Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

”Эрдэнэт үйлдвэр” найдваргүй компаниудын хар жагсаалт гаргажээ



"Эрдэнэт” үйлдвэрт бараа, материал нийлүүлэх гэрээ байгуулаад "бултсан” аж ахуйн нэгж, компаниудын нэрсийн жагсаалт гарчээ. Тус компанийн удирдлагууд ажлаа аваад нэг жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд уг үйлдвэртэй холбоотой хамгийн их яригддаг, шахааны бизнес, бараа, материалын илүүдлээс үүдсэн алдагдал зэрэгт ихээхэн анхаарал хандуулж ажилласнаа дуулгаж байна. Энэ ч утгаараа "хар жагсаалт” гарган, найдлагагүй компаниудыг нэрлэж байгаа аж. Монголын сэтгүүлчдийн эвлэлээс үндэсний сэтгүүл зүйн 100 жилийн ойн хүрээнд "Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн үйл ажиллагаатай танилцах аяллыг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.”Эрдэнэт үйлдвэр” найдваргүй компаниудын хар жагсаалт гаргажээ
 
Аяллын хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажилтнуудаас бүрдсэн баг "Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхай, үйлдвэрийн болон бусад салбар цехийн үйл ажиллагаатай танилцсан юм. Энэ үеэр дээрх мэдээллийг "Эрдэнэт” үйлдвэрйн удирдлагууд бидэнд нээллтэй өгсөн. Ажлаа хүлээж аваад нэг жил болж буй "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн бусад орлогч захирлуудын хамтаар нэг жилийн ажлаа нээлттэй тайлагнасан. "Эрдэнэт үйлдвэр” өнгөрсөн 2013 онд бизнес төлөвлөгөөгөөр нэг тонн цэвэр зэсэд ногдох өөрийн өртгийг 6625 ам.доллар байхаар төлөвлөсөн ч 5800 болж бууруулж чадсан байна. Ер нь тус үйлдвэр өнгөрсөн жил хэмнэлтийн горимоор ажилласан гэдгийг удирдлагууд нь онцолж байсан. Тиймдээ ч 38 тэрбум төгрөг хэмнэж, агуулахын үлдэгдлийг 19 тэрбум төгрөгөөр багасгаж, авлагыг 70.4 сая доллар, өглөгийг 34.9 сая доллараар бууруулсан гэнэ. Ингээд тайлангийн хурлын дараа "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлагууд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хэрхэн хариулсныг хүргэе. 

-Эрдэнэт үйлдвэр ирэх өдрүүдээ хэрхэн төсөөлж байна вэ. 
Мөн монголын хамгийн том компани гэдэг утгаараа татварын дарамт их ирдэг гэж ярьдаг? 
-Дэлхийн зах зээл дээр өнөөдрийн байдлаар хямрал болж байна. Үүнтэй холбоотойгоор гол өнгөт металуудын үнэ бидний төсөөлсөн хэмжээнд байж чадахгүй байгаа. 2013 онд гэхэд өмнөх онд нь дэлхийн зах зээлд байсан зэсийн үнэ мянга гаруй ам.доллараар буурсан. Тэгэхээр бидний хувьд энэ өсөлтийг хянаж чадахгүй учраас өөрийн өртөг зардлаа л бууруулах ёстой. Тийм учраас бид үйлдвэртээ хэмнэлтийн бодлогыг өрнүүлж байна. Аль болох бага зардлаар үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа явуулах бодлоготой байгаа. Ер нь өнгөрсөн онд улсын болон орон нутгийн төсөвт 520 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн. Нөөц ашигласны өсөн нэмэгдэх татвар дунджаар 18 хувиар төлж байгаа. Гэхдээ бид үүнийг татварын дарамт гэж харахгүй байна. Аль аль талдаа боломжоо хараад үйлдвэрийн үйл ажиллагааг аль болох бага зардлаар оновчтой явуулах л бодлого барьж байна. "Эрдэнэт” үйлдвэр 35 жил тасралтгүй ажиллах хугацаандаа дөрвөн сая гаруй цэвэр зэс үйлдвэрлэж, экспортод гаргасан.Түүнчлэн дөрвөн их наяд гаруй төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байдаг. 

-"Эрдэнэт”-ийн агуулахад их зүйл байна, бүх ажилчид өдөр бүр сольж өмсөөд ч барагдахааргүй олон бээлий байна гэх мэдээлэл багагүй хугацаанд яригдаж байна. Агуулахад байгаа бараа, бүтээгдэхүүнийхээ талаар тодорхой мэдээлэл өгөх боломж байна уу. 
-Манай үйлдвэрийг том учраас хүн бүхэн өөрийнхөөрөө ярьдаг. Хоногт, цаашлаад жилд хэчнээн хэмжээний хэрэглээтэй гэдгийг төдийлөн мэддэггүй. "Эрдэнэт” үйлдвэрийн агуулах бол зүгээр нэг дэлгүүр эсвэл сумын агуулах биш. 6000 хүн ажилладаг том үйлдвэрийн агуулах гэдгийг тодотгомоор байна. Гаднаас нь харахад ажлын бээлий гэхэд л хаана ч байхгүй их хэмжээтэй л харагдана. Гэтэл үйлдвэр дээр ажиллаж байгаа хүмүүс гараа болгондоо бээлийгээ солих ч шаардлага байна. Жишээ нь энэ бээлийг бид хаа хамаагүй газраас авчирдаггүй. Үйлдвэрийн хажууд оёдлын цех байдаг. Тэнд хийдэг. Нэг үгээр бол бид зардлаа гаргаад өөрсдөө хийж байгаа учраас илүү хэмжээгээр оёулах ямар ч шаардлага байхгүй. Тоо ширхэгийн хувьд үсрээд л нэг сарын нөөцийг бэлтгэдэг. Өнөөдрийн байдлаар үйлдвэрт 120 орчим тэрбум төгрөгийн үлдэгдэл бараа, бүтээгдэхүүн байгаа. Жирийн нэг дундаж үйлдвэрийн хувьд энэ тоо том сонсогдож магадгүй. Манай үйлдвэрийн хувьд цөөн хэмжээтэй байна л гэсэн үг. Үйлдвэр үйл ажиллагааныхаа зогсолтгүй байдлыг хангахын тулд л нөөцөө бэлдэж байгаа нь энэ. Хүн харахад л их тоо сонсогддог боловч бид тийм ч хангалттай хэмжээгээр нөөцөө бэлдэж чадахгүй байгаа. Ихэнх бараа, материалаа гаднаас авч байна. Ерөнхий сайд саяхан ирээд явсан. Бид нийт бараа, бүтээгдэхүүнийхээ 80 орчим хувийг гаднаас авч байгаагаа хэлсэн байгаа. Энэ тохиолдолд бид нэг авахдаа аль болох хангалттай нөөцөө бэлддэг. Зарим барааг хангалттай авч чадахгүй тохиолдол ч байдаг. Өдөрт 2-3 саяар нь бүтээгдэхүүн үйлдвэрлаж байгаа газар нөөц тасалдаж болохгүй шүү дээ. 

-Үүнтэй холбогдуулаад асуухад шахааны бизнес их байдаг гэсэн яриа байнга л танай үйлдвэр дээр яригддаг шүү дээ? 
-Манай үйлдвэрт шахааны бизнес байсан гэдгийг хаана хаанаа мэддэг, хэвлэлээр ч шуугьдаг. Энэ хэрээрээ манайхыг хардаж, сэрддэг. Тийм учраас бид ажил авсан цагаасаа эхлэн шахааны бизнес гэдэг зүйлийг багасгах байхгүй болох талд ихээхэн анхаарч ажиллаж байна. Эхний ээлжинд бодитой үнээр бараагаа үнэлж авах, цаашлаад хэдэн сарын нөөцөө хадгалах ёстойгоо тодорхой болгох нь чухал. Гэхдээ мэдээж үйлдвэрлэлийн байдлаас хамаараад заримынх нь нөөцийг хэдэн сараар хураадаг бол заримыг нь тасалдах хэмжээнд хүрсэн нь ч байна. Гэхдээ мэдээж хэрээс хэтэрсэн их бараа агуулахад байгаа гэж ойлговол өрөөсгөл болно. 130 орчим тэрбум төгрөгийн үлдэгдэл байснаас одоо 110 орчим төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэ бол тодорхой хэмжээнд байх ёстой зүйл. Ер нь агуулахад байсан бараа, материал дотроос найм орчим тэрбум төгрөгийн он удаан жил хадгалагдсан шаардлага хангахаа больсон бараа байсан. Үүнийг бид өнгөрсөн жил тоолоод дахиж үнэлгээ тогтоогоод шаардлагтай газарт нь шилжүүлж, борлуулах ажлыг хийсэн. Зарим хэрэгггүй болсныг нь устгаж байна. Энэ ажил одоо ч үргэлжилж байна. Шахааны бизнес гэдэг бол үйлдвэрлэлийнхээ бодит үнийг үйлдвэр дээр тогтоож авдаг бол байхгүй болчих л зүйл. Тэгэхээр бид 2013 оноос маркетингийн бодлогыг эдийн засгийн бодлоготойгоо нэлээд уялдуулж өгсөн. Нэг үгээр бол, зах зээлийн бодит үнийн судалгааг хийдэг болсон. Ийм нарийн судалгаагаар дамжиж байгаа учраас шахааны бизнес байхгүй болно гэж ойлгож болно. 

- "Жаст” группийн стандарт банкнаас авсан зээлд баталгаа гаргаж өгсөн гэсэн утгатай зүйл тайлангийн илтгэлд дурдагдаад өнгөрсөн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч. Энэ асуудал юу болж байна вэ? 
-”Жаст” группд батлан даалт гаргасан асуудлын шүүх хурал энэ өдрүүдэд болж байгаа. Энэ компани манай захирлуудын өмнөөс гарын үсгийг нь скайнардаж, хуурамч баталгаа хийгээд Өмнөд Африкийн "Стандарт” банкинд аваачиж тавиад их хэмжээний зээл авсан байсан. Энэ хэргийг УМБГ шалгаад "Жаст” группийн захиал Ш.Батхүү үйлдсэн гэдгийг тогтоосон, өөрөө ч хүлээсэн. Харин энэ хэрэгт "Эрдэнэт” үйлдвэр ямар нэгэн хэмжээгээр холбоогүй гэдгийг хууль, хяналтынхан тогтоочихоод байгаа. 

-"Эрдэнэт” үйлдвэрт бараа, бүтээгдэхүүн зарсан гэсэн үндэслэлээр нэр бүхий компаниудыг АТГ-аас шалгаж байна гэсэн мэдээлэл байгаа. Үүнийг тодруулаач, мөнгөний асуудал яригдаж байгаа бол хэмжээг нь хэлж болох уу? 
- Бид хар данс нээгээд найдлагагүй компаниудын жагсаалт гаргачихсан байгаа. Үүнд 105 компанийн хир орсон. Энэ компаниудын олонхи нь манайхтай гэрээ байгуулсан атлаа цаг хугацаанд нь бараа, бүтээгдэхүүнээ нийлүүлээгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа. Урьдчилгаа аваад алга болсон компани маш олон бий. Гэхдээ зарим нэг нь хоцроод ч гэсэн гэрээний үүргээ биелүүлсэн, бидний нэр төрийг сэргээж өгөөч гээд явж л байна. 37 тэрбум төгрөгийн найдлагагүй авлага үүссэн байсан. Гэрээ байгуулаад урьдчилгаа авсан ч бараа материалаа нийлүүлээгүй алга болсон компаниудын балгаар үүссэн алдагдал дүн. Гэхдээ бид өр барагдуулах алба гэж байгуулаад 20 орчим тэрбум төгрөг болгож бууруулсан. Гэхдээ зарим нь бол үнэхээр олдохгүй, хилийн цаана гараад явчихсан тохиолдол байгаа. Үүнийг хууль, хяналтын байгууллага руу шилжүүлчихсэн, албан ёсоор шалгаж байна.

М.ӨНӨРЖАРГАЛ

”Эрдэнэт үйлдвэр” найдваргүй компаниудын хар жагсаалт гаргажээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өнөөдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өнөөдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өнөөдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өнөөдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани