Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголын Тавантолгойг Хятадын төрийн зөвлөл шийднэ гэв үү?

Монголын Тавантолгойг Хятадын төрийн зөвлөл шийднэ гэв үү?-"МОНГОЛЫН РАДИО ХЯТАДААР МЭНДЧИЛЭХЭД БИ ҮХНЭ..."
-Тавантолгойн гэрээг манай УИХ хэлэлцэж батлах шаардлагагүй. Тэд буруу шийдвэл яана" Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж.
-"Тавантолгойн асуудлыг Хятадын төрийн зөвлөл хэлэлцэж байгаа. Тэндээс шийдвэр гарна" Монгол Улсын сайд М.Энхсайхан.
-Монгол Улсын Шадар сайд М.Энхсайхан танаа.... Талууд байгуулахаар хэлэлцэж байгаа бүх гэрээний төслүүдийн хуулбарыг асуулга тавьж байгаа гишүүдэд хүргүүл.... УИХ-ын нэр бүхий 16 гишүүний асуулга дахь 5.2 заалт.

 

-"УИХ-ын эрхэм гишүүдэд.... Хэлэлцээр үргэлжилж байгаа, талууд эцсийн тохиролцоонд хүрээгүй байгаа тул гэрээний төслийг тараах боломжгүй. Хэлэлцээр хийж буй талуудын хооронд нууц хадгалах гэрээ байгуулагдсан".... Монгол Улсын сайд М.Энхсайхан.

 

Эдгээр үг, өгүүлбэр мэдэгдлүүдээс харахад бид ямар улсад амьдардаг, манай төрийг хаанаас удирддаг вэ гэж асуумаар санагдахгүй байна гэж үү. Тавантолгойн хэлэлцээр үргэлжилж байгаад түр зогслоо. Энэ хэлэлцээрийг М.Энхсайхан сайд ахалж байгаа. Гэтэл мань хүн "гэрээнд нуух юм ерөөсөө байхгүй. Бүх зүйл ил тод " гэж сэтгүүлчдэд мэдэгддэг атлаа УИХ-ын гишүүдээс нууцалж орхив. УИХ-ын гишүүд бол хуулиар олгогдсон дархан эрхтэй.

 

Тэд улсын нууцтай танилцах эрхтэй. Гэтэл Тавантолгойн гэрээнд Монголын төрийн түшээдээс нуух юм байна гэнэ. Тийм ч болоод гэрээг УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж М.Энхсайхан хэлжээ. Төд удалгүй түүний араас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагагүй. Тэд буруу шийдвэл яана" гэж мэдэгдэв. Тэд юуг УИХ-аас нуух болов оо. УИХ бол муу ч гэсэн ард түмний төлөөлөл. Ард түмэн ядуу дорой ч гэсэн өнөөдөр олгогдсон хуулин дахь эрхийнхээ дагуу тэднийг сонгосон. Гэтэл тэднийг мангар юм болохоор буруу шийдвэр гаргана.

 

Харин М.Энхсайхан цэцэн юм болохоор зөв шийдвэр гаргана гэсэн утга бүхий мэдэгдлийг Төрийн тэргүүн хэлсэн нь гайхалтай. Гэтэл энэ үетэй давхцан М.Энхсайхан сайд (уг нь манай улсын сайд) "Тавантолгойн асуудлыг Хятадын Төрийн зөвлөл шийднэ" гэв. Монголын баялгийг Монголын төрийн эрх барих дээд байгууллага шийдэж болдоггүй атлаа Бээжинд шийдэх юм гэнэ. Үүнийг монголчууд бид зөвшөөрөөд дуугүй суух уу. Бидний хувь тавиланг, бидний төрийг Бээжин хэдийнээс эхэлж шийддэг болсон юм бол.... Тавантолгойн хэлэлцээр үргэлжлэх явцад бас нэг зэвүү хүргэсэн зүйл гарч ирсэн.

Сү.Батболдын Засгийн газрын үед Тавантолгойн нүүрсийг 20 жилийн хугацаатайгаар зөвхөн Хятадын төрийн өмчийн Чалькод өгнө гэсэн гэрээг хийсэн байдаг. Барьцаанд нь Тавантолгойн лиценз өдгөө Чалькод бий. Ингээд хэлэлцээрт манай тал нохой явган гахай нүцгэн орчихож. Одоо тэд "Байж бай таануус. Тавантолгойг таануустай ярихгүй юм байна. Тендерт шалгарсан Шиньхуа нь Чалькотой яриад л учраа олох юм байна. Хай яа, манай компани хоорондын асуудал байсан байна шүү. Бид эндээ учраа олоод эргэж мэдэгдье. Хүлээ ва... Төрийн зөвлөл хэлэлцэнэ шүү " гэжээ. М.Энхсайхан яг ингэж хэлсэн. "Хятадын төрийн өмчит хоёр компанийн хоорондох асуудал. Тэдний учрыг Төрийн зөвлөл нь олно гэсэн" гэж 25-р суваг телевизэд ярилцлага өгсөн байна.

 

Оюутолгойн гэрээг бид алдаатай хийсэн. Яагаад гэвэл суурьшмал соёлт ертөнцийн компаниуд иймэрхүү гэрээг хэдэн зуун жилээр хийж ашиг хонжоо олсоор ирсэн. Тэд авлигач дорнын түшмэдийн арга залийг мэдэхийн дээдээр мэднэ. Харин манайхан ямар ч туршлагагүй. Туршлагагүйн дээрээс мэдэмхий хийгээд бас шунахай. Оюутолгойн гэрээг мэдэмхийрч байгаад л ашиггүй хийсэн. Өдгөө энэ гэрээг дахин сөхөж "Рио Тинто"-той ярихын тулд төсвөөс 17 тэрбум төгрөг цохож гаднын хуулийн компани хөлслөх гэж байгаа. Далан жил үргэлжлэх гэрээнд далан удаа 17 тэрбум төгрөг төсөвлөж ч магад. Тэгвэл энэ алдааг мөн л Тавантолгойн гэрээнд давтах гэж байна. Баримт бий. Мөнөөх улсын сайд М.Энхсайханд УИХ-ын 16 гишүүний тавьсан асуулгын 5.5-д " Хөрөнгө оруулагч компаниуд хэлэлцээрт олон улсын нэр хүнд бүхий мэргэжлийн ямар ямар зөвлөх ажиллуулж байгаа тухай мэдээлэл, Монголын талд олон улсын нэр хүнд бүхий мэргэжлийн зөвлөхүүд ажиллаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байгаа эсэх..." гэсэн асуулгад М.Энхсайхан юу гэж хариулсан гээч.

 

"Хөрөнгө оруулагчид хууль, эрх зүй.гэрээний чиглэлээр Devis Polk8 king and Wood Mallesons-ийг ажиллуулж байгаа бол санхүүгийн чиглэлээр "Deloite" , "KPMG" компаниудаас зөвлөгөө авч байгаа. Монголын талын хувьд гадаад компаниуд, гадаад зөвлөхүүдийг ажиллуулахгүй, ажлын хэсэг төрийн байгууллагуудын хүч бололцоо чадлыг хүрэлцээтэй гэж үзэж байгаа" гэсэн байх юм. М.Энхсайхан дэлхийд алдартай Шиньхуатай нүүр тулж Монголоо бодон "үзэлцэж", "хэлэлцэж" байгаа л болтугай. Шиньхуа хэд хэдэн зөвлөх компаниас зөвлөгөө авч хэлэлцээрт орж байхад М.Энхсайхан ганцаараа тэдний дайтай сэтгэж бодож байна гэнэ. Гайхалтай. Хэлэх үг алга. Шадар сайд УХүрэлсүхийнхээ саяхнаас гайхуулах болсон англи хэлний мэдлэгийн цараар хэмжигдэх юм биш биз.

 

Одоо Төрийн тэргүүнээсээ эхлээд Монгол Улсын сайд нь УИХ нь Хятадын Төрийн зөвлөлөөс ямар шийдвэр гарахыг, Шиньхуа Чалько хоёр хэрхэн тохирохыг хараад л суухаас өөр арга байхгүй болжээ. Харин ард түмэн нь бидний ирээдүйг, хувь заяаг Бээжин хэрхэн шийдэхийг хүлцэнгүйгээр хүлээн суух юм болов уу даа.

Монголын радио хятадаар мэндчилэхэд би ч бас Б.Галсансүхтэй хамт үхнэ ээ.




Л.МӨНХБАЯСГАЛАН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Монголын Тавантолгойг Хятадын төрийн зөвлөл шийднэ гэв үү?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

Өчигдөр, 15:01
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

Өчигдөр, 10:14
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

Өчигдөр, 09:28
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

Өчигдөр, 09:09
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 14 минут
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 08 минут
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
2025 оны 05 сарын 05, 09 цаг 52 минут
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани