Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дулаарал бол жам ёсны, уур амьсгалын өөрчлөлт жам ёсны бус үзэгдэл

Дулаарал бол жам ёсны, уур амьсгалын өөрчлөлт жам ёсны бус үзэгдэл Дэлхийн дулаарал бол хэдэн мянган жил үргэлжилж байгаа байгалийн үзэгдэл бөгөөд жам ёсны хувирал, шат дарааллын дагуу дэлхийн температур өөрчлөгдөх нь хэвийн зүйл.

Үүнд хүний нөлөө хэдийнээс л байсан. Өөрөөр хэлбэл, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хий нь цоо шинэ үзэгдэл биш. Нарны илч дулааны далайн давалгаа адил үл тасрах хөврөл нь дэлхийн агаар мандалд нэвтэрч, буцаж ойн дэлхийн гадаргад шингэлг үй замхрах ёстой атал нүүрстөрөгчийн хий тэргүүтэй халуун хадгалагч хийтэй нэгдэн шим мандалд үлдэх нь дулаарлыг хурдасгадаг байна.

Өнөө цагт дулаарлыг бий болгож байгаа гол шалтгаан нь хүн амын хэт өсөлт, хүний үл багасах хэрэглээ. Эдгээр нь метан их хэмжээгээр ялгаруулдаг хог хаягдал, озоны давхаргад хамгийн их сөргөөр нөлөөлдөг шатахууны хязгааргүй хэрэглээ, асар олон цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэл, агаар мандлын тэнцвэртэй байдалд нэн чухаг хүчилтөрөгч ялгаруулагч ой ширэнгийн сүйтгэл зэргийг дагуулж байна.

Жам ёсны дулаарлын явцыг түргэсгэсэн жам ёсны бус энэхүү үзэгдлийг уур амьсгалын өөрчлөлт гэнэ.

Уур амьсгалын өөрчлөлт өд цаг агаарын хэт хэлбэлзэл, чийг, хур тунадас, салхи, шуурганы эрс тэс үзэгдлүүд багтана. Хэдийгээр олон нийт уур амьсгалын дулаарал, өөрчлөлтийг нэг зүйл гэж ойлгодог ч гариг дэлхийд үзүүлж байгаа эл хоёр үзэгдлийн нөлөөлөл нь өөр өөр.

Өнөө цагт дулаарлыг бий болгож байгаа гол шалтгаан нь хүн амын хэт өсөлт, хүний үл багасах хэрэглээ. Эдгээр нь метан их хэмжээгээр ялгаруулдаг хог хаягдал, озоны давхаргад хамгийн их сөргөөр нөлөөлдөг шатахууны хязгааргүй хэрэглээ, асар олон цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэл, агаар мандлын тэнцвэртэй байдалд нэн чухаг хүчилтөрөгч ялгаруулагч ой ширэнгийн сүйтгэл зэргийг дагуулж байна.

Мөн хөрс, агаар, далай тэнгисийн бохирдол дулаарлыг нэмэгдүүлж, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болов. Бохирдол нь биологийн олон талт байдалд заналхийлж ургамал, амьтны олон төрөл зүйлийг мөхлийн ирмэгт аваачаад байгаа билээ.

Эдгээр сөрөг хүчин зүйлсийн байгаль, амьд организмд нөлөөлөх хурд жилд 1.4 хувиар нэмэгдэж байна гэсэн судалгаа саяхан гарчээ. Үүний дүнд XX зууны сүүлч, XXI зууны эхний жилүүд өнгөрөгч 400 жилийн хамгийн халуун, мөн байгалийн гамшиг хамгийн олон тохиосон жилүүд байсныг эрдэмтэд онцолж байна.

Дулаарал уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх нь

Агаар мандалд нэгэнт тогтсон хүлэмжийн хий хэдэн арван жил нэг төлөвтөө байдаг байна. Өөрөөр хэлбэл, аюул заналхийлэл нь нэмэгдэнэ үү гэхээс буурах юм уу, өөрчлөгдөх нь үгүй.

Дулаарлаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт нь юуны өмнө далай тэнгисийн температурыг нэмдэг. Энэ нь хар салхи, шуурга, торнадо, цунами зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн давтамжийг ойртуулна.

Өнгөрөгч зууны эхэн үеэс хойш далайн түвшин хэдийнээ 15-20 см-ээр нэмэгдсэн. Уур амьсгалын өөрчлөлт энэ хэвээр үргэлжилбэл ирэх 250-450 жилд далайн түвшин дунджаар 250 метрээр нэмэгдэнэ гэсэн тооцоо бий.

Мөн Африк зэрэг угаас хур тунадас багатай халуун, хуурай газруудыг бүр ч халааж ган гачигт хүргэнэ. Харин далай тэнгистэй хил залгаа нутгуудад хур бороо элбэгшиж, үер усны аюул нүүрлэнэ.

Өнгөрөгч зууны эхэн үеэс хойш далайн түвшин хэдийнээ 15-20 см-ээр нэмэгдсэн. Уур амьсгалын өөрчлөлт энэ хэвээр үргэлжилбэл ирэх 250-450 жилд далайн түвшин дунджаар 250 метрээр нэмэгдэнэ гэсэн тооцоо бий. Энэ нь дэлхийн экосистемийг хэрхэн сүйтгэж, эрэг дагуух хэчнээн хот, арлыг хүн суурьших аргагүй болгохыг өнөө ч бүрэн тооцоолох аргагүй байна.

ДУЛААРАЛТАЙ ТЭМЦЭХЭД ТАНЫ ОРУУЛАХ ХУВЬ НЭМЭР

Дулаарлын хор уршиг, байгаль эхийн сүйрлийн тухай байнга ярьж, бичих болсон энэ үед гэрэл цахилгаан, усаа хэмнэ, мод тарь, цахилгаан тэрэг хөлөглө, хогоо дахин ашигла, байгалийн гаралтай хоол хүнс, хувцар хунар хэрэглэ гэх зэрэг олон ч зөвлөгөөг та сонссон биз.

Эх дэлхийнхээ сайн сайхны төлөө эдгээрийг хэрэгжүүлдэг хүмүүс ч цөөнгүй. Харин энэ удаад байгаль орчныг хамгаалахад тустай зөвлөгөөнд тэр бүр дурддаггүй цөөн хэдэн зөвлөмжийг хүргэе.

Мебель өнгөлөгч, шил арчигч, угаалтуур зүлгэгч зэрэг эхүүн хурц үнэртэй цэвэрлэгч шингэн, нунтаг олон бий. Тэдгээрээс аль болох татгалзах нь зүйтэй. Учир нь тэдгээр химийн найрлагат цэвэрлэгч бодис бараг бүгд агаарт ууршиж, эргээд таны болон гэр бүлийнхний тань эрүүл мэндэд муугаар нөлөөлнө.

Хаягдал болохоос нь өмнө хандивла

Хэрэггүй муу сайн хувцас, хүүхдийн тоглоом, ашиглагдахаа больсон цахилгаан хэрэгсэл зэргийг хог дээр хаяхаас өөр аргагүй болтол муудахаас нь өмнө хуучин юмс худалдаж авдаг газарт тушаа.

Тийм газрууд ямар ч хогийг хэрхэхээ мэдэх бөгөөд та бага ч гэсэн бэлэн мөнгөтэй болоод авна.

Угаалгын машиныхаа усны градусыг багасга

Гэртээ угаалгын машин ашигладаг бол ямар ч зүйлийг хэзээ ч бүү халуун усаар угаа. Энэ нь таны хувцас хунар, орны даавуу, бүтээлэг зэрэг машинаар угааж болох бүхний эдэлгээг богиносгоод зогсохгүй угаалгын машин, цахилгаан зарцуулалт гээд таны бүх юманд сөрөг нөлөөтэй.

Хамгийн гол нь халуун устай эргэлдэж байгаа угаалгын машинаас ялгарах, үл анзаарагдам хий яг л хөргөгч, хөлдөөгчөөс ялгардаг хорт хийн адил озоны давхаргыг гэмтээдэг байна.

Цахим хэлбэрээр төл

Байгалийг асар хурдацтай сүйтгэсэн өнгөрөгч зууны сүүл үеийнхнээс ялгаатай хийгээд азтай нь бид цахим эринд аж төрж байна.

Банкны тооцоо, орон байрны төлбөр, цалин хөлсөө бид цахим хэлбэрээр хүлээж авах, төлөх боломжтой болсон. Хэдэн мянган хуудас номыг ч цаас үрэлгүйгээр цахим уншуураас уншиж болж байна. Тэгэхээр ирээдүйгээ аврахын тулд яагаад эдгээр энгийн аргыг хэвшүүлж болохгүй гэж.

Химийн найрлагат цэвэрлэгчээс зайлсхий

Мебель өнгөлөгч, шил арчигч, угаалтуур зүлгэгч зэрэг эхүүн хурц үнэртэй цэвэрлэгч шингэн, нунтаг олон бий. Тэдгээрээс аль болох татгалзах нь зүйтэй. Учир нь тэдгээр химийн найрлагат цэвэрлэгч бодис бараг бүгд агаарт ууршиж, эргээд таны болон гэр бүлийнхний тань эрүүл мэндэд муугаар нөлөөлнө.

Ялангуяа, бага насны хүүхдийн амьсгалын замд хэчнээн харш байх талаар дурдах нь илүүц биз. Тэдгээрийн оронд уксус, ургамлын тос, хүнсний хөөлгөгч сода, нимбэгний шүүс, хийжүүлсэн ус зэрэг байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг цэвэрлэгч болгон ашиглаж болно.

Г.Лхагва

 

Дулаарал бол жам ёсны, уур амьсгалын өөрчлөлт жам ёсны бус үзэгдэл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани