Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгойг тамтаг болгохоор түрхрэлдээд эхлэв

Тавантолгойг тамтаг болгохоор түрхрэлдээд эхлэвЕрөнхий сайд Ч.Сайханбилэг танхимаа бүрдүүлэхдээ олон жил хангалттай балбуулсан улстөрчийн зангарга, эдийн засагчийн шаггүй толгой, дээр нь этгээд зөрүүд занг нь ч бодолцон М.Энхсайханыг яамгүй сайдаар томилж, "Давын өмнө Тавантолгойг урагш нь хөдөлгөөтөх’’ гэж үүрэгдсэн билээ. Нэгэн цагт Монгол Улсын Ерөнхий сайдаар тун зоримог ажиллаад үзчихсэн, "ганцаардсан цөөвөр” М.Энхсайхан сайд ч "Дурамжхан байсан ч хүн бүр чадлаараа зүтгэхээс өөр замгүй гэж бодож энэ албыг нь авлаа” гэж хэлээд зүтгэж эхэлсэн.
 
Зүтгэхдээ тэр үнэхээр нэг сэтгэл гарган зүтгэсэн. Эхний үр дүнгээ ч үзэж яваа. Гэхдээ тэр өнгөрсөн 20 жилд хангалттай балбуулж, хамтран улстөр хийж явсан нөхдийнхөө хэзээ, юу хийхийг даанч сайн мэддэг учир "Мега төсөл тун амархан хагардаг” гэж ярилцлага өгөх бүртээ сануулсаар ирсэн. Улстөр, бизнесийн бүлэглэлүүд хурууныхаа үзүүрийг хөдөлгөхөд л Тавантолгойн хэлэлцээр нуран унана гэдгийг ёрлож байгаа юм шиг сануулан хэлээд байсан.
 
Тэр аргагүй л балбуулсаар байгаад хаанаас, хэн гар далайх гэж байгааг мэдэрдэг болчихож. Түүний байн байн анхааруулж хэлснээр болж БНХАУ-ын "Шинхуа энержи”, Японы "Сумитомо”, Монголын "Энержи ресурс” компаниудын түншлэлтэй ширээний ард сууж, Цагаан сараас өмнө гарын үсэг зурна гэж тооцоолж байсан Тавантолгойн нүүрсний бүлэг ордын хөрөнгө оруулалт, ашиглалтын гэрээ төмөр замын асуудлаар шалтаглан таг зогсох нь тодорхой болж байх шиг байна.
 
Өчигдөр өглөөхөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өрөөний үүдээр явж байтал М .Энхсайхан сайд явуут дундаа гадуур хүрмээ туслахдаа тайлж өгөөд пиджакаа засчихаад бараг л гүйхээрээ Ч.Сайханбилэг сайдын өрөө рүү орж харагдсан.
 
Ерөнхий сайд болсноосоо хойш анхны гадаад айлчлалаа Японоос эхлүүлсэн Ч.Сайханбилэг сайд өнгөрсөн мягмар гарагт "Сүмитомо” корпорацийн ерөнхийлөгч ноён К.Накамураг хүлээн авч уулзсан. Монгол Улсад сүүлийн 20 гаруй жил бизнесийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа "Сүмитомо” корпорацийн ерөнхийлөгч К.Накамура дээрх уулзалтын үеэр тэдний корпораци нь Тавантолгойн хөрөнгө оруулагч консерциум дотроо гадаад зах зээл дэх маркетинг болон санхүүжилтийн асуудлыг хариуцдаг тухайгаа дурдаж, одоо ид хийгдэж байгаа хэлэлцээрийг амжилттай болоход анхаарал хандуулахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс хүссэн нь зүгээр ч нэг гуйлт байгаагүй аж.
 
Учир нь хууль эрхзүйн орчин нь байнга хувиран өөрчлөгддөг, улстөр, бизнесийн бүлэглэлүүдийнх нь тэмцэл хэзээ ч, хаашаа ч эргэж болзошгүй Монголын талаар ноён К.Накамура дэндүү сайн мэддэг. Тавантолгойн гэрээний эргэн тойронд сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тун сайн мэдээлэлтэй байдагтаа БНХАУ-ын төрийн мэдлийн "Шинхуа энержи” компанийн барьж 30 жил ашиглаад Монголын Засгийн газарт 51 хувийг нь буцаан өгөх төмөр замын гэрээ гацаанд орж болзошгүй болоод байгаад сэтгэл зовсондоо тэгсэн хэрэг байжээ. 
 
Асуудлын гол нь "Хонконгийн бирж дээр бүртгэлтэй Хонконгийн ММС хувьцаат компаний хувьцааны 57,7 хувийг эзэмшдэг МСS, ХХБ, Шунхлай, Петровис гэсэн Монголын нэр бүхий дөрвөн компани нь Хонконгийн ММС хувьцаат компаниас хувь эзэмшдэг, тэнд хөрөнгөө байршуулчихсан компаниуд. Тэгээд ч Монголын хууль, татварын албанд захирагддаггүй, хэзээ л бол хэзээ Тавантолгойн 51 хувиа БНХАУ-ын төрийн мэдлийн "Шинхуа энержи”-д зарчихаад алга болно” хэмээн зохион байгуулалттайгаар дайрч эхэлсэнд байгаа юм.
 
М.Энхсайхан сайдад "Нураагч” гэсэн пайз зүүж байгаад балбаж, өгсөн энэ удаагийн дайралтын ард МСS-ын Ж.Оджаргалд өнөөдрийг хүртэл ялагдсаар яваадаа хорсдог "Женко” Х.Баттулга зогсож байгааг захын пацаан хэлээд өгнө. Гэхдээ бүр толгойд нь хууль тогтоох дээд байгууллагын тэргүүн сууж байгааг өөрийнх нь хэлсэн "Үгэнд орохгүй бол М.Энхсайхантай хариуцлага ярьж болно” гэсэн үг бэлээхэн батлана. 
 
Хамгийн гол нь өөрсдөө хүч хүрэхгүй, Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл төмөр зам барих нэрээр 280 сая ам.доллараар шороо овоолчихоод сууж байх хойгуур ОХУ-ын 2.2 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй Элгагийн орд 321 км төмөр замаа тавьж Байгаль-Амарын төмөр замтай холбогдчихлоо. Бид Тавантолгойнхоо 1.4 тэрбум тонн коксжих нүүрсийг тээвэрлэх төмөр замыг хятадын "Шинхуа энержи"-гээр бариулахгүй гэж УИХ-ын даргаасаа эхлээд зодоон эхлүүлж, Тавантолгойгоо тамтаг болгож суух хойгуур олон улс орон нүүрснээс татгалзаж эхэллээ.
 
Товчхондоо Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ "Төмөр замаа өөрсдөө барина” гэж дахин 200 гаруй сая ам. доллар унагахаар улайран хашхиралдаж эхэлснээр тамтаг болох зам руугаа явж эхэллээ. Тавантолгой таг зогсвол бид яг зогсоно, гүйцээ.
 
Д.Түвшин
Эх сурвалж: 
Тавантолгойг тамтаг болгохоор түрхрэлдээд эхлэв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өнөөдөр, 13:10
Өчигдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани