Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Даваасамбуу: Ашиглалтын явцад хаалтын менежментийн бодлого чухал


Д.Даваасамбуу: Ашиглалтын явцад хаалтын менежментийн бодлого чухал

Дэлхийн зах зээл дэх зэсийн дундаж үнэ өнгөрсөн оны байдлаар 6900-7000 ам.доллар байсан билээ. Энэ нь ихэнх уул уурхайн компаниудад ашигтай ажиллах, таатай нөхцлийг бүрдүүлж чадаагүй хэмээн тус салбарынхан үзэж байгаа. Харин эдийн засгийн тогтворгүй нөхцөлд "Эрдэнэт үйлдвэр” ХХК нь 125 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж чадсан байна. 

 

Тэднэг жилийн хугацаанд хэмнэлтийн бодлогыг шинээр хэрэгжүүлсэн гэнэ. "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлага нэг жилийн хугацаанд хийсэн ажлын үр дүнгийн тайлангийн хурлаа өнгөрсөн баасан гаригт хамт олон болон хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй хийсэн юм.Энэ үеэр "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуутай ярилцлаа.

 

 

-"Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн одоогийнүйл ажиллагаа, хүчин чадал ямартөвшинд байгаа вэ?

-Өнгөрсөн онд бид 26 сая тонн хүдэр боловсруулж, 119 мянган тонн зэс, 1700 тонн молибден үйлдвэрлэлээ. Үйлдвэрийнхээ хүчин чадлыг жилээс жилд нэмэх бодлого барин ажиллаж байна. Анх үйлдвэр ашиглалтад ороход нэг орчим хувийн агуулгатай зэсийн хүдрийг баяжуулж эхэлсэн байдаг. Тухайн үед 16 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай байсан. "Эрдэнэтийн овоо” орд далайн төвшнөөс дээш 1606 метр байсан бол өнөөдөр 1265 метрийн төвшинд хүрч гүнзгийрчээ. Цаашид уурхай 900 метрийн гүнд хүрэх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, гүн рүүгээ доошлох тусам зэсийн агуулга багасана гэсэн үг. Өнөөдрийн байдлаар 0.51 хувийн агуулгатай зэс молибдений хүдрийг баяжуулж байна. Ил уурхай хүрээгээ тэлж 550 мянган тонн баяжмал, 114 мянган тонн зэсийг үйлдвэрлэх хэмжээгээ барихын тулд хүчин чадлаа нэмэх талаар анхаарч байна. Ойрын 2-3 жилийн хугацаанд 36 сая тонн хүдэр боловсруулах ажлын хүрээнд өргөтгөлийн ажлуудыг гүйцэтгэж  байгаа.

 

 

-1978 онд  хамтарсан "Эрдэнэт” үйлдвэр байгуулагдахад 35-40 жилийн нөөцтэй гэж байсан. Эрдэнэтийнуурхайн нөөц одоогийн хүчин чадлаараа ажиллахад хэдэн жилийн дараа дуусах вэ?

-"Эрдэнэт” үйлдвэр 35 жил ажиллах хугацаанд ордын зэсийн захын агуулгыг 0.4 хувиар тооцож  явсан. Цаашид 0.15 хувь болно гэж тооцоолж байгаа. Бидний судалснаар жилд 36 сая тонн хүдэр боловсруулахад 42 жил ажиллах хүдрийн  нөөц бий.

 

 

-Үйлдвэрийн районы орчимд нэлээд хэдэн ордын илрэл байдаг. Энэ орд илрэлүүдэд хайгуул хийжашиглалтад, бэлтгэгдсэн нөөц хэр зэрэг байгаа бол?

-"Эрдэнэтийн овоо” ордын баруун хойд хэсгийн уурхайн хүдрийг олборлох, боловсруулах геологи технологийн иж бүрэн зураглал хийнэ. Ингэснээр гурван жилийн хугацаанд уурхайн гүйцээх хайгуулыг хийж дуусгана. Мөн ирэх онд төвийн хэсгийн гүйцээх хайгуулын ажлыг үргэлжлүүлэх бөгөөд цаашид энэ ажлын үр дүнд хүдрийн нөөц хоёр дахин өсөх төлөвтэй байгаа юм. Баруун хойд, төвийн хэсгийг хамт олборлох  бөгөөд нэгдсэн уурхайн насжилт нь зэсийн захын агуулга 0.15 хувьтай байхад 42 жил ажиллах боломжтой. Харин зэсийн захын агуулга 0.25 хувь бол 37 жил байх болно. Үүний зэрэгцээ ойр орчимд буй орд илрэлүүдийг ч судалж байна. Тухайлбал, Шандын ордыг нээсэн. Зэсийн агуулга нь 0.4 хувьтай байгаа. Цаашид энэ ордыг ашиглах төлөвлөгөө бий.

 

 

-Исэлдсэн хүдэр буюу оюу, номин зэрэг эрдсээс зэс ялгаж авах технологи танайд бий юу?

-Одоогийн байдлаар энэ технологиор ажиллаж байгаа үйлдвэр нь "Эрдмин” ХХК юм. Мөн "Ачит ихт” компани ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлэхээр ажиллаж байна. Хэрэв энэ жилдээ багтаан үйлдвэрийнхээ бутлах хэсгийг ашиглалтад оруулбал хэдэн жилийн дараа исэлдсэн хүдрээс 15 мянган тонн катодын зэс гаргах боломжтой гэсэн тооцоо, судалгааг гаргасан. Тиймээс "Эрдэнэт” үйлдвэрийн ирээдүйн төлөв өөдрөг харагдаж байна гэж хэлж болно.

 

 

-Танай үйлдвэрийг шахааны бизнесийн гол эзэн нь болсон байгууллага гэсэн шүүмжлэл үеийн үедяригдсаар ирсэн. Үйлдвэр үнэхээр ийм орчин, нөхцөл бүрдүүлээд байна уу?

-"Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хамт олон өмнөх жилүүдийг бодвол шинэ бодлого баримтлахыг хичээж ажилласан гэдгийг хэлмээр байна. Нэг жилийн хугацаанд хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлсэн. Юуны өмнө худалдан авалтыг ил тод болгосон. Ингэснээр шахааны бизнес үгүй болж байгаа нь олзуурхууштай. Мөн агуулахын үлдэгдлийг ч багасгалаа. Агуулахад хадгалагдаж байсан бүтээгдэхүүний хэмжээг 30 тэрбум төгрөгөөр бууруулсан. Эцэст нь гадаад руу гарч буй мөнгөний урсгалыг дотоодын үйлдвэр рүү чиглүүлж байна. Өөрөөр хэлбэл, импортоор өндөр үнээр авдаг байсан бүтээгдэхүүний үнийг бууруулах, үндэсний үйлдвэрлэгчдээс худалдан авснаас гадагшаа урсах валютын урсгалыг тодорхой хэмжээгээр багасгаж чадсан. Тухайлбал, Белаз машины нэг ширхэг дугуйг 50 мянган ам.доллараар авдаг байсныг 28 мянгаар авдаг болсон нь том хэмнэлт. Мөн өнгөрсөн онд валютын  гадагш урсах урсгалыг бууруулж импортыг орлох бүтээгдэхүүнд 27.6 тэрбум төгрөг зарцуулсан байна. Харин энэ онд 40.3 тэрбум төгрөгөөр үндэсний үйлдвэрлэгчдээс бүтээгдэхүүн авахаар төлөвлөж байна. Манай үйлдвэр ган бөөрөнцөг цувих цехтэй. Ган бөөрөнцөгийг дотооддоо үйлдвэрлэснээр гадагшаа гарах 18 сая ам.долларын урсгалыг хааж байна. Импортыг орлох бүтээгдэхүүний дотор Дарханы Төмөрлөгийн үйлдвэрээс авч буй ган бөөрөнцөгийн бэлдэц дийлэнх хувийг нь эзэлдэг. 

 

 

-Одоогийн байдлаар үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж хэдэн аж ахуйн нэгжтэй ажиллаж байна. Тэд ямартөрлийн бүтээгдэхүүн нийлүүлж байна вэ?

-"Эрдэнэт үйлдвэр” ХХК нь өнгөрсөн оны байдлаар үндэсний үйлдвэрлэгч 19 аж ахуйн нэгжтэй хамтран ажилласан. Энэ ондоо үндэсний үйлдвэрлэгч болох Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр, амны хаалт буюу маскны "Мөнхийн цагаан жим” компани болон түүхий резиний үйлдвэр зэрэг 30 аж ахуйн нэгжтэй хамтарч ажиллана.

 

 

-Хаалтын менежмен­тийн бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн гэсэн. Энэ бод­логын талаар товч танилцуулахгүйюу?

-Анх уурхай нээгдэж ашиглалтад ороход хаалт хөгжлийн менежмент гэдэг зүйл хамт байх ёстой байдаг. Олон улсын туршлагаас харахад уул уурхай хөгжсөн бүх оронд энэ бодлогыг хэрэгжүүлдэг. Газрын баялаг хэзээ нэгэн цагт шавхагдана. Тэр үед үйлдвэр дагаж хөгжсөн хот, суурин газар цаашид яаж оршин тогтнох асуудал хамт явдаг. Энэ асуудал үйлдвэрийн хэмжээнд орхигдсон байсан. Өөрөөр хэлбэл, газрын баялаг шавхагдах үед Орхон аймаг хаанаас санхүүжиж, яаж хөгжих нь тодорхойгүй байсан гэж болно. Харин бид хаалтын менежментийн бодлогын хүрээнд "Уурхайн хаалтын чиг баримтлал төсөл” боловсруулсан. Тухайлбал, үйлдвэр үйл ажиллагаагаа бүрэн явуулж дууссаны дараа үйлдвэрийн эдэлбэр газрын ангиллыг хийнэ. Ангилал тус бүрт нь тохирох аргачлалыг ашиглан нөхөн сэргээж, ашигтай, аюулгүй орчин бүрдүүлэх юм. Мөн аж үйлдвэр, бизнесийн цогцолбор байгуулна. Үйлдвэрийн засвар механикийн заводыг машин угсрах/ үйлдвэрлэл/, механик судлалын хүрээлэн болгож өргөжүүлнэ. Мөн замын байгууламжийг хадгалан үлдээж авто спортыг хөгжүүлэх цогцолбор болгоход бэлтгэх зэрэг цаашид ямар байх, юу хийж болох ажлын төлөвлөгөөг гаргаж байна. Мэдээж эдгээр ажлыг хийхийн тулд санхүүжилт хэрэгтэй. Тиймээс бид одооноос эхлэн "Хаалтын менежментийн сан” байгуулсан. Үүндээ удаан хугацааны турш тодорхой хэмжээгээр хуримтлал үүсгэж байгаа юм.

 

 

-Уул уурхайг дагаад нөхөн сэргээлтийн асуудал үүсдэг. Мөн цагаан тоосны дэгдэлтийг багасгах талаар ямарарга хэмжээ авч байна вэ?

-Бид дүйцүүлэх нөхөн сэргээлтийн аргыг хэрэглэдэг. Үйлдвэрийн үйл ажиллагаа явж байгаа нөхцөлд зэрэгцэн нөхөн сэргээлт хийх боломжгүй. Геологи хайгуулын судалгаа бүрэн гарсны дараа уул орчмыг бүхэлд нь моджуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Харин цагаан тоос дэгдэлтийг бууруулах туршилтын ажилд таван компани оролцсоноос гурван компани полимер  материал цацсан. Үлдсэн нь нийлэг тор болон био материалаар хучиж туршилт хийлээ. Үүнээс Баяжуулах фабрикын далангийн тоос бууруулах зорилгоор "Эм Эн Эм Си Энд Си” компани нийлэг тороор хучих туршилтыг механикжсан хэлбэрээр үргэлжлүүлнэ. Харин цаашид элс хураахгүй талбай болон байгалийн нөхөн сэргээлт явуулах хэсэгт "Нумт бар” компанийн био материалыг ашиглах нь үр дүнтэй харагдаж  байна.

 

 

-Ажилд орохоор шалгалт өгсөн иргэд шалгаруулалтын дүн шударга бус байдаг талаар гомдоллодог. Танайххүний нөөцөө хэрхэн сонгодог вэ?

-Иргэдийг ажилд авах түр журам батлагдсан. Заалтууд нь өмнөх журмаас 70 хувь хүртэл шинэчлэгдсэн гэж болно. Ингэснээр иргэд шалгаруулалтын явцыг www.erdenetmc.mn цахим хуудсаар харах, хянах боломжийг бүрдүүлж байгаа юм. Мөн сонгон шалгаруулалтын тестийн санд 44 мэргэжлээр сонгон шалгаруулалтыг шударга явуулах програмтай болсон. Тиймээс сонгон шалгаруулалтад хөндлөнгийн хүн орох боломжгүй.

 Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

 

 

Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

Д.Даваасамбуу: Ашиглалтын явцад хаалтын менежментийн бодлого чухал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өнөөдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өнөөдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

Өчигдөр, 16:09
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани