Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ЯПОНЫ "MITSUBISHI MATERIALS CORP" КОМПАНИ МОНГОЛООС ЗЭСИЙН БАЯЖМАЛ ABHA

ЯПОНЫ "MITSUBISHI MATERIALS CORP" КОМПАНИ МОНГОЛООС ЗЭСИЙН БАЯЖМАЛ ABHAТ.ЖАНЦАН
Үндэсний статистикийн xopoo өнгөрсөн онд манай улсын ДНБ 21.8 их наяд төгрөгт хүрсэн гэж мэдээлсэн. Тэгвэл уул уурхайн салбар үүний 17.6 хувийг бүрдүүлжээ. Төсөвт энэ салбар 1.1 их наяд төгрөг төвлөрүүлсэн хэмээн Уул уурхайн яам тодотгосон. Энэ онд ч дээрх хэмжээний мөнгийг төсөвт оруулах үүрэг хүлээгээд байна. Ашигт малтмалын газраас гаргасан судалгаагаар өнгөрсөн сарын байдлаар нийт нутаг дэвсгэрийн 10.6 сая га талбайд 2691 ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын лиценз олгожээ. Үүнээс 1.1 сая га нь уурхайн эдэлбэр газар буюу ашиглалтын лицензэд ногдоно. Нийт лицензийн 1396 нь ашиглалтын, 1295 нь хайгуулынх байна. Ашиглалтын лицензийг эрдэс баялгийн төрлөөр нь авч үзвэл алт 34, нүүрс 17.7, жонш 11.6, барилгын материал 21.4, төмөр 4.6, гянтболд хоёр, бусад 8.7 хувийг эзэлж байгаа юм. Өнгөрсөн оны байдлаар ашиглалтын 330 лицензийн талбайд үйл ажиллагаа явуулжээ. Өөрөөр хэлбэл, Монгол нутагт ийм хэмжээний уурхай ажиллаж байна гэсэн үг. Улсын хэмжээнд нүүрснээо бусад ашигт малтмал баяжуулах, боловсруулах 105 үйлдвэр үйл ажиллагаа явуулж буй судалгаа Ашигт малтмалын газарт бий. Гэхдээ үүнд алтны шороон ордын баяжуулах болон барилгын материалын элс, хайрга, дайрганы үйлдвэрүүд ороогүй. Ингээд манай улсын экспортын гол нэрийн эрдэс баял/ийн зарим статистикаас сонирхуулья. Эрдэс баялгийн шинжээчид ашигт малтмалын үнэ энэ жил төдийлөн сэргэх-гүй, уналтын шинжтэй байна хэмээн тодорхойлж буй юм.
 
Зэс
Манай улсад зэсийн 57 орд 1180 илрэл бий. Тогтоогдсон нөөц нь 85.7 сая тонн. Харин зэсийн илэрлүүдэд 93.3 сая тонн нөөцтэй гэсэн таамаг байдаг. Одоогоор Эрдэнэтийн овоо, Оюу толгойн зэсийн ордоо ашиглаж эхлээд буй. Хэдийгээр ашигт малтмалын үнэ унасан ч улсын экспортын зэсийн баяжмалын зах зээлд нэгэн таатай үйл явдал өрнөж байна. Учир нь Японы томоохон зэс үйлдвэрлэгч "Mitsubishi Materials Corp" компани Оюу толгойгоос зэсийн баяжмал авах урт хугацааны гэрээ хийж буй талаар "Bloomberg" мэдээлсэн билээ. Тухайлбал, эхний ээлжинд таван мянган тонн зэсийн баяжмал авах гэрээ хэлцлээ хийсэн байна. Туршилт ч амжилттай болж. Тус компани жилд нэг сая тонн зэсийн баяжмал хэрэглэдэг бөгөөд 70 хувийг нь Өмнөд Америкаас авдаг аж. Оюу толгойгоос зэсийн баяжмал авахдаа ОХУ-ын Владивосток боомтод төмөр замаар хүргэж далайн тээврээр татан авахаар төлөвлөжээ. "Mitsubishi Materials Corp" компани энэ замаар бүтээгдэхүүнээ татан авахад 30 хоног зарцуулах тооцоо хийсэн. Харин Өмнөд Америкаас авахад 304 хоног болдог гэнэ. Тэгэхээр түүхий эдийн зах зээлээ тэлэх сонирхолтой манай улсын хувьд энэ нь таатай мэдээ юм.
Оюу толгой орд ашиглалтад ороогүй байхад жилд 560 мянган тонн зэсийн баяжмал экспортолж байв. Тэгвэл өнгөрсөн онд 1.4 сая тонн зэсийн баяжмал худалдаалжээ. Энэ онд дээрх хэмжээний зэсийн баяжмал экспортолхоор улсын төсөвт тусгасан. Гэвч зах зээлийн байдлыг харгалзан үзэж улсын төсөвт тодотгол хийхдээ 1.2 сая тонн болгон бууруулан тооцож. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар ам.долларын ханш чангарсан нь алт, зэс болон бусад металлын үнэ буурахад нөлөөлж буйг дурдаж байгаа. Гэхдээ л зэс улсын төсөвт чамгүй орлого оруулна хэмээн найдаж буй. Тухайлбал, "Эрдэнэт" үйлдвэр 590 мянган тонн зэсийн баяжмал экспортолж 447 тэрбум төгрөг төвлөрүүлэх тооцоо гарсан. Тэгвэл "Оюу толгой" ХХК-ийн зэсийн баяжмалын экспорт 819 мянган тонн бөгөөд улсад 324 тэрбум төгрөгийн татвар төлөх юм. Он гарснаас хойш 132.8 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон дүн байна. Лондонгийн олон улсын металлын бирж дээр нэг тонн цэвэр зэс өчигдрийн байдлаар 5800 ам.долларын үнэтэй байлаа. Шинжээчдийн тооцоолж буйгаар зэсийн дундаж үнэ энэ онд 5700-6000 орчим ам.доллар байх нь. Манай улсын экспортын энэ сард мөрдөж буй ашигт малтмалын дундаж үнэд нэг тонн зэсийг 5700 ам.доллараар тооцжээ.
 
Алт
Монгол Улсын хэмжээнд нөөц нь батлагдсан алтны үндсэн орд 117, шороон орд 664 бий. Эдгээр ордын нийт нөөц нь 2.7 мянган тонн. Мөн 1763 илрэл бүртгэгджээ. Уул уурхайн яамны мэдээллээс үзвэл өнгөрсөн онд 11.5 тонн алт олборлож, 10 тонныг нь экспортолжээ. Ингээд алтны экспорт 2.4 тонн буюу 31.6 хувиар нэмэгдсэн байна. Энэ он гарснаас хойш нэг тонн алт экспортолсон үзүүлэлт гарав. Монголбанк өнгөрсөн оны эхний хагас жилд 4.1 тонн алт худалдан авсан байдаг. Үүнийг 2013 оныхтой харьцуулан үзвэл 66 орчим хувиар өссөн үзүүлэлт. Алт тушаалт ийнхүү нэмэгдсэн нь алтны худалдааны ил тод байдлыг бий болгох үүднээс Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны үр дүн гэж тодорхойлсон. Өөрөер хэлбэл алтаа төв банкинд тушаавал хамгийн бага татвар төлдөг болсонтой холбоотой. Өнгөрсөн онд нэг унци алтны дундаж үнэ 1270 орчим ам.доллар байсан. Тэгвэл энэ сард экспортод гарч буй нэг гр алтны үнийг 77.4 мянган төгрөг хэмээн тооцов. Нэг унци нь дунджаар 32 гр юм. Лондонгийн металлын бирж дээр өчигдөр нэг унци алтны үнэ 1173 ам.доллар байлаа.
 
Төмөр
Одоогоор төмрийн 71 орд, 500 илрэл тогтоогоод байгаа. Нийт баталгаажсан нөөц нь 1.6 тэрбум тонн. Цаашид нөөц өсөх бололцоо бий гэдэг. Төмрийн хүдэр олборлохоор 23 компани өнгөрсөн онд Ашигт малтмалын газарт төлөвлөгөө гарган өгчээ. Тэд нийт 9.3 сая тонн төмрийн хүдэр олборлохоор төлөвлөгөөндөө "тусгасан. Гэвч уг металлын үнэ унасан тул 6.3 сая тонн хүдэр болон баяжмал экспортолсон байна. Энэ онд ч уг хэмжээнээс хэтрэхгүй байх магадлалтай. Одоогоор 343 мянган тонн төмрийн хүдэр болон баяжмал худалдаалаад байгаа аж. Ашигт малтмалын газрын мэдээллээс үзвэл 223 мянган га талбайд төмрийн хүдрийн ордын ашиглалтын 55 лиценз хүчин төгөлдөр бий. Дэлхийн хэмжээнд жилд 440 сая гаруй тонн төмрийн хүдэр ашигладаг. Үүний 40 хувийг урд хөрш хэрэглэдэг аж. Цаашдаа уг ашигт малтмалын хэрэглээ нэмэгдэх төлөвтэй юм. Гэсэн хэдий ч үнэ нь одоогоор унаж байгаа. Хятадын зах зээл дээр нэг тонн төмрийн үнэ 58 ам.доллар байна. Өнгөрсөн онд манай улсын экспортолсон нэг тонн төмрийн хүдрийн дундаж үнэ 62 ам.доллар хүрсэн. Энэ нь олон улсын биржийн үнээс 50 гаруй хувиар доогуур байсан ажээ.
 
Хайлуур жонш
Одоогоор 171 орд, 158 илрэл тогтоогджээ. Жоншны ордын тогтоогдсон нийт нөөц 47.9 сая тонн. Нийт илрэл 33.4 сая тонн нөөцтэй гэсэн таамаг бий. Уг ашипг малтмалыг олборлох 159 лиценз байна. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар 18.2 мянган тонн жоншны хүдэр экспортолжээ. Гаалийн ерөнхий газрын тооцоогоор өнгөрсөн жил 313 мянган тонныг экспортолж, улсын төсөвт 470 сая төгрөгийн хураамж төвлөрүүлсэн аж. Жоншны экспорт сүүлийн хоёр жилд буурсан. Учир нь үнэ хямдарсантай холбоотой. Экспортод гарч буй жоншны баяжмал чанар, маркаас хамаарч янз бүрийн үнэтэй. Тухайлбал, 97 хувийг агуулгатай баяжмал нэг тонн нь 300 ам.доллар байгаа бол хамгийн бага буюу 75 хувийн агуулгатай нь 196 ам.доллар байна.
 
Нүүрс
Монгол орон нүүрсээр баялаг. Нүүрсний 15 сав газарт 173 тэрбум тонн нөөцтэй. Энэ оны улсын төсөвт 19 сая тонн нүүрс экспортолхоор төлөвлөсөн. Үүнээс "Эрдэнэс Таван толгой" компани зургаан сая тонныг экспортолж улсын төсөвт 60 тэрбум гаруй төгрөг төвлөрүүлэх тооцоо бий. Манай улс өнгөрсөн сарын байдлаар 1.1 сая тонн нүүрс экспортолжээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар ирэх хоёр, гурван жилд нүүрсний зах зээл сэргэхгүй хэмээж байгаа. Одоогоор манай улсад 160 компани нүүрсний ордын 244 ашиглалтын лиценз эзэмшиж буй. Үүнээс 53 ил уурхай ажиллаж байна.
Хэдийгээр ашигт малтмалын дэлхийн зах зээлийн үнэ төдөөлөн сайнгүй байгаа ч уул уурхайн салбарын улсын төсөвт оруулах орлого хэвийн хэмээн мэдээлсэн. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сард Ашигт малтмалын газар улсын төсөвт 4.7 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Үүнээс гадна Газрын тосны газар 14.8 тэрбум төгрөг улсын төсөвт оруулав. Ингээд уул уурхайн салбарын орлого 19.5 тэрбум төгрөг байна.
 
"Ардчилал"
ЯПОНЫ "MITSUBISHI MATERIALS CORP" КОМПАНИ МОНГОЛООС ЗЭСИЙН БАЯЖМАЛ ABHA
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани