Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Стив Жобсын баримтлаж байсан 10 суут зарчим

Стив Жобсын баримтлаж байсан 10 суут зарчим

Стив Жобсын баримтлаж байсан 10 суут зарчим

Дэлхийг өөрчилсөн алим буюу "Apple” компаний үүсгэн байгуулагч Стив Жобс (Steve Jobs) нь 2011 оны аравдугаар сарын 5-ны өдөр хорвоог орхисон билээ. Жобс Дэлхийн IT технологийн түүхэн дэхь хамгийн алдартай хүмүүсийн нэгд үүрд тооцогдоно гэдэгт итгэлтэй байна.

Гурван сарын дотор дампуурлаа зарлах нь тодорхой болоод байсан APPLE-ийг аварч, арван жилийн дотор дэлхийн зах зээлд iPhone танилцуулах хэмжээнд хүртэл нь амжилттай удирдсан Стив Жобсын гол нууц нь юу вэ? Маш энгийн, Стив Жобс удирдлагыг гартаа авмагцаа өрсөлдөгчдийн зохиосон дүрмийн дагуу бус өөрийн зохиосон дүрмээр тоглож эхэлсэнд хамаг учир оршиж байна. Түүний өмнөх APPLE-ийн захирлууд DELL шиг, Microsoft шиг, SONY шиг байх гэж улайран, тэдний араас нэхэж байсан.

Харин Стив APPLE зөвхөн өөрийн гэсэн давтагдашгүй замаар хөгжиж, давтагдашгүй өвөрмөц, өөр бүтээгдэхүүнүүд хийж байж л ялалтанд хүрнэ гэдгээ мэдэж байсан. Тэгээд л APPLE бусдаас тэс өөр бүтээгдэхүүнүүд хийж эхэлсэн. Үүний эхний жишээ нь 1998 онд АPPLE-ийн худалдаанд гаргасан процессор нь монитор дотроо багтсан, дотор тал нь нэвт харагддаг iMac G3 All-in-One компьютер байсан бөгөөд уг компьютер худалдаанд гармагцаа зах зээлд борлуулалаараа тэргүүлж эхэлсэн.

Энэ явдал APPLE-ийг анх гар утасны зах зээлд ороход ч мөн давтагдсан. Тухайн үед BlackBerry-гээс эхлээд зах зээлд ноёрхож байсан бараг бүх ухаалаг утаснууд биет товчлуураар тоноглогдсон, жижигхэн дэлгэцтэй, утсанд зориулсан хялбаршуулсан үйлдлийн системтэй байсан. Гэтэл APPLE огт товчлуургүй, аварга том, олон хурууны даралт мэдэрдэг дэлгэцтэй, компьютерын зиндааны үйлдлийн систем суулгасан iPhone утсыг зах зээлд нэвтрүүлж зах зээлийг орвонгоор нь эргүүлсэн. Түүнчлэн бүх л компьютер үйлдвэрлэгч нар нөүтбүүк буюу зөөврийн компьютер үйлдвэрлэл рүү хошуурч байхад APPLE цоо шинээр таблет компьютерийн зах зээлийг бий болгон iPad үйлдвэрлэж эхэлсэн билээ.

Харин одоо  бүгдээрээ энэ суут хүнийг ажилдаа ямар зарчмуудыг баримталдаг байсантай танилцацгаая.

 
1. Төгс төгөлдөрт тэмүүл

Стив Жобс бүтээлүүдийнхээ хамгийн жижиг хэсгүүдэд хүртэл маш их анхаарал тавьдаг байсан. Жишээлбэл iPod-ны танилцуулах ёслолын урьд шөнө нь "Apple”-ийн ажилчид төхөөрөмжийн чихэвчний оролтыг сольж, бүтэн шөнийг нойргүй өнгөрүүлжээ. Учир нь iPod-ны чихэвчний оролт нь чихэвчийг хийх үед үл ялиг няс хийсэн дуу гарах ёстой гэж тэр шийджээ.

 
2. Мэргэжлийн хүнтэй хамтарч ажилла


Компанийхаа борлуулалтын сүлжээг гаргахаасаа өмнө тэрээр "Gap” компаний Микки Дрекслерийг багтаа хөлсөлсөн байна.

 
3. Харамсах зүйлгүй cancel-даж чад


Жобс нь олон нийтийн гарт хүргэсэн бүтээлүүдээрээ ч тэр, бас үйлдвэрлэлийг нь харгис өршөөлгүйгээр зогсоож, татан гаргасан бүтээлүүдээрээ ч алдартай билээ. Жишээлбэл Жобс "Palm Pilot”- клоныг бүтээх ажилдаа маш их хөдөлмөр, хүч зарцуулан ажиллаж байсан боловч гар утасны бүх тоглуулагчийг зах зээлээс шахаж гаргана гэдэг ирээдүйг олж харсныхаа дараа бүх ажлаа харамсах зүйлгүйгээр зогсоож, инженерүүдээ iPod дээр ажиллуулж эхэлжээ.

 
4. Зорилтот хэрэглэгчдэд хэт найдах хэрэггүй


"Хүмүүс юу хүсээд байгаагаа мэддэггүй. Хүсээд байгаа зүйлийг нь өгөхөөс нааш.”- гэсэн Жобсын алдартай үг байдаг. Тиймээс тэрээр өөрийгөө хэрэглэгчийн байр сууринд тавьж, ямар нэгэн төхөөрөмжийг худалдаж аваад, олон сарын турш түүнийгээ хэрэглэж, олон янзаар туршдаг байжээ.

 
5. Суралцах, судлах нь төгсөшгүй өрнөх үйл явц


"Apple”-ийн өмнөх бүтээлүүд дээр ажиллаж байхдаа Жобс "Sony” компаний төхөөрөмжүүдийн хэлбэр дүрс, үйлдэл, шрифтийн байдал зэргийг их судалдаж байжээ. Харин анхны "Mac”-ийн корпусан дээр ажиллаж байхдаа тэрээр компанийхаа машины зогсоол дээгүүр эргэлдэж, герман болон итали машинуудын гаднах бүтцийг судалж байсан аж.

 
6. Аль болох энгийн бай


Жобсын дизайны гол философи бол энгийн, хялбар байдал. iPod-ны хамгийн эхний загварыг гаргаж байхдаа тэрээр дизайнерууддаа илүү товчлууруудыг аль болох танахыг тушааж байжээ. Тэр дундаа асааж, унтраах товчлуурыг хасахыг үүрэгдэж байв. Дизайнерууд гомдоллож, үглэж, дургүйцэн байж олон хоног ажилласны эцэст алдарт дугуй хэлбэрийн товчлуурны бүрэлдэхүүнийг бүтээжээ.

 
7. Нууцаа нууцал


"Apple” компанийхан дунд бусдад олон юм ярьж явдаг хүн нэг ч байхгүй. Нууцыг задруулдаггүй чанарыг мэдээж өөрөө маш сайн хэвшүүлснийхээ ачаар хамт олондоо дадуулж чадсан Жобсын шинэ бүтээл бүрийн танилцуулга нь үргэлж дуулиан тарьж, тэр өдрийнхөө Дэлхий дахины мэдээ болж чаддаг. Хэрэв өмнө нь хэн нэгэн нь нийтэд задалчихдаг байсан бол мэдээж хүмүүс бүтээл бүрийг нь тэгж их хүлээхгүй л байсан байх.

 
8.Цөөн хүнтэй баг


«Macintosh»-ын анхны багт илүү ч үгүй дутуу ч үгүй 100 хүн ажиллаж байсан. 101 дэхь ажилтан гараад ирвэл хууччуудын нэг нь түүнд зай тавьж өгдөг журамтай байв. Жобс компанийхаа 100 хүний нэрийг л тогтоож чадна гэж шийджээ.

 
9. Уурга, ташуураа тааруул


Жобс ерөнхийдөө хатуу дарга байсан боловч Apple-ийн ажилчдын хувьд түүний гайхалтай хувь шинж чанар нь гол ажиллах урам зориг нь болж байсан. Mac-ын анхны хувилбар дээр Apple-ийн ажилчид гурван жилийн турш долоо хоногийн 90 цагаар ажиллахад юу хүргэсэн бэ? Жобсын зөн совин, түүний байлдан дагуулал. Үүний ачаар нь Apple-ийн домогт Mac бий болсон юм.

 
10. Анхны загвар дээр ажиллах буюу ноороглож байх


Жобсын бүтээсэн бүхэн нь ноорогтой байсан. Техник, програм хангамж, "Apple” сэтгүүл нь хүртэл. Архитектор болон дизайнерууд нь сэтгүүлийн нооргийг оффисоос нь холгүйхэн орших байранд нууцаар, бараг бүтэн жил шахмын туршид хөдөлмөрлөн бүтээжээ. Харин Жобсыг нэг л зүйлийг өөрчлөхөд тэд ахиад л эхнээс нь хийдэг байв.

Стив Жобсын баримтлаж байсан 10 суут зарчим
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны ханш дээд амжилт тогтоогоод байна

 Арилжааны эхэн үед спот алтны үнэ бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч ...

2024 оны 04 сарын 15, 11 цаг 35 минут
АМГТГ-ын Геологи хайгуулын хэлтсийн дарга Ү.Ганбаатар, мэргэжилтэн С.Цээсүрэн нарыг хэзээ ШҮҮР-дэх вэ?

АМГТГ-ын геологи хайгуулын хэлтсийн мэргэжилтэн С.Цээсүрэн өмнө нь БГД-ийн ...

2024 оны 04 сарын 14, 13 цаг 43 минут
Тэтгэмж авах хүсэлтээ илгээгээд 14-өөс дээш хоног болсон ч мөнгөө аваагүй бол хандах утасны дугаарууд

  Нийгмийн даатгалын систем шинэчлэгдсэнтэй холбоотойгоор зарим иргэд ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 45 минут
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна

Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 41 минут
2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Газрын тосны үнэ 90 доллароос давжээ

 ЛОНДОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /Reuters/. Сири дэх ...

2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Вьетнамын тэрбумтан эмэгтэйд залилангийн хэргээр цаазаар авах ял оноолоо

  Энэ бол Вьетнамд болсон хамгийн хачирхалтай шүүх хурал байсан ...

2024 оны 04 сарын 12, 10 цаг 00 минут
Тэрбум мод тарих амлалт ба бодит хүлээс

 Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг ...

2024 оны 04 сарын 11, 19 цаг 04 минут
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан ...

2024 оны 04 сарын 11, 16 цаг 34 минут
2024 оны 04 сарын 11, 16 цаг 12 минут
2024 оны 04 сарын 11, 10 цаг 38 минут
Зэсийн үнэ сүүлийн 14 сарын хамгийн дээд хэмжээнд хүрээд байна

 Нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж, дэлхийн эрэлт сэргэнэ гэсэн ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 18 минут
Монгол Улсаас зэс, нүүрс импортлох сонирхолтойгоо илэрхийлжээ

 Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар /2024.04.09/ Бүгд Найрамдах ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 02 минут
Mining: Зэсийн ханш энэ онд өсөх хандлагатай байна

 Хятадын хамгийн том үйлдвэрлэгч болох "Jiangxi Copper Co”. компани ...

2024 оны 04 сарын 10, 16 цаг 00 минут
Эрэгтэй шүршүүрт камер суурилуулсныг илчилсэн ажилтнаа хална гэж дарамталжээ

 "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын барилга засварын цехийн эрэгтэй ажилчдын ...

2024 оны 04 сарын 10, 15 цаг 11 минут
АНУ-д сургууль дээрээ аллага үйлдсэн хүүхдийн эцэг эхэд 10-15 жилийн хорих ял оноожээ

  2021 онд Мичиган мужийн Оксфорд хотын нэг сургуульд зэвсэгт ...

2024 оны 04 сарын 10, 10 цаг 03 минут
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Танаа

Төр засагтаа итгэж, бор зүрхээрээ зүтгэж байгаа олон хүнд "Шударгаар явж ...

2024 оны 04 сарын 08, 13 цаг 51 минут
Дэлхийн нийт хүлэмжийн хийн 80 хувийг 57 компани ялгаруулж байна

 Нүүрстөрөгчийн ялгаруулалтын тухай үндсэн мэдээллийн сан болох ...

2024 оны 04 сарын 08, 11 цаг 32 минут
Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

 Үндэсний баялгийн сангийн тухай хууль УИХ-д өргөн барьсан нь баялаг ...

2024 оны 04 сарын 08, 10 цаг 54 минут
2024 оны 04 сарын 05, 17 цаг 30 минут
Алтны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /WSJ/. Дэлхийн алтны зах ...

2024 оны 04 сарын 04, 13 цаг 22 минут
Хятад-Европын ачааны галт тэрэг “Бүс ба зам”-аар хурдалж байна

 Хэдэн мянган жилийн тэртээ эцэс төгсгөлгүй тэмээн жингийн цуваа ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 21 минут
Эрэнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг албан ёсоор баталлаа

Хятад, Монголын Эрээнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 14 минут
Хилийн дөрвөн боомтоор хувийн автомашинаар нэвтрэх боломжтой болов

Монгол Улсын Замын-Үүд, Хавирга, Бичигт, Шивээхүрэн хилийн боомтоор иргэд ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 48 минут
Эрчим хүчний хадгалалт - үндэсний аварга ”power bank”

Өвөр Монгол нүүрсний бодит үйлдвэрлэлийн хүчин чадал, ашиглах боломжтой ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 35 минут
Хятад улсын үр тариа, мах, сүүний гаралтын бүс нутаг

Үндэсний статистикийн газраас 12-р сард нийтэлсэн тоо баримтаас үзвэл 2023 ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 10 минут
Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз

Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 53 минут
Нүүрсний супер агуулах

 12-р сарын 10-ны өдөр G10 хурдны зам дээр байгаа Манжуурын авто ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 27 минут
Mining: Чулуужсан түлштэй салах ёс гүйцэтгэхэд урт хугацаа шаардлагатай

 Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, Бээжинг найдвартай эрчим хүчний ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 50 минут
Үйлс нэгтэй, дуу нэгтэй залуус

"Өвөр Монгол /хавар/-ын Хөдөө аж ахуйн машин механик, техник хэрэгслийн XI ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 30 минут
Хятадын дата сан хөмрөг

ӨМӨЗО-ы Хорингэр шинэ дүүрэг нь өгөгдөл хадгалах, тооцоолох хүчин ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 16 минут
Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан газрын тосны үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд ойртов

 ОХУ энэ сард дизель түлшний экспортоо сүүлийн 5 сарын доод түвшинд ...

2024 оны 04 сарын 03, 11 цаг 01 минут
Intellinews: Нүүрсний экспорт Монголын эдийн засгийг өөд татав

   "Intellinews”-т нийтлэгдсэн "Record coal exports ...

2024 оны 04 сарын 03, 10 цаг 31 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох эрх зүйн үндэс тавигдлаа

      "Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр ...

2024 оны 04 сарын 03, 09 цаг 04 минут
Хаврын уринд өнгө нэмсэн экспо

"Орчин үеийн хөдөө аж ахуйн машин механизмыг хөгжүүлэн, тариалан мал аж ...

2024 оны 04 сарын 02, 18 цаг 09 минут
ОХУ: Бусад орноос нефтийн төлбөрөө авч чадахгүй байна

 Хятад, Турк, Арабын нэгдсэн Эмират улсууд Оросоос түүхий нефть, ...

2024 оны 04 сарын 01, 13 цаг 06 минут
2024 оны 03 сарын 29, 20 цаг 08 минут
Өвөр Монголын өнгөт ”нээрийн хуудсууд” -1

“Синьхуа өдөр бүрийн сонин”, “Өвөр Монголын өдрийн ...

2024 оны 03 сарын 29, 19 цаг 11 минут
Өвөр Монголын өнгөт ”нээрийн хуудсууд” -1

“Синьхуа өдөр бүрийн сонин”, “Өвөр Монголын өдрийн ...

2024 оны 03 сарын 29, 19 цаг 06 минут
2024 оны 03 сарын 29, 14 цаг 01 минут
Чанарын баталгаатай Өвөр Монгол-3

2023 онд Өвөр Монгол орны үр тариа, мах, сүүний гарц бүгд дээд ...

2024 оны 03 сарын 29, 13 цаг 08 минут
Дарханы төмөрлөгийн үйлдвэр 2023 онд 40 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

    Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын ...

2024 оны 03 сарын 29, 11 цаг 51 минут
“Оюутолгой“-н ажилчид цалинг нь хасаж байгааг эсэргүүцлээ

 "Оюутолгой” ХХК-ийн ажилчид цалинтай холбоотой асуудлаар мэдээлэл ...

2024 оны 03 сарын 28, 20 цаг 23 минут
Нээлттэй Өвөр Монгол- 4

2023 онд Өвөр Монголын боомтуудын ачаа тээврийн хэмжээ 100 сая ...

2024 оны 03 сарын 28, 19 цаг 14 минут
Ногоон Өвөр Монгол- 5

2023 оны 6-р сараас хойш Өвөр Монгол хоногт дунджаар 43000 ...

2024 оны 03 сарын 28, 16 цаг 11 минут
Үзэсгэлэнт Өвөр Монгол- 6

Нарийн сайхан зурж, уран сайхан бүтээсэн бас нэгэн нэрийн хуудас бол ...

2024 оны 03 сарын 28, 13 цаг 47 минут
Goldman Sachs: Зэсийн ханш энэ онд 10 мянган доллар, 2025 онд 12 мянган доллар болно

 Зэсийн үнэ өсөх хандлагатай байгаа нь зах зээлийн өөдрөг үзлийг бий ...

2024 оны 03 сарын 28, 11 цаг 25 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн ордын нөөцийг 8.1 тэрбум тонноор баталлаа

 "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг ...

2024 оны 03 сарын 27, 19 цаг 44 минут
ТОДРУУЛГА: 1072 хувьцааны ногдол ашгийг санхүүгийн тайланг хянаж дууссан даруйд олгож эхэлнэ

 "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сарын ...

2024 оны 03 сарын 27, 10 цаг 50 минут
2024 оны 03 сарын 26, 14 цаг 47 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани