Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тувагийн нүүрс манайхтай өрсөлдөх үү?

Саяхан миний бие албан ажлаар ОХУ-ын хамгийн алслагдсан субьектын нэг болох Бүгд Найрамдах Тува улсын Кызыл хотноо очоод ирлээ. Улаанбаатараас Кызыл руу санасныг бодвол хүндрэл багатай, хурдан очдог юм байна. Эндээс 14 цагт "Аэромонголия” компанийн онгоцоор хөөрөөд Улаангомд нутгийн цагаар 16:40-д бууж шууд нисэх буудлаасаа автомашинаар гараад оройн 22:00 цаг гэхэд Кызылд очсон байв.
 
Тувагийн хүн ам нь ердөө 310 мянга орчим хэдий ч 170 мянга хавтгай дөрвөлжин км нутагтай (өөрөөр хэлбэл манай Өмнөговь аймгаас арай их), манай улстай 1300 гаруй км хиллэдэг.
 
Төвөөс хэт алслагдсан, дээр нь дэд бүтэц хөгжөөгүй (Кызылээс Транссибирийн төмөр замын хамгийн ойрын өртөө хүртэл 400 гаруй км) зэрэг учир шалтгаанаас болоод үйлдвэрлэл бараг хөгжөөгүй. Гэхдээ Сибирийн тайгын өмнөд хэсэг учир ой мод ихтэй, хөрсөн дороо нүүрс, алт, төмрийн хүдэр, өнгөт металл зэрэг асар их баялагтай.  Тухайлбал сайн чанарын чулуун нүүрсний илрүүлсэн нөөц нь хэдэн тэрбум тонн. Харамсалтай нь тэдгээрийг олборлоод ОХУ-ын аж үйлдвэр хөгжсөн төвүүдэд хүргэх, экспортод гаргах боломжгүй тул төмөр зам барих асуудал хурцаар тавигдаад байна.
 
Чулуун нүүрсний хамгийн их нөөцтэй Элегестийн ордын лицензийг Р.С.Байсаровын толгойлдог "Тувагийн эрчим хүчний аж үйлдвэрийн корпораци”(ТЭПК) эзэмшдэг бөгөөд олборлосон нүүрсийг экспортлох, хүнд аж үйлдвэр хөгжсөн төвүүддээ хүргэх зорилгоор Элегест-Кызыл-Курагино (Транссибирийн төмөр замын өртөө) гэсэн 410 км урттай, жилдээ 15 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай төмөр замыг таван жилийн дотор барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа гэнэ. 
 
Төмөр зам нь Саяны нуруугаар дайрах тул олон тунель, гүүр барих шаардлагатай учраас инженерийн хувьд нилээд төвөгтэйд тооцогддог юм билээ. Энэ төмөр замыг барихтай холбогдуулж Транссибирийн төмөр замын зүүн хэсгийг шинэчлэх, Алс Дорнодын Номхон далайн эрэг дэх нүүрс ачих зориулалттай Ванино зэрэг хэд хэдэн боомтыг өргөтгөх ажил мөн давхар хийгдэх юм байна.
 
Төмөр зам барих ажлын 24 хувийг хувийн хөрөнгө оруулагч (өөрөөр хэлбэл Р.С.Байсаровын толгойлдог ТЭПК), 24 хувийг Оросын Засгийн газар, үлдсэнийг нь бусад эх үүсвэр (зээл, гадаадын хөрөнгө оруулалт г.м.)-ээс санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Уг төслийн 24 хувь буюу 89 тэрбум рубль гаргах шийдвэрийг ОХУ-ын Засгийн газар 2014 оны долдугаар сарын 14-нд гаргажээ. Гэхдээ эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй байдлаас болоод төслийн санхүүжилт хэзээ эхлэх нь бас тодорхойгүй байна.
 
Мөн нүүрсийг манай нутгаар дамжуулан БНХАУ-д экспортлох асуудлыг сүүлийн үед их ярьж, судалж байна. Үүний тулд нэгдүгээрт, Кызыл-Улаангом-Ховд-Булган-Өрөмч; хоёрдугаарт, Кызыл-Мөрөн-Эрдэнэт гэсэн маршрутыг судалж байна. Өрөмч хүртэл барих төмөр замын санхүү-эдийн засгийн үндэслэлийг ОХУ- ын ШУА-ийн Сибирийн салбарын харъяа Тувагийн байгалийн нөөцийг иж бүрэн ашиглах хүрээ-лэн боловсруулаад байгаа бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 2014 онд Шанхайд БНХАУ-ын удирдлагад санал болгосон юм билээ. 
 
Уг замын урт нь 1810 км, үүнээс Кызылээс улсын хил хүртэл 310 км, улсын хилээс Улаангом хүртэл 130 км, Улаангомоос Ховд хүртэл 240 км, Ховдоос Булган хүртэл 430 км, Булганаас Өрөмч хүртэл 700 км байх юм байна. Монголын нутгаар өнгөрөх урт нь 800 км гэсэн тооцоо гарч байна. Жилдээ 28 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай гэнэ. 
 
Замыг тава жилийн дотор барина, нийт өртөг нь 452500 сая рубль гэж тооцоолжээ. Валотьн ханшны хэлбэлзэлтэй энэ үед ам доллараар хэл болохыг хэлэхэд хэцүү.  Кызыл-Мөрөн-Эрдэнэт гэсэн маршрутаар тодорхой судалгаа хийгдээгүй юм байна. Гэхдээ хэрэв Монголын тал улсын хил хүртлээ төмөр зам тавина гэвэл нүүрсний
 ордын хөрөнгө оруулагчид (жишээ нь ТЭПК) сонирхох нь дамжиггүй гэж Тувагийн Засгийн газрын тэргүүн Ш.В.Кара-Оол ярьж байна лээ. 
 
Манай Засгийн газар Эрдэнэтээс Овоот (өөрөөр хэлбэл Могойн голын нүүрсний орд) хүртэл 545 км төмөр замыг концессын нөхцөлөөр барих эрхийг өнгөрсөн жил нэгэн компанид олгох шийдвэр гаргаад байгаа. Цаашаагаа Арцсуурь буюу улсын хил хүртэл 225 км юм билээ. Хэрэв энэхүү 200 гаруй км зам барих хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх боломж байх юм бол Кызыл-Мөрөн-Эрдэнэт гэсэн төмөр зам баригдах магадлал өндөр гэж үзэж болно. 
 
Эрдэнэт хүртэл "Эрдэнэтээс цааш гэж ойлгож болно" төмөр зам тавигдчих юм бол манай нутаг дэвсгэр дээрх уурхайнуудын бүтээгдэхүүүн болон Тувагийн нүүрсийг
Улаанбаатар төмөр замаар Хятад руу, магадгүй нэг хэсгийг нь хойш нь Транссибирийн төмөр зам хүртэл тээвэрлээд улмаар ОХУ-ын Алс Дорнодын боомтууд хүргэх боломж нээгдэх бөгөөд энэ хэрээр "Улаанбаатар төмөр зам”-аар тээвэрлэх ачаа нэмэгдэж манайд нэмэлт ашиг орж таарна.
 
Оросын тал Монголоор дамжуулан БНХАУ руу нүүрс болон бусад төрлийн ачаа тээвэрлэх төмөр зам барих асуудлыг манай талд албан ёсоор тавиагүй байгаа бөгөөд хэрэв ийм санал албан ёсоор ирвэл тодорхой хариу өгөхийн тулд манай Зам, тээврийн яам болон холбогдох бусад байгууллага одооноос зохих судалгаа, тооцоо хийх хэрэгтэй байх. 
 
Оросын нүүрсийг нутгаараа тээвэрлэх нь өөрсдөдөө өрсөлдөгч бий болгож байгаа юм биш үү гэдэг асуудал юуны өмнө гарна. Хэрэв нүүрсний чанар нь ойролцоогоор адил гэж үзэх юм бол тэднийх илүү алсаас тээвэрлэх учраас өртөг нь арай л өндөр байж таарна. Хэрэв оросууд манай нутгаар нүүрсээ тээвэрлэдэггүй юм аа гэхэд өөр арга зам олж л таарахаас гадна Хятадын хэрэглээг манайх бүрэн хангаж чадахгүй гэдгийг бас тооцох хэрэгтэй байх.
 
Хойд хөршөөс Монгол руу төмөр зам тавигдах юм бол транзит тээврээс ашиг олох, манай уул уурхайн үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг экспортлох боломж нээгдэхээс гадна зам дагуухь бүс нутаг эдийн засгийн эргэлтэд өөрийн эрхгүй татагдан орох, их хэмжээний ажлын байр бий болох зэрэг олон эерэг нөлөө үзүүлэх байх л даа. Мэдээж бас сөрөг талууд байхыг ч үгүйсгэхгүй.
 
Иймд хэрэв Оросын талманай орны баруун хэсэгт төмөр зам барих санал тавих юм бол хэрхэх тухай шийдвэрээ манай төр, засгийн зохих байгууллагууд сайтар судлан гаргана гэдэгт найдаж байна. 
 
 
Монгол улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч  Л.Хангай
Тувагийн нүүрс манайхтай өрсөлдөх үү?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани