Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайн салбар өрсөлдөх чадваргүй байгааг сануулав

Уул уурхайн салбар өрсөлдөх чадваргүй байгааг сануулав Эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр болж байгаа уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, холбоод, ТББ-ын төлөөлөл оролцсон "Эрдэс баялаг 2025-II” хэлэлцүүлгийг "Эрдэс баялаг бидний боломж” уриатайгаар өнгөрсөн баасан гаригт Төрийн ордонд салбарын яамнаас зохион байгуулав.

Манай улсын экспортын тэргүүлэгч есөн бүтээгдэхүүнийг авч үзвэл ямааны самнасан, угаасан ноолуураас бусад нь уул уурхайн бүтээгдэхүүн байгаа тул эрдэс баялгийн салбарынхан цаашид хамтран хэрэгжүүлэх зорилгынхоо талаар ярилцсан нь энэ хэлэлцүүлгийн онцлог байв.

Энэ үеэр Уул уурхайн сайд Р.Жигжид "Эрдэс баялаг 2025” хэлэлцүүлгийг өнгөрсөн оны нэгдүгээр сард зохион байгуулсан. Түүнээс хойш Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлоготой боллоо. Мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Газрын тосны тухай хуулийг шинэчлэн найруулсан. Одоо Газрын хэвлийн тухай хууль, олборлох үйлдвэрлэлийн ил тод байдалтай холбоотой хуулийн төсөл өргөн бариад байгаа гэв.

Түүний хэлснээр, Монгол Улс газрын ховор элементийн чиглэлээр ХБНГУ, Япон улстай (өндөр технологи шаардлагатай учраас) хамтын ажиллагаа хөгжүүлэхийг зорьж байгаа гэнэ. Мөн Японы холбогдох байгууллагуудтай хамтран ордын нөөцийн судалгаа хийж амжжээ.

СУПЕР ЦИКЛ МӨДДӨӨ ИРЭХГҮЙ

Монгол Улсын сайд М.Энхсайхан "Эрдэс баялгийн салбар: Супер цикл ба стратеги” илтгэл тавив. Тэрбээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр үе (2011 он) буюу супер циклийг Монгол Улс ашиглаж чадаагүй. Манай улс гэнэтийн ашгийн татвар гээч "сүрхий зүйл” бий болгосныг дурдаад, хураасан орлогоо зөв ашиглаагүйг тэмдэглэсэн юм. Мөн "Супер циклийн үед хөрөнгө оруулагчид олноор ирэхэд бидний баялаггүй л бол ертөнц сүйрэх юм шиг ойлгосон, гэтэл үгүй. Мозамбек улс гадаадын хөрөнгө оруулалтад хандах байдлаа "Бидэнд ертөнцийг өөрчлөх төлөвлөгөө байхгүй. Бид эх орноо өөрчлөх төлөвлөгөөтэй” гэж тодорхойлсон. Харамсалтай нь Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг зөв үнэлж чадаагүй” хэмээн сануулсан юм.

Сүүлийн 200 жилийн хугацаанд түүхий эдийн үнэ дунджаар 30-50 жилийн циклтэй байсан гэнэ. Тэгэхээр дараагийн супер цикл мөддөө ирэхгүй тул зөв дүгнэлт хийж, ажиллах хэрэгтэй гэв. Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Батхүрэлийн хэлснээр, Монгол Улсын голлох түүхий эдүүдийн дэлхийн зах зээл дэх үнэ энэ онд өсөх хандлага ажиглагдахгүй байгаа аж. ОУВС өнгөрсөн нэгдүгээр сард гаргасан тайландаа дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг бууруулсан нь үүнд нөлөөлж буй. Мега төслүүдийг хэрэгжүүлэх шийдвэр супер циклийн үед гардаг гэнэ.

Төсөл хэрэгжүүлэгч талууд "хөөрөл баяслаар” шийдвэрээ гаргадаг байна. Гэтэл тэр нь эргээд цохилт болдог аж. Жишээлбэл, "Оюутолгой” бол (cупер циклийн үед олон төсөл яригдаж байсан ч ашиглалтад орсон ганц төсөл нь) зэсийн үнийн өсөлтийн үед шийдвэр нь гарсан төсөл. Зах зээлийн супер цикл унаад ирэхээр хоёр талын хүлээлт талаар болж, зөрчил үүсэн бие биедээ гомдол тавих нөхцөлүүд бий болж байгааг М.Энхсайхан тэмдэглэв. Тэрхүү гомдлыг хурдан шийдэх ёстой байдаг ч дээрх төслийн эзэмшигчид бие биенийгээ буруутгасан зам дээр хоёр гаруй жил зогсож байгаа нь асар том алдаа гэсэн юм. Том төсөлд эрсдэлээ ижил хэмжээнд үүрч чаддаггүй талууд оролцдог нь хүндрэл үүсгэдэг байна.

Монгол Улс том төслүүд дээр хувь эзэмшихэд дэндүү их анхаардаг. Хувь эзэмшээд, ногдол ашиг хардаг. Гэхдээ ногдол ашиг хамгийн сүүлд ирдэг гэдгийг сануулаад, хөрөнгө оруулагчдын эдийн засагт үзүүлж байгаа нөлөөг үнэлж чадахгүй, зөвхөн татварын нүдээр харж байгааг М.Энхсайхан онцоллоо. Киотогийн их сургуулийн хийсэн судалгаагаар Азийн орнуудын татвар сүүлийн 30 жилд тасралтгүй буурсан гэсэн дүгнэлт гарсан аж. Харин Монголынх өндөр хэвээр байгаа тул хөрөнгө оруулалт татахад татвараар өрсөлдөх чадваргүй байгаа гэнэ.

Тодруулбал, нөөц ашигласны төлбөр буюу роялтийг нүүрсэн дээр авч үзэхэд Монголд таван хувь байгаа. Үнийн өсөлтөөс хамаараад найман хувь хүртэл нэмэгдэж болохоор тусгасан. Тэгвэл манай өрсөлдөгч Аргентин, Мозамбект дээрх татвар гурав, Казахстанд 0, Ганад тав, Хятадад 0.5-4 хувь байгаа. Өөрөөр хэлбэл, Австрали, Ганаас бусад орныхоос Монголын роялтийн хэмжээ өндөр гэсэн үг аж. Нөгөөтэйгүүр, төслөөс эдийн засагт оруулсан хувь нэмрийг үнэлж сурах хэрэгтэй гэж байв.

Тухайлбал, "Тавантолгой” төслийн эдийн засгийн ач холбогдол урьдчилан таамагласнаар жилд төсөвт татвар, төлбөрөөр хамгийн багадаа 180 сая ам.доллар төвлөрүүлэх тооцоо гарсан байна. Хөрөнгө оруулагчид 3М буюу Монгол, Мозамбек, Мьянмарыг сонирхон, аль руу нь явах вэ гэцгээж байсан. Одоо бол Мозамбек руу явж байгаа гэнэ.

Жишээлбэл, 2010 онд Тавантолгойд хөрөнгө оруулъя гэж байсан "Vale” компани, "Mitsui” групп Мозамбекийн коксжих нүүрсний төсөлд 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж байгаа аж. Хөрөнгө оруулагчдын хурал дээр ч Монголоос илүүтэйгээр Мьянмарын нэр илүү дуулдах болжээ. 2012 онд 4.5 тэрбум ам.долларт хүрч байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт бууран, 2014 оны урьдчилсан гүйцэтгэлээр 644.3 сая "ногоон”-д хүрээд байгаа нь Монгол моодноос гарсныг баталж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар нүүрсний экспортоор манай улс Вьетнамаас "хоцорч” байгаа. Сүүлийн нэг жилд тус улсын нүүрсний экспорт хэт өссөн тул хязгаарлалт тогтоосон байх жишээтэй. Энэ үед өөрсдөө хөрөнгөө босгож буй хувийн хэвшлийнхнийг дэмжин, гадаадын хөрөнгө оруулагчдыг татахыг чухалчлан үзэх ёстойг оролцогчид ярьж байлаа. Ер нь хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын өрсөлдөх чадвар муу байгааг оролцогчид сануулж байв.

Тухайлбал, Эдийн засгийн ухааны доктор Ч.Хашчулуун манай улсын тээврийн зардал дэлхийн дундаж түвшнээс хоёр дахин өндөр байгааг хэлсэн. Манайхаас өндөр тээврийн зардалтай уул уурхайн орон гэвэл Афганистан, Непал улс л байдаг аж. Тээвэрлэлтийн зардал өндөр байгаад дизель түлшний ханш нөлөөлж байгаа учраас занар, нүүрс шингэрүүлэх чиглэлээр ахиц гаргах нь зүйтэй гэнэ. 2013 онд хийсэн судалгаагаар манай улсын хамгийн гол өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн нь төмрийн хүдэр, зэс, нүүрс, алт гэсэн дүн гарчээ. Дэлхийн зах зээлд "амьдрахын” тулд эдгээр түүхий эдээ түшиглэхээс өөр арга байхгүйг Ч.Хашчулуун хэлж байлаа.

Нөгөөтэйгүүр, уул уурхайн салбарынханд нийлүүлж буй эрчим хүчний үнэ дэлхийн дунджаас өндөр байгаа гэнэ. Хамгийн багаар бодоход тус салбарынханд нэг кВт эрчим хүчийг 130-210 төгрөг (6-11 цент), бусад салбарт 60-178 төгрөг (5-9 цент)-ийн үнээр өгч буй юм байна. Энэ нь Чили улсаас бусад уул уурхайн орныхоос өндөр үнэ аж. Иймээс уул уурхайн салбар, хүнд аж үйлдвэрт зориулсан цахилгаан эрчим хүчний эх үүсвэрүүдийг шинээр байгуулах ажлыг эрчимжүүлэх шаардлага бий гэнэ. Бас Монгол Улсын ДНБ-д эзлэх эрдэм шинжилгээний судалгааны зардлын хувь Австрали, Чили, Малайз, БНХАУ, Гана, Мозамбекийнхээс доогуур гэсэн судалгаа бий гэсэн.

Уг нь эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургуулиудыг уул уурхайтай холбон технологийн шийдлүүдийг олох захиалга өгөх боломжтой гэж байна. Бас нэг анхаарах зүйл нь бүтээгдэхүүний чанар гэдгийг "Улаанбаатар төмөр зам нийгэмлэг”-ийн дарга Л.Пүрэвбаатар ярилаа. Тэрбээр "Бид уул уурхайн бүтээгдэхүүнийхээ чанар, тоог баталгаажуулаач гэдэг асуудлыг ярьдаг. Төмөр замаар 55 хувиас доош агууламжтай төмрийн хүдэр тээвэрлэх боломжгүй. Цаана нь 45 хувийн шороо тээвэрлэж байгаа. Түүнээс дээш агууламжтайг тээвэрлэж байж бид тарифаа авч чаддаг. Экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулж, тээвэр ложистик ялангуяа төмөр замын байгууллагатай урт хугацааны гэрээ хэлэлцээр байгуулж, хамтран ажиллаж болно” гэсэн юм.

Монголын уул уурхайн клубийн тэргүүн М.Дагва "Уул уурхайгаас олсон 100 төгрөгийн орлого тутмын 40 төгрөгийг буцаагаад бараа үйлчилгээнд зарцуулдаг. Аливаа уул уурхайн төсөл нь нийгмийг хөгжүүлж байдаг давхар нөлөөтэй. Тухайлбал, авто зам, төмөр замын дэд бүтэц бий болж олон нийтэд шинэ боломж нээдэг. Дам болон шууд бус ажлын байр нэмэгддэг” хэмээн ярьсан. Тэрбээр хөрөнгө оруулалт нь нийгэмд үр нөлөө үзүүлдгийг ойлгуулахад анхаарах нь чухал гэдгийг онцлоод, "Өнөөдөр дурын хүн очоод "Эрдэнэт” үйлдвэрийнхнийг загнаж болж байгаа. Зам дээр тоос босоод байна гэдэг ч юм уу. Гэтэл нөгөө талд "Эрдэнэт” үйлдвэрийнхэн их зүйл хийж байгаа” гэсэн юм.

Товчхондоо, салбарынхаа өгөөжийг судлаад, системтэйгээр танилцуулахад уул уурхайн салбарынхан анхаарах шаардлагатай байгаа аж.

ХҮНД СУРТАЛ БИЗНЕСТ НӨЛӨӨЛЖ БОЛОХГҮЙ

Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа "Эрх зүйн тогтвортой байдал, татварын зохистой хувь хэмжээ, хүнд суртлыг бууруулахад анхаарах хэрэгтэй” гэв. Уул уурхайг улс төр, популизмаас яаж салгах вэ гэдэгт анхаарах цаг ирснийг тэрбээр учирлаж байлаа. Мөн хүнд суртал бизнест нөлөөлж, хуулиас давсан дүрэм, журамтай байж болохгүйг сануулж байв. Жишээлбэл, гарын үсэг цуглуулахад их хугацаа, хөрөнгө зарцуулж буйг дуулгаад, "Домгийн шинжтэй, сургийн мэдлэгтэй популизмаас салъя” гэж нэг биологич хэлснийг эш татсан.

Түүнчлэн жишиг үнээс болоод төмөр, нүүрс, жоншны компаниуд өрсөлдөх нь бүү хэл бизнесээ явуулж чадахгүйд хүрэхээр байгаа гэв. "Эрдэнэт” үйлдвэр гэхэд 17 хувийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлж байгаа. Харин ийм жишиг дэлхийд байхгүйг анхаарах шаардлага бийг тэмдэглэсэн. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарыг зөвхөн төсвийн орлого бүрдүүлэгч гэсэн нүдээр харж болохгүйг энэхүү хэлэлцүүлгийн үеэр хэд хэдэн оролцогч хэлж байсан юм.

АЖ ҮЙЛДВЭРИЙН НЭГДСЭН ЗУРАГЛАЛ ГАРГАЖ БАЙГАА

2013 оны байдлаар Монгол Улсын ДНБ-д аж үйлдвэрийн салбар 30.3 хувийг эзэлж байжээ. Бас экспортын бүтээгдэхүүний технологийн агууламж маш бага байгаа гэнэ. Технологийн агууламжгүй бүтээгдэхүүн 2013 онд экспортын 82.6, өнгөрсөн онд 83.6 хувийг эзэлж байжээ. Иймээс ч дэвшилт техник, өндөр технологи, инновацид суурилсан эдийн засгийн үр ашигтай үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэхээр Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын төсөл боловсруулж буйг Аж үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Баттогтох дуулгав.

Үүний хүрээнд аж үйлдвэрийн хөгжлийн бүсийг тодорхойлон "Монгол Улсын аж үйлдвэрийн нэгдсэн төлөвлөлт, зураглал”-ыг экосистем, хүн амын нутагшил, суурьшил, түүхий эдийн нөөц, дэд бүтцийн бодлоготой уялдуулан боловсруулж буй юм байна. Товчхондоо, хаана хөнгөн, хаана хүнд үйлдвэр барихыг тодорхойлж байгаа гэсэн. Мөн Уул уурхайн яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуугийн ярьснаар, жилд 200.000 тонн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай зэс хайлуулах үйлдвэрийн судалгааны ажил хийгдээд дуусаж байгаа гэх таатай мэдээ байна.

Үүнээс гадна газрын тосны салбарын хөрөнгө оруулагчдад таатай эрх зүйн орчин бүрдүүлсэн тул эрлийн гэрээ байгуулах олон санал ирүүлж байгааг Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн хэлж байв. Энэ салбарт томоохон хөрөнгө оруулах бэлтгэл ажил хийгдэж буй юм билээ. Томоохон аж үйлдвэрүүдээс гадна Эрдэс баялгийн бирж байгуулах талаар салбарын яам анхааран ажиллаж буй. Тэгвэл ийм бирж байгуулбал "Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг Айраг, Олон овоо, Чойр, Бор-Өндөр дөрвийг нийлүүлээд Айраг дээр томоохон ложистикийн төвийг уул уурхайн зориулалтаар хөгжүүлэх боломжтой гэнэ.

Энэ онд манай улс сонгон шалгаруулалтаар 300 талбайг олгох төсөөлөлтэй байгааг Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа хэлэв. Өргөдлийн дугаарыг цахим системээр олгох ажил хийгдэж буй бөгөөд ШӨХТГ-аас ирүүлсэн хууль бус гэсэн зөвлөмжид тайлбар хүргүүлсэн гэлээ. Одоогоор нийт 240 өргөдөл бүртгэснээс цагтаа ирээгүй, давхцалтай талбай, солбицлоо буруу оруулсныг нь хасан 148 талбайд зураг зүйн шүүлт хийсэн байна.

Тэдгээрээс 115 талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзээд, тухайн орон нутгийн Засаг даргад хүсэлт илгээгээд буй юм байна. Хэлэлцүүлгийн төгсгөлд Ч.Отгочулуу өнгөрсөн онд зохион байгуулсан "Эрдэс баялаг 2025” хэлэлцүүлгээс гарсан уриалгын хэрэгжилт чамлахааргүй байсныг оролцогчдод танилцуулсан. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, хайгуулын тусгай зөвшөөрлийг төрөөс тогтоосон газар нутагт олгодог эрх зүйн зохицуулалт бий болсон учраас тэр.

Энэ үеэр хэлэлцүүлэгт оролцогчдоос санал хэлэх боломж бага байгааг шүүмжилсэн юм. Мөн боловсон хүчний асуудалд анхаарах, тээврийн зардлыг бууруулах зэрэг хэд хэдэн санал гаргаж байв. Мэргэжилтэй боловсон хүчин инженер техникийн ажилчид, операторууд ажил олгогчдын шаардлагыг хангахгүй байгаад анхаарах шаардлагатайг Н.Алгаа мөн сануулж байсан юм.

"Эрдэс баялаг 2025-II” хэлэлцүүлгээс уриалга гаргаж буй бөгөөд хүсвэл өөрийн саналаа салбарын яамны цахим хуудсаар дамжуулан хүргэх боломжтой юм билээ. Энэ удаагийн хэлэлцүүлгээс гарах уриалгад олон нийтэд мэдээллийг үнэн зөвөөр хүргэх, нийгэмд зөв ойлголт түгээхэд анхаарч, геологийн судалгааны ажлыг цогцоор нь хийж гүйцэтгэх үндэсний геологийн албыг олон улсын жишгээр байгуулах зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр тусгахаа салбарын яамнаас дуулгасан юм.

Ц.Болормаа

Уул уурхайн салбар өрсөлдөх чадваргүй байгааг сануулав
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани