Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Лиценз шүдний өвчин болох нь

Лиценз шүдний өвчин болох нь


Д.Үүрийнтуяа: Хэд хэдэн асуудлыг ЗГ-т өгч шийдвэрлүүлнэ

Таван жил олгогдолгүй хүлээгдээд байсан хайгуулын лиценз хүсэгчдийн өргөдлийг Ашигт малтмалын газар/АМГ/-аас өнгөрсөн нэгдүгээр сарын 26-наас олгож эхэлсэн. Лиценз олголт анх олгодож эхэлсэн цагаас л багагүй маргаан, маапаан, гомдол дагуулсаар ирсэн. Эдгээр хүндрэлүүдийн талаар болон лиценз олголтын явцын талаар АМГ-ын дарга Д.Үүрийнтуяатай ярилцлаа.

-Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас "Лиценз хүсэгчдийн өргөдлийн дугаарыг олгохдоо хууль зөрчиж байна. Түр хугацаанд зогсоож магадгүй” гэж мэдээлсэн. Одоо лицензийн дугаар олгох өргөдлийг тараах ажил хэвийн үргэлжилж байгаа юу?

 

-Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг өнгөрсөн нэгдүгээр сарын 26-ны өдрөөс олгож эхэлсэн. Энэ хугацаанд нийт 742 аж ахуйн нэгж АМГ-т бүртгүүлснээс 676 аж ахуйн нэгж VPN төхөөрөмж авсан байна. Мөн энэ сарын 13-ны байдлаар 268 нь системд нэвтрэх эрхээ сунгуулан цахим хэлбэрээр өргөдлийн дугаар олгох ажиллагаанд оролцсон. Энэ хугацаанд цахим хэлбэрээр нийт 600 өргөдлийн дугаар олгосон. Үүнээс 407 өргөдлийг хүлээн авч шүүлт хийсэн байна. Үлдсэн 193 цахим дугаар авсан аж ахуйн нэгжүүд цагтаа ирж өргөдлөө гаргаагүй байна.Лиценз шүдний өвчин болох нь

-Хэдэн газарт лиценз олгосон бэ?

-Дээрх 407 өргөдлийг хүлээн авч хянан үзээд одоогоор 24 тусгай зөвшөөрлийг олгоод байна.  Мөн 219 өргөдөл гаргасан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой тул Засаг даргын санал авахаар мэдэгдэл хүргүүлсэн. Үүнээс гадна 78 талбайд санал авах мэдэгдэл хүргүүлэхээр АМГ-ын Кадастрын хэлтэст хянагдаж байна.

Манай кадастрын хэлстээс тухайн өргөдөлд
"боломжтой” гэж шийдвэр гаргасан ч аймаг,
орон нутгийн удирдлагууд татгалзсан
хариу ирүүлэх нь цөөнгүй байна

-Талбайн хэмжээ зөрчилтэй гэх шалтгаанаар цөөнгүй аж ахуй нэгжид тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан гэсэн үү?

-Талбайн хэлбэр хэмжээ хуулийн шаардлага хангаагүй, мөн өмнөх өргөдлийн талбайтай давхцалтай шалтгаанаар 68 аж ахуй нэгжид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан.

-ШӨХТГ-ын улсын байцаагчид "АМГ нь ямар нэгэн хуулийн зохицуулалтгүйгээр аж ахуй нэгжүүдэд төхөөрөмж 280 мянган төгрөгөөр, цахим системд нэвтрэх эрхийг 500 мянгаас хоёр сая төгрөгөөр худалдсан. Дээрх төлбөрийг хураан авах эрх олгосон хүчин төгөлдөр шийдвэр буюу эрх зүйн үндэслэл байхгүй” гэж мэдэгдсэн. Хууль зөрчсөн асуудал байгаа юу. Дээрх албан бичгийн хариуг өгсөн үү?

-Тэр дүгнэлтэд бид албан ёсны хариу өгсөн. ШӨХТГ-аас үйлчилгээний хөлс тогтоосныг шударга бус байна гэж үзсэн юм билээ. Гэвч Загсийн газрын болон Үнсэний аюулгүй байдлын хэд хэдэн удаагийн хуралдаанаас үйлчилгээний хөлсийг шийдвэрлэж тогтоосон.  Мөн хуралдаануудаас өгсөн шийдвэрийн дагуу Уул уурхайн сайд тушаал гаргаж, гаргасан тушаалыг Хууль зүйн яаманд бүртгүүлсэн. Тиймээс энэ бол хууль зөрчсөн асуудал байхгүй, хүчин төгөлдөр эрх зүйн акт гэх тайлбараа өгөөд байгаа.

Баруун талаасаа үүцээ өгөөд дуусч байна гэх яриа гараад байгаа.Мэдээж ирээдүйтэй, хуримтлалтай байж болох газарт өргөдөл гаргагчдын өрсөлдөөн илүү  байгаа. Бүгдэнд нь өгөх боломжгүй шүү дээ.  Хэн хамгийн түрүүнд бүртгүүлж ирнэ тэр хүнд л дугаарыг өгч байна.

-Дээрх асуудлаас гадна лиценз олгосон цагаас эхлэн цахим дугаар олголтод багагүй маргаан, асуудал үүссэн.  Систем дээр алдаа ч гарсан. Мөн 40-хөн секундэд 120 аж ахуй нэгжийг бүртгэн авч байгааг боломжгүй гэж лиценз хүсэгчид харж, гомдолтой байгаагаа илэрхийлж байна.

-Хайгуулын тусгай зөвшөөрлийн олголт эхлэх үед шинэ  програмттай холбоотойгоор хэд хэдэн удаа асуудал гарсан. Тухайн үед нь асуудлуудыг бид шийдээд явж байна. Одоо бол шийдвэрлэж болмооргүй, хүлээгдсэн гомдол алга.

-Аймаг, орон нутгийн удирдлагууд лиценз хүсэгчдэд татгалзсан хариу ирүүлж байгаагаас мөн багагүй хүндрэл үүсээд байгаа юм байна. Орон нутгийн удирдлага татгалзсан тохиолдолд хэрхэн шийдвэрлэх вэ?

-Манай кадастрын хэлстээс тухайн өргөдөлд "боломжтой” гэж шийдвэр гаргасан ч аймаг, орон нутгийн удирдлагууд татгалзсан хариу ирүүлэх нь цөөнгүй байна. 

Өнгөрсөн даваа/03.16/ гаригийн Засгийн газрын хуралдаанд энэ асуудлыг танилцуулсан байгаа. Хуулинд заасан үндэслэлээр л татгалзаагүй бол угтаа дэмжсэн хүсэлт ирүүлэх учиртай юм. Гэтэл "бэлчээр газар, тусгай хэрэгцээнд авах гэж байгаа, авцан байгаа” гэх шалтгаанаар татгалзсан хариу ирүүлж байна.

Энэ асуудлыг мөн Засгийн газарт өгч, яамдуудаас санал авах шатанд явж байна.

-Одоогоор нутгийн баруун хэсэгт хайгуулын лиценз олгож байна. Мөн одоо олгож байгаа баруун хэсэгт ихэнх үүц газрууд байгаа гэлцэж байна. Энэ үнэн үү?

-Баруун талаасаа үүцээ өгөөд дуусч байна гэх яриа гараад байгаа. Мэдээж ирээдүйтэй, хуримтлалтай байж болох газарт өргөдөл гаргагчдын өрсөлдөөн илүү  байгаа. Бүгдэнд нь өгөх боломжгүй шүү дээ. Хэн хамгийн түрүүнд бүртгүүлж ирнэ тэр хүнд л дугаарыг өгч байна.

-Хэзээнээс зүүн тийш өгч эхлэх вэ?

-Зүүн тал руу өгч эхлэхдээ нутгийн баруун талын өргөдөл олголтын явцыг  харна.  Долоо хоног болгонд 120 дугаар олгоод, тасралтгүй ажиллаж байгаа болохоор багагүй ачаалалтай байна. Тиймээс эхний ээлжинд ачааллаа буурсны дараа зүүн тийшээ олгож эхлэх бодолтой байна. Энэ асуудлыг Засгийн газарт хүсэлт гарган шийдвэрлүүлж, яамнаас чиглэл өгсний дараа шийдэх болно.

-Шүүхийн шийдвэрээр цуцлагдсан 106 лиценз олголт ямар шатанд явна вэ?

-Засгийн газрын 2014 оны долдугаар сарын 04-ний өдрийн 216 дугаар тогтоолоор "Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг баталсан. Уг журмын дагуу өнгөрсөн оны наймдугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд зургаан удаагийн  сонгон шалгаруулалтыг амжилттай зохион байгууллаа. Сонгон шалгаруулалт явуулах боломжтой гэж үзэж байгаа 88 талбайн давхцалгүй 45 талбайгаас 39 талбайд, давхцалтай 43 талбайгаас 11 талбайн давхцалыг нь арилгуулан  босго үнийг баталгаажуулан нийт 50 талбайд сонгон шалгаруулалтыг зарлан явуулж байна. Сонгон шалгаруулалтын дүнд 29 (11 нь талбайн тусгай зөвшөөрөл олгох ажил одоо явагдаж байгаа) талбайд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд үүнээс 24 талбайд өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүд шалгарсан байна.

-Зарим шаардлага хангаагүй гэх талбайг өргөдлийн журмаар олгох талбайд шилжүүлсэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Чойдог худаг, Могойт, Амгалант, Бүрэгийн хангай, Хавцгайт, Асгат, Шинэбулаг, Хажуугийн айраг гэсэн  нэр бүхий найман талбайд огт санал ирүүлээгүй, ирүүлсэн санал нь "үнэлгээний баримт бичиг”-т заасан  шаардлага хангаагүй. Иймээс  Ашигт малтмалын тухайн хуулийн 18, 19 дүгээр зүйлд заасны дагуу өргөдлийн журмаар олгох талбайд шилжүүлээд байна.

-Сонго шалгаруулалтын журмаар хэд хэдэн газарт сонгон шалгаруулалт зарлаад байгаа гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд эхний 29 талбайд орон нутгийн удирдлагаас санал авахаар албан тоотыг хүргүүлсэн. Эдгээр 29 талбай нь Баян-Өлгий, Говь-Алтай, Өмнөговь, Ховд, Төв, Увс, Хэнтий, Завхан, Дорноговь зэрэг нийт 9 аймгийн 195840 га газар нутгийг хамарч байгаа юм. Өнөөдрийн байдлаар орон нутгийн засаг дарга нараас дэмжсэн санал ирүүлсэн дараах найман талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарлаж байна. Үүнд:

  • Увс аймгийн Наранбулаг, Өлгий сумдын нутаг 10033.55 га бүхий Баруун хавцал нэртэй талбайд

  • Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутаг 4903.59 га бүхий Чигэртэй-1 нэртэй талбайд

  • Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумдын нутаг 6438.75 га бүхий Алтайн нэртэй талбайд

  • Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутаг 2393.76 га бүхий Хотгор нэртэй талбайд

  • Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг 2994.04 га бүхий     Бахлайн нуруу нэртэй талбайд

  • Ховд аймгийн Дарви сумын нутаг 1981.15 га бүхий Бумбатын алаг нэртэй талбайд

  • Ховд аймгийн Булган Үенч сумдын нутаг 7040.75 га бүхий Улаан дэл  нэртэй талбайд

  • Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг 4811.56 га бүхий Энгэр толгод нэртэй талбайд сонгон шалгаруулалт зарласан.

Сонгон шалгаруулалт зарласан талбайн босго үнэ болон бусад мэдээллийг Ашигт малтмалын газрын  цахим хуудсанаас (www.mram.gov.mn) болон Ашигт малтмалын газраас авч болно. Үнэлгээний баримт бичгийн иж бүрдлийг эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр үйлчилгээний хураамж болох 250 мянган төгрөгөөр худалдан авна гэдгийг онцлох нь зүйтэй болов уу.

Ярилцсанд баярлалаа.

Лиценз шүдний өвчин болох нь
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани