Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эрх баригчид аа, дампуурсан Аревад Монголын ураныг ухахыг зөвшөөрөх үү?

Эрх баригчид аа, дампуурсан Аревад Монголын ураныг ухахыг зөвшөөрөх үү?Халаг гэж дээ… Хайран Монгол орныг минь гадаад, дотоодын дээрэмчин тонуулчид бие биенээсээ өрсөн тонож цөлмөж байгааг бид өдөр бүр харж, сонсож байна. Үлдсэн эрдэс баялгийг минь 2016 оны сонгуулиас өмнө амжиж дуусгахаар дайрч буй эрх баригчид өчүүхэн заяасан хүний үнэр, ичгүүр сонжуураа хуурамч багтайгаа хамт гээхэд ардаас нь аймшигт дүр төрх нь тодорч байна. Хамгийн сүүлчийн жишээ гэвэл ганц тонн ч хүрэхгүй алтны үнээр Ноён уулан дахь Гацууртын ордны 75 тонн алтыг Канадуудад өгөх гэж улайран зүтгэж, бас болоогүй ард түмний тархийг угаах гэж хор найруулж байгаа эрх баригчдын увайгүй үйлдэл байна.
 
Түүнчлэн дэлхийн зах зээл дээр ураны үнэ навс унасан байхад эрх баригчид Арева компанид уран олборлох тусгай зөвшөөрөл өгөхөөр завдаж байх юм. Гэтэл Арева дампуурлын ирмэг дээр ирсэнээ дэлхий дахинаа зарлачихаад байна. Манай эрх баригчид л нүдэн балай чихэн дүлий мэдэхгүй суух юм. Онгон дагшин байгаль, бэлчээр нутгийг минь хүхрийн хүчил, хүнд металл, цацраг идэвхит хаягдлаар дахин сэргэхгүй болтол нь бузарлаад явахад Монголчууд бид "буух эзэнгүй, буцах хаяггүй” хоцрох бодит аюул нүүрэллээ. Арева компани чимээгүйхэн дампуурч харин эрх баригчид маань он гаргаад ард түмэн биднийгээ xоoсон хар буурин дээрээ хаяaд, дахин хэзээ ч ирэхгүйгээр нүүхэд бэлтгэж байгаа гэнэ. Халаг минь дээ гэж. Хараад л суух уу, Монголчууд минь…Э. Амарлин

 

ФРАНЦЫН ЦӨМИЙН САЛБАР УНАЛТАД ОРСOНЫГ МӨНГӨНИЙ ГАЧААЛД ОРСОН АРЕВА ИЛЧЛЭВ

 

 

2015-02-26. Блуумберг.

Олон арван жилийн туршид Францын эдийн засгийн амжилтын үндэс суурь гэгдсэн цөмийн салбар хямд төсөр эрчим хүчээр аж үйлдвэрүүдийг хангаж, шилдэг технологийн экспортыг тэтгэж, цалин үнэлэмж сайтай хэдэн арван мянган ажлын байрыг шинээр бий болгосон. Гэтэл өнөөдөр байдал орвонгоороо өөрчлөгдөж, цөмийн салбар нь улс орны хөгжилд саад учруулж, хойш нь татсан ачаа болж хувирчээ.

Electricite de France (Францын Эрчим Хүчний компани) буюу EDF нь манай гаригийн цөмийн эрчим хүчний хамгийн том оператор компани. Тус компаний тoоцооноос үзвэл Францын элэгдэж хуучирсан 58 реакторыг аюулгүй ажиллуулахaд ирэх 10 жилийн хугацаанд $63 тэрбум доллар шаардагдаx ажээ.

Цаашилбал, цөмийн эрин зууны экспортын худалдааны манлайлагч гэгддэг  Францын Арева компанийн Финляндад цөмийн реактор барьж ашиглалтанд оруулах төсөл нь бүтэлгүйтэж, Африкийн ураны ордуудад хийсэн хөрөнгө оруулалт нь олон тэрбумын алдагдалд оруулсан учир Арева компанид төрийн bailout дэмжлэг буюу яаралтай "амь тариа” шаардлагатай болжээ.

"Францын цөмийн салбар нь менежмэнтийн буруу арга барил, техникийн бэрхшээл болон Фукушимагийн ослын дараа дэлхийн зах зээлд гарсан өөрчлөлт зэргээс болж өрсөлдөх чадвараа алдсан. Түүнчлэн Арева компанийн туссан энэ санхүүгийн "өвчин” цөмийн салбарынханд нийтэд нь халдварлах аюултай” гэж Аlphavalue SAS хөрөнгийн үнэлгээний компанийн аналист Хуан Камило Родригез ярьжээ.

Франц улс эрчим хүчнийхээ дөрөвний гурвыг цөмийн эрчим хүчээр хангадаг тул дэлхийн бусад орнуудаас илүүтэйгээр цөмийн эрчим хүчнээс хараат юм. Тиймээс ч Францын төрөөс EDF, Арева болон цөмийн судалгааны CEA компаниудын хувьцааг эзэмшиж, хянадаг. [Францын төр Арева компанийн 87 хувийг эзэмшдэг– Орч.] Францад хүн амын ажилгүйдэл урьд хожид байгаагүй өндөр түвшинд хүрч, сүүлийн 3 жилд эдийн засаг бараг өсөөгүй, Франц улсын төсвийн алдагдал Европын Холбооноос тогтоосон тоo хэмжээнээс хэтэрсэн гэх мэт эдийн засгийн хямралаас үүдсэн хүндрэлүүд цөмийн салбарыг санхүүжүүлэх асууудлыг улам нэрмэж байна.

Өнгөрсөн Даваа гаригт Арева компанийн удирдлага мэдэгдэл хийж 2014 онд 4.9 тэрбум евро буюу 5.5 тэрбум долларын алдагдал хүлээсэн нь тус компанийн нийт хувьцааны зах зээлийн үнэлгээнээс давсан гэдгийг зарлаж хөрөнгө оруулагчдаа цочирдуулсан байна.Түүний дараа Францын эрчим хүчний сайд Сеголен Роял Аревагийн байдал "нэн хүнд байна” гэж мэдэгджээ.

Японы цөмийн осол

Арева компани Credit Suisse Group AG, JPMorgan Chase Co., Citigroup Inc., Rothschild & Cie. зэрэг зөвлөх компаниудыг хөлсөлж бүтцийн өөрчлөлт хийлгэх захиалга өгсөн тухай Фpанцын "Challenges” сэтгүүлд бичжээ. Мөн түүнчлэн төрийн эзэмшлийн хувьцааг хариуцдаг агентлагаас Erik Maris of Messier Maris & Associes гэдэг компанийг давхар хөлсөлжээ.

Чухамдаа бол Японд Фукушимагийн ослын үед АЦС-ын цөмийн түлш хайлж, дэлхийн цөмийн салбарт хүнд цохилт болсон тэр үеэс эхлэн Арева компанийн үйлс нь хазайж, аз нь харьжээ. Дэлхийн улс орнууд цөмийн эрчим хүчнээс татгалзаж эхэлснээр цөмийн реракторуудад засвар үйлчилгээ хийж, цөмийн түлш ханган нийлүүлдэг Арева компанийн үнэлгээ 75 хувиар буурсан байна.

Өнгөрсөн оны 11 сард Арева компани өөрийн хүлээсэн санхүүгийн үүргийг биелүүлэх чадваргүй болж, улмаар олон улсын "Стандард энд Пүүрс” агентлагаас Аревагийн зээлжих чансааг нь JUNK хэмээх доод түвшинд хүртэл бууруулжээ. Арева компаниас алдагдалд орсон шалтганаа тайлбарлахдаа Финляндын арал дээр барьж буй цөмийн реакторын барилгын ажил удааширсан, Японы АЦС-уудыг дахин ажиллуулах ажил хойшлогдсон, цөмийн тоног төхөөрөмжийн экспортын захиалга буурсан гэж тайлбарлаж байна.

Фукушимагийн ослын өмнө Францын цөмийн салбарынхан "цөмийн эрчим хүчний сэргэн мандалтын үе ирлээ” хэмээн зарлаж байсан. Тухайн үед EDF-ийн захирал байсан Пьер Гадоникс гэгч эрхэм Францын бахархал болсон даралттай усаар ажилладаг EPR загварын цөмийн реакторыг бусад улс орнуудад "самар шиг зарна” гэж зөгнөж байжээ.

Төсвөөс хэтэрсэн нь

Фукушимагийн ослын дараа Итали, Швейцар зэрэг олон орнууд шинээр цөмийн реактор байгуулах төлөвлөгөөнөөсөө татгалаж, Арева болон EDF компаниудын экспортын зах зээлээ өргөжүүлэх төлөвлөгөө нурав. Герман улс бүх цөмийн реакторуудаа унтраах шийдвэр гаргав.

Түүнчлэн Францын Норманди бүс нутагт ганц ч EPR загварын цөмийн реактор байгуулж чадаагүй төдийгүй Финлянд, Хятадад шинэ АЦС байгуулах төслүүдийн хугацаа удааширч, төсөв нь хэтэрчээ.

Францын Эрчим хүчний сайд Аревагийн ганц аврал нь EDF, CEA зэрэг компаниудтай улам дотно ажиллах явдал гэж тэмдэглэж байв. Ингэж нягт хамтран ажилласнаар цөмийн салбар зардлаа бууруулж, EDF компанийн харьцангүй хүчирхэг байдалд түшиглэн Ареваг сэргэх боломжтой гэж үзэж байгаа аж. Гэвч ингэснээр Арева компанид тулгамдсан асуудлууд улам газар авч тархана гэж болгоомжлох хүмүүс ч бас байна.

"Арева компанид тулгараад байгаа хүндрэлүүд нь EDF компани болон Францын цөмийн салбарынханд эерэгээр нөлөөлөхгүй нь ойлгомжтой,” гэж Garnier & Co.-ний төлөөлөгч Брайан ярилцлагандаа дурьджээ.

‘Санхүүгийн тэнцвэр’

Арева компанитай санхүүгийн гүйлгээ хийх нь Европын хамгийн том эрчим хүч үйлдвэрлэгч, Францын төсөвт хамгийн их ашиг оруулагч EDF компанийг эрсдэлд оруулнагэж Голдман Сакс компаниас энэ долоо хоногт сэрэмжлүүлжээ.

EDF компани санхүүгийн тэнцвэртэй байдлаа хадгалахын тулд асар олон хүндрэлтэй тэмцэж байна гэж тус компанийн захирал Жан-Бернард Лью өнгөрсөн 2-р сарын эхээр мэдэгдсэн. Гэвч EDF компани энэ талаар нэмэлт мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

EDF компани хувьцаа эзэмшигчиддээ ногдох дивидент ашгийг нь төлөхийн тулд нэмж зээл авч байгаа бөгөөд цөмийн реакторын засвар үйлчилгээний өртөг зардал нь улам бүр нэмэгдэж байгаа ажээ. Нөгөө талаас Францын төрөөс аж үйлдвэр болон өрхийн хэрэглээний цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг аль болох нэмэхгүй байх бодлого баримталж байна.

EDF компани нь өөрийн хамгийн том ханган нийлүүлэгч Арева компанитай өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа томоохон зөрчилдөж байжээ.

Өнгөрөгч оны 7 сард EDF компаниас Францын баруун өмнөд хэсэгт орших Бордо хотын ойролцоох цөмийн реакторуудын нэгийг нь зогсоож, элэгдэж хуучирсан гурван ч уурын тогоог солих шийдвэр гаргажээ. Арева компани өөрийн үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг хэдхэн сард багтаан угсарч суурилуулах төлөвлөгөөтэй байв. Гэвч Арева компаниас аюулгүй байдлын шаардлагатай баталгааг бүрдүүлж өгөөгүйн улмаас тэдний ажилд хориг тавьсан тухайгаа Францын цөмийн салбарын зохицуулагч агентлаг цахим сайтдаа мэдээлжээ.

Норманди бүс нутагт цөмийн реактор барих ажил удааширсан нь

Энэ бүгдийн улмаас Бордо хотын реактор 2015 оны дунд хүртэл эрчим хүч үйлдвэрлэх боломжгүй болж, EDF компани хойшилсон хоног тутамд 1 сая еврогийн алдагдал хүлээж байгаа ажээ.

Мөн түүнчлэн тус 2 компани хамтран Францад нэгэн чухал төсөл эхлүүлсэн нь бас л хүндрэл дагуулжээ. Өнгөрсөн 11 сард EDF ба Арева компаниас хамтарсан мэдэгдэл гаргаж, Норманди бүс нутагт барьж буй EPR цөмийн реакторыг хүлээлгэж өгөх хугацаа 2017 он хүртэл хойшилсон тухай мэдэгдсэн байна. Энэ нь цөмийн реактор байгуулах нийт хугацаа 10 жил болно гэсэн үг. юм. Тус реакторыг байгуулахаар анхлан төсөвлөсөн төсөв нь 2 дахин хэтэрч, төлөвлөсөн хугацанаас 5 жил хоцорч буйн дийлэнх бурууг EDF компани Аревад тохож, Арева тоног төхөөрөмж нийлүүлэхдээ байнга хоцордогоос болсон хэмээн тайлбарлаж байгаа ажээ.

"Цөмийн салбар гэдэг чухал боловч маш эмзэг нарийн салбар,” гэж Францын эрчим хүч түгээгч GDF Suez компанийн тэргүүн, СЕО Жерар Местраллет хэлсэн байна. Тус компани нь Бельгийн цөмийн реакторуудыг хариуцаж ажиллуулдаг ба Турк улсад жижиг реактор байгуулахаар Ареватай хамтран ажиллаж байгаа гэнэ.

"АНУ болон Европын Холбооны улсуудад эрчим хүчний үнэ улам бүр хямдарч байхад Францын EPR загварын реакторууд нь хэт нүсэр, үнэ өртөг нь өндөр байна,” гэж тэрбээр ярив.

Цөмийн "Банкир”

2010 онд Местраллет Францын Пенли хотод EPR загварын цөмийн реакторыг EDF компанитай хамтран барих төслөөс татгалзсан байдаг. Тухайн үед тэрбээр шийдвэрээ тайлбарлахдаа "цөмийн банкирын” дүрд тоглохыг хүсээгүй гэжээ.

Арева компанийн ирээдүй бүрхэг болсон энэ өдрүүдэд Францын Сенатад тус улсын цөмийн эрчим хүчнээс хэт хараат байдлыг өөрчлөх тухай удаан хугацааны туршид хойшлогдсон хуулийн төслийг хэлэлцэж байна. Хууль тогтоогчид цөмийн реакторуудыг хаах шийдвэр гаргах эсэх нь Арева болон EDF компаниудын цаашдын хувь заяаг тодорхойлох юм.

Гэвч хууль тогтоомжинд хэрхэн зааснаас үл хамааран Франц улсын хувьд цөмийн эрчим хүч чухал сэдэв хэвээр байсаар байх болно. Францын цөмийн реакторууд нь 1970-1980-аад онуудад баригдсан тул элэгдэн хуучирч байгаа. Тиймээс Францын засгийн газар бэлэн мөнгөний гачаалд ороод буй өнөө үед улам асар их дарамт үүсгээд буй цөмийн салбарыг цаашид хэрхэхийг шийдэх цаг иржээ.

"Цөмийн салбартай холбоотой шийдвэр гаргахад эдийн засгийн гэхээсээ улс төрийн бүлэглэлүүд илүү нөлөөлж байна, гэвч дунд ба уурт хугацааны дараа өнөөдөр хийсэн сонголтууд нь тус хоёр бүлэглэлийг аль алиныг нь сүйрэлд хүргэж болзошгүй,” гэж Alphavalue компанийн шинжээч Родригез анхааруулав.

Э. Амарлин

Эх сурвалж: "golomt.org"

Э.Амарлингийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог golomt.org-аас уншина уу?

Эрх баригчид аа, дампуурсан Аревад Монголын ураныг ухахыг зөвшөөрөх үү?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани