Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эрх мэдлээр дамжин эд хөрөнгө рүү тэмүүлэх шунал хаана хүргэнэ вэ? /цуврал нийтлэл-1/

Эрх мэдэл хүнийг эвддэг гэдэг. Албан тушаалд анх очихдоо ард иргэдийнхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэхээ  илэрхийлж байсан хүмүүс хэсэг хугацааны дараа өөр бодол, өөр итгэл үнэмшилтэй болох нь  бий. Түүгээр ч зогсохгүй өөр хоорондоо хуйвалдан нэгдэж, эрх мэдлээр сүр далайлан  "хор найруулж” амин хувьдаа ашиг хонжоо олохыг илүүд үзэх нь өнөөгийн манай төр засгийн "хэвшмэл” дүр зураг болсон гэлтэй. Дээр нь халаас хоосон  хүмүүс эрх мэдэлд хүрэхээрээ түүнийг  мөнгө олох арга гэж ойлгодог юм болов уу хэмээр хандлага бас байсаар байна.

Ийм үйл явдал Налайх дүүргийг дайрчээ. Өдгөө дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаа Х.Болдбаатар гэх эрхэм 2014 оны орон нутгийн сонгуулиас дүүргийнхээ орон сууцны газар ажилладаг, дундаж амьдралтай нэгэн байснаа, Засаг дарга болсныхоо дараа гэнэтхэн л  хөрөнгөжөөд эхлэжээ. Хувьдаа ямар нэгэн бизнес эрхэлдэггүй тэрээр  өөрөө Ланд-200, эхнэр нь Сузуки Витара маркийн жийп, хүү нь  Марк 2 суудлын автомашин унах болж, гэр  хороололоос орон сууцанд нүүн орж амьдрах болсон нь албан тушаалаа урвуулан ашигласан   гэж  Налайхчууд  хардахад хүргэжээ. Төд удалгүй Налайхчуудын энэхүү хардлага бодитой болох нь мэдэгдсэн байна.

Х.Болбаатар  дарга, өөрийн орлогч Ч.Одонхүү, зөвлөх Оч.Ганболд нартай хамтран  Налайх дүүрэгт хэрэгжих тендерт оролцогчдоос  авлига авах,  тендерийн мөнгөн дүнгээс хувь тооцох, тендер ажил албыг хувьдаа хөрөнгө мөнгө хавьших арга хэрэгсэл болгодог байсан төдийгүй үүнийгээ тэд "Татар ажиллагаа” гэж нэрлэдэг байсан тухай яриа чих дэлслээ. Түүгээр барахгүй Засаг дарга Х.Болдбаатар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн гаргасан Нийслэлийн нутаг дэвсгэрт элсний карерийн үйл ажиллагаа явуулахыг  хориглосон шийдвэрийг зөрчин дүүргийнхээ  нутаг дэвсгэрд Элсний карер ажиллуулах зөвшөөрөл өгсөн байна. Үүний цаана авлига, хахуулийн асуудал нуугдаж байгаа  нь хэн бүхэнд ойлгомжтой.

Х.Болдбаатар даргын гаргасан хамгийн ноцтой гэмээр алдаа  нь тэрээр иргэдийнхээ эсрэг шийдвэр гаргасанд байгаа гэнэ. Тэрээр 2 жилийн өмнө Налайх дүүрэгт  гар аргаар нүүрс олборлохыг хориглох  шийдвэрийг гаргаж, нүүрс ухаж амьдралаа зогоодог олон иргэдийг ажилгүй, орлого болгосон атлаа, зөвхөн өөрийн болон  өөртэй нь үгсэн хуйвалдсан цөөн хэдэн компанидаа нүүрс олборлох зөвшөөрөл өгч,  монополь байдал тогтоон, дүүргийн төсөвт 2.5-3.0  тэрбум төгрөгийн их хэмжээний  хохирол учруулжээ.

Засаг дарга Х.Болдбаатарын баруун гарын "хүн”,  Байгаль орчин, экологи хариуцсан орлогч Ч.Одонхүү гэх эрхэм байгаль орчин хамгаалахаасаа илүүтэй хохироохыг илүүд үздэг бололтой. Ч.Одонхүү Налайх дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг тоосго, төмрийн үйлдвэрийг шалгах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж,  байгаль орчинд ээлтэй  үйлдвэрлэл явуулахыг үйлдвэрлэл эрхлэгчдээс шаардахын оронд тэднээс хууль бусаар "рент”, эсвэл хувьдаа тоосго авч, байгаль орчны асуудлыг үл тоомсорлож орхигдуулах болсноор дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа энэ чиглэлийн үйлдвэрүүд байгаль орчны болон аюулгүй ажиллагааны анхан шатны журмыг хангаж ажилладаггүй гэсэн гомдол тасардаггүй гэнэ билээ.

Ямартай ч Налайхын Засаг дарга Х.Болдбаатар та түүний команд болох  Засаг даргын орлогч Ч.Одонхүү, Оч.Ганболд, дүүргийн  ИТХ-ын төлөөлөгч, "Ундрах дөл” ХХК-ийн захирал М.Дашхүү,  мөн дүүргийн  ИТХ-ын төлөөлөгч, Дулааны цахилгаан станцын захирал М.Өсөхбаяр нарын  үгсэн хуйвалдаж, төрийн албыг хөрөнгө мөнгө завших арга болгосон  "Татар ажиллаагаа” нь эхнээсээ илчлэгдэж шүүх цагдаагийн байгууллагын хаалга татахдаа тулаад байгаа ажээ. Өдгөө тэдний энэ хэргийн мөрөөр  АТГ болонЦагдаагийн ерөнхий газрын  зохион байгуулалттай гэмт хэрэгтэй  тэмцэх хэлтсийнхэн хэдийнэ орж, Х.Болдбаатар  нарын хүмүүст Эрүүгийн хуулийн авлигийн болон албан тушаалаа урвуулан ашигласан гэх  зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж  эхлэсэн гэдгийг эх сурвалжууд онцлож байна.

Одоо хууль, шүүхийн байгууллагынхан  хэрхэн шударга ажиллаж, Налайх дүүргийг хохиролгүй болгох вэ гэдэг асуудлыг харах нь үлдлээ.

Эрх мэдлээр дамжин эд хөрөнгө  рүү тэмүүлэх шунал хаана хүргэнэ вэ? цуврал нийтлэлийн эхний дугаар энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн нийтлэлээрээ бид  Засаг дарга Х.Болдбаатар, ИТХ-ын төлөөлөгч  М.Дашхүү нарын хуйвалдаанаас Налайх дүүргийн жирийн иргэнд, уурхайчид хэрхэн хохирсон, дүүрэгт  ямар хэмжээний хохирол учирсэн тухай мэдээллийг  баримтанд түшиглэн илчлэх болно.

Эрх мэдлээр дамжин эд хөрөнгө рүү тэмүүлэх шунал хаана хүргэнэ вэ? /цуврал нийтлэл-1/
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани