Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгой говийн гүний усыг шавхаж байгааг олон улсын байгууллага анхаарууллаа

Оюутолгой говийн гүний усыг шавхаж байгааг олон улсын байгууллага анхаарууллаа

 
Оюутолгойн үйл ажиллагаанд ашигладаг худгуудыг буруу барьсны улмаас гадаргын усны нөөц алдагдаж, орон нутгийн малчдын худаг ширгэж эхэлсэн бөгөөд, цаашдаа гүний усны нөөц бохирдох эрсдэлтэй байгаа тухай таагүй мэдээг сонслоо. Олон улсын "Independent Environmental and Social Consultant” хэмээх байгууллагаас өнгөрсөн онд Оюутолгойн уурхайн үйл ажиллагаанд аудит хийж, зөвхөн ундны усны нөөц, тэр тусмаа Ундай голын нөөцөд хэрхэн нөлөөлж буй талаар гаргасан тайландаа эл мэдээг дурджээ.

Ундай гол нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт орших бөгөөд Зайсангийн хэцийн нурууны хажуу бэл, 1461.5 м өндөр нэргүй уулын өвөр хажуугаас эхэлж Галбын говь хүрдэг 120 км урт гол юм. Голын сав газрын талбай нь 1390 км.кв бөгөөд Оюутолгойн уурхайн зөвшөөрөлтэй талбайг хойноос зүүн тийш дайран өнгөрдөг байна.

Тиймээс компанийн зүгээс "УНДАЙ ГОЛЫГ ХАМГААЛАХ, ГОЛЫН ГОЛЬДРОЛД ХЭСЭГЧЛЭН ТОХИРУУЛГА ХИЙХ” төслийг хоёр жилийн өмнө батлуулсан аж. Харин 2014 оны аудитаар энэхүү төслийн хэрэгжилтэд алдаа гарсан тухай өгүүлжээ.
 

Оюутолгой говийн гүний усыг шавхаж байгааг олон улсын байгууллага анхаарууллаа

 
Аудитын дүгнэлтэд Ундай голыг уурхайн тайлбайгаас тойруулан гаргах төслийн биелүүлэлт төлөвлөсөн хугацаанаас хойшлогдож байгааг тэмдэглэжээ. Голын гольдролыг өөрчлөхөд уурхайн зөвшөөрөл бүхий талбайгаас гадна илүү талбай хэрэгтэй болсон бөгөөд орон нутгийн засаг захиргаатай илүү талбайг зөвшөөрөх тал дээр тохиролцоогүйн улмаас төсөл хойшлогдож байна. Ингэснээр Ундай голын урсгалын зарим хэсэг уурхайн ил нүхнүүд рүү орж тасалдахад хүрчээ. Олон тооны түр урсац бүхий салаануудтай Ундай гол өмнө нь жилд дунджаар 3-4 удаа үерлэх ба хур бороо элбэгтэй жилд 9-10 удаа үерлэж байхад гантай жил ганц удаа тохиодог байжээ. Харин аудитын ажиглалтаар уурхайн тайлбайн ойролцоох Ундай гол 2010 оны есдүгээр сараас 2012 оны наймдугаар сар хүртэл нэг ч удаа үерлээгүй байна.

Дээрх төслийг эхлүүлэхээс өмнө гольдрол өөрчлөх төслийн үйл ажиллагаа гадаргын усны нөөц, чанарт ямар эрсдэл авчирч болохыг ингэж ангилж байжээ. Эдгээр эрсдлүүдийн ихэнх нь өндөр зэрэглэлтэй байсан бөгөөд компанийн зүгээс эрсдлүүдээс сэргийлэх олон үйл ажиллагааг авна хэмээн төлөвлөсөн байв. Гэвч энэхүү нөхцлүүд хангагдаагүйн улмаас өнөөх эрсдлүүд аль хэдийнэ биелж эхэлсэн байна. Аудитын дүгнэлтээр Бор Овоогийн булаг бараг ширгэсэн бөгөөд малчдын ундны усны хэрэгцээг хангах боломжгүй болсон байна. Тиймээс тус булгийг шинээр сэргээх үйл ажиллагааг эхлүүлсэн хэмээн бичжээ.

Энэ бол уурхайн үйл ажиллагаа зөвхөн Ундай голын нөөц, чанарт хэрхэн нөлөөлж буй тухай дүгнэлт юм. Үүнээс гадна газрын гадарга, агаарын чанар, хөрс, усны нөөц, ургамлан бүрхэвч, амьтны аймаг, нийгэм гээд олон хүчин зүйлд сөрөг нөлөөлөл үзүүлэх эрсдэлтэй юм. Ямар сөрөг нөлөөлөл үзүүлж болохыг мэргэжилтнүүд ингэж тодорхойлжээ. Экосистемийн ийм эмгэнэлт дүр зургийг бий болгохгүйн тулд компанийн зүгээс эрсдлээс сэргийлэхээр төлөвлөсөн үйл ажиллагаагаа цаг тухайд нь явуулах нь маш чухал алхам билээ. Манай сонин эдгээр эрсдлүүдэд аудитын шинжилгээгээр ямар дүгнэлт гаргасныг цуврал болгон мэдээлэх болно.

Усны нөөцөд нөлөөлөх эрсдлийн зэрэглэл


НӨЛӨӨЛӨЛ

ХАМРАХ ХҮРЭЭ

МАГАДЛАЛ

ЭРСДЛИЙН ЗЭРЭГЛЭЛ

Бор-Овоотын булаг ширгэнэ.

Төслийн талбайд

Лавтай болох

H

Хөх хад, Мааньт болон Бурхантын гол горхины урсацад нөлөөлнө.

Төслийн талбайд

Болзошгүй

H

ХЧО-оос хүчиллэг урсац, Ундай гол горхины урсацад нөлөөлнө.

Төслийн талбайд

Магад болохгүй

L

Барилга байгууламжийн үеэр шатахууны асгаралт, гидрокарбоны шүүрэлт усны нөөцийг бохирдуулна.

Төслийн талбайд

Магад болохгүй

L

Голын гольдролд хэсэгчлэн тохируулга хийх далангаас нөхөн сэргээгдэх Бор-Овоо булаг хүртэлх талбайн хэмжээнд газрын доорх усны түвшин огцом буурч, хуурайших үзэгдэл эрчимтэй явагдах болно.

Төслийн талбайд

Лавтай болох

H


ОРЧИН

СӨРӨГ НӨЛӨӨЛӨЛ

ГАЗРЫН ГАДАРГА

Төслийн үр дүнд Ундай голын гольдролд өөрчлөлт орно. Хуучин гольдролын орлох шинэ гольдрол байгуулах замаар энэ сөрөг нөлөөллийг багасгана.

АГААРЫНЧАНАР

Оюутолгой төслийн үндсэн үйл ажиллагаанаас гадна ойролцоо байрлах бусад уурхайн тээвэрлэлтийн үйл ажиллагаа болон угаас тоосжилт, хуурайшилт, салхи ихтэй байгаль, цаг уурын нөхцөл ихтэй нийлэн төслийн талбайн орчимд тоосжилт нэмэгдэх хандлагатай байна.

ХӨРС

Төслийн үйл ажиллагаа эхлэхэд тодорхой талбайд автотехникийн нөлөөгөөр хөрс элэгдэх, мөн хөрс хуулагдана. Эвдрэлд өртөх хөрсийг хуулан хадгалж, нөхөн сэргээлтэд дахин ашиглах шаардлагатай. Хөрсөн бүрхүүлийг нөхөн сэргээхгүй орхих тохиолдолд газрын доройтол, холбогдох сөрөг нөлөөлөл үргэлжилсээр байх болно.

УСНЫ НӨӨЦ

Голын гольдролд хэсэгчлэн тохируулга хийх явцад Бор-Овоогийн булаг ширгэх ба мөн Хөх Хад, Мааньт, Бурхант зэрэг булгуудын усны нөөцбагасч болзошгүй.

УРГАМЛАН БҮРХЭВЧ

Төслийн үр дүнд 1.5 га орчим талбайн ургамал утсана. Хэрэв хөрсний усны түвшин өөрчлөгдвөл ойр орчмын гүний усаар тэжээгддэг зарим ургамлын хөгжил буурах, үхэх аюултай.

АМЬТНЫ АЙМАГ

Ургамлан бүрхэвч, хөрс хуулагдсанаар мөлхөгчид, мэрэгчид, зарим шавьжийн амьдрах орчин хорогдох, доройтох өөрчлөлт явагдана. Түүнчлэн гадаргын уст цэгүүд ширгэвэл том хөхтөн, нүүдлийн шувуудын байршил өөрчлөгдөнө.

НИЙГЭМ

Төслийг хэрэгжүүлэх явцад буруу тооцоолж, хөрс болон гүний усны нөөцөд өөрчлөлт орж, нөөц багасвал голын сайр дагуух малчдын ахуйн усны нөөц багасч болзошгүй.


 baabar.mn
Оюутолгой говийн гүний усыг шавхаж байгааг олон улсын байгууллага анхаарууллаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани