Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Цөмийн хаягдлыг түлш болгон ашиглах нь

Цөмийн хаягдлыг түлш болгон ашиглах ньОдоогийн байдлаар судалгаа, хөгжүүлэлтийн шатандаа явж байгаа "Дөрөвдүгээр үеийн реактор” нь онолын хувьд цөмийн эрчим хүч үүсгэх технологи юм. 2017 онд хэрэглээнд нэвтрүүлэхээр зорьж буй ОХУ-ын BN 1200 буюу 1200 мегаватт хүчин чадалтай, натри хөргөх системтэй реактороос бусад загварууд 2030-2040 оны хооронд хэрэглээнд нэвтрэх боломжтой аж.

Дөрөвдүгээр үеийн цөмийн реактор нь ашиглаж байгаа бүх түлшээ шатаах чадалтай

Өнөөдөр дэлхий даяар ихэнх орнууд 1990-ээд онд хэрэглээнд нэвтэрсэн "Хоёрдугаар үеийн цөмийн реактор”-ыг ашиглаж байгаа бол 2014 оны байдлаар "Гуравдугаар үеийн цөмийн реактор” ашиглаж байгаа тоотой хэдхэн орон байна.

Дөрөвдүгээр үеийн цөмийн реактор нь ашиглаж байгаа бүх түлшээ шатаах чадалтай харин өнөөдөр бидний ашиглаж байгаа реакторууд баяжуулсан ураныг ганцхан удаа хэрэглэх төдийгүй ердөө нэг хувийг нь эрчим хүч болгон хувиргаад үлдсэнийг нь хаягдал болгон гаргадаг.

Гэтэл эрчимтэй өсөн нэмэгдэж байгаа дэлхийн эрчим хүчний хэрэгцээ 2030 он гэхэд одоогийнхоос 50 хувиар нэмэгдэх бол 2050 онд 200 хувьд хүрэх аж. Ингэхээр хүн төрөлхтөнд зайлшгүй шинэ үеийн эрчим хүч үүсгэх, хямд зардал бүхий технологи хэрэгтэй болно.

Эхний ээлжид "Дөрөвдүгээр үеийн цөмийн реактор” үүнийг хангаж чадах юм. Түрүүн дурдсанчлан бүх түлшээ шатааж, хаягдал гаргахгүй реактор гэдэг онолын хувьд бидний өнөөдөр "Цөмийн хаягдал” гээд булшилж байгаа материалыг ашиглаж болох аж.

Тиймээс "Дөрөвдүгээр үеийн цөмийн реактор”-ын шаардлагад хамгийн ойр байж болох зургаан технологийг ашиглана гэж таамаглаж байгаа. Гурав нь дулааны реактор байхад үлдсэн гурав нь хурдан реактор аж.

Ерөнхийдөө дараагийн үеийн реакторт тавигдах үндсэн дөрвөн шалгуур тогтоох хэрэгтэй:

Эдийн засгийн хувьд хэмнэлттэй байх. Өнөөдөр бидний ашиглаж байгаа реакторуудыг барихад их хэмжээний зардал гардаг төдийгүй ажиллуулахад төвөгтэй. Харин дөрөв дэх үеийн реакторууд барихад хялбар, бага зардалтай, ажиллуулахад энгийн байх ёстой.

Эрсдэлийг бууруулах. Ажиллах горим нь энгийн байснаар гарах эрсдэл төдий хэмжээгээр буурах боломжтой. Түүнчлэн эхний ээлжид хамгийн чухал хүмүүс болох үйлдвэрийн ажилчдад аюулгүй байх ёстой.

Хамгийн бага хэмжээгээр хаягдал ялгаруулах. Цөмийн реакторууд ашиглаж байгаа түлшнийхээ дөнгөж нэг хувийг эрчим хүч болгодог. Түүнчлэн өнөөдөр бидний хэрэглэж байгаа уламжлалт "дахин боловсруулах төрлийн реактор”-ууд хэдийгээр бусадтай харьцуулахад бага хаягдал гаргадаг ч дөрөв дэх үеийн реактор өнөөдрийн эрчим хүчний үүсгүүрүүдээс хамаагүй бага хаягдал гаргах ёстой.

Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхээс сэргийлэх. Цөмийн эрчим хүчний хамгийн том асуудал бол яах аргагүй цөмийн зэвсэг. Тиймээс шинэ үеийн реакторууд үүнээс сэргийлэх төдийгүй маш бага хэмжээний плутони ялгаруулах түлш ашиглах ёстой.

Дөрөв дэх үеийн реакторын жишээ

Хэдийгээр шинэ үеийн реактор өнөөдрийн технологийн дэвшилтэт хувилбар ч гэсэн хоёр үндсэн төрөлд ангилж болно:

Шингэн натри хөргүүрт реактор – Энэ нь ерөнхийдөө дулааны реактор бөгөөд үндсэн хөргөлт нь натрид суурилах юм. Бал чулуун голтой байх бөгөөд энэ нь урвалыг тохируулах үүрэг гүйцэтгэнэ. Түүнчлэн энэ реактор ашиглалтад орох үед уран биш торий ашиглаж болно гэж үзжээ.

Натри хөргүүрт хурдан реактор – Энэ төрлийн реактор нь шингэн натрийн оронд энгийн усыг үндсэн хөргөлтийн системд ашиглана. Харин ижил төстэй арга нь реакторыг хөргөхийн тулд даралт үүсгэх шаардлагагүй. Хамгийн гол онцлог энэ төрлийн реактор хэт халсан үедээ өөрөө автоматаар цөмийн гинжин хэлхээг асар хурдан хугацаанд зогсоох чадалтай. Түүнчлэн нэг ашигласан түлшээ дахин дахин ашиглана.

Эдгээрээс гадна дэвшилтэт реакторуудын хөргөлтийн системд хар тугалга, байгалийн хий ашиглаж болох юм байна.

Дөрөвдүгээр үеийн реакторын эерэг тал

  • Реакторын ашигласан түлш хэдэн мянганаар биш хэдхэн зууны дотор цацраг идэвхээ алдана
  • Өнөөдөр ашиглаж байгаа реактортай адил хэмжээний түлшээр 100-300 дахин их эрчим хүч ялгаруулна
  • Зөвхөн уран гэлтгүй, торий зэрэг өөр элементийг түлш болгон ашиглаж болно.
  • Өнөөдөр бидний булшилж байгаа "Цөмийн хаягдал”-ыг дахин ашиглаж эрчим хүч үүсгэнэ.
  • Аюулгүй байдал сайжирч, ослын үүсгүүр ашиглах шаардлагагүй төдийгүй усан хөргөлтийн системээс татгалзсанаар байгальд ээлтэй чанар нь нэмэгдэнэ.

Дөрөвдүгээр үеийн реакторын cөрөг тал

Натрийн хөргүүрт хурдан реакторт гэмтэл гарч натри устай холилдож болно. Энэ үед натрийн ислээс сэргийлэх гэж аргон хий ашиглаж болох бөгөөд аргон нь гелитэй адил агаар дахь хүчилтөрөгчийг зайлуулах чадалтай. Аргон агаарт их хэмжээгээр тархвал тухайн орчинд ажиллаж байгаа ажилчид хүчилтөрөгчийн дутагдалд орох эрсдэлтэй аж. 

 

Сэтгүүлч А.Ихсанаа

Цөмийн хаягдлыг түлш болгон ашиглах нь
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 15:14
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

Өчигдөр, 08:25
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

Өчигдөр, 07:42
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
2025 оны 04 сарын 15, 09 цаг 55 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани