Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“ЭрдэнэсТавантолгой”-г ашиг сонирхлоос ангид байлгасан бол...

“ЭрдэнэсТавантолгой”-г ашиг сонирхлоос ангид байлгасан бол... -Тус компани 2015 оны эхний гурван сард 1.1 сая тонн нүүрс экспортолжээ-


Монголд улс төр, уул уурхай хоёрыг мэ­дэх­гүй хүн ховор.

Хүн бүхэн улс төрийн хүрээнд өрнөж буй мэ­дээ мэдээллийг өөр өөрийн өнц­гөөр тайлбарлаж, эгээ л улс төр судлаачид шиг энэ хэ­дэн намынхаа гадна, дотно хэ­рүүлийг шинждэг.

Ард түм­нийг тэжээх Оюутолгой, Таван­тол­гойн талаар амтай бүхэн нь ярьж хувьцаа, хувь эзэмших гэ­рээний талаар хэрүүл өр­нүүлдэг жам­тай. Тиймдээ ч өнөөгийн ний­гэмд шийдэх ёс­той мянга тү­мэн асуудлаас илүү­тэй уул уур­хайд анхаарал хан­дуулсан эсэргүүцэгчид төв тал­байг гороолох болсоор удлаа.

Ха­жууханд нь Хатан Туул ширгэж бай­хад ашиглах талбайгаас нь хаа хол байгаа уулыг ухуулахгүй хэ­мээн Төрийн тэргүүнээ огц­руулах гэж тэмцэж явдаг эх орончидтой улс манайх.

Гэтэл ард түмний эсэргүүцэлтэй байнга тулгарч, үргэлж сайн муугаараа дуудуулж ирсэн цөөхөн хэдхэн компани Монгол Улсад татвар төлөлтөөрөө тэргүүлж ирсэн байх юм. Тэд дандаа үндэсний гэх тодотголтой компаниуд.

Тодруулбал, Татварын Ерөнхий газраас сүүлийн таван жилийн хугацаанд татвар төлөлтөөрөө тэргүүлж буй 100 аж ахуйн нэгжийг зарлажээ. Жагсаалтын эхэнд "Эрдэнэт” үйлдвэр хоёр их наяд 93 тэрбум 481 сая 103 мянга 812 төгрөгийн татвар төлж тэргүүлсэн байна.



Мөн "Оюу Толгой” ХХК 493.5 тэрбум, "АПУ” ХХК 442.4 тэрбум төгрөг татварт төвлөрүүлсэн байна. Мөн жагсаалтын дөрөв, тав, зургаадугаар байруудыг "Энержи Ресурс”, "Монголын Алт МАК”, "Тавантолгой”, "Эрдэнэс Тавантолгой” зэрэг компаниуд эзэлсэн дүн мэдээ гарчээ. Сайн муугаараа дуудуулж ирсэн эдгээр компаниудын татварын орлогоор л Монгол Улсын эдийн засаг элгээрээ хэвтчихэлгүй өдий зэрэгтэй явж иржээ гээд хэлчихэд хэтийдсэн болохгүй.

Гэтэл эдгээр аж ахуйн нэгжүүдийг бид аль болох л муу муухайгаар хардаж бичнэ. Татвар, гааль, Мэргэжлийн хяналтын шалгалт үргэлж л тэднийг онилно. Эдгээр дарамтууд дээр нэмэгдээд АТГ гэх хадны мангаа аж ахуйн нэгж компаниудын толгойн өвчин болчихоод байгаа юм. "Эрдэнэт” үйлдвэрийн дарга, цэргийг ар араас нь шалгаж байсан нь саяхан. АПУ-ын нэр хүнд улам бүр л унасаар байгаа.

"Энержи Ресурс” Тавантолгойн хөрөнгө оруу­лагчдын нэгээр шалгарснаас болж хэвлэлээр хэсэгтээ л баалуулж, нэр хүнд нь унасаар байна. Хамгийн сүүлийн бодит жишээ нь "Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлыг барьж хорьсон явдал. Экс сайдын хүргэний хэргийг Я.Батсуурь захиралд тохож шоронд хорьчихсон.

Буруутай гэдгийг нь баттай баримтаар нотолж, олж тогтоогоогүй атлаа баялаг бүтээгчдийг хорьдог дарамталдаг, улс төрийн ашиг сонирхлоор торны цаана хийдэг гэдгийг нотлох бодит жишээ нь энэ хүн болчихоод байгаа юм. Гэтэл хэргийн эзэн хэнгэргийн дохиур гэгдэх "хүргэн” Г.Дэнзэн хилийн чанадаас захидал бичсэн шигээ хууль хүчнийхнийг даапаалж суух жишээтэй. "Эрдэнэс Тавантолгой” компанийг өрийн дарамтад оруулсан Ардын намын лидерүүд өдгөө Монголд алга.



Сонгуулийн амлалтдаа хүрэхийн тулд урьдчилж их хэмжээний мөнгө Чалькогоос зээлсний дараа тус компани татвар төлөлтөөрөө энэ хэмжээнд явж байна гэдэг бол том амжилт биз дээ. Хэрвээ энэ компанид ирдэг элдвийн дарамт, сайд дарга нарын шахааны бизнес, улстөрчдийн улс төрийн намуудын золиос болж, тэдний тавьсан өрийг нь барагдуулахаар ажиллаагүй бол илүү их амжилттай ажиллах байжээ гэдэг нь харагдаад байгаа юм.

Чалькод тавьсан тэр их өрийг сүүлийн хоёр жилийн хугацаанд "Эрдэнэс Тавантолгой” компани дангаараа үүрч гарлаа. Тэгсэн атлаа л татвараа асуудалгүй төлж, арилжааны банкуудад тавьсан өр төлбөрийг нь асуудалгүй төлж ирсэн гавьяаг шүүмжлэх нэгэн байхгүй гэдэгт итгэж байна. Тус компанийн Нягтлан бодох бүртгэлийн газрын захирал Д.Чулуунбат саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Эрдэнэс Тавантолгой” компанийн бодит өр болон санхүүтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр, "Манай компанийн хувьд өр нэмэгдээд хүндэрсэн асуудал гараагүй байна. Харин анх 2012 онд өр, зээлийн асуудал ихээхэн хүнд, бүх зээлүүд хугацаа хэтэрсэн, алданги, торгуульд орсон байсан. БНХАУ-ын "Чалко Трэйдинг Хонконг Лимитэд” /Чалко/ компаниас авсан нүүрсний борлуулалтын урьдчилгаа төлбөр болох 350 сая ам.доллараас 218.3 сая ам. доллар, дотоодын банкуудаас 95.1 сая ам.доллар нийт 313.5 сая ам.доллартай тэнцэх 416.0 тэрбум төгрөгийг Хүний хөгжил санд төвлөрүүлэн иргэдэд тараасан түүхтэй. Тэгэхээр энэ "Чалко” компанийн урьдчилгаа төлбөр компанийн нүүрс олборлох, борлуулах үйл ажиллагаанд зарцуулагдаагүйн дээр хугацаандаа төлөгдөөгүй улмаас үүссэн хүү, торгуулийн хамт бид хүлээн авсан.

Тухайн үед ам.долларын ханш 1350-1390 төгрөг байхад компанийн өр, зээл 750 гаруй тэрбум төгрөгт хүрсэн байсан” хэмээсэн юм. Гуравхан жилийн өмнө энэ компани орших уу , эс орших уу гэдэг сонголтын өмнө ирчихээд байжээ. Зүүн Цанхиас олборлодог бүх нүүрсээ Чалькогийн өрөнд өгдөг, Монголд наалдах ашиг байхгүй байсан гэхэд болно. Гэтэл Я.Батсуурь захиралтай баг хамт олонд компани очсоноор сүүлийн гурван жилд олборлох нүүрсний хэмжээ нь эрс өсч, тэр хэрээр татвар, өрийн асуудлаа эмхэнд нь оруулж чадсан байгаа юм.

Баруун Цанхийн уурхайг ашиглалтад оруулснаар 2013 онд 2.1 сая тн нүүрс борлуулж, 156.6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, үндсэн үйл ажиллагаанаас 17.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол 2014 онд 5.7 сая тн нүүрс борлуулж, 400.6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, үндсэн үйл ажиллагаанаас 28.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан амжилт үзүүлээд байна. Тус компани энэ оны эхний гурван сарын байдлаар 1.1 сая тонн нүүрс борлуулаад байгаа гэсэн мэдээлэл ч гарч эхэллээ. Өнгөрсөн онд тус компани 5.7 сая тонн нүүрс экспортлож  Монгол Улсад 200-аад сая ам.долларын борлуулалтын орлого оруулсан бол энэ онд 8-10 сая тонн нүүрс борлуулахаар төлөвлөн ажиллаж байгаа гэнэ.

Өнгөрсөн онд дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ 30 гаруй хувиар унаж, нүүрсний компаниуд үйлдвэрлэлээ зогсоож байхад "Эрдэнэс-Таван Толгой” ХК компани борлуулалтаа 2.9 дахин нэмэгдүүлж нүүрс экспортлогч компаниудыг тэргүүлж байсан удаатай. Гэтэл татвар төлөлтөөр тэргүүлж явсан энэ компанийн удирдлага нь улс төрийн золиос болоод төмөр торны цаана сууж байх жишээтэй. Уг нь энэ амжилтаа улам бүр ахиулаад ажилла хэмээн урам өгөх учиртай. Төрийн өндөр албан тушаалтнуудын шунал сонирхол энэ компанид хэт ноёлсноос болж өнөөдөр удирдлага нь шалгуулж, үйл ажиллагаа нь цаашаа явах эсэх нь тодорхойгүй болчихоод байна.

Ад үздэг, АТГ-аар айлгадаг, албан тушаалтнуудын бизнес цэцэглэдэг байдал гадны хөрөнгө оруулалттай, эсвэл дотоодын компаниудад хэтэрхий олширлоо. Гэсэн ч тэд шантралгүй баялаг бүтээж яваад талархах нь зүйн хэрэг биз ээ. Энэ бүхнийг бичиж суухад хэрвээ эдгээр татвар төлөгч компаниуд байгаагүй бол, энэ улсын хувь заяа хэрхэх байсан бол гэх бодол тархинаас салах юм биш. Татвар түрээс, шалгалт шүүлгээр дарамталж, эцэст нь тэдний хөлс хүчийг сорж авсан татвараар нүүрээ тахалдаг төрийн өмнөөс ичиж сууна. Эрдэнэс Тавантолгойг эрх мэдэлтнүүдийн ашиг сонирхлоос ангид байлгасан бол их л амжилттай ажиллах байсан даа. Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Өнөртогтох

“ЭрдэнэсТавантолгой”-г ашиг сонирхлоос ангид байлгасан бол...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани