Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ураны тусгай 69 зөвшөөрлийг 13 компани эзэмшиж байна

Ураны тусгай 69 зөвшөөрлийг 13 компани эзэмшиж байнаУран бол байгаль орчны хувьд тун бохир бизнес гэдгийг манай улсаас Олон улсын цөмийн энергийн агентлагийн суурин төлөөлөгчөөр сууж байсан Ж.Энхсайхан нэгэнтээ хэлж байсан нь хэвлэлийн хуудаснаа үлджээ. Монгол улсын хувьд нэлээд нөөцтэй гэгддэг ураныг эрж хайх,олборлох ашиглах талаар ямар бодлого баримталж Засгийн газраас ямар үйл ажиллагаа явуулж байгааг иргэд мэдэх болов уу. Цөмийн хог хаягдлыг манай улсад булах гэж байна хэмээн шуугиад өнгөрсөн иргэд бодитоор энэ салбарын үйл ажиллагааг мэдэх эрхтэй.
Хамгийн сүүлийн мэдээлэл гэвэл, Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн малчин Д.Норсүрэнгийн 22 тугал үхсэнийг нутгийн иргэд уран олборлож байгаатай холбоотой хэмээн гомдол гаргаад байсныг ажлын хэсэг шалгаж, цацрагийн нөлөөнөөс хордоогүй болохыг тогтоосноо УИХ-ын байнгын хороод болон Засгийн газрын тэргүүнд танилцуулсан гэнэ.
Улаанбаатар хотын хил гаалтийн хяналтын бүсүүдэд Япон улсаас импортоор орж ирж буй автомашин болон сэлбэг хэрэгсэлд хэмжилт хийхэд нийт 22 машинд цацрагийн бохирдол илэрсэн байна. Эдгээр машины бохирдлыг стандартын түвшинд хүртэл бууруулах үйл ажиллагааг зохион байгуулсан гэсэн мэдээлэл байна.
Ураны тусгай 69 зөвшөөрлийг 13 компани эзэмшиж байна
Одоогийн байдлаар 13 аж ахуйн нэгж байгууллага, цацраг идэвхт ашигт малтмал хайх 69 тусгай зөвшөөрлийг эзэмшиж байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг улсаар нь ангилж үзвэл, Монгол Улсын хөрөнгө оруулалттай 4, Нидерландын хөрөнгө оруулалттай 2, Францын 1, Их Британи Виржиний арлуудын хөрөнгө оруулалттай 1, БНХАУ-ынх 1, ОХУ-ын 1 компани байгаа юм. Цацраг идэвхит ашигт малтмалын хайгуулын салбар дахь хайгуул болон тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа 2009-2011 он хүртэл өсч байсан бол 2012 оноос огцом буурсан байна. Ураны ордуудаас өмнө нөөц нь тогтоогдсон Мардай, Дорнод, Гурванбулагийн ордууд УИХ-ын тогтоолд хамрагдан Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулсан. Тэгвэл шинээр Дулаан-Уул хайрхан, Хайрхан, Хараат, Өлзийт, Гурвансайханы ураны ордууд болон, өнгөрсөн жил нөөц нь батлагдсан Зөөвч Овоо ураны ордуудыг Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулахаар холбогдох газраас ажиллаж байгаа аж.
Шинээр ямар орд илрэв
Өнгөрсөн жил нөөцийг батлуулсан Зөөвч Овоо ураны ордын тусгай зөвшөөрлийг Францын Арева групп эзэмшдэг бол цацраг идэвхит ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулж буй "Нуклер Энержи монголиа” ХХК геологи хайгуулын ажлын дүнгээр Далтын овоо нэртэй ураны ордыг тогтоогоод байгаа бөгөөд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэхээр хүргүүлээд байна. Эрдэс баялгийн зөвлөлөөр нөөц нь батлагдсан Гурванбулаг, Хараат, Хайрхан, Дулаан Уул, Өлзийт, Зөөвч овоо ордуудад ашиглах олборлох боловсруулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл хийгдэж байна.
Хайрхан, Хараат ураны ордуудын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг Гурвансайхан компани эзэмшдэг Гурвансайхан компани ураны ордуудыг газар доор уусган олборлох аргаар ашиглахаар "Хайрханы үйлдэрийн ТЭЗҮ”-ийг боловсруулан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэхээр ирүүлээд байгаа юм байна. Газар доор уусган олборлох аргаар ашиглах тухайд, Бороо гоулд компани алтаа энэхүү технологиор олборлож байсныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зогсоож байсан удаатай. Учир нь газар доор уусган олборлоход ашиглаж буй бодисыг хөрсөнд шингэж байх магадлалтай гэж зарим нэг хөдөлгөөнөөс гаргасан гомдлын дагуу шалгаад тэр.
Төрийн эзэмшил хувь хэмжээ болон хууль тогтоомж
Манай Засгийн газраас 2013 оны 10 дугаар сарын 26-нд Францын Арева групптэй хамтран ажиллах, "Арева Майнз” компани байгуулан ажиллахаар болжээ. Түүнээс гадна БНХАУ-ын төрийн өмчит Үндэсний цөмийн корпорацитай хамтран Гурванбулаг ураны ордыг ашиглах талаар олон удаагийн уулзалт хийж санал солилцоод тус ордод Монгол Улсын төрийн эзэмшлийн хувь хэмжээг 51 хувь байхаар тохиролцоод байгаа гэхчлэн хэлэлцээ энэ салбарт хийгдсэн байна. Мөн Канадын "Денисон Майнз” компанитай Хувьцаа эзэмшигчийн гэрээ байгуулахаар ажиллаж байгаа аж.
Байгаль орчны хувьд бохир бизнес гэгддэг ураныг олборлохдоо бусад улсын туршлагыг харгалзан, том компаниудтай гэрээ хэлцэл байгуулахынхаа өмнө олборлолт явуулах газар, тэр орчныхоо талаар, түүний дотор хөрсний гео-химийн бүтэц, тэр хавийн хөрсөн дор байгаа усны дээжийг авч тухайн компанид албан ёсоор мэдэгдсэн байх хэрэгтэй. Тэгвэл хожим янз бүрийн яриа, хэрүүл маргаан гарах нь бага гэдгийг Олон Улсын цөмийн энергийн газраас манай улсад ажилласан мэргэжилтнүүд хэлж байж. Энэ мэтийн жижиг юм шиг боловч хожим нь хүндрэл учруулж болохуйц асуудлын талаар тодорхой тохиролцоонд хүрч, хариуцлагын талаар ч мөн урьдчилан тодорхой тохирсон заалтыг дэлхийн улсууд Цөмийн энергийн тухай хуульдаа зааж өгсөн байдаг ч манай улсын хуульд энэ тухай заалт байхгүй.
С.Саруул
Ураны тусгай 69 зөвшөөрлийг 13 компани эзэмшиж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани