Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гацууртын орд нинжа нарын гарт орвол хууль ч үйлчлэхгүй гэв

Гацууртын орд нинжа нарын гарт орвол хууль ч үйлчлэхгүй гэв


gatsuurt

"Сентерра Гоулд” компанийн эзэмшдэг Гацууртын ордыг ашиглалтад оруулах эсэх асуудалд иргэд хоёр талын байр суурь илэрхийлж байна. Албаны хүмүүсийн хэлж буйгаар "Гацууртын ордын олборлолт явуулах 303 га талбайд Хүннүгийн эртний олдворт булшууд орохгүй. Өөрөөр хэлбэл, төлөвлөж байгаа уурхайгаас  5.8-13 км-ийн зайтай байгаа булш бунхан, эртний түүхэн олдвор байгаа газарт ямар ч нөлөө үзүүлэхгүй” гэсэн юм.

Ноён уулын асуудлаар хэвлэлийнхэн Мандал сумыг зорив. Нутгийн иргэдтэй уулзаж, байр суурийг нь сонсоход хоёр талын байр суурьтай иргэд ч цөөнгүй байлаа. Ноён уул нь хойд, урд гэсэн хоёр хэсэгт хуваагддаг аж. Хойд Ноён уулаа нутгийн иргэд тахиж шүтдэг. Энэ нь орон нутгийн тусгай хэрэгцээнд орсон. Нөгөө нэг нь Хүннүгийн олдвортой. Тэр уулаас доошоо уруудаад, Сүжигтийн ам гэж бий. Энэ аманд Хүннүгийн булш бунхан байдаг. Харин эндээс шулуун шугамаар буюу газрын зургаар Гацууртын орд хүртэл 5.8 км газар. Газар дээр нь яваад очихоор хоёр нурууг давж байж ордын тусгай зөвшөөрлийн цэгт хүрнэ. Яг олборлолт хийх газар хүртэл дахиад 1.2 км-ийн зайтай. Хүннүгийн үеийн булш бунхнаас Гацууртын орд хүртэл нийтдээ долоон км-ийн зайтай байв.

Одоогийн байдлаар Ноён уулын орчимд хүчин төгөлдөр 23 тусгай зөвшөөрөл бий. Энэ тусгай зөвшөөрлүүдээс зургаа нь хайгуулын, 17 нь ашиглалтынх аж. Гацууртын ордын алтны геологийн нөөц 76 орчим тонн. Үүнээс ТЭЗҮ-ээр тогтоосон олборлох алтны нөөц 50 тонн юм. Алтыг олборлож борлуулснаар нийт борлуултын орлогын хэмжээ ойролцоогоор гурван их наяд буюу 1.7 тэрбум ам.долларт хүрэх аж. 1.7 тэрбумын борлуулалт хийгдээд, нийт гарах зардал нь 1.5 тэрбум. 200 сая ам.долларын цэвэр ашиг гарна. Нийтдээ 660 тэрбум төгрөгийн буюу 380 орчим сая ам.долларын татвар хураамжийг Монгол Улсдаа төлнө.

Энэ ордыг ашиглах 10 жилийн хугацаанд нийтдээ 730 орчим сая ам.доллартай тэнцэх хэмжээний бараа, ажил үйлчилгээ дотоодын аж ахуйн нэгжүүдэд хийгдэх аж. Дотоодын аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалт хийгдэж, тэр хэмжээгээр 1000 орчим ажлын байр шинээр бий болно. Үүнд 90 орчим сая ам.долларыг цалин хөлсөд өгнө. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн иргэдтэй хамтарч ажиллана. Үүний хүрээнд 10 сая ам.доллараар орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн чиглэлээр ажил хийгдэнэ. Мөн 200 сая ам.долларын ногдол ашгаас төр өөрөө хувь хүртэнэ.

Зүүнхараа хот 26 мянган хүн амтай. Уул уурхайн компаниудын үйл ажиллагаа зогссонтой холбоотойгоор ажилгүй иргэдийн тоо өсчээ. Төсөвт 100 гаруй мянган  тэрбум төгрөг хуримтлуулдаг ч орон нутагт түүний 10 хүрэхгүй хувь нь оногддог байна. Орон нутгийг хөгжүүлэх, ажилгүй иргэдийн тоог бууруулахын тулд Гацууртын ордыг ашиглаад эхлэх нь чухал гэдгийг Мандал сумын иргэд хэлж байлаа.                                          

Мандал сумын Засаг дарга Н.Нямдаваа: Төрөөс гарах шийдвэрийг л хүлээж байна

-Тахилгатай Ноён уул нь 1759 метрийн өндөртэй. Сумын ИТХ-ын тогтоолоор 2005 онд тусгай хамгаалалтад авсан байдаг. Харин олборлолт хийх газар нь Гацууртын гол дагуу юм. Нутгийн удирдлага төрөөс гарах шийдвэрийг л хүлээж байгаа. Ерөнхийлөгч өөрөө манай нутагт ирээд "Нутгийн иргэд ашиглуулна гэвэл ашиглуулна. Ашиглуулахгүй гэвэл ашиглуулахгүй” гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн. Одоо бидэнд хандаж байгаа хүмүүс уг ордыг ашиглая, ашиглуулахгүй гэж хуваагдаад байна. Хувиараа ашигт малтмал олборлож байгаа иргэдийн асуудал Монгол оронд гол асуудал болоод байна. Эдгээр иргэдийн олборлож байгаа алт хаана очиж байгаа билээ, ямар хяналттай олж байгаа билээ. Төв хэвлэлээс сонсож байгаа мэдээллээр хилээр хууль бусаар алт авч гарах гэж байгаад баригдлаа гэж сонсогдоод байдаг. Үүнийг зөв зохион байгуулалтад оруулаад, байгалийн баялгаа ашиглах нь зөв гэж бодогддог.

Иргэн П.Цогт: -Ноён уулын доод талд ухаад тунель шиг хөндий болгочихсон байсан. Хоёр цаг алхахад захад нь хүрэхгүй тунелийг нинжа нар аль хэдийнэ ухчихсан.

3-р сургуулийн түүхийн багш Э.Баярхүү: -Бидний тахин шүтдэг Ноён уулыг ухахгүй юм. Мэргэжлийн хүний хувьд, залуу хүний хувьд судлаж үзсэн. Тиймээс энэ асуудалд нэгдмэл байр суурьтай байх нь чухал биз.

Иргэн н.Жаргал: -Би Сэлэнгийн уугуул иргэн. Бидний тахин шүтдэг Ноён уулыг ухна гэвэл хэн ч эсэргүүцнэ. Гэтэл Гацууртын орд газар чинь 10-аад км зайтай шүү дээ. Мэдэлгүй яах вэ дээ.

"Мандалын оюунлаг хүүхдүүд” ТББ-ын тэргүүн н.Алтаншагай: -Мандалчууд бид  эндээс хөгжилтэй үлдэх хэрэгтэй байна. Бид төвдөө инженерийн шугам сүлжээ, автозам авч үлдэх хэрэгтэй байна.

Сумын уугуул иргэн н.Баясгалан: Манайд ажилгүй иргэн олон бий

-Ажил хийхгүй зах дээр архи уугаад баларчихсан нөхдүүд байна шүү дээ. Манайд ажилгүй иргэн олон байна. Тахилгатай овооноос хол байгаа ордыг эзэмших л хэрэгтэй. Мандалчуудад үр өгөөжөө өгөх ёстой. Ажлын байр, зам засварын асуудал шийдэгдэж, сумын эдийн засаг зохих хэмжээгээр дээшлэх байх. Тэрбум гаруй төгрөг Мандал суманд эргэлдэх боломжтой. "Сентерра гоулд”-аас авах ёстой зүйлээ аваад, гэрээ хэлэлцээр хийх ёстой

Өндөр настан н.Сумъяа: Байгалийн баялгийг үр ашиггүй үрмээргүй байна

-Байгалийн баялгийг үр ашиггүй үрмээргүй байна. Арга байхгүй төр засгийн өмнө тулгарч байгаа асуудал. Мандал суманд үр өгөөжөө өгөх хэрэгтэй байна. Ирээдүй болсон хүүхдүүдийнхээ боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээг шийдээгүй асуудал олон байгаа. Гацууртын төсөл орж ирснээр ахуй амьдралд үр өгөөжөө өгөх юм уу, зөвхөн тодорхой хэмжээгээр ярьж байгаад л яваад өгөх юм уу.

Иргэн н.Оюунчимэг: Ажилгүй хүүхдүүдээ ажилтай болгомоор байна

-Гацууртын ордыг ашиглахаар болж байгаа бол ажилгүй хүүхдүүдээ ажилтай болгочихмоор байна.

Иргэн н.Төмөрчөдөр: Ажилгүй залуус ажилтай болвол хэн хэнд нь л хэрэгтэй

-Энд 1000 ажилчин авна гэсэн. Манай сумынхан ямар ч ажилгүй хүмүүс байна. Ажилгүй залуус ажил хийж амьдралаа дээшлүүлбэл хэн хэнд нь л хэрэгтэй.

Хэрх тосгоны иргэн н.Батсүх: Манай нутгийн бус хүмүүс ирчихээд байна

-Манай нутгийн бус хүмүүс ирчихээд байгаа юм. Үүний ард "Ноён уул” компанийн дарга Дагвадорж, Болорчулуун гээд гишүүн хүргэн нь байж байгаа. Тэд л эсэргүүцээд байгаа хүмүүсийн ард нь байгаа гэж ойлгож байна.

Зарим иргэдийн хэлж буйгаар хэрвээ уг ордод нинжа нар орвол нөхөн сэргээлт, бүтээн байгуулалтын тухай асуудал огтхон ч яригдахгүй, мөн хууль ч үйлчлэхгүй. Үнэхээр ч ажилгүй залуусын тоо нэмэгдсээр байгаа энэ цаг үед архидалт ч газар авч байна. Тиймээс Мандалчуудын хувьд шүтээн болсон уул усыг нь ухахгүйг нэгэнт мэдэж байгаагаас хойш нутгийн иргэдээ, өөрсдөө ч болов ажлын байртай болчих юмсан гэцгээж байна.

Хотод өлсгөлөн зарласан иргэдийн асуудлын тухайд нутгийн иргэд "Тэд бол Мандалын уугуул биш, суугуул иргэд. Мөн Ноён уул, Гацууртын ордыг ирж сонирхоо ч үгүй мөртлөө тэнд өлсгөлөн зарлаад байгаад гайхаж байна” гэв.

Гацууртын орд нинжа нарын гарт орвол хууль ч үйлчлэхгүй гэв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани