Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Саусгоби сэндс”-ийг буруутгах үндэслэл байна уу ?

 “Саусгоби сэндс”-ийг буруутгах үндэслэл байна уу ?Авлигаар эхэлж, татвараар үргэлжилсэн хэрэг
 
 
"Саусгоби сэндс”-ийн удирдах ажилтнууд буюу гадаадын иргэдэд Монгол Улсын Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн. Үүнийг хөрөнгө оруулагч, бизнесийн салбарынханыг үргээхгүй байхад ихээхэн үүрэг гүйцэтгэлээ гэж олон нийт үзэж буй. Гэвч "нэр хугарахаар яс хугар” гэдэгчлэн хууль хяналтныхны байгуулсан шинжээчдийн дүгнэлт хуудуудтай, тус компанийнхан 35 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах шүүхийн шийдвэрийг давж заалдах бололтой.  Учир нь тэд Монголын шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд энэ хэрэг анх гурван жилийн өмнө эхэлсэн байдаг. 
 
Гэхдээ анх татвартай холбоотойгоор бус Авлигатай тэмцэх газар "авлига өгсөн гэж” шалгаж эхэлсэн байдаг. Гэтэл авлигын хэрэгт холбогдолгүй болох нь тогтоогдож тухайн үед хэрэгсэхгүй болгож байсан. Тэгтэл Мөрдөн байцаах газраас мөнгө угаасан байж болзошгүй хэмээн үргэлжлүүлэн шалгасан бөгөөд мөн л хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл 6.1 их наяд төгрөг угаасан гэх. Гэтэл энэ хэмжээний мөнгө нь тухайн үедээ Монгол Улсын жилийн төсвийн хэмжээний хөрөнгөтэй тэнцэхээр байгаа юм. Энэ асуудлаар 2013 оны зургадугаар сар болон 2014 оны нэгдүгээр сард мөрдөн байцаагчаас хэрэгсэхгүй болгох санал хоёр удаа гаргасны дагуу прокуророос 2014 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр хэрэгсэхгүй болгосон байдаг. 
 
Түүний дараа татварын хэрэгт холбогдох болсон бөгөөд 234 тэрбум төгрөгийн талаар яригдаж эхэлсэн. Гэвч дөрвөн удаагийн шинжээчдийн баг орж ажиллаад анхны 234 тэрбусм нь эцсийн дүнгээр 35 тэрбум болж буурсан юм. Өөрөөр хэлбэл шинжээчдийн баг орох бүрт татвараас зайлсхийсэн гэх мөнгөн дүн нь буурсаар байсан аж. Тодруулбал 2007-2011оны хооронд тус компани 400 гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийж 100 гаруй тэрбумыг татварт төлсөн байдаг. Тэгэхээр анх эхлүүлсэн 234 тэрбумыг нэмж тооцвол 300 гаруй тэрбум төгрөг буюу "Саусгоби сэндс” компанийн нийт орлогын 75 хувийг татварт авна гэсэн үг. Ингээд тооцоход дээрх тоо ямар нэгэн тооцоололгүй, зохиомлоор бий болсон гэдэг нь харагдаж байгаа юм.
 
Тус компани 2007 оноос өнөөдрийг хүртэл 700 гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийж, улсын орлогод 200 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлжээ. Тодруулбал тэдний төлсөн татварын мөнгөөр 200 сургууль барих боломтой гэсэн үг. Мөн энэ хугацаанд 1.2 их наяд төгрөгийн дотоодын худалдан авалт хийж, орон нутгийн хөгжилд зориулан 8 тэрбум төгрөгийн хандив, хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Энэ мэтчилэн тэдний хийсэн үйл ажиллагааны зр дүнд ямар хэмжээний хөрөнгө оруулалт явагдаж байна вэ гэдэг нь тодорхой харагдана. Түүнчлэн 1.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулчихаад хууль зөрчихийг санаархана гэдэг өөрийгөө боомилж буйгаас ялгаагүй хэрэг. Тиймээс "Саусгоби сэндс” Монголын шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаанаа дараах байдлаар тайлбарласан байдаг. 
 
Шинжээчид анхан шатны баримтыг үзэлгүй ийм дүгнэлт гаргажээ
 
Нэгдүгээрт, "Саусгоби сэндс”-ийн хэрэг дээр ажил­ласан шинжээчдийн дүгнэлт гаргахдаа бусад бор­луулалтын орлогыг тайланд дутуу тусгасан байна. Тодруулбал, шинжээчид "Саусгоби сэндс” компанийн 683.2 сая төгрөгийн орлогыг дутуу тайлагнасан гэсэн үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, 371.6 сая төгрөгийг "Саусгоби сэндс "-ийн 2009 оны дөрөвдүгээр улирлын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын /ААНОАТ/ тайлангийн "албан татвар ногдох бусад орлого"-д оруулан тайлагнасан байдаг. үүнийг шинжээчид шалгаж үзээгүй аж. Мөн 311.6 сая төгрөг нь тайлагнасан орлого бөгөөд шинжээчид компаниас гаргасан тайлбар, нотлох баримтыг үл ойшоожээ.
 
Хоёрдугаарт, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг /АМНАТ/ худалдан авагчаас авахаар тооцон авлагад бүртгэсэн боловч тайланд орлогоор аваагүй. Тухайлбал, "Саусгоби сэндс”-ийн байгуулсан нүүрс борлуулах гэрээнүүдэд АМНАТ-ийг худалдан авагч хариуцна гэсэн заалт байхгүй. Гэтэл шинжээчид компаний авлагыг 19.900.987.300 төгрөг хэмээн тооцсон байдаг. Ийм мөнгөн дүнтэй авлага байхгүй гэдгийг тус компанийнхан нотолж байна. Шинжээчид шүүх хуралдааны явцад АМНАТ-ийг худалдан авагчаас нэмж авах заалт огт байдаггүйг хүлээсэн хэрнээ дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдсан өмнөх шинжээчдийн зохиосон хүснэгтийг үндэслэн буруу гаргасан гэж "Саусгоби сэндс” үзэж байгаа юм. 
 
Өөрөөр хэлбэл анхан шатны баримтыг үзэлгүй ийм дүгнэлт гаргасан. АМНАТ-ийг худалдан авагчаас авна гэдэг нь өөрөө Ашигт малтмалын тухай хуулийн 47.1, Татварын ерөнхий хуулийн 12.1-ийг тус тус зөрчих тул шинжээчдийн дүгнэлт үндэслэлгүй болох нь тодорхой гэдэг нь эндээс харагдаж байгаа юм.
 
Шинжээчид хөндлөнгийн мэдээллээр нотлогдсон гэдэг ч нотлох баримтаа одоо ч үзүүлээгүй
 
Гуравдугаарт, Тайлан балансад бүртгэлгүй хөрөнгөнд элэгдэл байгуулж зардалд оруулан татвар ногдох орлого бууруулсан. Гэтэл шинжээчдийн дүгнэлтэд дурдсан "тайлан балансад бүртгэлгүй хөрөнгө” гэдэг нь Саусгоби сэндс компанийн 2007-2010 онуудад хийсэн 66.8 тэрбум төгрөгийн хайгуулын зардал бөгөөд үүнийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг ногдуулах, нягтлан бодох бүртгэлд бүртгэх зөвлөмжийн 5.4.1-т "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг зөвшөөрлөөр олгогдсон талбайд хийсэн хайгуулын ажлын зардал болон уурхайн эдэлбэрийг ашиглалтад бэлтгэсэн зардлыг татвар ногдох орлогоос хасагдах зардалд шууд тооцох бус, капиталжуулаад ашигт малтмалын нөөцийн олборлолтын туршид буюу ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд хорогдуулж зардалд тооцно. Ийнхүү зардалд тооцсон дүнг албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцно” гэж заасны дагуу элэгдүүлж татвар ногдох орлогоос хасч тооцсон болно. 
 
Ашигт малтмалын хайгуулын болон үнэлгээний тухай Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын (СТОУС) 6-д аж ахуйн нэгж санхүүгийн тайландаа ашигт малтмалын хайгуул, үнэлгээний зардлыг шууд зардлаар хүлээн зөвшөөрөх эсхүл капиталжуулах хоёрын аль нэгийг сонгож болно гэж заасан. Шинжээчид СТОУС-ын дагуу тайлагнасан санхүүгийн тайлан болон татварын хуулийн дагуу тайлагнасан ААНОАТ-ын тайлангийн зөрүүг үл хэрэгсэн буруу дүгнэлт гаргасан.
 
Дөрөвдүгээрт, Шинжээчид 311.6 сая төгрөгийн НӨАТ-ыг дутуу тайлагнасан хэмээн үзсэнийг Монголын шүүх үндэслэл болгон авч үзсэн. Гэтэл шинжээчдийн энэ дүгнэлт асуудалтай байсныг доорх тоо, баримт нотолж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 20.8 сая төгрөгийг доллараар бичсэн НӨАТ-ын падааныг худалдагч, худалдан авагч хоёр тал өөр өөр ханш ашиглаж тайлагнасныг шинжээчид үл ойшоон зөрчил гэж үзсэн байдаг. Мөн 290.8 cая төгрөгийн хувьд шинжээчид хөндлөнгийн мэдээллээр нотлогдсон гэдэг боловч одоог хүртэл нотлох баримтаа үзүүлээгүй. Тиймээс компанийн зүгээс үүнийг ямар нэгэн асуудалтай дүгнэлт гэж үзэж байгаа юм.
 
Орон нутагт тусламж үзүүлсэн нь буруутгах үндэслэл гэв үү
 
Тавдугаарт, Монгол Улсын НӨАТ-ын тухай хуулиар акталж устгасан хөрөнгөд мөн мөнгөн хандивт татвар ногдуулдаггүй. үүнийг шинжээчид шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн. Тэдний дүгнэлтэд дурдсан 34.6 тэрбум төгрөгийн бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн бараа, ажил үйлчилгээ гэдгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир нь, ашиглах боломжгүй болсноос үүдэн данснаас хасч акталсан үндсэн хөрөнгө 32.9 тэрбум төгрөг. үүнд, шатсан экскаватор, ашиглах боломжгүй болсон дугуй, сэлбэг гэх мэт актлагдсан эсхүл шатаж, устаад ашиглах боломжгүй болсон хөрөнгө багтаж байгаа аж. Мөн орон нутгийн иргэд, байгууллагад өгч тусалж дэмжсэн хандив, тусламжийн мөнгөн дүн нь 1.5 тэрбум төгрөг болж байгаа юм байна. үүнд, 100 хүүхдийн цэцэрлэг, хилийн боомтын ажиллагсадын амьдрах байр, орон нутагт худаг гаргах гэх мэт сайн санааны тусламж дэмжлэгүүд багтдаг. 
 
Зургаадугаарт, Саусгоби сэндс ХХК-ийн толгой компаниас санхүүжилт хийсэн 693.9 сая ам.долларын ханшийн зөрүүний алдагдал болох 83.0 тэрбум төгрөгийг НББ-ийн тухай хуулийн 9.1, 9.2 болон 9.3-д "Санхүүгийн тайлан гаргахдаа гадаад валют, түүгээр илэрхийлсэн авлага, өр төлбөрийн үлдэгдэлийг Монголбанкнаас зарласан, тухайн өдрийн ханшийг үндэслэн төгрөгт шилжүүлж бүртгэнэ.” гэж заасны дагуу санхүүгийн тайландаа тусгасныг хуурамчаар өглөг өсгөсөн гэж шинжээчид илэрхий алдаатай дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа юм байна. Уг ханшийн зөрүүний алдагдлыг татвар ногдуулах орлогоос хасаагүй нь Монгол Улсын Сангийн яамнаас баталсан "Санхүүгийн болон орлогын албан татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах тайлан”-д тодорхой тусгасан байхад шинжээчид уг тайланг үл ойшоож дүгнэлт гаргасан нь манай улсад орж ирсэн, цаашид орж ирэх бүх гадаад хөрөнгө оруулагчдыг гэмт хэрэгт холбогдуулахуйц дэндүү хариуцлагагүй, буруу дүгнэлт болж байгаа юм. Мөн толгой компани нь Саусгоби сэндс ХХК-ийн өмнөөс төлсөн цалин, даатгалын төлбөрийг өглөгт бүртгэснийг хуурамчаар өглөг үүсгэсэн гэж буруу дүгнэсэн нь Иргэний хуулийн үүргийн гүйцэтгэлийг гуравдагч этгээдийн өмнөөс хангаж өглөг, авлагын харилцаа үүсдэг бизнесийн энгийн харилцааг үгүйсгэсэн ташаа дүгнэлт болжээ.
 
Нэг татварыг хоёр удаа төлөх ёстой юу
 
Долоодугаарт, Шинжээчид суутгагчийн аж ахуйн нэгжид (ААН)-д олгосон орлогоос ААНОАТ суутгаагүй гэж үзсэн. Гэвч ААНОАТ-ын тухай хуулийн 17.2.9 /д/-д "Монгол Улсаас эх үүсвэртэйгээр шууд болон цахим хэлбэрээр гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлого" гэдэг заалт 2011 онд шинээр нэмэгдсэн бөгөөд шинжээчийн дүгнэлтэд дурдсан уг гүйлгээ нь 2008 онд хийгдсэн бөгөөд хуулийг буцаан хэрэглэх нь хууль бус. Мөн суутгагчийн ААН-д олгосон орлогоос НӨАТ суутгаагүй гэжээ. үнэн хэрэгтээ "Саусгоби сэндс” ХХК нь гадаадын компаниас 2009 онд авсан үйлчилгээнд НӨАТ төлөөгүй байсныг 2010 оны зургаадугаар сард нөхөн ногдуулж төлснийг шинжээчид үл ойшоон дахин нөхөн татвар төлүүлэхээр дүгнэсэн. Энэ нь нэг татварыг хоёр дахин төлөхийг шаардсан хууль бус дүгнэлт болох нь илэрхий байгаа юм.
 
Наймдугаарт, Тус компанаийг эрх борлуулсны орлогод татвар дутуу ногдуулсан гэж үзсэн байдаг. "Саусгоби сэндс”-ийн зүгээс тодорхой нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд техникийн мэдээлэл худалдаж, үүнийхээ дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлсэн нь үнэн. Эрх борлуулсан гэж үзсэн ч ААНОАТ-ын тухай хуулийн 4.1.6, 21.5 болон 17.2.7-д заасны дагуу эрх борлуулсны орлогоос худалдан авагч тал нь татварыг төлөх үүрэгтэй байдаг. Тэгэхээр "Саусгоби сэндс” худалдагч тал учраас суутгагчийн үүрэг хүлээхээргүй байна. 
 
Хэнд итгэх бол 
 
Энэ мэтчилэн шинжээчдийн дүгнэлтүүд үндэслэл муутай байсаар атал прокурор, шүүх үндэслэл болгосныг "Саусгоби сэндс” эсэргүүцэж буй хэрэг. Хэдийгээр тус компани 100 хувь гадны хөрөнгө оруулалттай ч ажилчдын 99 хувь нь монголчууд. Гэхдээ 10 ажилтантай байгууллага биш шүү дээ. 400-700 хүн байнгын ажлын байртай байж, харилцан хамааралтай буюу туслан гүйцэтгэгч зэрэг компаниудыг оролцуулан тоолвол дахин хэдэн мянгаар тоологдоно. Тийм байтал тэнд ажиллаж буй монголчууд бүгдээрээ эх орныхоо нэр хүндийг унагаах алхам хийнэ гэж үү дээ. 
 
Тэгээд ч "Саусгоби сэндс” бол олон улсын хоёр ч хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй, нээлттэй компани. Нээлттэй компаниуд хувь нийлүүлэгчид нь итгэж болохуйц хөндлөнгийн санхүүгийн аудитын байгууллагаар жил бүр шалгуулах шалгууртай байдаг. Тиймээс дэлхийд нэр хүндтэй PWC, KPMG гэх мэт байгууллагууд хөндлөнгийн санхүүгийн аудитаар нь жил бүр ажиллаж, заримдаа давхардсан хяналт ч хийдэг аж. Тэдгээр байгууллагуудаас татвараас зайлхийсэн тохиолдлыг илрүүлж байгаагүй бөгөөд "Саусгоби сэндс” компанийн хувь нийлүүлэгчид, тэднийг төлөөлсөн ТУЗ-ийн гишүүд бүх тайлантай нь танилцдаг.
 
Гэтэл манай улсын хууль хяналтын байгууллагуудаас томилогдсон шинжээчдийн баг хэд хэдэн удаагийн дүгнэлт хийж, тэр бүртээ өөр өөр дүгнэлт хийсэн байдаг. Тэгэхээр олон нийт тэр тусмаа гаднахан дэлхий дахинд итгэл үнэмшил төрүүлсэн нэр хүндтэй байгууллагын дүгнэлтэд итгэх үү, Монголд төрийн байгууллагад ажиллаж байгаа ашиг сонирхолын зөрчил бүхий янз бүрийн дүгнэлт гаргадаг шинжээчдийн дүгнэлтэд итгэх үү гэдэг асуудал үүсч байна. 
 
Эх сурвалж:
“Саусгоби сэндс”-ийг буруутгах үндэслэл байна уу ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани