Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Барууны томоохон компаниуд дэлхийн санхүүг хянаж байна

 Барууны томоохон компаниуд дэлхийн санхүүг хянаж байнаБид бүхэн өнөөгийн дэлхийн улс үндэстнүүд санхүүгийн нэг бүлэглэлийн гарт буюу сүүлийн үед ихэд яригдах болсон Барууны үндэстэн дамжсан цөөн хэдхэн корпорациудын атганд бүрэн орсон байна гэсэн дүгнэлтийг нэг бус жил сонссоор ирсэн билээ.

Ийм чин үнэн бодит байдлыг илчилсэн судалгааны бүтээл ном, нийтлэлийн сургийг нь сонсоод манай зарим нэг "бүхнийг мэдэгч" хөлсний суртал ухуулагч нар энэ чинь хуйвалдааны онол гэж шар хүний өмнөөс гэгчээр ихэд мурчийж элдэв шошго наахыг оролдож одоогийн энэ "ардчилсан" олигарх цөөнхийн дэглэмээ цорын ганц зөв зам гэж зүтгэдэг! Тэгвэл Цюрихийн Техникийн Их Сургууль (Щвейцарийн хамгийн нэр хүндтэй дээд сургууль) дээр төвлөрч хийгдсэн, хэсэг эрдэмтдийн нэг багийн судалгааны үр дүнгүүд нь эдгээр болгоомжлол, урьдчилсан дүгнэлтүүд бол огтхон ч үндэслэлгүй эд биш юм байна гэдгийг дахин батлаж нотолсон байна.

Эдгээр эрдэмтэд судлаачид өөрсдийн энэ судалгааны үр дүнгүүдийг arXiv гэдэг нэртэй сервер дээр тавьсан байгаа ажээ!

Энэхүү бараг анхны гэж хэлж болох иж бүрэн судалгааг явуулахын тулд эдгээр эрдэмтэд ORBIS (дэлхийн бүх хувийн ба хувь нийлүүлсэн компаниудын санхүүгийн үйл ажиллагааны дэлгэрэнгүй тайлангууд багтаасан бүх дэлхий дахины мэдээллийн сан)-ын өгөгдлүүдийн сангийн шинэхэн мэдээллүүдийг ашигласан ажээ.

Тэд 43 мянга гаруй корпорациудтай холбоотой өгөгдлүүдийг задлан шинжилж тэдний хооронд дахь ил далд бүх холбоог нь илрүүлсэн ба хэрэв энэ холбоо сүлбээнүүдийг нь зургаар илэрхийлэх юм бол энэ бүх ил далд холбоо сүлбээ нь ердөө 147 корпорациудаас бүрдсэн зангилаа бүхий эрвээхэй зангиаг санагдуулсан нэг тийм дүрс гарч ирсэн байна.

Эдгээр 147 корпорациуд Барууны бүх үндэстэн дамжсан корпорациудын бүх хөрөнгийн бараг 40 % -ийг хяналтандаа барьж байдаг байна!

Ийнхүү нэг тийм, маш цөөн хэдхэн хязгаарлагдмал тооны үндэстэн дамжсан корпорациуд өөрсдийн нөлөөг улам цааш нь тэлсээр байгаа ба тэд нар ийнхүү Дэлхий дээр асар том корпорациудынхаа нэгдсэн нэг сүлжээг бүрдүүлж байгаа ажээ.

Эдгээр эрдэмтэд гаргаж авсан энэ үр дүнгүүдээ цааш нь задлан шинжилж эдгээр корпорациудын далд холбоо сүлбээтэй харьцуулан үзэж тэд эдгээр хувь нийлүүлсэн өмч хөрөнгөө болон санхүүгийн энэхүү далд харанхуй ертөнцөө хэрхэн яаж удирдаж хянаж байгаа тэр бүтэц, механизмыг бас нээн илчлэхийг оролдсон байна.

Хамгийн нөлөө бүхий ҮДК-ууд дээр анхаарлаа төвлөрүүлэхийн тулд эдгээр эрдэмтэд ORBIS-ийн мэдээллийн санд байгаа 30 сая эдийн засгийн "тоглогчдын" жагсаалтаас хамгийн том 43 060 корпорациудыг сонгон авсан байна.

Дараа нь тэд нар хэнд ямар хөрөнгө мөнгө хэрхэн яаж харьяалагдаж байгааг тогтоохоор энэхүү туршилтын бүх оролцогчдын хооронд дахь холбоо сүлжээг илрүүлж гаргаж ирэхийн тулд тусгайлан боловсруулсан нэг алгоритмийг хэрэглэсэн ажээ. Үүний үр дүнд 600 508 зангилаа ба 1 006 987 холбоо сүлбээ бүхий нэг асар том сүлжээний зураглал гарч ирсэн байна.

Үүний дараа эрдэмтэд энэ өгөгдлүүдийг зарим нэг зарчмуудын дагуу зохион байгуулж хуваан үзэхэд эдгээр активуудыг хэрхэн яаж эзэмшиж байгаа янз бүрийн аргууд нь сая тодорхой болсон байна.

Энэхүү судалгааны үе шат бүхэнд "маш цөөн хэдхэн ҮДК-ууд шууд хөрөнгө оруулалт эвсэл хувьцаа, үнэт цаасыг нь эзэмших гэх мэт замаар арай багахан корпорациудын үйл ажиллагааг далдаас хянан удирдаж тэдгээрээр дамжуулан бид бүхний амьдрал, өнөөгийн аж байдалд асар их нөлөөлж байдаг" гэдэг үндсэн төсөөлөл нь дахин дахин батлагдаж байсан ажээ.

Эдгээр судлаач эрдэмтэд энэхүү судалгаагаа хариу нь бүр эхнээсээ хэнд ч тодорхой байгаа нэг тийм асуултаар дуусгаж байгаа аж: Хэрэв хэдхэн цөөн этгээдийн гарт ийм асар их хөрөнгө, эрх мэдэл төвлөрсөн байгаа юм бол энэ системээс өнөөгийн хямрал, дайн дажин, өлсгөлөн гуйланчлалаас өөр чухам юуг хүлээж болох юм бэ, дэлхий дээр ийм зохион байгуулалттай далд бүтэц ноёрхож байсан цагт чухам ямар өрсөлдөөний, чөлөөт зах зээлийн тухай яриа байж болох юм бэ?!

Дүгнэлт

Ингэж нэг бүлэглэл далдаас хянаж удирдаж байдаг ҮДК-уудын зүгээс дэлхий дахины өрсөлдөөн ба санхүүгийн тогтвортой байдалд нөлөөгөө үзүүлж байдаг нь маргашгүй юм.

Өнөөдрийн хувьд энэхүү даяар сүлжээний зөвхөн нэг багахан хэсгийг судлахад л ийм байна. Цааш нь илүү өргөн судалгааг явуулж томоохон ҮДК-уудын зүгээс дэлхийн санхүүгийн тогтолцоонд үзүүлж байгаа тэр нөлөөллийн зэрэглэл ба хир гүнзгий байгааг үнэлэхийн тулд зохих арга зүйг боловсруулах зайлшгүй шаардлагатай байна.

Энэ бол өмч хөрөнгийн эзэмшлийн олон улсын сүлжээний зохион байгуулалтыг судалсан анхны оролдлого юм. Бид бүхэн ҮДК-ууд асар том эрвээхэйг санагдуулам бүтэцтэй гэдгийг, тэгээд дэлхийн санхүүгийн бүх урсгалуудын ихэнх нь эдгээр санхүүгийн байгууллагуудын хооронд нь чанга зангийсан зангилаануудаар нь дамжин өнгөрч байна гэдгийг нэгэнт тодорхой болгосон юм.

Энэхүү зангилааг эдийн засгийн "супер организм" гэж нэрлэж болох ба харин ийм зангилаа бодитоор далд оршин тогтнож байгаа нь судлаачид ба өндөр албан тушаалтай улстөрчдийн өмнө шинэ чухал асуудлуудыг тавьж байгаа юм.

Эх сурвалж: "Геологи Уул Уурхайн мэдээ” сонин

Барууны томоохон компаниуд дэлхийн санхүүг хянаж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани