Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дэлхийн жоншны зах зээлийг Монгол атгаж болно



Хэл чимээгүй хилийн дээс алхаж буй жоншны тухай эргэцүүлэн бодоход хүрлээ. Шинэчлэлийн Засгийн газар төрийн толгойд гарснаасаа хойш нүүрсэнд анхаарлаа хандуулаад жонш экпортолдгоо бараг л мартчихсан бололтой. Монгол Улс дэлхийн жоншны зах зээлд томоохон байр суурь эзэлдэг. Дэлхийн хэмжээнд жилд ойролцоогоор зургаан сая тонн жонш үйлдвэрлэж буйн долоон хувийг Монголын үйлдвэрлэл эзэлдэг. Ялангуяа сүүлийн жилүүдэд жонш үйлдвэрлэл нэмэгдэж жилд дунджаар 420-430 мянган тонн жоншны баяжмал болон хүдэр үйлдвэрлэдэг болсон ч үнийн хувьд суларсан. Өнгөрсөн онд улсын нийт экспортод жоншны бүтээгдэхүүний орлогын эзлэх хувь 1.9 хувь болж өмнөх жилтэй нь харьцуулахад 0.4 хувиар буурчээ. Тодруулбал өнгөрсөн онд Монгол Улсын жоншны салбарын орлого 81 сая ам.доллар байсан дүнтэй гарчээ. Энэ нь манайх нэг тонн жоншны бүтээгдэхүүнийг дунджаар 188.7 ам.доллараар гаргасан гэсэн үг юм. Дэлхийн зах зээлд өнөөдөр жоншны бүтээгдэхүүний үнэ агуулгын хэмжээ,боловсруулалтын төвшнээсээ хамаараад нэг тонн нь 180-400 орчим долларын үнэтэй байгаа юм. Тиймээс манайх бүтээгдэхүүнээ боловсруулаад худалдаалбал асар их боломж байгааг харуулж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр 120-130 мянган тонн жоншны баяжмал буюу нийт экспортын бүтээгдэхүүний 30 хувийг үйлдвэрлэн худалдаалж байгаа айгаа ч, боловсруулаагүй эсвэл хэт доогуур боловсруулалттай бүтээгдэхүүний экспорт давамгайлж байна. Одоогоор "Монросцветмет” нэгдлийн эзэмшлийн "Бор-Өндөр” үйлдвэрээс гадна "MonCzechMetal” нийт үйлдвэрлэлийн 11, "Kevin Invest” найм, "Баялаг жонш” болон "Наймган орд” дөрвөн хувийг үйлдвэрлэж буй ажээ. Харин үлдсэн хэсгийг бусад жижиг үйлдвэрлэгч болон гар аргаар олборлогчдын бэлтгэдэг түүхий хүдэр эзэлж байна. Жоншны баяжмал бүтээгдэхүүн 95-97 хувь хүртэлх агуулгатай болгож боловсруулсан нэг тонн нь 400 хүртэлх түүнээс ч илүү ам.долларын үнэтэй байдаг. Хэдий өнгөрсөн жил зах зээл "суларсан”-тай холбоотойгоор энэ үнэ 320 ам.доллар болтлоо буурсан ч жоншны ач холбогдол, хэрэглээний үнэ харин нэмэгдсээр.Өнгөрсөн жилийн хувьд эрдсийн зах зээл бүхэлдээ тааруухан байсан нь жоншны бүтээгдэхүүний зах зээлд ч нөлөөлсөн.
 
Жоншны бүтээгдэхүүний Хятадын экспортын үнэ өнгөрсөн аравдугаар сарын байдлаар мөн оны нэгдүгээр сарынхтай харьцуулахад 25-35 хувиар буурсан тухай "Industrial Minerals” мэдээлж байсан. Энэ нь Монголын жоншны экспортын үнэд шууд нөлөөлж Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн бүтээгдэхүүний үнэ 15-17 хувиар буурсан үзүүлэлттэй болсон. Гэсэн ч ган, хөнгөн цагааны үйлдвэрлэл, шил линз, болон олон төрлийн үйлдвэрлэлд өргөнөөр ашиглагддаг энэ түүхий эдийн нөөц дэлхийд ердөө 240 сая тонн ажээ. Жоншны нөөц дэлхийд ховор болохыг шинжээчид анхааруулаад эхэлчихсэн. Эрчим хүчний нүүрс, зэс, төмрийн хүдэр зэргийг бодвол энэ баялгийг дэлхийн улс орнууд, тэр дундаа Хятад аль хэдийнэ тусгайлсан бодлогоор ашиглаж буй.
 
Манай улсын хувьд нөөцийн хэмжээ 22 сая тонн гэдэг нь арвин сонсогдох ч бид бүтээгдэхүүнээ илүү сайн боловсруулан экспортолж чадвал 2012 онд 100 сая долларын орлоготой ажилласан дүнгээ энэ жил хоёроос гурав дахин өсгөх боломж юм. Гэхдээ манай улс жоншны 25-30 хувийн агуулгатай түүхий хүдэр, 75 хувийн агуулгатай бүхэллэг жонш гаргадаг нь ашгийн хувьд алдагдал хүлээдэг. Учир нь боловсруулаагүй жоншны үнэ дэлхийн зах зээлд тийм ч их өндөр үнэд хүрдэггүй ажээ. Манай улсын нутаг дэвсгэрийн хувьд зүүн аймгууд тэр дундаа Хэнтий аймагт жоншны орд газар их байдаг. Монголын эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй "Бэрх Уул” хувьцаат компани Хэнтий аймгийн Дэлгэрхаан дахь жоншны ордын нөөцөө Ашигт малтмалын газраар хоёр жилийн өмнө шинэчлэн баталгаажуулжээ.
 
Тус газрын Мэргэжлийн зөвлөл 50.52 хувийн агуулгатай 2.3 сая тонн хайлуур жоншны нөөцтэй гэж үзсэн байна. "Бэрх Уул”-ын томоохон хувьцаа эзэмшигч "Micromine” компанийнхан өрөмдлөг хийснээр нөөцийн хэмжээг тооцоолон Ашигт малтмалын газарт танилцуулсан аж. Энэ нь Монголын жоншны хамгийн том орд Дэлгэрхааныг сэргээн босгох төсөлд чухал түлхэц болж Монголын жоншны хүдрийн агууламж 30 хувьтай байдаг бол Дэлгэрхааны ордын агууламж үүнээс өндөр аж. Өнгөрсөн оны байдлаар Монголд 16 сая тонн жоншны нөөц тогтоогдоод байгаа бөгөөд цаашид 60 сая тоннд хүрэх боломжтой гэж судлаачид үзсэн байна. Үүнээс харахад дэлхийн жоншны зах дээлийг Монгол атгаж болмоор санагдах юм

В.Нэргүй
 
unen.mn
Дэлхийн жоншны зах зээлийг Монгол атгаж болно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани