Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Байгалиа сүйтгэсэн тод жишээ, Арал нуурын эмгэнэл

Арал нуур бол Дундад Азид Казахстан, Узбекстан хоёр улсын хил дээр байдаг давст нуур. Тухайн үедээ энэ нуур хэмжээгээрээ дэлхийд дөрөвт ордог нуур байлаа. 1960-аад оноос энд цутгадаг Амударья, Сырдарья голуудын ус багаснаас нуурын усны түвшин буурч эхэлсэн байна. Үүний зэрэгцээ Зөвлөлт засгийн шунахай харалган бодлого нуурыг ширгэж үгүй болоход ихээхэн нөлөөлсөн юм.
  • 1
    1.Өнөөдөр энэ нуурын ус хуучин байсан эргээсээ 100 км дотогшлоод байгаа юм.
  • 2
    2.Арал нуурын гол цутгал нь Амударья, Сырдарья хоёр гол. Мянга мянган жилийн явцад Амударья гол Каспийн тэнгис рүү чиглэж Арал нуур ширгэхэд хүрсэн байна. 1960-аад он.
  • 3
    3.Өнөөдөр хур бороо, цасны болон газар доорхи усаар тэжээгдэж байгаа ч нуурын ус багассаар л....Социализмын үед энэ нуурын эмгэнэлийн тухай нуусаар байсан ч 1985 оноос л Горбачёвын үед байгалийн сүйрэл болж байгааг сая дэлгэсэн байна.
  • 4
    4. 1980-аад оны сүүлч гэхэд ус багассаар нуур Их Арал, Бага Арал гэсэн хоёр хэсэгт хуваагдлаа. Анх 708 хавтгай дөрвөлжин км талбайтай байсан нуур 2007 он гэхэд 75 хавтгай дөрвөлжин км болж давсны агуулга нь 14 байсан бол 100 г/литр болж өсчээ.
  • 5
    5.ЗХУ тухайн үед Сибирээс ус татаж нуурыг тэтгэнэ гэж байсан ч энэ нь ЗХУ-ын задралаар нуур Казахстан, Узбекстаны нутагт болохоор энэ төлөвлөгөө цаасан дээр үлджээ.
  • 6
    6.Яг үнэндээ Сибириэс ус татах төлөвлөгөө, төсөл ч бэлэн болж амжаагүй байсан юм.
  • 7
    7.Хамгийн гол нь голуудын ус татарснаас илүүтэй зөвлөлтийн химийн хорт болон ХАА-н элдэв хаягдал нуурын 54 хавтгай дөрвөлжин км талбайд тархаж байсан нь нуурын давсаар хучигдаж үлдсэн.
  • 8
    8.Шороон шуурга, салхи энэ аймшиг хорт хаягдлыг 500 км газарт давстай хамт хийсгэсээр байна. Ингэж бикарбонат, натри, хлорид, сульфат агаарт хийсэн орны бүхий л ургамлыг ургахгүй болтол нь сүйтгэж байна. Нутгийн иргэд ч үүнд хордож элдэв өвчнөөр өвчилдөг болов. Бөөр, элэг, нүдний өвчин ихэд тархсан.
  • 9
    9. Загас гэхэд л 32 төрөл байсан бол давсны агуулга ихэссэнээс 6 болтлоо хорогджээ.
  • 10
    10. 1960 оны үед жилд 40 мянган тонн загас барьдаг байсан бол 1980-аад онд загасны аж ахуй сүйрч эндхийн хүмүүс ажлын байргүй болсон.
  • 11
    11.Арал нуурын өмнөдөд Аральс, умардад Муйник гэсэн боомт хот байсан нь эргээс олон км хол хаягдаж хүнгүй боллоо. Боомтоос суваг татаж хөлөг явуулах тухай ярьж байсан ч энэ нь зардал нь дийлдэхгүй. Тэгээд ч нуурын усны түвшин хөлөг явуулах хэмжээнд үлдсэнгүй. Ингээд л хот эзгүйрч эхлэх нь тэр.
  • 12
    12. Нуурын эрэг орчим цаг агаар эрс өөрчлөгдөн халуун хуурай зун, хүйтэн өвөл үргэлжилж ан амьтан ч ховордон сүүн тэжээлтнүүд, шувууд нь хоёр дахин хорогджээ. Агаарын чийглэг хомсдож улам л хуурайшлаа.
    13. Одоо хуучин эрэг дагуу хаягдсан хөлөг онгоцны сэг л үлдээд байна.
  • 13
    14. Арал нуур одоо тэжээгдэх усгүй болж ургамал амьтангүй эзгүй цол болж хувираад байна.
  • 14
    15. Арал нуурыг одоо сэргээнэ гэдэг боломжгүй зүйл. Үүний тулд Амударья, Сырдарьяа голын нуурт цутгадаг усны өнөөдөр байгаа 13 шоо км хэмжээг дөрөв дахин нэмэх шаардлагатай.
  • 15
    16. Нөгөө талаар хамгийн ихээр ус хэрэглэж байгаа хөвөн тариалах ажлыг өөрчлөх хэрэгтэй болно. Гэтэл Узбекстан, Туркменистан хоёр улс хөвөн тариалахгүй, түүнийгээ гадаадад гаргахгүй бол юу болох билээ. Тэд энэ л нуураас ус татахдаа хамгийн болхи арга хэрэглэсээр байгаа.
  • 16
    17. 21 сая жилийн тэртээ Арал нуур Каспийн тэнгистэй холбоотой байсан гэдэг. 1800 жилийн өмнө грекийн эрдэмтэн Клавдий Птолемеемийн үйлдсэн газрын зураг дээр ч Каспий болон Арал нуурыг ингэж дүрсэлсэн байдаг.
  • 17
    18. XYI зууны төгсгөл XYII зууны эхээр нуурын ус багасч Барсекельмес Каскакулан, Козжетпес, Уялы, Бийиктау, Возрождени гэсэн арлууд бий болжээ. Жанадарья гол 1819 оноос, Куандарья гол 1823 оноос Арал нуурт цутгахаа больсон байна. 1950-аад оноос Арал нуур бүр өөрчлөгдөж эхэлсэн. Нуур дэлхийд дөрөвт ордог, 68 мянган хавтгай дөрвөлжин км талбайтай, 426 км урт, 284 км өргөн, 68 метр гүн байж.
  • 18
    19. Энэ сайхан нуур яагад ингэж хуурай цөл болов оо. Зөвхөн цутгал голууд нь татарснаас болсон уу. Үгүй. Зөвлөлтийн коммунизм байгуулах их хийрхэл энэ нуурыг эмгэнэлд хүргэсэн. 1930-аад оноос Арал нуураас Дундад Азийн услалтын суваг татаж 1960-аад он гэхэд 4,5-7,0 сая га талбайг усалж байсан жилдээ 60-120 шоо км ус ашиглаж байжээ.
  • 19
    20. Ингээд л 1961 оноос нуурын усны түвшин эрчтэй буурч жилд 20-90 см-ээр доошилж эхэлсэн байна. 1946 онд Арал нуураас 23 мянган тонн загас барьж байсан бол 1980-аад онд 60 мянга болж өсөв.
  • 20
    21. Арал нуурын эрэгт Казахстаны талд гэхэд л загасны таван аж ахуй, загасны нөөшийн нэг, загас хүлээн аван 45 цэг ажиллаж байлаа. Узбекстаны талд загасны таван завод, нөөшийн нэг, загас хүлээн авах 20 цэг байжээ.

  • 21
    22.Үүний зэрэгцээ далайн ёроол руу ХАА-н болон химийн хорт хаягдлаа хаясаар л байлаа.

  • 22
    23. Бас нэг зүйл бол далайгаас хол энэ нуурын Возрождений арал дээр Зөвлөлт холбоот улс бактерлогийн зэвсгээ турших том лаборатор байгуулан ажиллуулж байсан юм. Сибирийн шүлхий, сүрьеэ, бруцеллез, тахал, тип зэрэг өвчний нянг адуу, сармагчин, хонь, илжиг болон лабораторын амьтдад туршиж байжээ.

  • 23
    24. 2001 онд ус ширгэж Возрождени арал өмнөд эрэгтэйгээ нийлсэн. Эмч судлаачид энэ нян мэрэгч амьтдаар дамжин бусад нутагт тархах вий хэмээн эмзэглэж байсан юм.
  • 24
    25.Арал нуурын эмгэнэлт хувь заяа өнөөдөр ч гэсэн үргэлжилж л байна. Өнөөдөр Чад, Төв Африк, Калифорнийн Солтон-Си нуурыг ийм хувь тавилан хүлээж байгаа юм.
  • 25
    26. Уснаасаа хэдэн зуун км газарт, хуурай элсэн цөлд үлдэж хоцросон энэ хаягдмал хөлгийн төмөр дээр оросууд "Арал нуур өршөө" гэсэн бичээс л үлдээжээ.
www.assa.mn 
Байгалиа сүйтгэсэн тод жишээ, Арал нуурын эмгэнэл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани