Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайд өртсөн газрын хохирол 1.16 их наяд төгрөг

Уул уурхайд өртсөн газрын хохирол 1.16 их наяд төгрөгАшигт малтмалын олборлолтод 15 аймгийн 56 сумын нутагт 3984.46 га газар өртөж орхигдсон мэдээлэл бий. Энэ сүйтгэгдсэн талбайн 60 орчим хувь нь аж ахуйн нэгжийн, үлдсэн нь нинжа нарын гарт өртсөн байна. Өнгөрсөн онд л гэхэд 20 аймгийн нутагт  4256 га талбай эвдэрчээ. Нөхөн сэргээлтийн дүн мэдээнээс үзвэл 2011 онд 196 аж ахуйн нэгж 920 га-д техникийн, 560 га-д биологийн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн байдаг. Ингээд оны эцэст 872 га-д техникийн 452 га-д биологийн нөхөн сэргээлт хийсэн судалгаа гарчээ. Энэ онд уул уурхайн улмаас  эвдэрсэн  1500 га  талбайд  нөхөн сэргээлтийн ажил  хийж буй юм. Одоогоор хэчнээн га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн талаархи нэгдсэн тоо гараагүй байна.  Гэвч нөхөн сэргээлт хийлгүй орхисон талбай нэлээд бий. Иймд "Алтыг нь аваад Авдрыг нь хаясан” аж ахуйн нэгжүүдийг олж тогтоогоод  байгаль орчинд учруулсан хохирлыг нь төлүүлхээр Улсын мөрдөн байцаах газар, БОНХЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран ажиллаж буй аж. 

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль 2009 онд гарсан. Уг  хуулиар хориглосон талбайн хил заагийг  гурван жилийн өмнө тогтоосон билээ. Үүнд  "Гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг”-ийг 18 аймгийн 109 талбай, 6958 цэгийн газарзүйн солбицол, талбай тус бүрийн хилийн урт, харьяалах аймаг, сумаар нь нэг бүрчлэн тогтоосон. Мөн усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг тогтоохдоо 89049.49 ам.км талбайг хамгаалалтад авч Усны мэдээллийн санд бүртгэжээ.  Тэгэхдээ газарзүйн байршил, геологийн тогтоцоос нь шалтгаалан хангайн уулархаг бүсэд  200-500, тал хээр, говийн нутагт 500-5000 метр хүртэлх  зурваст  нийт  3335 талбайд  хамгаалалтын  цэгийн солбицлыг тогтоосон байна. Монгол орны ойн сангийн нийт талбай 18.8 сая гектар гэдэг. Энэ нь  нийт нутаг дэвсгэрийн 12.03 хувийг эзэлдэг бөгөөд  14.2 сая га нь  навчит шилмүүст мод, 4.6 сая га нь заган ой юм. Ойн сангийн хилийн заагийг нийт 3 536 490 цэгийн солбицлоор гаргасан байдаг.  
Гэвч энэ тогтоосон хилийн заагийн цэг солбицолд алдаа мадаг ихтэй, зарим талбайн солбицол нь улсын хилийн гадна гарсан гэдэг. Ийм алдаа гарсан нь кадастрын зураглал хийлгүй тухайн сумдын Засаг дарга нараас ирүүлсэн саналд тулгуурлаж шийдсэнтэй  холбоотой гэж байгаа юм.

"Урт нэртэй” хуулиар хориглосон газарт хэсэгчлэн болон бүхэлдээ давхцалтай 1336 лиценз бий. Үүнд хүчинтэй байгаа хайгуулын 909, ашиглалтын 427 лиценз байгаа аж. Уг лицензийг 827 аж ахуйн нэгж эзэмшиж буй юм.  Дээрх  лиценз нь  одоо хүчинтэй байгаа хайгуулын тусгай зөвшөөрлийн 44, ашиглалтын лицензийн 34 хувьтай тус тус тэнцэж байна. Эдүүгээ дээрх лицензүүдийн  талбай дахь үйл ажиллагаа бүрэн зогссон. Үүнээс гадна  эдгээр талбайд нөхөн сэргээлтийн ямар ч ажил хийгдээгүй юм. Мөн эдгээр аж ахуйн нэгжийн оруулсан хөрөнгийг  хаанаас хэрхэн нөхөн төлөх асуудал ч шийдэгдээгүй байгаа билээ.

Байгаль орчны хохирол, нөхөн сэргээлтийн зардал тооцох ажлын хүрээнд 226 лицензийн 59.27 мянган га талбай хамрагдсан аж. Үүний   45.47 мянган га талбай нь "Урт нэртэй” хуулийн хориглосон бүсэд багтжээ. Хориглосон бүсийн талбайн 9.05 мянган га нь ашиглагдаагүй байна. Ингээд байгаль орчинд учруулсан нийт хохирлын хэмжээ 1.16 их наяд төгрөг болсон. Үүнээс "Урт нэртэй” хуулиар хориглосон бүсэд ногдох хохирол 672 гаруй тэрбум төгрөг юм. Уг хохирлыг  байгаль орчин нөлөөлсөн байдлаар нь задлаад үзвэл  агаар мандалд 1963, гадаргын усанд 839627.4, газрын доорхи усанд 30554, хөрсөнд 104433, ургамлан нөмрөгт 98204, эдэлбэр газарт 1660, газрын хэвлийд  67007, ойн санд 12816, ан амьтанд 3286 сая төгрөгийн хохирол учруулсан байна. Нийт эвдэрсэн талбайн 2.1 мянган га-д техникийн, 632.2 га-д биологийн нөхөн сэргээлт хийж ургамалжуулжээ. Цаашид 5057.1 га талбайд техникийн, 7096.1 га-д биологийн нөхөн сэргээлт хийх шаардлагатай гэсэн тооцоо гараад байгаа юм. Мөн  хуулиар хориглосон бүсийн эвдэрсэн талбайд нөхөн сэргээлт хийхэд  54.7 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарчээ. Энэ мөнгөний 32.3 хувийг  техникийн, 41.7 хувийг ойн санг нөхөн сэргээхэд зарцуулах аж. Бас 11.8 хувь нь биологийн нөхөн сэргээлтэд, үлдэх 14.1 хувь нь голын голдирлыг засахад  тус тус зарцуулагдах  тооцоо бий.

Одоогоор "Урт нэртэй” хуулийг дагаж, мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах болсон.  Ингэснээр хуулиар хориглосон бүсэд нэг ч лиценз олгохгүй бөгөөд уг хуулийн хэрэгжилт гацаанаас гарч  бүрэн хэрэгжих боломж бүрдэх юм.  
Иймд БОНХЯ-ны мэргэжилтнүүд одоо газрын доорхи цэнгэг усны орд газруудыг Улсын тусгай хамгаалалтад авах, уул уурхайн үйл ажиллагаанаас үүсч буй сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор бүс нутгийн экосистемийн үнэлгээ хийж, биологийн төрөл зүйлийг хамгаалах, Уул уурхайн үйл ажиллагааны эрсдлийн сантай болох арга хэмжээ авах учиртай хэмээж буй. Үүнээс гадна уул уурхайд өртөж орхигдсон газрыг нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэх, байгаль орчны талаархи стандартыг олон улсын түвшинд хүргэж боловсронгуй болгох ёстой гэж байгаа юм. 
Уул уурхайд өртсөн газрын хохирол 1.16 их наяд төгрөг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өнөөдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өнөөдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өнөөдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өнөөдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани