Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монгол Улс 2019 оноос уран олборлож эхэлнэ

Монгол Улс 2019 оноос уран олборлож эхэлнэДорноговь аймгийн Улаанбадрах сумын малчид болон тэнд ураны хайгуулын ажил эрхэлж байгаа "Арева Монгол” компанийн хооронд байсхийгээд л түр, тар хийлцсээр лавтай дөрвөн жил болж байна. Хэргийн учир нь хүссэн, хүсээгүй 20-30 жилийн дараа дэлхий нийтийн эрчим хүчний гол эх үүсвэр болох нь тодорхой болоод байгаа уран хэмээх агуу хүчит эрдэс бодисыг ашиглаж санхүүгийн асар их баялагтай болохыг зорьж буй Франц эзэд, нөгөө талаас учир нь үл олдох эрсдлээр амьжиргааныхаа гол эх үүсвэр болсон хэдэн малаа алдсаар байгаа малчид хоёрын шөргөөцөлдөөнд байгаа юм. 
 
Хэдийгээр гарч болох аюул, эрсдлийг одоогоор хэнбугай ч тооцоолж, урьдчилан хэлэх боломжгүй ч хамгийн бодитой үнэн нь Монгол Улс дөрвөн жилийн дараагаас Дорнийн говиосоо уран хэмээх энэ ихээхэн үнэтэй ч түүнээсээ хэд дахин аюултай эрдэс бодисыг олборлож эхлэх нь тодорхой болсон.
 
Монголд 18 жил ураны хайгуулын үйл ажиллагаа эрхэлж байгаа Францын "Арева Монгол" ХХК-ны захирал Тьерри Плэзант саявтархан "Бид дахин дөрвөн жил ураны эрэл, хайгуулын ажил гүйцэтгэж одоогоор олж тогтоосон нөөц дээрээ үйлдвэрлэл явуулах хэмжээний шинэ нөөц илрүүлсний дараа буюу 2019 оноос газар дор уусган олборлох аргаар Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Зөөвчийн овоо, Дулаануул, Тал хонгорын шар дов зэрэг газраас уран олборлох боломж бүрдэнэ гэж найдаж байгаа” гэснийг Монгол Улсын Цөмийн энергийн газрын дарга асан Н.Тэгшбаяраас эхлээд томоохон эрх мэдэлтнүүд бүгд хүлээн зөвшөөрч байсан.
 
1997 оноос Монголд төвхнөсөн "Арева Монгол" компани манайд хайгуулын 28 тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд Дорноговийн Сайншандын хотгорт 3568 ам км газрыг хамарсан 12, Сүхбаатар аймгийн Дарьгангад 7448 ам км газар бүхий 16 лиценз эзэмшиж буй. Монгол Улсад өрнөж буй урантай холбоотой ажлыг бүр нарийвчлан задалбал "Арева Монгол’’-ын эзэмшдэг "Кожеговь" компани хайгуулын ажлыг хийж байгаа бол ураныг олборлох, ашиглах асуудлыг "Арева Майнс" компани хариуцах байгаа. 
 
Тэдний хувьд Канад, Нигер, Казахстан улсын дөрвөн уурхайгаас уран олборлож, шар нунтаг үйлдвэрлэж, Аргентин, Австрали болон манай улсад хайгуул хийж байгаа гэсэн. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад160 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийсэн "Арева Монгол” ХХК-д өнөөдрийн байдлаар 130 хүн улирлын чанартай өрөмдлөг хайгуулын ажилд ажиллаж байгаагийн 90 хувь нь монголчууд байгаагаас 55 нь тухайн орон нутгийн иргэд байгаа аж. 
 
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын ураны батлагдсан нөөц нь 12 ордод 126.000 тонн байгаа үзүүлэлтээрээ дэлхийд 13 дугаар байранд жагсаж байгаа. Тэгвэл өнгөрсөн онд дэлхийн хэмжээнд 63.000 тонн уран олборлож цөмийн эрчим хүч болон бусад зорилгоор ашигласан байдаг.
 
2014 оны 3 дугаар сарын байдлаар дэлхийн 30 гаруй оронд 440 орчим атомын цахилгаан станц ажиллаж байгаа бол ойрын таван жилд шинээр 90-300 атомын цахилгаан станц баригдах бэлтгэл ажлаа хийж байгаа юм байна. Дэлхийн нийт ураны хэрэглээ 2025 онд 100.000 тоннд хүрэх бол Монгол Улсын ураны таамаг нөөц 1.5 сая тонн байгаа үзүүлэлтээрээ дэлхийд Казакстаны дараа аман хүзүүдэж байгаа аж.
 
Монгол Улсын Цөмийн энергийн комисс анх 1986 онд Олон улсын конвенцед нэгдэн орсноос хойш зургаан томоохон конвенцед өнөөдрийн байдлаар нэгдээд байгаа юм. Хамгийн сүүлд 2013 онд Монгол Улсын Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Зөөвч Овооны ордын тогтоогдсон нөөц нь 54000 тонн байгаа нь сүүлийн 10 жилд дэлхий дээр олж тогтоосон эдийн засгийн хамгийн их ач холбогдолтой ордын нэг болоод байгаа аж.
 
2013 оны байдлаар дэлхий дээрх ураны хамгийн том олборлогч таван улсыг Казакстан улс тэргүүлж 19450 тонн уран олборлосон бол, Канад 9053 тонн, Австрали 7334 тонн, Нигер 4659 тонн, Намиб 4289 тонныг тус тус олборлож байжээ. Тэгвэл 2025 онд 100.000 тонн уран хэрэглэх дэлхий дахиныг 10 жил бүрэн хангах ураны таамаг нөөцтэй Монгол Улс энэ их баялагаа эдийн засгийн эргэлтэд аль болох хурдан оруулбал Азид бас нэгэн эдийн засгийн гайхамшгийг бүтээх болно гэдэгтэй Монгол Улсын Засгийн газар, цаашлаад Цөмийн энергийн, газрын дарга асан Н.Тэгшбаяр болон албаны хүмүүс санал нэггэй байгаа. 
 
Тэгээд ч монголын говийн хөрсөнд булаастай байгаа тэр их баялгийг дэлхийн хамгийн тэргүүний технологи болох газрын гүнд уусган олборлох аргаар олборловол цацраг идэвхт бодисын улс нийгэм, тухайн орон нутагт учруулах аюул тун өчүүхэн байх магадлалтай гэж "Арева Монгол” ХХК-ны захиралТьерри Плэзант батлаад байгаа. Ийнхүү Монгол Улс дөрвөн жилийн дараагаас уран олборлож эхлэх нь тодорхой болжээ.
 
Д.Түвшин
Эх сурвалж: 
Монгол Улс 2019 оноос уран олборлож эхэлнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани