАР (ТҮҮХЧ, АРХЕОЛОГИЧ, ДОКТОР): -Энд 1924 онд Козлов малтсан 6-р булш гэж алдаршсан булш бий. Эндээс гарсан зарим олдвороос, Хятад бичигтэй аяган дээрх бичээсээс манай судлаачдын  тодорхойлсноор МЭӨ 197 онд амьдарч байсан Үжүлэн шаньюгийн булш байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлсэн булш байгаа юм. Энэ Ноөн уул орчимд Сүжигт, Хужирт, Зурамт гэсэн гурван салаа аманд нийт 300 гаруй булш бий. Яг Сүжигтийн аманд 210-аад булш бий гэсэн судалгаа бий.
 
О.БАТСАЙХАН (ТӨРИЙН СОЁРХОЛТ ТҮҮХЧ, ДОКТОР): -Хүннүгийн үеийн хамгийн том түүхийн соёлын өв бол энэ Ноён уул, Сүжигтийн ам юм. Энэ бидний хадгалж, хамгаалж, өвлүүлж, судалж хойч үедээ үлдээх учиртай соёлын өв гэдгийг ойлгож мэдэх хэрэгтэй.
 
Төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг 2009 оны арванхоёрдугаар сард Байгаль орчны яам баталсан байдаг юм байна. Мөн олборлолтын үйл ажиллагаа эхлэхээс өмнө ордын байгаль орчны  суурь нөхцлийг тогтоохын тулд "Сентерра гоулд" компанийн зүгээс гадаад дотоодын зөвлөхүүдээр байгаль орчны хээрийн суурь судалгааг хийлгэжээ. Энэ судалгаануудаас харвал Гацууртын ордын олборлолт явуулах 303 га талбайд Хүннүгийн эртний олдворт булшнууд орохгүй байна. Өөрөөр хэлбэл төлөвлөж байгаа уурхайгаас 5.8 км-ээс 13 км-ийн зайтай байгаа булш бурхан, эртний түүхэн олдвор байгаа газарт ямар ч нөлөө үзүүлэхгүй гэдгийг "Сентерра гоулд" компанийн зүгээс хэлж байна. өмнө нь Бороогийн уурхайн үйл ажиллагаа Дархан, Сэлэнгийн засмал замаас 500 метрийн зайтай байхад уурхайн үйл ажиллагаанаас замд ямар нэгэн эвдрэл цууралт үүсэж, нөлөөлсөн зүйл байгаагүй гэдгээр тайлбарлаж байгаа юм.
 
Ж.БҮРЭНТӨГС ("СЕНТЕРРА ГОУЛД МОНГОЛИЯ" ХХК-ИИН ГЕОЛОГИ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ): -Бороогийн ордыг ашиглаж байхад Дархан-Сэлэнгийн засмал зам 500м-ийн зайд байсан. Тэгэхэд ямар нэг нөлөө үзүүлдэггүй, үүсдэггүй гэж ярьж байгаа бол тэр 5.8 км-ийн цаана байгаа газарт нөлөө үзүүлэхгүй.
 
Б.ЛХАМСҮРЭН ("СЕНТЕРРА ГОУЛД МОНГОЛИЯ" ХХК-ИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ДЭД ДАРГА): -Археологийн судалгааг 1999 онд ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэмтдийн баг, мөн 2005 онд МУИС-ийн эрдэмтэн судлаачдын баг хоёр удаа төслийн талбай болоод Бороогийн уурхайн талбайгаас Гацууртын уурхайн талбай хүртэлх замын трассын дагуу археологийн судалгааг хийсэн. Судалгааны үр дүнд төсөл хэрэгжих газар болон замын трассын дагуу ямар нэг булш бунхан, дурсгалын зүйл байхгүй болохыг судалгаагаар тогтоосон.
 
Д.ПҮРЭВРААШ (СЕНТЕРРА ГОУЛД МОНГОЛИЯ ХХК-ИЙН УУРХАЙН ДАРГА): -Үндсэн орд учраас тодорхой хязгаартай зөвхөн хоёр карьер ашиглахаас бус цаашаа 2000 га ч гэдэг юм уу тэлээд явах газар байхгүй. Орд ашиглахад зөвхөн 62 га газар талбайд үндсэн ордын ашиглалт явуулна. Зам талбай, барилга байгууламж, бусад дэд бүтэц талдаа 150 га, нийтдээ 300 га талбайд ашиглалт явуулна. Тэсэлгээ бол орчин үед маш их хөгжөөд байгаа. Жишээ нь, Улаанбаатарт байгаа хоёр өндөр барилгын дунд барилга барих бол зөвхөн доош нь л тэсэлдэг. Карьерынхаа тогтвортой байдлыг хангах үүднээс бага багаар тэсэлгээ хийдэг. Мөн ямар нэг чичиргээ доргио гэж байхгүй.
 
Гацууртын төсөл нь долоон хэсгээс бүрдэнэ. Тухайлбал Үндсэн бүсийн ил уурхай, Төв бүсийн ил уурхай, сульфидын хүдрийн овоолго, засварын цех, хаягдал чулуулгийн овоолго, бага агуулгатай хүдрийн овоолго, Бороогийн боловсруулах үйлдвэр болон бусад байгууламжууд хамаарах юм байна. Үндсэн ордын уурхайн олборлолтын явцад нийт 303 га талбай өртөхөөр тооцоолж байснаас 146 га талбай нь өмнөх шороон ордын нөхөн сэргээгдээгүй орхигдсон талбай. Гацууртад олборлох хүдрийн боловсруулалтыг 40 км-ийн зайд байрлах Бороогийн алтны уурхайн баяжуулах үйлдвэрт боловсруулах тул төсөл хэрэгжүүлэх газар нутагт химийн бодис ашиглан боловсруулах үйл ажиллагаа явуулахгүй юм байна.
 
Б.ЛХАМСҮРЭН ("СЕНТЕРРА ГОУЛД МОНГОЛИЯ" ХХК-ИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ДЭД ДАРГА): -Нийтдээ 303 га талбай олборлолтод өртөнө. Үүнд 146 га талбай нь өмнөх шороон ордын олборлолтод өртсөн байгаа. Нөхөн сэргээлт хийгдээгүй. Тухайн орчинд төсөл хэрэгжүүлэх газар нутагт тусгай хамгаалалттай газар нутаг байхгүй болохыг судалгаагаар тогтоосон. Мөн түрүүн дурдсанаар энд зөвхөн ил уурхайн олборлолт явагдаж хүдрийг Бороогийн боловсруулах үйлдвэр рүү зөөвөрлөж баяжуулалт хийгдэх учраас энд ямар нэг химийн болон цацраг идэвхит бодис ашиглагдахгүй.
 
Р.ЖИГЖИД (УУЛ УУРХАЙН САЙД): -Энэ ордыг ашиглахад байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө их багатай. Яагаад гэвэл, нэгэнт байгуулсан Бороогийн ордын боловсруулах бааз дээр хүдрээ аваачиж боловсруулна. Хүдрээ 40 гаруй км-т машинаар тээвэрлээд боловсруулах боломжтой. Нийт хоёр их наяд төгрөгийн борлуулалт хийгдэнэ. Улсын төсөвт 660 тэрбум төгрөгний татвар хураамж төлнө. Ногдол ашиг нь 70 тэрбум орчим төгрөг байх урьдчилсан тооцоо хийгдсэн.
 
2015 оны төсвийн тодотголд алтны экспортыг 29.5 тонн байхаар тусгасан нь энэ онд Гацууртын ордоос олборлох алтны хэмжээг 4-5 тонн байхаар тооцоолж байгаатай холбоотой юм. Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч "Сентерра гоулд" компаний төлөөлөлттэй санхүү, хөрөнгө оруулалтын асуудлаар ярилцлаа.
 
О.ОТГОНТОГТОХ ("СЕНТЕРРА ГОУЛД МОНГОЛИЯ" ХХК-ИЙН САНХҮҮ, БҮРТГЭЛ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ):-Гацууртын ордыг ашиглахад 503 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн мэдзэлэл бид аваад байна. Хуулийнхаа дагуу Засгийн газар 34 хүртэлх хувирг эзэмших бол танайх 350 тэрбум төгрөг босгох шаардлагатай болж байна. Энэ мөнгийг хаанаас ямар нөхцлөөр босгох вэ?
-500 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай юм. Бид өөрийн эзэмшлийн хэмжээний хөрөнгөө өөрсдөө босгоно, өөрөөр хэлбэл компани зуун хувь санхүүжүүлнэ.
 
-Гацууртын төслийг хэрэгжүүлснээр эдийн засагт ямар бодитой үр өгөөж өгөх вэ?
-Гацууртын орд 10 жил ашиглагдана. Энэ нийт 10 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засагт 1.9 их наяд төгрөгийн өгөөж оруулна гэж төсөөлж байна. Үүнд 600 орчим тэрбум төгрөгийн татвар, хураамж улсын болон орон нутгийн төсөвт орно. ТЭЗҮ боловсруулахдаа бид 1550 гэсэн валютын ханш ашигласан. Одоо 1900 болчихлоо, тэгэхээр 1.9 их наяд гэдэг төсөөлөл маань 2.2 их наяд болчихлоо. Зарим телевиз 70 тэрбум, зарим нь 650 тэрбум гээд зөрүүтэй тоонууд мэдээлээд байгааг нэр мөр болгох үүднээс нийт 10 жилийн хугацаанд ханш яаж хөдлөхөөс хамаараад 600-700 тэрбум төгрөг, жилд 60 орчим тэрбум төгрөг улс, орон нутгийн татварт орох юм. Үүнээс гадна 1.1 их наяд төгрөгийн дотоодын худалдан авалт буюу дотоодын бэлтгэн нийлүүлэгчдээс авах бараа материал, хангамжийн зүйлс, үндсэн хөрөнгө, ажил үйлчилгээнүүд орно. 135 тэрбум орчим төгрөгийн дотоодын ажилчин, албан хаагчдын цалин төлөгдөхөөр байна. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд бид орон нутагтайгаа хамтраад төслүүдээ хэрэгжүүлнэ. Үүнд 15 тэрбум орчим төгрөг байх болов уу гэсэн төсөөлөлтэй байна.
 
-Бид Бороогийн ордын талаар мэднэ, одоо Бороогийн уурхайн үйл ажиллагаа зогссон, 100 гаруй ажилтантай байгаа гэж сонссон. Оргил үедээ 700 гаруй ажилтантай байсан гэсэн. Одоо 1000 ажлын байр бий болгоно гэж тооцоолсон байна лээ. Энэ тооцоо судалгааг хэрхэн хийсэн бэ? Буцаад ажлын байр бий болгохдоо хуучин ажиллаж байсан хүмүүсээ эргуүлээд ажилд авна гэсэн үг үү?
-Бороогийн уурхай ид хүчин чадлаараа ажиллаж байх үедээ уурхай дээр 700-800 үндсэн ажилчид, үүн дээр гэрээт ажилтнууд гээд нийт мянга гаруй ажилтантай байсан. Гацууртын уурхайн хувьд үндсэн ажиллагсдын тоо 500 гаруй байна. Одоо ажиллаж байгаа ажилтнуудаа шилжүүлнэ, өмнө ажиллаж байсан хүмүүсээсээ авна, мөн ажпын байрны шаардлагыг хангах мэргэжилтэй боловсон хүчнийг нэн тэргүүнд орон нутгаас авахыг хичээнэ. Мөн Гацууртын ордын ашиглалтын явцад олборлолт явуулах, тээвэрлэлт хийх, кэмп, кэтэрингийн үйлчилгээ үзүүлэх компаниудтайгаа гэрээ хийнэ. Энэ дотоодын гэрээт компаниуд 500 орчим ажлын байр бий болгоно. Ингээд нийтдээ мянгаад шууд ажлын байр бий болно. Төсөл учраас ажил үйлчилгээ явж байхад дагаад бэлтгэн нийлүүлэлт, хангалт хийж байгаа компаниудын хувьд ажлын байр шууд бусаар нэмэгдээд ялна гэсэн үг
 
-Байгаль орчинд сөрөг нөлөөгүй технологи гэдэг нь олны анхаарлын төвд байна. Байгаль орчныг сүйтгэчихвий гэсэн болгоомжлол хаа хаанаа байна. Гэхдээ "Бороо Гоулд" энэ асуудлаар нөхөн сэргээлт хийдэг жишиг уурхай гэдгийг бид мэднэ. Технологи нэвтрүүлэх тал дээр ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна вэ. Байгаль орчинд сөрөг нөлөөгүй технологийг та хөрөнгө оруулалт талаас тайлбарлахгүй юу?
-Бид Гацууртын ордоос хүдрээ тээвэрлээд одоо байгаа Бороогийн үйлдвэр дээр аваачиж боловсруулна. Шинэ технологи нэвтрүүлэх тал дээр бид 120 сая долларын өртөг бүхий шинэ нэмэлт цех барих ёстой. Нөхөн сэргээлтийн хувьд бид ТЭЗҮ дээрээ 49,5 тэрбум төгрөг буюу 32 сая ам.доллар тусгасан байгаа. Үүнд юу орох вэ гэхээр, нэмэлт цех барьж байгаа гэдэг утгаараа бид Бороогийн үйлдвэрийг Гацууртын ордыг ашиглаж дуустал ашиглана. Тэрийгээ нөхөн сэргээнэ. Дээр нь хаягдлын далангаа нөхөн сэргээнэ. Түүнчлэн, Гацууртын олборлолтын явцад өртөх 300 гаруй га талбайг нөхөн сэргээнэ. Мэдээж хэрэг, бид Монгол улсын болон олон улсын стандартын дагуу нөхөн сэргээнэ. Дээрээс нь хаалтын ажлууд, мониторингийн судалгаа шинжилгээний ажлууд хийгдэнэ. Гэхдээ технологи болон байгаль орчны хувьд яг ямар ажил, ямар үе шаттайгаар хийх вэ гэдгийг техникийн асуудал хариуцсан хүмүүс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх. 330 орчим сая долларын 120 сая нь үйлдвэрийн шинэ цех барих, шинэ технологи нэвтрүүлэхэд зарцуулагдана.
 
-Дөрвөн жилийн өмнө намайг томилолтоор Бороо дээр ажиллаж байхад нэг га талбайг сэргээхэд 12-15 мянган ам.долларын нөхөн сэргээлтийг хийж байна гэсэн мэдээлэл өгч байсан. Мөнгөний ханш зэргээс шалтгаалаад өөр болсон байх. Нөхөн сэргээлтэд зарцуулж байгаа мөнгөн дүнг та товчхон танилцуулахгүй юу?
-Бороогийн уурхаин ниит талоайн 50 орчим хувийг нөхөн сэргээсэн байгаа. Бид 2003 оноос хойш нийтдээ 12 тэрбум төгрөгийг зарцуулсан. Бид олборлолтын үйл ажиллагаа эхлэхтэй зэрэгцүүлэн нөхөн сэргээлтээ хийгээд явсан. 400 орчим га талбайд нөхөн сэргээлт хийгээд орон нутагт хүлээлгэж өгсөн.
 
-Нөхөн сэргээлт хийснээр малчид уг талбайг ашиглах боломжтой болно гэж ойлгож болох уу. Нөхөн сэргээлтийн талаар арай энгийн тайлбар өгөхгүй юу?
-Би техникийн асуудал хариуцсан хүн биш, зөвхөн санхүү хариуцсан мэргэжилтэн. Гэхдээ компанийн ажилтны хувьд мэднэ. Бидний хийж буй нөхөн сэргээлт нь тухайн талбайг хүрээлэн байгаа орчинтой дүйцэхүйц хэмжээнд хүртэл нөхөн сэргээлт хийх ёстой гэж үздэг. Бид нөхөн сэргээлтийг Монгол улсын болон олон улсын стандартын дагуу хийж байгаа.
 
-Гацууртын орд эдийн засгийн эргэлтэнд орсноор орон нутагт ханган нийлүүлэх, туслах ажил гэх мэтээр орон нутагт нөлөөлөх, орон нутгийг дэмжих гэх мэт үр өгөөж нэмэгдэнэ гэжээ. Эхний орон нутагт үзүүлэх үр өгөөжийн тухай тооцооллын төсөөллийг хэлж болох уу?
-Бид улс болон орон нутгийн төсөвт нийтдээ 20 гаруй төрлийн татвар хураамж төлдөг. Тэгэхээр орон нутгийн төсөвт ус ашигласны төлбөр, газар ашигласны төлбөр, үл хөдлөх хөрөнгийн татвар, орон нутгаас авч буй ажилчдын эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр гэх мэт нийт 600 тэрбум төгрөгний 20 хувь буюу 117 тэрбум төгрөг орон нутгийн төсөвт орох ёстой. Гацууртыг ашиглах 10 жилийн хугацаанд гэсэн үг. Түүнээс гадна, бид зарлах гэж буй ажлын байран дээрээ шаардлага хангахуйц ажилтан, боловсон хүчнийг нэн тэргүүнд орон нутгаасаа авч ажиллуулахыг эрмэлздэг. Мэдээж, орон нутгийн бэлтгэн нийлүүлэгч компаниудтай аль болох хамтарч ажиллах, орон нутгаасаа худалдан авалт хийхийг эрмэлздэг.
 
-"Бороо Гоулд"-аас үндэсний оператор сайн сайн компаниуд төрөн гарсан байдаг. "Хишиг арвин индастриал", "МНО" гэх мэт. Энэ компаниуд бас дадлага туршлагыг богино хугацаанд хуримтлуулаад ундэсний, мэргэшсэн сайн оператор компаниуд төрөн гарсан гэдэг. Энэ хоёроос өөр компани бий юу. Эсвэл би дутуу хэлээд байна уу?
-Ерөнхийдөө бид Бороогийн уурхайг Бороогийн их сургууль гэж дотооддоо нэрлэдэг. Яагаад гэвэл уул уурхайн салбарт мэргэшсэн хүмүүсийн ихэнх нь манай компанид ажиллаж байсан, манай компаниас салбарлаж гарсан, эсвэл нийлээд нэг компани нээсэн, манай компанийг дагаад үйл ажиллагаа нь өргөжсөн компаниуд олон байдаг. Түүнээс гадна салбарт бүрт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд манай компани маш сайн ажилласан гэж би боддог. Жишээ нь, би санхүүгийн чиглэлээр Бороод 10 гаруй жил ажиллаж байна. 10 гаруй жилийн хугацаанд би зөндөө олон хамтран ажиллагсадтай байлаа. Одоо өөр өөр компаниудад сайн мэргэжилтэн, санхүүч хийгээд явж байна.
 
-Хөрөнгө, санхүүг харамгуй зарцуулсан юм шиг байна.
-Яг үнэн. Аливаа нэг ажлаас гарч байгаа өгөөж зөвхөн мөнгөөр хэмжигдэхгүй. Үүнийг дагаад мэргэжилтэн бэлтгэх, соёлыг түгээх зэрэг мөнгөн бус үр өгөөж байлгүй яах вэ.
 
Эх сурвалж: Eagle.mn Eagle ТВ-ийн Тоон Тойм нэвтрүүлгээр бэлтгэв.
Гацуурт төслийн эдийн засгийн үр өгөөжийн тухайд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ройтерс: Энэтхэг улс Монголоос коксжих нүүрс импортлох боломжийг эрэлхийлсэн хэвээр

  Энэтхэг улс ган үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай түүхий эд болох ...

Өнөөдөр, 16:51
2025 оны ”Өвөр Монголыг ойлгох нь” оны уулзалт Хөххотод боллоо

2025 оны "Өвөр Монголыг ойлгох нь" оны уулзалт 11-р сарын 29-ний өдөр ...

Өнөөдөр, 16:06
Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоож, зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

Өнөөдөр, 15:39
Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын Хятад хэлний авьяас чадварын тэмцээн болов

Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын соёлын амьдралыг ...

Өнөөдөр, 15:03
Алтны үнэ дөрвөн сар дараалан өсөж байна

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 ...

2025 оны 12 сарын 02, 17 цаг 03 минут
"Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, түүхэн дээд амжилтаа тогтоожээ

  "Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, 3.4 ...

2025 оны 12 сарын 02, 15 цаг 26 минут
Украин газрын тосны терминалд цохилт өгч байгааг Казахстан эсэргүүцэв

  Казахстан улс ням гарагт /2025.11.30/ мэдэгдэл гаргахдаа Хар тэнгис ...

2025 оны 12 сарын 01, 14 цаг 07 минут
“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын аян тун удахгүй

Өвөр Монголын Өдрийн Сонины хорооноос зохион байгуулж буй “Шинэ ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 58 минут
Хятад, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ногоон гарцыг идэвхтэй ашиглаж байна

Хөх хотын гаалийн мэдээлснээр, сүүлийн үеийн байдлаар Хятад, Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 56 минут
Хотын өвөрмөц түүхэн нөхцөл байдлыг хамгаалах—— Хуучин зээл гудамж шинэ эрч хүчтэй болж чадна

Түүх соёл бол хотын амин сүнс. Саяхан болсон хот суурингийн ажлын бага ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 53 минут
Дэлхийтэй харилцаж, улам сайн сайхан ирээдүйг бий болгоё

Монгол-Хятадын V экспо 08-р сарын 25-нд Хөх хотод нээлтээ хийв. Тус экспо ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 51 минут
Урлагийн шинэ дүр төрхөөр хөгжил авчирсан Сайжяпү тосгон

Шааньши мужийн Шиань хотын Хүий дүүргийн Сайжяпү тосгон урлагийн намбаа ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 44 минут
Эмэгтэйчүүдийн үйлсийн хөгжилд хүчтэй түлхэц үзүүлнэ

Аравдугаар сарын 13-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 25 минут
Осака-2025 дэлхийн яармагийн ”Өвөр Монголын өдөрлөг” нээгдлээ

Японы Осака-2025 дэлхийн яармагийн Хятадын үзэсгэлэнгийн "Өвөр Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 23 минут
Гадаадын иргэдтэй хамт Хятадаар аялсан нь

Тоо баримтаас үзвэл энэ оны эхний хагаст 13 сая 640 мянган гадаадын иргэн ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 20 минут
Зэсийн АМНАТ-аас шалтгаалж шинэ ордууд царцав

  Өнөөгийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ганцаараа зэс дээр ...

2025 оны 11 сарын 19, 10 цаг 52 минут
Цохилтод өртсөн Новороссийск боомт газрын тос ачиж эхэллээ

Хар тэнгисийн эрэг дэх ОХУ-ын Новороссийск боомт өнгөрсөн баасан гарагт ...

2025 оны 11 сарын 18, 16 цаг 49 минут
Нүүрсний биет хэмжээ жил бүр нэмэгдэж байгаа ч үнэ өсөхгүй хэвээр байна

  2025 оны төгсгөлд нүүрсний экспортыг 83 сая тоннд хүргэх зорилго ...

2025 оны 11 сарын 18, 13 цаг 46 минут
2025 оны 11 сарын 17, 16 цаг 46 минут
"OPEC+" ирэх оны эхний 3 сард газрын тосны гарцын өсөлтийг түр зогсооно

"OPEC+"-ийн найман гишүүн орон арванхоёрдугаар сард түүхий ...

2025 оны 11 сарын 14, 17 цаг 53 минут
“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн өр төлбөр, зээлийн үлдэгдлийг улсын төсөвт төлж барагдуулна

  Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх ...

2025 оны 11 сарын 14, 16 цаг 28 минут
Нүүрс, зэс, газрын тосны экспорт буурав

  Энэ оны эхний 10 сарын байдлаар манай улсын гадаад худалдааны бараа ...

2025 оны 11 сарын 12, 17 цаг 27 минут
Нүүрсний ерөнхий менежер нь Төр

  Өнөөдөр Монгол Улсад засаглалын хямрал болж байна. Түүхэндээ анх ...

2025 оны 11 сарын 12, 13 цаг 16 минут
Нүүрсний хэргийг мухарлая!

  Нүүрсний хэрэг мандаж, 40 их наядын хулгайн эрэлд улсаараа гарснаас ...

2025 оны 11 сарын 12, 12 цаг 58 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

2025 оны 11 сарын 05, 18 цаг 19 минут
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

2025 оны 11 сарын 05, 17 цаг 45 минут
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
НҮБ-ЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ТҮНШЛЭЛ, ЗОХИЦУУЛАЛТ ХАРИУЦСАН ОРЛОГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 08 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани