Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгойн талаарх мэдээлэл

Тавантолгойн талаарх мэдээлэл


Сайд М.Энхсайхан Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ дуусах шатандаа "амжилттайгаар" орж буй талаар мэдээлэх боллоо.

 

Гэрээ хийж байгаа талууд 33 удаа уулзалдаж, 268 саналыг хэлэлцэж гэнэ. Анхнаасаа ил тод явагдна гэж зарлаж байсан ч олон нийтэд тодорхой мэдээлэл огт өгөхгүй байгаа, өгч байгаа мэдээлэл нь төөрөгдүүлэх, тайвшруулахыг хичээсэн, маш ерөнхий лоозогносон шинжтэй. Хамгийн гол нь энэ хэлэлцээрт тавигдаж буй зарим нэг санал монголын эрх ашигт ноцтой харшлахаар, монгол улсын хууль, журам болон тендерийн болзол, шалгуурыг зөрчихөөр байгаад анхаарлаа хандуулцгаая.

Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчаар шалгарсан "Чайна Шэнхуа Энержи”, "Сумитомо” корпораци, "Энержи ресурс” ХХК-ийн хамтарсан түншлэл гэдэг нь яг энэ зарласан утгаа аль хэдийнээ алдсан байна. Учир нь Сумитомо "хөрөнгө оруулагч" гэдэг статусаас татгалзаж худалдааны түнш болох замыг сонгосон. Одоо Монголын Засгийн газар үндсэндээ Шэнхуа Энержи гэх БНХАУ-ын компани, ММС гэх Хонконгийн тусгай бүсийн компанитай хэлэлцээрт орж байна. Энэ нь дотоодын хөрөнгө оруулагчийг төсөлд оролцуулах гэсэн тендерийн үндсэн болзлыг шууд зөрчжээ. Учир нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.4 "дотоодын хөрөнгө оруулагч” гэж хөрөнгө оруулалт хийж байгаа Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд, хувь хүн /Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суудаг гадаадын иргэн болон харьяалалгүй хүн/-ийг хэлнэ гэж заасан. Гэтэл MMС компани нь Кайманы арлуудад бүртгэлтэй болохыг аудитын KMPG компани нотложээ. Бүртгэгдсэн хаяг нь: Cricket square, Hutchins drive PO Box 2681. Grand Cayman KY1-1111. Нөгөө талаар Энержи ресурсын толгой компани гэх Mongolian Coal Corporation гэж компани гэнэт гарч ирсэн. Тэр нь ч бас Хонгконгт бүртгэлтэй, монгол улсад бүртгэлгүй байна.

Дараагийн нэг зөрчилтэй зүйл нь Засгийн газар ТТ-н тендерийн товч жагсаалтанд үлдсэн 6 компанид хандаж дахин шалгаруулалт явуулахыг даалгасан. Энэ жагсаалтанд ММС гэсэн компани огт байгаагүй, гэнэт орж ирсэн нь шалгаруулалт шудрага бус явагдсны шинж тэмдэг болж байна.

 

SHENHUA ENERGY (CHINA) and MITSUI & CO LIMITED (JAPAN),

PEABODY ENERGY CORPORATION, USA,

RUSSIAN RAILWAYS, SUEK( RUSSIA), JAPANEASE CONSORTIUM , KOREAN CONSORTIUM,

VALE S.A (BRASIL),

XTRATA COAL (AUSTRALIA & SWITSERLAND),

ARSELORMITTAL GROUP (LUXEMBURG)

 

Засгийн газрын 135-р тогтоолд дурдсан дээрх 6 субъекттэй тендерийг үргэлжлүүлж явуулах ёстой байтал Энержи ресурс гэж урьд нь тендерт орж байгаагүй, товч жагсаалтад бүртгэгдээгүй компани гэнэт гарч ирэн ялж, улмаар ММС гэх нэрээр гэрээ хийгээд яваа нь тендерийн болзол болон ЗГ-ын тогтоолыг зөрчсөн байна.

Одоо тендерт ялах үедээ өгч байсан амлалтууд хэлэлцээрийн явцад яаж "амжилттайгаар" хувирсныг харцгаая. Анх энэ консорциум Тавантолгойн нүүрсний уурхайд 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр амласан нь 2,8 тэрбум болж буурсан байна. Үүнээс 880 сая долларыг нь ММС компанийн хөрөнгө оруулалт гэж заажээ. Энэ хөрөнгө оруулалт гэдэг нь ММС-ийн зүгээс Энержи ресурст хийгдсэн нийт хөрөнгө оруулалт 880 сая доллар, хувь нийлүүлэгчийн хөрөнгө 150 сая доллар, зээл 450 сая доллар, EBRD, FMO, DEG, BNP, CBC, ХХБ-наас авсан зээлүүд 280 сая доллар юм гэдгийг задаргаан дээрээ дурджээ.

KMPG аудитын тайланд дурдснаар бол ММС нь 2014 оны эхний хагас жилийн байдлаар 1 тэрбум 337 сая 900 мянган ам.долларын өртэй юм байна. Энэ өрийн барьцаанд Energy Resources ХХК болон бусад охин компаниуд нь тавигдсан. Хамгийн ноцтой нь ММС хөрөнгийн зах зээлээс ахин санхүүжилт босгох боломж буурч, жилийн 30% хүүтэй мөнгө л тэдэнд олдохоор тийм хэмжээнд компанийн санхүү доройтжээ. ММС-ийн нийт өрийн хэмжээ болон өөрийн хөрөнгийн харьцаа 2014 оны эхний хагас жилийн байдлаар 192.1% буюу ММС-д байгаа 1 долларт 2 долларын өр ногдож байна гэдгийг хөндлөнгийн аудит тогтоосон. Грек улсын өрийн харьцаа 175%-д хүрэхэд тус улсыг дампууруулсан гэдгээр баримжаалбал ММС аль хэдийнээ дампуурчээ.

Эндээс ямар зүйл харагдаж байна гэхээр ММС-ийн хувьцаа эзэмшигч монгол компаниуд тавьсан өрөө хөрөнгө оруулалт нэрээр Эрдэнэс ТТ компанид нийлүүлж, ингэснээрээ тулгамдсан, хугацаа хэтэрсэн өрийнхөө төлөх хугацааг хойшлуулаад, эцэст нь тэдний тавьсан өрийг ард түмний ТТ-н орлогоор төлөх байдлыг бий болгохоор чармайж байна. Өөрөөр хэлбэл ард түмний хөрөнгөөр өрөө дарах, ард түмний хөрөнгөнөөс өөрсөддөө ашиг унагах хувилбарыг тэд санал болгож байгаа юм. Хэрхэвч зөвшөөрч болохгүй энэ заалтыг хэлэлцээрт монголын ард түмнийг төлөөлж оролцож байгаа сайд нь дэмжээд байгаа нь хачирхалтай. М.Энхсайхан ММС-ийн өрийн талаар лавлаж асуух бүрт бэлэн хариулт өгөх болсон нь "Сумитомо 35 тэрбум долларын зээлтэй, зээлгүй компани гэж хорвоод байхгүй" гэх ажээ. Тэгэхээр энд том ялгаа байгааг тэр зориуд булж, нууж өнгөрөөхийг хүсч байна. Сумитомо ТТ төслийн хөрөнгө оруулагч биш, худалдааны түнш, Тэд нэг долларын ч хөрөнгө оруулахгүй, зөвхөн далайн эрэг дээр нүүрсээ авчирч чадвал цааш худалдах учраас тэдний авсан зээлийн хэмжээ төсөлд ямар ч ач холбогдолгүй. Харин ММС нь төслийн 51 хувийн хөрөнгө оруулагч бөгөөд энэ хөрөнгө оруулалт үндсэндээ тэдний хугацаа хэтэрсэн муу зээл буюу өрөөс бүрдэх гэж байгаа нь л аюултай юм. Хугацаа хэтрээгүй зээл, төлөх боломжтой зээл бол мэдээж хэвийн үзэгдэл. Аудитын дүгнэлтээр бол ММС тэрбум гаруй долларын өрөөс хавь мөддөө өндийж гарч чадахгүй нь тодорхой байгаа.

Сайдын дуулгасан дараагийн амжилтын мэдээ бол Чалкогийн өрийг консорциум төлнө, гэхдээ өөрийнх нь үйл ажиллагаагаар гэв. Эрдэнэс ТТ энэ өрийг үйл ажиллагаагаараа буюу нүүрс нийлүүлэх хэлбэрээр төлсөөр ирсэн бөгөөд удирдлагуудынх нь мэдээлснээр ирэх 9 сар гэхэд төлбөр дуусах ажээ. Уг нь консорциум тендерт ялсныхаа дараахан Чалкогийн 115 сая долларын зээлийн үлдэгдлийг бэлэн мөнгөөр палхийтэл төлнө гэж амлаж байсан. Гэтэл одоо болохоор Эрдэнэс ТТ компаниас огт ялгагдахгүй ажил хийхээр болсон нь тэдний хэрэг байгаа юм уу гэсэн асуултыг босгож байна.

Консорциум тендерт ялахын тулд хэвлэлээр 300-500 сая долларын урьдчилгаа төлбөрийг ямар нэгэн болзолгүйгээр Засгийн газарт өгч, эдийн засгийн хүндрэлээс гарахад нь туслана хэмээн сурталдаж байсан нь худал болов. Гэрээн дээр консорциум "эргэн төлөгдөх нөхцөлтэй 150 сая ам.долларын урьдчилгаа өгөхөд бэлэн" болж хувирчээ. Эргэн төлөгдөх нөхцөлтэй гэхээр урьдчилгаа төлбөр мөн үү? Урьдчилж өгчихөөд, дараа нь буцаагаад авна гэхээр огт төлөөгүйтэй адил болно. Тэгээд энэ мөнгөө хүүтэй өгнө гэхээр бүр ашигтай гараад явчихна шүү дээ. Тэгэхээр урьдчилгаа төлбөр бус хүүтэй мөнгө зээлдүүлэх үйлчилгээ л болж таарна. ОТ төсөл монголын талын 34 хувийг хүүтэй зээл хэлбэрээр өгч байгаа ч эргэн төлөгдөх нөхцөл огт тавиагүй.

Энержи ресурс компанийн гол хүсэл нь Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг эзэмшилдээ авах гэдэг нь гэрээнээс маш тодорхой харагдна. Ухаа худгийн нүүрсний орд дээрх тэдний хөрөнгө оруулалт муу зээл хэмээх ангилалд орсон учир нэмж зээл өгөх банк олдохгүй байгаа. Олдсон ч жилийн 30 хувийн хүүтэй зээл л олдно гэдгийг KMPG аудит дээр хэлсэн шүү дээ. Тэгэхээр одоо том мөнгө босгох цорын ганц боломж үлдсэн нь энэ төмөр зам юм. Тэд төмөр замын ашиглалт, тээврийн зохицуулалт дээр "онцгой эрх эдлэнэ" гэсэн заалтыг гэрээнд оруулах гээд байгаа нь зээл авах нөхцлөө сайжруулах гэснээс өөр юу ч биш. Гэрээнд 30 жилийн дараа төмөр зам дахь өөрсдийн хувийг төрд шилжүүлэхдээ тухайн үеийн зах зээлийн үнээр өгнө гэж заасан нь мөн л зээлийн нөхцлийг сайжруулж байгаа хэрэг ажээ.  Энержи ресурс компани өөрсдийн барьсан гэх авто зам, цахилгааны шугам зэрэг байгууламжаа мөнгөгүй болсон үедээ төрд  өндөр үнээр шахсан түүх бэлээхэн бий. Иэд өмнө нь өөрсдийн тавьсан авто замаар тээвэр хийх гэсэн өрсөлдөгчдийнхөө ачааны машиныг явуулахгүй боох, нэг удаа зорчихдоо 400 мянган төгрөг төлөх гэсэн болзол тулгах зэргээр авирлаж байсан тул арга буюу Засгийн газар хэлсэн үнээр нь худалдан авахад хүрч байсан. Одоо төмөр замын ашиглалт дээр сурсан зангаа гаргах боломжийг нээлттэй байлгах заалтыг ийнхүү гэрээнд тусгаж байна.

Ийнхүү хэлэлцээрт оролцогч нэг тал л болох ММС-ийн эрх ашгийг байнга дээгүүр тавих, "амжилттай" байлгахыг Засгийн газар хичээх мөртлөө ТТ-н 20 хувийн хувьцааг эзэмшигч ард түмний эрх ашгийг огт дурдахгүй байна. Иргэн бүрт үнэ төлбөргүй олгосон 1072 ширхэг хувьцааны талаар нэг ч заалт, үг өгүүлбэрийг гэрээний эхээс олж үзэхгүй. М.Энхсайхан энэ талаарх асуултанд "үүнийг Засгийн газар, УИХ мэднэ" гэхээс өөр юу ч хэлэхгүй байгаа. Одоогоор тэдний гаргасан тооцооллоос үзэхэд консорциум гэрээ байгуулаад ажилладаг юм гэхэд, олсон орлогоос нь 1072 хувьцаанд ногдол ашиг хуваарилдаг юм гэхэд 3000 төгрөг л ногдохоор байна. Гацууртын алтгны ордоос монгол улсад цэвэр ашиг болон ирэх 200 сая долларыг бага хэмээн чамладаг хүмүүст 2 доллар хүрэхгүй ногдол ашиг их санагдах болов уу? М.Энхсайхан "1072 хувьцааг амилуулахад хэцүү. Гэхдээ бидний хэлэлцээр сайн явбал уг хувьцааг амилуулах санхүүгийн бололцоо бүрдэнэ" гэсэн нь шилний цаанаас чихэр долоолгох мэхнээс өөрөөр ойлгогдохгүй байна.

Үүнээс гадна консорциум олигтой татвар төлөх эсэх нь эргэлзээтэй гэж ойлгогдохоор заалтууд цөөнгүй харагдна. Тонн нүүрсний үнэ 210 доллараас дээш гарсан нөхцөлд тэд 8 хувийн роялти төлөхөд бэлэн гэжээ. Ойрын зуун жилд ийм үнэ тохиохгүй гэдгийг хэлэхийн тулд Ванга эмээ болох шаардлагагүй. Энэ бол нүд гялбуулж, цалгардуулах мэх. Тонн нүүрсний үнэ 85 доллараас доош байгаа нөхцөлд консорциум 2 хувийн роялти төлөх юм байна. Энэ бол дээрэм. Роялти бол газраас ухаж гаргасан эрдсийг худалдахын өмнө эзэн нь болсон ард түмэнд төлбөрийг нь төлж байгаа хэлбэр бөгөөд тонн нүүрснээс ард түмэнд 2 доллар хүрэхгүй мөнгө өгөх тийм нөхцлийг М.Энхсайхан консорциумтай хамтран боловсруулжээ. 

Төслийн хамгийн том эрсдэл болох олборлогч-тээвэрлэгч-худалдагч-худалдан авагч нь нэг тал байгаа явдлыг М.Энхсайхан болон Энержи ресурсынхан "энэ гурван компани өөр өөрийн давуу талтай байгаа нь төслийг амжилттай хэрэгжүүлэх үндэслэл" гэх үгээр цайруулахыг хичээж буй. Хэлэлцээрт нэг тал болж орсон, нэгдмэл сонирхолтой этгээдүүд учраас өөр өөрийн давуу тал гэж юм огт үйлчлэхгүй. Монголын Засгийн газар, ард түмэн л хэлэлцээрийн нөгөө талд байгааг тэд бүрхэгдүүлэхийг оролдож байна.

Энэ төсөлд ганцхан давуу тал байгаа нь монголын нүүрсний гол худалдан авагч хятадын зах зээлд голлох байр суурь эзлэдэг Шэнхуа оролцож байгаа явдал юм. Гэхдээ энэ нь тэдэнд бүх мэдэл, хяналтаа алдах боломжийг бий болгохыг зөвшөөрөх үндэслэл биш байх. 

УИХ-ын дарга З.Энхболд Тавантолгойд хөрөнгө оруулах хэлэлцээрийг УИХ батлахгүй бол хууль зөрчинө гэж хатуу мэдэгдсэн. Харин Засгийн газар болон хөрөнгө оруулагчид УИХ-аар хэлэлцүүлэхгүй байхыг илтэд хичээж, эрх мэдэлтнүүдээр энэ байр сууриа дэмжүүлэхээр оролдож байна. УИХ-аар батлуулаагүй гэрээнд ямар эрсдэл үүсч, ТТ-н ордыг өмчлөгч болох ард түмэнд ямар хохиролтой заалт орохыг хянахгүйгээр гэрээг батлах юм бол Засгийн газар асар их эсэргүүцэлтэй тулгарах нь дамжиггүй.

Эрдэнэс ТТ компанийн удирдлагууд удаа дараа Чалкогийн өрийн асуудалд санаа зовох зүйлгүй, графикаараа төлөгдөөд явж байгаа гэдгийг мэдэгдсээр байтал хэвлэлээр "төр муу менежер, төрөөс хурдхан салгаж, хувийн мундаг компанид өгье" гэх суртал цацагдсаар байна. Бодит байдал дээр магтаад байгаа хувийн компани нь улс төрчдийг нөлөөлөлдөө оруулах гэдэг ганцхан аргатай, аж ахуй эрхлэх чадвар султай болох нь цаг хугацаагаар нотлогдлоо. ТТ-н ордын 4 хувь дээр олигтой менежмент хийж чадалгүй өрөнд оруулчихаад 96 хувийг нь авч явна гэхэд итгэх хэцүү. Саяхан монголын говьд байгаа ордуудын ашиглалтыг тойрч үзээд ирсэн канадын уул уурхайн мэргэжилтэн нэг зүйлийг ярьжээ. Түүнийхээр говьд ажиллаж байгаа уурхайнуудаас хамгийн үр ашиггүй хөрөнгө оруулалт, техникийн бодлого, ашиглалттай уурхай нь Ухаа худаг байсан гэнэ. Асар хүчин чадалтай техник шаардлагагүй газар авч тавьсан, тэр нь сул зогсож байгааг мэргэжилтэн хараад шогширчээ. Уулын ажлын төлөвлөлт ч сайнгүй. Гэтэл Цанхид олборлолт хийж байгаа хоёр монгол компани техникийн бодлогоо маш зөв гаргаж, хамгийн үр ашигтай ажиллах хэлбэрээр зохион байгуулалтаа хийсэн байна гэнэ. Энэ бол Энержи ресурсын санхүүгийн доройтлын уг шалтгааныг илчилсэн үг байх. Улс төрчдийн шахаа, эсвэл хувь нийлүүлэгчдийн хөрөнгөнд гамгүй хандах байдлаар техникийн худалдан  авалтаа хийдэг, тэндээс ашгаа унагадаг байх гэсэн таамгийг тэд хэлж байв.

Тавантолгойн амжилтын мэдээ үргэлжилж байна. Хамгийн сүүлд Эрдэнэс ТТ компанийн захирал Я.Батсуурийг АТГ баривчилсан нь консорциумын хэлэлцээрт гарч буй нэгэн "амжилт" байх. Учир нь гэрээнд тусгах гээд байгаа монголын эрх аштигт үл нийцэх олон зүйл, заалтыг Я.Батсуурь эсэргүүцэж байсан гэдэг. Түүнийг бүх шатны шүүхээр дамжин шийдвэрлэгдсэн хэрэг дээр шүүхээс гаргасан шийдвэрийг биелүүлсэн гэдэг үндэслэлээр баривчилсан гэх боловч шалтгаан нь ТТ-н хэлэлцээрийг "амжилтанд" хүргэх консорциумын адгуу хүсэлд л бий гэдгийг учир мэдэх улс төрчид хэлж байна.

Тавантолгойн талаарх мэдээлэл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани