Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Л.Оюун: Хөрөнгө оруулагчид Монголыг сонирхсон хэвээр байна

Л.Оюун: Хөрөнгө оруулагчид Монголыг сонирхсон хэвээр байнаМУИС-ийн багш, доктор Л.Оюунтай ярилцлаа.
 
-Ирэх сард уул уурхайн хөрөнгө оруулагчид болоод ханган нийлүүлэгчдийн том хэмжээний уулзалт, үзэсгэлэнгүүд манай оронд болно. Тус арга хэмжээний үр нөлөөг та хэрхэн харж байна вэ?
 
-Манай улс байгалийн асар их нөөцтэй. Тийм болохоор гадныхан манай улсыг сонирхсон байдал урдын адил хэвээрээ. Тэдэнд зориулсан олон улсын уулзалт, үзэсгэлэнгүүд ч уламжлал болгон болж ирсэн. Энэ бүхэн дотоодоо сурталчлахаас гадна гадны хөрөнгө оруулагчдыг татах гол алхам болж байдаг. Энэ удаад ч үр дүнгээ өгөх нь ойлгомжтой. Цөөн үгээр хэлбэл, дотоодын эдийн засагт эерэг нөлөө авчирна. Гэвч байгаа нөөцийнхөө хэмжээгээр гадаадын шууд хөрөнгө оруулалт татахыг бодож болохгүй л дээ. 
 
Үнэхээр манай улсад ашигтай тийм хөрөнгө оруулалт татаж чадах нь л чухал. Хүлээн зөвшөөрөхөөс ч аргагүй шүү дээ. Олон нийт ч үүнийг мэддэг. Гагцхүү харилцан ашигтай байх тийм хувилбарыг л бид шаарддаг. Энэ тал дээр ч өнгөрсөн хугацаанд багагүй туршлага хуримтлуулсан. Мэдээж бидний түших гол салбар бол уул уурхай мөн. Үүнийгээ харин ямар арга зам, ямар гэрээ хэлэлцээрийн дагуу дэлгэх вэ гэдгээс бүх зүйл шалтгаална.
 
-Хөрөнгө оруулалтын орчинг сайжруулахад хэдий хэр хугацаа шаардлагатай бол?
 
-Хөрөнгө оруулагчдыг үргээхэд хамгийн гол нөлөөлж байгаа зүйл бол манай улсын засаг, төрийн тогтворгүй байдал. Үүнээс гадна үе үе солигддог төрийн бодлого байгаа юм. Ингээд үзэхээр бүх зүйлийн ундарга дээр улстөрчид суугаад байгаа юм. Энэ тухай ч бид цөөн бус удаа ярьж байна. Хэрэв төрийн бодлого нь тогтворжоод, хууль эрх зүйн орчин нь тодорхой болоод удаан хугацаанд хөдөлгөөнгүй байвал бусд зүйл дээр санаа зовох зүйл тун бага.
 
-Хятадын Синхуа агентлагаас гаргасан мэдээллийг манайхан сүүлийн үед ихээр ярих боллоо.Тухайлбал эдийн засагч Х.Батсуурь, Д.Жаргалсайхан нараас эхлээд үндэсний эдийн засагчид "2017 онд дампуурахад гайхах зүйлгүй” гэсэн санааг илэрхийлээд эхэллээ. Та бас тэдэнтэй адил болгоомжилж байна уу?
 
-2017 он гээд онцлоод байгаагийн учир нь "Чингис” зэрэг бондуудын төлбөр хийж эхлэх юм. Би бол яг энэ тал дээр эсрэг байр суурьтай байгаа шүү. "Чингис” бондын ихэнх хөрөнгө л гэхэд үр өгөөжөө өгөх гол салбарт орсон. Энэ мэт жишээ татаад яривал сайн зүйл ч бас манай эдийн засагт бий. Тиймээс бүх зүйлийг харлуулаад байж болмооргүй байгаа юм. Мөн "2017 онд Монгол Улс дампуурна” гэсэн мэдээг өлгөж аваад тооцоо судалгаа багатай зүйл ч ярих боломжгүй. 
 
Үүний нөгөө талд эерэгээр хардаг өөдрөг сэтгэлтэй хүн болоод яваад байх нь бас хаашаа юм. Тэгэхээр энэ тал дээр санаа тавьж, болгоомжилж буй хүмүүсийг буруутгах ямар ч шалтгаан байхгүй. Энэ хүмүүс болохгүй зүйл байгаа гэдгийг олж харсан учраас л удаа дараа ярьж байгаа нь мэдээж хэрэг. Энэ нь харин нийгэмд таагүй мэдээлэл болж сонсогддог байж оолох юм. Тиймээс үүнийг нарийн судлах шаардлага зайлшгүй бий. Тэгсэн цагт эрсдэлийг бууруулж, хамгаалах чадвартай болох нь хэнд ч ойлгомжтой.
 
-Улсын төсвийн тал хувьтай тэнцэх мөнгийг өрийн үйлчилгээнд өгөх юм билээ. Энэ "ачааг” даах тэнхээ Монголын эдийн засагт бий юү?
 
-Хойшид бид ямар бодлого явуулах вэ гэдгээс бүх зүйл хамаарна. Бид гаднаас зээл авсан бүхнээ өр гэж нэрлээд байгаа юм. Үүнийгээ хүн амынхаа тоонд хуваагаад л төрж буй хүүхэд 5-6 сая төгрөгийн өртэй гэсэн мэдээлэл гаргадаг. Би энэ талаар ч өмнө нь ярьж л байсан. Зээл бол зээл. Харин өр бол өөр ойлголт юм. Хийсэн гэрээнийхээ үүргийг биелүүлж чадахгүй нөхцөлд өр үүсэх харилцааг өр гээд байгаа юм. Харин зээл бол маш энгийнээр үүрэг хариуцлага л даа. 
 
Үүгээр аваад үзэхээр хоёр өөр ойлголт болж байгаа биз. Тухайлбал, Японы Засгийн газар зээл аваад маш их бүтээн байгуулалт бий болгоод хойч үедээ үлдээдэг. Тэр утгаараа хойч үе нь энэ өрийг төлнө. Өөрөөр хэлбэл, зээлийг төлөх орчин, нөхцөлийг нь бүрдүүлж өгч чадаж байвал хөгжлийн шат болно. Харин бид зээл авчихаад үр ашиггүй зарцуулсан бол хойч үеэ өрөнд оруулж байгаа хэлбэр шүү дээ. Тийм болохоор авсан зээлээ үр ашигтай зарцуулах тал дээр л анхаарах юм бол 2017 онд дампуурах тухай санаа зовох ямар ч шаардлага байхгүй.
 
-Гэхдээ л бид "Чингис” бондын хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан, "Төсөл хөтөлбөр нь бэлэн болоогүй байхад хөрөнгө босгосон” гэх мэтээр шүүмжилдэг шүү дээ. Та энэ бүх шүүмжлэлийн эсрэг байдаг гэж үү?
 
-Ерөнхийдөө "Чингис” бондын зарцуулалтыг мэдэж байгаа. Бид авах гээхийн ухаанаар л хандах ёстой л доо. Дээр хэлсэнчлэн бүгдийг харлуулаад, болохгүй бүтэхгүй, дампуурна гээд байвал юу болж хувирах билээ.
 
-Тэгвэл "Тавантолгой”-н ажлын хэсгийнхэн Цагаан сараас өмнө хэлэлцээрээ дуусгана гэж байсан ч амжсангүй. Саяхнаас "Хэлэлцээр гацлаа” гэсэн мэдээлэл ч гарах боллоо. Үүнд та ямар байр суурь илэрхийлэх вэ?
 
-Уг нь далайд гарцгүй манай орны хувьд гуравдагч хөршийн бодлогоо үүгээр шийдчих боломж байсан. Тийм нөхцөл ч бий болчихсон байгаа. Үүнээс гадна Монгол Улсыг хөгжүүлэхэд мөнгө санхүү хэрэгтэй гэж үзэж байвал урагш нь явуулах, "хоёр толгой”-гоо хөдөлгөх зайлшгүй шаардлагатай. Тавантолгой дээр л гэхэд борлуулалтыг нь "Сумитомо” хариуцна. Мөн Хятадын төрийн өмчит компани, Монголын компани байна. цаашилбал, АНУ-аас ч энэ төсөлд орж ирэх саналаа илэрхийлсээр байгаа. 
 
Тиймээс энэ компанийн засаглалын зөв орчин бүрдсэн гэж хараад байгаа юм. Ганцхан улсынх байсан бол юуг ч нуух бололцоотой. Харин энэ хувилбараар бол биедээ хяналт тавих бүрэн боломжтой. Харин гацаагаад байгаа гол зүйлийн нэг нь "Энержи Ресурс” Монголын компани биш учраас Монгол талаас оролцохгүй гэсэн яриа байгаа юм. Хонконгийн зах дээр бүртгэлтэй байгаа гэдгээрээ нь л нэг дэгээ гаргаж ирж татаад байгаа болохоос хэн ч харсан монголын компани шүү дээ. Тиймээс энэ жижиг зүйлээ тусад нь ярьж, ойлголцоод том хэмжээний хэлэлцээрээ хийгээд явж болно шүү дээ.
 
-Саяхан УИХ-н гишүүн Г.Уянга Монголбанкнаас буцалтгүй тусламж нэрээр олон хүнд их хэмжээний мөнгө тараасан тухай баримт дэлгэж, шуугиуллаа.Үүнээс улбаалж Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулахаар бие даагчидтай хамтрах тухайгаа ч дуулгасан. Хэрэв тэдний хүссэнээр болбол ямар эерэг, сөрөг үр дүнг дотоодын эдийн засагт бий болгох вэ?
 
-Би яг энэ тал дээр нарийн мэдээлэлгүй байна. Баримтыг шалгуулж, хууль бус байвал хариуцлага хүлээлгэх нь мэдээж хэрэг шүү дээ. Төв банкны мөнгө гэдэг маань төрийн мөнгө. Төрийн байна гэхээр л татвар төлөгчдийн мөнгө шүү дээ. Монголбанкны хувьд уг нь бие даасан бодлого явуулах учиртай. Гэтэл төрийн эрхэнд байгаа намын цөөн хэдэн эрх мэдэлтэн Төвбанкийг бие даасан бодлого явуулахад нь тушиж орхидог. Удирдах албан тушаалтнууд нь хүртэл улстөржсөн байдал байсаар байна. Энэ хэвээрээ байвал зүгээр л цаасан дээр "Бие даасан бодлого хэрэгжүүлнэ” гэсэн утга бүхий хэдэн өгүүлбэрээс өөр зүйлгүй байсаар л байна. Тиймээс бид одооноос эхлээд яг ямар бодпого явуулах вэ гэдгийг нь хүлээцтэй харах хэрэгтэй байгаа юм. 
 
Д.Булган
Эх сурвалж: Монголын үнэн
Л.Оюун: Хөрөнгө оруулагчид Монголыг сонирхсон хэвээр байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани