- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Тавантолгойн хөлд тээглэж, хоолойг боомилсон асуудлууд

С.Батболдын засгийн газрын үед л Ерөнхий сайд асан Тони Блэйрт хамтран ажиллах санал тавьснаар тодорхой асуудлууд дээр Монгол Улсын Засгийн газар зөвлөгөө авдаг болсон юм. Ингэснээр Тони Блэйр анх 2013 оны гуравдугаар сард Наурызын баярын өдөр, мөн өнгөрсөн жил гуравдугаар сарын 20-нд хүрэлцэн ирж, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нартай уулзаж зөвлөлдсөн гэдэг.
Түүнийг Монголд зочлох бүрийд Оюутолгойн асуудлаар зөвлөлдсөн болов уу гэсэн таамаг хөвөрдөг.
Энэ удаа Засгийн газар Оюутолгой гэхээс илүүтэй хариугүй гараанаас гарах гэж байгаа Тавантолгойн хэлэлцээртэй холбоотойгоор зөвлөгөө авсан болов уу гэх таамаг байна. Одоогоор Тавантолгойн хэлэлцээр дэд уулзалтуудын хүрээнд өрнөж буй бөгөөд гэрээ байгуулах явцад хэд, хэдэн хүндрэл гарч болзошгүй байна.
Эхний асуудал бол Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 километр төмөр замын асуудал. Ерөнхийдөө олон нийтийн дунд УИХ-ын дарга З.Энхболд болон УИХ, Монгол Улсын сайд М.Энхсайхан бөгөөд Засгийн газар гэсэн талууд энэ асуудалд эсрэг байр суурьтай байгаа нь ойлгомжтой болчихсон. Тиймээс энэ асуудлаа харилцан ойлголцож цааш хэнийх нь сонголтоор явах эсэхээ шийдэхгүй бол Тавантолгой аанай л гацаанд орох юм. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тавантолгойн талаар ямар байр суурь баримталж байгаагаа саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа тов, тодорхой илэрхийлсэн. Төрийн тэргүүний зүгээс Тавантолгойн төслийг ямар ч байсан саадгүй урагшлуулах хэрэгтэйг л чухалчилсан.
Дараагийн асуудал нь Чалкогийн өр.
2011 онд
МАН засгийн эрхийг барьж байх үед буюу С.Батболдын Засгийн газар
Тавантолгойн зүүн Цанхийг барьцаалан 350 сая ам.доллар зээлж, "Эх орны
хишиг” нэрээр тарааснаар дөрвөн жилийн дараа Тавантолгой дахин өндийхөд
нэрмээс болох юм гэж хэн санах билээ.
Тэр үед 350 сая ам.доллар зээлж авахдаа Чалкотой хийсэн гэрээндээ 350 сая долларын өрөө дарснаас хойш таван жилийн турш нүүрсээ тодорхой үнийн дүнгээр /дэлхийн зах зээлээс хавьгүй хямд/ зарна хэмээн тусгачихсан нь хөрөнгө оруулагчдад хамгийн ойлгомжгүй төвөгтэй асуудал үүсгээд байгаа аж.
Юу гэсэн үг вэ гэхээр одоо Тавантолгойд хөрөнгө оруулагчид дөрвөн жилийн өмнөх гэрээнд тусгагдсан зүйл заалтанд захирагдаж нүүрсээ хямд үнээр борлуулах ёстой болчихоод байгаа. Тухайлбал Тавантолгойн ордод олборлолт, боруулалт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг хөрөнгө оруулагчид хариуцаад эхэлбэл, Чалкотой хийсэн гэрээг хүчингүй болгох уу аль эсвэл хөрөнгө оруулагчид Монголын Засгийн газрын зээлсэн өрийг төлөхийн зэрэгцээ дээр нь таван жилийн турш нүүрсээ зах зээлийн ханшаас хямдхан өгөх үү гэсэн төвөгтэй асуудал үүсээд байгаа. Ийнхүү элдэв саад бэрхшээл Тавантолгойд мундахгүй байгаа ч төлөвлөсөний дагуу энэ сард Тавантолгойн асуудлыг шийдэж чадвал Монгол улсад ойрын хугацаанд гурван тэрбум ам.долларын хөрөнгө орж ирэх билээ.
Н.Умард
bataar.mn

URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||