Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ч.Түмэнбаяр: Ашигт малтмалын хайгуулын зөвшөөрлийг зөвшөөрөгдсөн бүсэд олгож эхэлсэн

Уул уурхайн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ч.Түмэнбаяртай ярилцлаа.
 
Ч.Түмэнбаяр: Ашигт малтмалын хайгуулын зөвшөөрлийг зөвшөөрөгдсөн бүсэд олгож эхэлсэн
-Уул уурхайн салбар түүхийн хуудаснаа 90 гаруй жилийг бичилцсэн хэдий ч өнгөрсөн жилийг хүртэл баримтлах бодлогогүй явж иржээ?
-Эдийн засгийн тулгуур хэмээн тодорхойлогдож буй геологи уул уурхайн салбар өнөөг хүртэл УИХ-аар батлуулсан бодлогогүй явж ирсэн байдаг. "Төрөөс эрдэс баялгийн салбарын талаар баримтлах бодлого"-ын баримт бичгийг боловсруулж УИХ-аар батлууллаа. "Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого"-ын баримт бичигт баялгийн салбарт баримтлах зарчмыг Эрх зүй, татварын орчны талаар аливаа шийдвэр гаргахдаа судалгаа, шинжилгээнд суурилж, оролцогч талуудын хууль ёсны эрх ашгийг хохироохгүй байх, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл багатай, орчин үеийн дэвшилтэт техник, технологи, инновацийг дэмжих, төрөөс хөрөнгө оруулагчдад ижил тэнцүү нөхцөл олгох, өмчийн хэлбэрээр ялгаварлахгүй байх, компанийн сайн засаглалыг дэмжих, Бүх шатны геологийн судалгаа, олборлолт, боловсруулалтын ажлын талаарх хуулиар хориглоогүй мэдээллийг нийтэд ил тод, нээлттэй байлгах,хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, стандартыг олон улсын түвшинд хүргэх гэж тусгасан. Энэ хугацаанд бодлогын баримт бичгийн зэрэгцээ 10 гаруй хууль тогтоомж УИХ-аар батлуулжээ.
-Бодлогын баримт бичиг батлагдсанаар дагалдаж олон хуульд өөрчлөлт оруулсан. Тухайлбал Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга гээд?
-Гадаад, дотоод хөрөнгө оруулагчдын дунд хүлээлт үүсгээд байсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийг 2014 оны долдугаар сард УИХ баталсан. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг төрөөс зөвшөөрөгдсөн газар нутагт олгож эхэлсэн. Таван жил орчим хугацаанд хориотой байсан хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлийн болон сонгон шалгаруулах журмаар олгож байна. ААН-д Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, уурхайн хаалттай холбоотой үйл ажиллагааг мэдээлж байх ажилтантай болсон.
Ашигт малтмалын нөөцийг олон улсын стандартын дагуу тогтоох KRECKO Олон улсын байгууллагын гишүүнээр элслээ.
-УИХ-ын намрын чуулганы төгсгөлд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулсан. Энэхүү хуулийн нэмэлтийг нэг компанийн эрх ашигг нийцүүлэх гэж орууллаа гэсэн шүүмжлэл гараад байна. Энэ талаар?
-Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлд Стратегийн ач холбогдол бүхий ордуудын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох асуудлыг хуульчилсан байдаг. Сая батлагдсан "Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль"-ийн агуулга нь тухайн стратегийн ордод тер эзэмшсэн хэмжээндээ хүртэх ногдол ашигт дүйцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг тусгай нөөц ашигласны төлбөрөөр авах сонголтыг нэмж байгаагаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл борлуулалтын орлогоос авч байгаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ дээр нэмж тусгай төлбөр авна. Тухайн төслийн хөрөнгө оруулалт, зардал өсех болон төслийн үйл ажиллагаа сунжрах, ашигт малтмалын үнэ унаснаас болж хамтарсан компани алдагдал хүлээх зэрэг эрсдэлд төр өртөхгүй ногдол ашгаа урьдчилж авах боломжтой болох юм.
-Энэ оноос Геологи, уул уурхайн салбарын үйл ажиллагаа сэргэх нь гэсэн хүлээлт байна. Хайгуулын зөвшөөрлийн олголтын явцын талаар уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?
-Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлснээс хойш нийт 780 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газарт бүртгүүлээд байна. Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 698 нь дотоодын хөрөнгө оруулалттай, 44 нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай /БНХАУ-17, Сингапур-9, Австрали-3, Канад-3, Люксенбургийн вант улс-3, бусад-9/, 11 нь хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд байна. Өнөөдрийг хүртэл цахим хэлбэрээр 720 өргөдлийн дугаар олгосон.
-Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээхэд хүргэсэн 106 лицензтэй холбоотой асуудал олны анхаарлын төвд байгаа?
-Шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон сонгон шалгаруулалт явуулах боломжтой гэж үзэж байгаа 88 талбайн давхцалгүй 45 талбайгаас 33 талбайд, давхцалтай 43 талбайгаас долоон талбайн давхцалыг нь арилгуулж журмын дагуу босго үнийг баталгаажуулан нийт 40 талбайд сонгон шалгаруулалтыг явуулж байна. "Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-ын дагуу таван удаагийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан байна. Сонгон шалгаруулалтын дүнд 18 талбайд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон. Бусад нь шийдвэр гаргах шатандаа байгаа.
-Олны хэл ам байнга дагуулж байдаг "Урт нэртэй" хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг УИХ-аар батлуулсан. Гэвч шүүмжлэл дагах боллоо?
-"Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай" хууль 2009 оны 07 сард "дагаж мөрдөх журмын тухай" хуулийн хамт батлагдсан байдаг. Гэвч хуулийн хязгаарлалтад орсон тусгай зөвшөөрөл бүхий талбайн хилийн шугамын будлиан, нөхөн олговрын асуудал зэрэг бэрхшээлийн улмаас уг хуулийг хэрэгжүүлж чадалгүй өдийг хүрч олон арван аж ахуйн нэгжийг хохируулахын зэрэгцээ байгаль орчны нөхөн сэргээлтийг орхигдуулсан байдалтай байна. Уул уурхайн яам Тол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай" (цаашид "Урт нэртэй хууль" гэх) хуулийн хэрэгжилтийг хангахын төлөө хүчин чармайлт тавьж ирсэн гэдгийг тэмд^эглэхийг хүсч байна. Бид энэ хуулийг хэрэгжүүлэхийн төлөе байна. Ийм ч учраае дээрх хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан, тулгамдаад буй бэрхшээлүүдийг арилгахад байгаль орчин, аж ахуйн нэгж болон төрд учрах эрсдэл нь аль болох бага байхаар хуульчилсан. Шинээр батлагдсан хуулийн гол агуулга нь гол, мөрний урсац бүрэлдэх эхэд хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг бүрэн хориглож, ойн сан бүхий газарт олгогдсон тусгай зөвшөөрлүүдийн үйл ажиллагааг Ойн тухай хуулийн дагуу 1 мод огтолбол 10-аас доошгүй мод тарих, нөхөн сэргээлт хийхээр зохицуулсан.
-Улсын эдийн засаг хүидхэн байна. Энэ нь уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнэ унасантай холбон тайлбарлах нь бий. Тиймээс Уул уурхайн яам Улсын эдийн засгийг эрчимжүүлэхэд бодитой ямар ажил хийж байна вэ?
-Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр батлах тухай УИХ-ын 2015 оны 41 дүгээр тогтоолд заасан "Алтны олборлолтыг нэмэгдүүлэх" зорилтын хүрээнд "Алтны олборлолтыг нэмэгдүүлж эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2015 оны 94 дүгээр тоггоол гарсан.
Уг тогтоолын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж буй, хайгуул хийж нөөц тогтоосон, олборлолт явуулахад бэлтгэгдсэн хөрөнгө оруулалтаа шийдээгүй аж ахуйн нэгжүүд болон санхүүгийн хүндрэлээс шалтгаалан олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх боломжгүй байгаа алтны ордуудын хөрөнгө оруулалт, эргэлтийн хөрөнгийг алтыг худалдан авах нөхцөлтэйгээр урьдчилгаа олгох, урьдчилан худалдан авах замаар шийдвэрлэх юм.
-Гацууртын алтны үндсэн ордыг Стратегийн ач холбогдол бүхий ордод хамрууллаа. Гэвч иргэний нийгмийн төлөөлөл Гацууртын ордыг ашиглуулахгүй хэмээн олон хоногоор өлсгөлөн хүртэл зарласан?
-Ашиглалтын тусгай зөвшеөрөл эзэмшигч "Сентерра гбулд Монголиа" ХХК нь Гацууртын ордын нөөцийн тайланг 2013 онд, ТЭЗҮ-г 2014 онд ЭБМЗ-өөр тус тус батлуулсан бөгөөд ашиглахад бэлэн орд юм.
Уг ордыг эргэлтэд оруулснаар уурхайн зам, дэд бүтэц зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж, 1000 орчим ажлын байр бий болж, татвар, төлбөр, хураамжаар 660 орчим тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулна. Мөн тус ордоос олборлосон алтыг Монголбанкинд тушааснаар Монгол Улсын эрдэнэсийн сан нэмэгдэж, валютын ханшийг тогтворжуулахад чухал нөлөө үзүүлнэ. Хүннүгийн үеийн эртний түүхэн олдвор, булшнууд тусгай зөвшөөрлийн талбайгаас баруун өмнө зүгт 5.8 км (шулуун шугамаар) зайд оршдог.
-Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг 20 хувиар тогтоох асуудал УИХ дээр бүдэрсэн. Дахин яриа хэлэлцээр хийгдэж байгаа гэсэн. Энэ талаар?
Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч "Сентерра гоулд Монголиа" ХХК-тай тус ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох хэлэлцээ хийх ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулан ажиллаж байна. Одоогоор тус ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцээр хийж, хууль эрх зүй, эдийн засаг, санхүү-хөрөнгө оруулалт, технологийн шат дамжлагууд зэрэг ажлууд дээр дүн шинжилгээ хийж байна.
-Төмөр, нүүрсний салбарынхан татварын дарамт их байна, овор ихтэй, үнэ бага, тээвэрлэлтийн зардалд өндөр учир төрөөс тодорхой дэмжлэг хэрэгтэй гэсэн зүйлийг их ярьдаг л даа. Энэ асуудал дээр Уул уурхайн яамнаас ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?
-Төмөр, нүүрсний салбарынханд тулгардаг нзг гол асуудал бол "Жишиг үнэ"-ийн тухай асуудал яах аргагүй мөн л дөө. Засгийн газрын 2007 оны 88,2014 оны 220 дугаар тогтоолоор төмрийн хүдэр, баяжмал экспортолж буй аж ахуйн нэгжүүдээс "АМНАТ" тооцохдоо "Жишиг үнэ" зарлаж авдаг байсан. Зах зээлийн үнэ буурч буй энэ үед төмрийн хүдэр олборлогч, баяжуулагч, экспортлогч аж ахуйн нэгжүүдэд татварын дарамт бий болгож, олборлолт экспортын хэмжээ жил тутам буурахад нөлөөлсөн. Иймд төмөрлөгийн салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих, экспортын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор борлуулалтын орлогоос тооцох "АМНАТ"-ийг гэрээний үнэд шилжүүлэн тооцох шийдвэрийг Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаас гаргалаа.
Засгийн газрын шийдвэрийн үр дүнд төмрийн хүдэр, баяжмалын экспортоос улсын төсөвт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэлбэрээр орох орлого бусад татвар, төлбөр ба хураамж хэлбэрээр 28.5 сая ам.доллар болон нэмэгдэж, төмрийн хүдэр, баяжмалын экспортын хэмжээ өнгөрсөн оныхоос 35 хувиар өсч 10.0 сая тоннд хүрэх боломж бүрдлээ.
Мөн төмрийн хүдрийн салбарт байгаа 8000 гаруй ажлын байр хадгалагдаж үлдэхээс гадна уурхай болон түүнийг дагасан үйлчилгээний салбарт олон тооны ажлын байр шинээр нэмэгдэх юм.
 
"Өдрийн сонин"
Ч.Түмэнбаяр: Ашигт малтмалын хайгуулын зөвшөөрлийг зөвшөөрөгдсөн бүсэд олгож эхэлсэн
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани