Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“УБТЗ”-ын дарга “гуталгүй”

“УБТЗ”-ын дарга “гуталгүй” Монгол Улсын иргэн Л.Пүрэвбаатар нь Монголын хамгийн том компани "УБТЗ” ХНН-ийн даргаар 2014 оны 12 дугаар сарын 13-нд томилогдсон байдаг. Харин түүнийг томилогдохоос  гурав хоногийн өмнө Засгийн газар хуралдаж, "УБТЗ” ХНН-ийн Монголын талын эзэмшдэг хувийг Төрийн өмчийн хороо биш, Зам, тээврийн яам эзэмших нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлэн, үүний хариуг автал Л. Пүрэвбаатарын томилох Ерөнхий хорооны хурлыг хойшлуулахыг хүссэн албан бичиг илгээсэн байдаг.

Гэвч Ерөнхий хорооны дарга ноён В.В.Морозов түүнийг үл тоож Ерөнхий хорооны хурлыг хойшлуулахгүйгээр хуралдаж "УБТЗ” ХНН-ийн даргаар Л.Пүрэвбаатарыг томилсон билээ. Энэ нь өмнөх дарга Н.Сэрээнэндоржийг "сайжруулсан”, эсвэл "муужруулсан” хувилбар биш, тэгэх ч албагүй, гагцхүү Оросын талаас "үгэнд ордог”, "Якунины өгсөн гэрийн даалгаварыг сайн хийдэг дарга” байх ёстой гэсэн шаардлага тавьсных байв. Харин Л.Пүрэвбаатар тийм байх шаардлагыг нь хангана гэж "амлалт” өгсөн бололтой. Л. Пүрэвбаатар нь хэдийгээр Монголын боловч "Орос ноёны таалсан, Оросын талын төлөөлөл” болж байна гэж хардахад хүргэж байна.

Хамгийн сонирхолтой нь Л. Пүрэвбаатар болон түүний баг нь нарийн цариг дэмжигч бүлэглэл юм. Баталгаа нь түүний зөвлөхөөр нарийн царигийг хамгийн их дэмжигч Л.Даваапил гэгч испани хэлний багш мэргэжилтэй хүн ажиллаж байна. Оросууд яагаад нарийн цариг дэмжигч бүлэглэлийг өргөн царигтай төмөр зам ашигладаг "УБТЗ”-ийн удирдлагад томилохыг дэмжсэн бэ? Энэ бол тусдаа ярих улс төрийн том асуудал бололтой...

Замын шинэ дарга Л.Пүрэвбаатар "УБТЗ”-ынханд бол "таньдаггүй бурхан биш, таньдаг чөтгөр” нь юм. Харин ч чухам хэн бэ гэдгийг нь дэндүү сайн мэдэх "таньдаг чөтгөр”. Гэхдээ "таньдаг чөтгөр” нь томилогдоод удаагүй байхдаа "УБТЗ”-ын мөнгөөр өөртөө гутал авч өмсөхдөө тулчихсан "ядуурсан чөтгөр” гэж арай төсөөлөөгүй болов уу. Тэрбээр албаны 600 000 төгрөгөөр гутал авч өмсчихөөд мэдэгдэхээрээ "Энэ гутлыг чинь би ажилдаа өмсөнө” гэсэн байх юм. Монголд төрийн мөнгө завшдагаараа "цайчихсан гарууд” цөөнгүй. Гэхдээ гардуулчихаад буюу шалгагдаж илэрчихээд ингэж хэлж байсан нь тун цөөн байх. 1949 оноос хойшхи "УБТЗ”-ын түүхэнд дарга нараас нь хэн нь ч энэ удаагийнх шиг "юм үзээгүй мэт загнаж” шившгээ хутгаж байсангүй. Түүний энэ байдал цааш юунд ч хүргэж чих халууцуулахыг таашгүй.

Хамгийн олон жил буюу 13 жил даргалж "Вант улс” нэртэй болтол нь энэ их айлыг авч явсан Р.Раш гуайг "цайны ганц бор шаргал костьюмаасаа салдаггүй, өөрт нь зохино ч гэж ванлий” гэцгээдэг байв. Бас тэрбээр "хэдэн бор” замчдаа цалин цавгаар нь зүдрээж байсан удаагүй гэдэг. Тус байгууллагын түүхэнд Т.Очирхүү л мэргэжлийн бус дарга байсан ч замчдын нарийн ажилд нь ч ордоггүй, амьжиргааны талаар "гал алдуулаагүй” аж. Харин "мэргэжлийн хүн” хэмээн алгаа ташин угтан авсан Л. Пүрэвбаатар даргын тухайд урмыг нь хугалаад байгааг замчид халаглан ярьж байна. Ер нь Л. Пүрэвбаатар төмөр замын яг ямар мэргэжилтэй юм бол...?

"Батхүүгийн хүн” овогт Л.Пүрэвбаатар даргыг ирснээс хойш "УБТЗ”-ынхан бие  биеэсээ "Цалин хэзээ буух бол” гэдэг хэзээ ч асуулцаж байгаагүй сэдвээр мэндлэх шахдаг болсон аж. Тус байгууллагын өр ч "савнаасаа хальж”, банкууд өмнөх өрөө төлөхгүй бол дахин зээл олгохгүй гэсэн болохоор "хонгилын үзүүрт гэрэл сүүмэлзэх” найдлага тасарчээ. Цалинг нь өгөхгүй байгаа мөртлөө  албаны 600 000 төгрөгөөр өөртөө гутал авч өмссөн "гуталгүй ” даргадаа 16 000 төмөр замчид гомдож байна. Харалган томилгоонд харамсаж байна.

Тус байгууллагын ажилтнууд, ялангуяа замчид, машинистууд, үйлчилгээний ажилтнууд, хээр хөдөө хөхөрч, гадаа гандаж гол ажлыг нугалдаг "хэдэн бор замчин” нь хэчнээн бүсээ чангалаад ч хоолтой хонож чадах уу гэдэг эргэлзээтэй байна. Харин Л.Пүрэвбаатар дарга бүрэн сайхан хувцаслаж гоёж дуусталаа "УБТЗ” ХНН-ийн хөрөнгөөс хумсалсаар байх уу?

"Гуталгүй” Л.Пүрэвбаатарыг даргаар томилж байхаар Батхүү үнэхээр "хөл нүцгэн” таваргаад санааг нь зовоогоод байсан бол түүнд албан тушаал биш тэр гутлыг нь л аваад өгчихгүй дээ гэж бодохоос л гомдоод байх юм.

Орон бүр Монгол Улсын геополитик, стратегийн гол зангилаа төмөр замын хөгжлийг анхааралтай ажиглаж, сонирхож байна. Замчид нь бид төмөр замаа хэнд ч гологдохооргүй барьж чадна. Манай инжежерүүд, замчид мундаг чадвартай гэж ярьж байна. Гэтэл замын дарга гоёж аваад явахсан гэж бодож суух ч гэж дээ. Уг нь одоо "УБТЗ”-ын даргыг гоёх биш, Монгол Улс төмөр замчдынхаа амжилтаар гоёх цаг баймаарсан.

Гэхдээ энэ гутал юу ч биш гэнэ шүү. Л. Пүрэвбаатар дарга маань унаж байсан хувийн машинаа "УБТЗ” ХНН-д шахсан, мөн 1.8 сая төгрөгөөр өөртөө пальто авч өмссөн тухай ч яриа УБТЗ дээгүүр ам дамжсаар... Одоо яах вэ? В.В. Морозов дарга аа, Г. Батхүү гишүүн ээ,  Л. Пүрэвбаатар ингээд албаны мөнгөөр гоёж л байг уу?
 
У.ОРГИЛМАА
“УБТЗ”-ын дарга “гуталгүй”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани