Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ ГЭГЧЭЭС ХЭН ХЭН АВЛИГА АВСАН БЭ?!

 ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ ГЭГЧЭЭС ХЭН ХЭН АВЛИГА АВСАН БЭ?!

Их хуйвалдааны босгон дээрх Монгол

-ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ ГЭГЧЭЭС ХЭН ХЭН АВЛИГА АВСАН БЭ?!-
Монголд ямар ч ашиггүй, зүгээр л харийнханд хамаг баялгаа дэлгээд өгчихсөн "Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ” гэгчид Ардын намаас Эрдэс баялаг эрчим хүчний сайд асан Д.Зоригт, Ардчилсан намаас Сангийн сайд асан С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Л.Гансүх нар гарын үсэг зурж, Монголыг дэвжин дээшлүүлж байгаа байдлаар бидний тархийг угааж байсан нь хэдхэн жилийн өмнө. Гэрээнд гарын үсэг зурснаас хойшхи хэдэн жилийн дотор Монголд юу наалдсан бэ. Юу ч наалдаагүй. Өнөөдөр эдийн засгийн хөгжил өчнөөн алхам ухарч, монголчууд харийнханд 15 тэрбум ам.долларын өртэй болоод байна гэнэ. Энэ өрийн дөрөвний нэгийг сүүлийн ганцхан жилийн дотор тавилаа гэх. Оюутолгой хэмээх биднийг 100-200 жил барууны баячууд шиг тэжээх энэ том ордыг анх 51х49- өөр эзэмшихээр ярьж байснаа яагаад 34х66-гийн харьцаатай болж батлагдсан бэ гэдэгт л хамаг учир байгаа юм. Санаачилсан, гарын үсэг зурсан гол хүний нэг нь тухайн үеийн Сангийн сайд асан С.Баярцогт юм гэнэ лээ. С.Баярцогтыгоо хэн бэ гэдгийг бид мэднэ. Бидний татварын мөнгийг "Хятадын Монгол” нэрээр гадаадын банкинд нууцаар байршуулчихдаг хүн. Хүмүүс авлига орсны улмаас улс оронд ашиггүй, цөөн хэдэн хүнийг баяжуулсан гэрээ болсон гэдэг юм.

Хардлага л даа. Гэхдээ хардах олон үндэслэл ажиглагддаг. Хамгийн итгэл үнэмшилтэй нэг баримтыг манайхан мэднэ. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ –ын чуулган эхлэнгүүт батлаагүй. Тэгтэл "Рио Тинто”-гийн удирдлагууд УИХ-ын гишүүдтэй ганцаарчилж уулзана” гэсэн албан ёсны мэдээлэл тарж билээ. Энэ дагуу хэн хэнтэй ганцаарчилж уулзсан нь нууц байдаг. Хэд хоногийн дараа чуулган дахин хуралдаж бараг л зуун хувийн саналаар баталчихсан. Энд гэтэл хэн хэн хэдэн тэрбумын авлига авсан бэ гэдэг нууц хоцорч байгаа юм. Эрх баригч хоёр намын аль алинаас нь авлига авсан гэж хардах үндэслэл бий. Тэгээд л түрүүчийн болон одоогийн эрх баригчид "Рио Тинто”- гийн аманд орж, дуугарч чадахаа больсон, ямар л шаардлага тавинам номхон боол нь мэт залбирч сөгдөөд байх болсон гэж олон хүн ярьдаг л даа. Үр ашиггүй гэрээ санаачилсан, гарын үсэг зурсан нөхдийг шалгаж, хор хохирлыг олон түмэнд мэдээлэх нь чухал гэж олон түмэн шаардсаар байгаа. Оюутолгойн ажил гэтэл сүүлийн хэдэн сар зогсчихсон. Гадаад эзэн нь Монголын Засгийн газрыг шантаажилж, монголчуудыг хэдэн арав, зуугаар нь халж, бараг л "техник хэрэгслээ ачаад явна шүү” гэж айлгадаг болсон. Манай эрх баригчид ч "Рио Тинто”-гийн удирдлагуудын шантаажинд ээрэгдэж ёстой л гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг шиг аргаа баран хэдэн сарыг авлаа. Тэгээд "шинэчилж дордуулсан” Засгийн газар маань "Рио Тинто”- той хэлэлцээний ширээнд суухаар төлөөлөгчдөө Лондон уруу илгээлээ.

Үүнийг хүмүүс янз янзаар л ярьж, бичиж байна. Хоёр тал учраа олж, "Оюутолгой” хаана хаанаа ашигтайгаар хэвийн ажиллан, олон түмэн бидэндээ үр шимээ хүртээхийг хүссэн хүн мэдээж олон байгаа. Зарим нь ээлжит том луйвар эхэлсэн тухай халаглаж байна. Нэг хэсэг нь АН-ын хэдийг "Рио Тинто”-д том буулт хийхээр явсан гэж байх юм. Юутай ч нууц сэжигтэй хуйвалдаан, том луйвар болно гэдэгтэй би санал нэг байгаа. Өнөөгийн эрх баригчдад, бараг яс маханд нь шингэсэн гэж хэлж болох хэдэн муу чанар бий. МАХН, АН- ыг эрх барьж байх үед хамтарсан Засгийн газрыг сэтгүүлч бид байнга л шүүмжилдэг байсан. Гэтэл өнөөдрийн "баг өмссөн” эрх баригчидтай жишиж үзвэл бас ч гэлээ ардчиллын амьсгаа байжээ. Үнэмлэхүй олноороо ялчихсан хэрнээ Ардчилсан намтай хамтарсан Засгийн газар байгуулж, Н.Алтанхуяг, С.Баярцогт, Л.Гансүх нарын олон хүнийг хамгийн чухал салбарууддаа сайд тавьчихаж билээ. Одоо тэд хамтарсан Засгийн газарт хамаг эрх мэдэл, хөрөнгийг нь барьж сууснаа булзааруулан, гол бурууг ханилж явсан нөхөд рүүгээ чихэж байгаа.

Хүн чанарын хувьд ямар өөдгүй хүмүүст их эрх мэдэл өгч байж вэ гэдэг эндээс харагдаад байгаа юм. Түрүүчийн Засгийн газрын үед СЕХ-ны удирдлагад Ардчилсан намаас байнга нэг хүн суулгаж байв. "Оюутолгой”-н Төлөөлөн удирдах зөвлөлд ч энэ намаас бас л төлөөлөл оролцуулж байсан. Өөрөөр хэлбэл, бүх зүйлд нууцлах зүйлгүй хяналттай байж. Ардчиллын хэм хэмжээ зохих ёсоор тусгагдаж байжээ. Өнөөдөр өнөөх "ардчилсан” гэж сайрхаад байгаа төрийн өндөрлөгүүд маань бүх зүйлийг хяналтгүй болгон луйвар хийж байна. СЕХ-ноос бусад намынхныг хөөн зайлуулж, гурван удаагийн сонгуулийг яаж будилаантуулав?! "Оюутолгой”-н ТУЗ-ийн монгол талын гишүүнийг яаравчлан өөрчилж, дан өөрсдийнхөө хүмүүсээр бүрдүүллээ. Энэ юу хэлж байна?! Да.Ганболд нарын гишүүдийг Лондон уруу хөдөлдөг өдөр нэг найз эрдэмтэн маань утасдаж "Цаадуул чинь "Рио Тинто”-д буулт хийхээр явлаа.

Улсаа худалдчихаад ирнэ дээ” гэдэг байгаа. Ингээд энэ асуудлын эргэн тойронд болж байгаа үйл явдлуудыг би эхнээс нь эргэцүүлэн бодож сууна. Нэгдүгээрт, Оюутолгойн хэлэлцээрийг яагаад Лондонд хийх болов. Уурхайн эзэн улс-Монголдоо хийж болоод л байсан. Энэ чухал ажил үүргийг хүлээсэн Монголын Засгийн газрын төлөөлөгчид яагаад Англи уруу нэг компанийн удирдлагад хөтлөгдөөд явдаг билээ. Тэнд Монголын ард түмнээс холдуулж, нууцалж хэлэлцмээр зүйл байх нь ээ дээ. Судлаач, эдийн засагчдын үзэж байгаагаар "Рио Тинто” компани нь урт хугацаат их хэмжээний зээл зуучлан өөртөө баталгааны шимтгэл хэлбэрээр 5,7 тэрбум ам. доллар, дээр нь менежментийн төлбөр болон роялти хэлбэрээр 1,4 тэрбум ам.доллар нэмэн авах нөхцөл тулгаж байгаа. Зээлийн барьцаанд нь "Оюутолгой” компанийн биет болон биет бус хөрөнгийг бүхлээр нь тавьж, Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байгааг анхааруулж байна.

Хэрэв үүнийг зөвшөөрвөл улсаа худалдсантай адил гэх хүн ч таарч байна. Хоёрдугаарт, Английн Ерөнхий сайд асан Тони Блейр Монголоос "салахаа больсон”. Өнөө жил хэд ч ирэв дээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээс үзвэл энэ эрхэм Монголын Засгийн газарт "зөвлөж тусалж” ажиллаж байгаа юм уу даа. Баг бүрэлдэхүүн нь ч хүрээд ирчихсэн бололтой юм. Хаа газрын нэг халагдсан Ерөнхий сайд гэв гэнэтхэн Монголд инээж ирээд байдаг нь цаанаа учиртай байж таарна гэх хүн олон. Ер нь Тони Блейр гэгч эрхэм тэр том гүрний Ерөнхий сайд байхдаа Монголд хүрч ирэх нь бүү хэл аятайхан хараад инээчихэж байсан юмуу?!

Би хувьдаа мэдэхгүй юм байна. Гэв гэнэтхэн Монголд элэгтэй болчихоод төрийн томчуултай уулзаж учраад явах болсныг хүмүүс "Оюутолгой”, "Рио Тинто”-той холбоотой гэцгээж байна. Оюутолгойн асуудлыг аль хэдийнэ Ч.Сайханбилэг, Тони Блейр нарын хүрээнд шийдчихсэн байж ядашгүй гэх хүн ч таарч л байна. Гуравдугаарт, "Эрдэнэс Оюутолгой” компанийн захирлаар Ардчилсан намын гишүүн, УИХ– ын түшээ асан Ц.Сэдванчиг гэдэг хүн ажиллаж байсан. Энэ хүн бол Ардчилсан намынхан дотроо нэлээн шулуун шударга, өөрийн гэсэн бодолтой хүн гэдгийг манайхан бүгд мэднэ. УИХ-ын байхдаа хааяа жинтэй дуугардаг, үнэн юм хэлдэг хүн байсныг хэн хүнгүй л мэднэ дээ. "Рио Тинто”-той хэлэлцээ хийхийн өмнө гэнэт энэ хүнийг халсан. Нэгэн захидлаас болсон гэдэг. Тэр нь "Рио Тинто”-гийн шахалт дарамтын эсрэг байр суурьтай юм билээ.

Засгийн газар, юутай ч "Оюутолгой”-г сайн мэддэг, тэнд болоод байгаа үйл явдалд үнэнээр ханддаг хүнд дургүй байгаа нь эндээс ажиглагддаг. Оронд нь өнөөх казиногийн дөрвөн тонн алтны хэл амтайгаар ардчилалд орж ирсэн Да. Ганболдоо тавьж сэтгэл нь амрана билээ. Дөрөвдүгээрт, хэлэлцээ ний өмнө яаравчлан "Оюутолгой”-н ТУЗ-ийн Монголын талын гурван гишүүнийг солих хэрэгтэй болсон. Н.Багабанди нарын хүмүүс эдний нууц хэлэлцээнд бул хар чулуу болоод байсан юм байх. "Оюутолгой”-н өнгөрсөн хугацааны байдлыг хамгийн сайн мэдэх, бас ч өөр өөрсдийн бодол санаагаа хэнээс ч айлгүй хэлчихээр гурван гишүүнийг яаравчлан халж, өөрийн дуулгавартай гурван хүнийг ТУЗ-д оруулаад Лондон уруу илгээж байгаа нь тэр. Да.Ганболдоос эхлээд энэ асуудлаар ер нь юм мэдэх болов уу.

Зэс чулуу хоёроо ялгадаг л байгаа даа. Гаднаас нь харсан байж магадгүй дээ. Монголдоо төдийгүй дэлхийд тэргүүлэх хэмжээний, олон улсын олз хайгчдын арааны шүлсийг асгаруулж байгаа тэр аварга ордынхоо тухай наад захын мэдлэггүй хүмүүс, зөвхөн гарын үсэг зурах зорилгоор очиж байгаа биш байгаа даа.

Тавдугаарт, "Зууны мэдээ” сонины энэ оны есдүгээр сарын 17- ны дугаарт уул уурхайн инженер– эдийн засагч, доктор С.Авирмэдийн "Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ гэх жонхуу” гэсэн гурван нүүр материал хэвлэгдлээ. Энэ том доктор ард түмэнд "Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээний тухай бараг л хичээл заачихлаа даа. Энэ төр засгийн удирдлага харийнхантай сүлбээдэн Монгол орноо яаж цөлмөж байдгийг хөдөлшгүй баримтаар нотолсон байна. Эрх баригчид булхайгаа нуун дарж байхын тулд С.Авирмэд мэтийн үндэсний боловсон хүчнийг шахаж зайлуулаад, ямар ч мэдлэг мэргэжилгүй өөрсдийнхөө "уяаны” нөхдөөр тойруулж суудгийг тодорхой баримтаар ил гаргаж тавьсан байна. Энэ эрдэмтний тооцоо судалгаагаар бол өнөөх нэр цуутай "Оюутолгой” маань харийн хэдэн ноёдыг, түүнтэй сүлбэлдсэн эрх баригч бүлэг хүмүүсийг хэдэн үеэр нь тансаглуулж, тэжээж байгаа юм билээ. Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг ийм бодлого явуулж байгаа хэрнээ ард түмнээ "бүсээ чангал!” гэж загнаад байгааг юу гэж ойлгох нь олон түмний хэрэг.

"Шинэчилж дордуулсан” Засгийн газрын элч төлөөлөгчид Лондон зорьсныг би түрүүнд хэлсэн. Тэдний богц аль тал уруугаа хэлтийж ирэхийг монголчууд төдийгүй, дэлхийн олон улс орон ширтэж байгаа. "Рио Тинто”-гийн тийшээ хазайсан богц санжигануулсаар ирвэл ТУЗ-ийн гурвыг "цаашаа” л гэмээр байна. Монгол минь их хуйвалдааны- их луйврын босгон дээр ирчихээд байна гэх юм. Жаахан хүлээж харах уу даа.


Г.ЖАМЬЯН
/Монгол Улсын Соёлын
Гавьяат Зүтгэлэн/

ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ ГЭГЧЭЭС ХЭН ХЭН АВЛИГА АВСАН БЭ?!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Rio Tinto” Оюу толгойн төслийн улмаас $138.75 саяын нөхөн төлбөр өгөхөөр тохиролцжээ

 "Rio Tinto” компани Оюу толгойн зэс-алтны уурхайн өргөтгөлийн ажил ...

2025 оны 06 сарын 20, 08 цаг 48 минут
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

2025 оны 06 сарын 17, 17 цаг 15 минут
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

2025 оны 06 сарын 17, 10 цаг 01 минут
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

2025 оны 06 сарын 17, 09 цаг 47 минут
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани