Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгойн хэлэлцээр институци хоорондын “дажин” болж хувирлаа

Тавантолгойн хэлэлцээр институци хоорондын "дажин” болж хувирлаа


tavantolgoi

Тавантолгойн ордыг ашиглах "сценари” нь институци тус бүрийн ашиг сонирхол, эрх мэдлийн төлөөх "дажин”-ы хэмжээнд очлоо. Энэ тохиолдолд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гол шийдвэрийг гаргах боловч төрийн гурван өндөрлөгийн байр суурь мөн л зөрчилтэй байна. Тухайлбал Ерөнхий сайд нь Монгол Улсын сайдынхаа үгэнд орж бушуухан Тавантолгойгоо "өгч” өмнөд хөршөөс ам.долларын тусламж авах хүсэлтэй байгаа бол Ерөнхийлөгч үүнийг арай тойруу замаар хэлсэн. Ингэхдээ уг асуудлыг "Заавал УИХ-аар шийдүүлэх хэрэггүй, буруу шийдчихвэл яана” хэмээн болгоомжилж үтэр түргэн төслийг урагшлуул гэж даалгасан. Тэгэхээр "голын цаад эрэг дээр” буюу "Зөвшөөрөхгүй, Тавантолгойн хэлэлцээрт гарын үсэгт зурахад бэлэн биш байна” гэсэн байр суурь дээр УИХ-ын дарга З.Энхболд л гарсан юм. Үүний шалтгаан нь "Хууль зөрчсөн алдаанууд байгааг засах” гэдэг товч тайлбарт оршиж буй юм.

Энэ талаар УИХ-ын даргаас Ерөнхий сайдад илгээсэн албан тоотод УИХ дахь АН, МАН, МАХН-МҮАН-ын "Шударга ёс” эвслийн бүлгийн дарга нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Уг албан тоотыг энэ оны дөрөвдүгээр сарын 3-нд Ерөнхий сайдад хаяглажээ. Тавантолгойн ордыг ашиглах уралдаант шалгаруулалттай холбогдуулан илгээсэн албан тоотод дурдахдаа Үндсэн хуулийн 6.2-т "Газрын хэвлий, түүний баялаг төрийн өмч мөн” гэж заасан. Мөн Тавантолгойн нүүрсний ордыг УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн ордод хамааруулсныг дурьдаад УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийн 5-д зааснаар "дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцлийн талаар хэлэлцээ хийж гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоотой нэгдсэн компани /консорциум/-ийг нээлттэй хэлбэрээр сонгон шалгаруулж хамгийн гол нь: хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлж бусад баримт бичгийн төслийг танилцуулах гэснийг сануулжээ.

Үүний дагуу Тавантолгойн ордыг ашиглахаар Консорциумаас санал болгож байгаа хөрөнгө оруулалтын болон бусад гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх ёстой байлаа хэмээн бичсэн байна. Түүнчлэн энд Засгийн газрын 268 дугаар тогтоолыг ч дурьдаж Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай уг тогтоолд хүртэл УИХ-ын 39 дүгээр тогтоолын хүрээнд асуудлыг шийдэх ёстой байсан. УИХ-ын 2012 оны есдүгээр сарын 18-нд баталсан 37 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт ч "Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн ордууд дээр байгуулагдах компанийн 51-ээс доошгүй хувийг төр эзэмшинэ, Тавантолгойг төрийн мэдэлд байлгана, тус ордод олборлолт хийх аж ахуйн нэгж, компанийг дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах замаар байгуулах ажиллуулж уг ордод түшиглэн дотоод, гадаадын хөрөнгийн бирж дээр хувьцаа худалдах ажлыг УИХ-ын шийдвэрийн дагуу зохион байгуулна гэхчлэн заажээ. Энэ бүх зүйл, заалтыг Засгийн газрын гишүүд, ялангуяа Монгол Улсын сайд эргэн нэг харахад илүүдэхгүй болов уу. Эс тэгвээс санаатай, санамсаргүй нь ойлгомжгүйгээр зөрччихөөд, эв нэгдлийн билгэ тэмдэг болсон Ерөнхийлөгчөөр хамгаалуулаад сууж байгаа нь харамсалтай.

Нөгөөтэйгүүр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зөвхөн сонгуулийн ялалтын үр дүнд байгуулагдсан "эхний” Засгийн газарт хамаагүй байх гэж бодож байна.Тиймээс уг хөтөлбөрт заахдаа зөвхөн Тавантолгойн ордоос олборлолт хийхтэй холбоотой байна. Гэтэл одоогоор Тавантолгойг ашиглах санал өгсөн, "ялалт байгуулсан” консорциум нь хөрөнгө оруулалт, төслийн удирдлага, дэд бүтэц, олборлолт, үйлдвэрлэл, тээвэрлэлт, борлуулалт хийх эрх-үүдийг авахаар санал болгож байна. Үүүнээс харахад энэ консорциум зөвхөн олборлолт хийхээр санал өгч байгаа оператор компани биш байна гэдгийг ч УИХ-ын дарга, дэд дарга нар олж харсан байна.

Тэгэхээр Тавантолгойн ордыг ашиглах одоогийн хэлэлцээр УИХ-аар баталсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг "давсан эрх” авч, холбогдох хүмүүс нь ч тэр эрхийг өгч ажиллах гээд юу юугүй батлаад ажилдаа орчихъё гээд улайрч байгаа нь илт харагдах аж. Хамгийн гол нь Тавантолгойн ордод төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн учраас 51-ээс доошгүй хувийг Монголын тал эзэмших эрхийг бэлэглэх эрх Засгийн газарт, түүний аль нэг сайдад байхгүй, олгогдоогүй эрх юм. Үүний дээр удтал хэвлэлээр бичигдээд байгаачлан "ММС” болон "Шенхуа” компани Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдүүд биш, дотоодын хөрөнгө оруулагч биш учраас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.4-т заасныг бас зөрчөөд байна. Үүнийг Төрийн тэргүүн "Шалгуулаад үз” гэсэн. Хэн "Шалгуулаад үзэх” ёстой юм бэ. Шалгуулаагүй байхад нь эрх, боломж олгох хууль зөрчсөн эрх мэдлийг хэн эдлээд байгаа хэрэг вэ. Тэгэхээр УИХ-ын дарга "Хуулиа дагая” гэж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бусад гишүүд болон Засгийн газар бас хуулиа дагачихвал, түүнийх нь дараа Ерөнхийлөгч хамгаалдаг бол зүгээрсэн. Хөрөнгө оруулалт чухал байгаа нь үнэн боловч хуулийн дагуу ажиллахыг төр засаг үлгэрлэвэл улс орон хөгжих нь дамжиггүй. Түүнээс биш хууль зөрчөөд ч хамаагүй орж ирсэн их хэмжээний мөнгөн дээр дөрөөлж хөгжсөн улс байдаг түүх ховор, тэр тохиолдолд тухайн улс гүрэн мөхөж сөнөсөн, худалдагдаж эрх мэдлээ алдсан байдаг. Үүнийг хүсээгүй л бол үнэнийг хүс, үнэнийг хүсвэл хуулиа дага гэж дашрамд сануулъя.

Дараагийн асуудал нь УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос энэ оны гуравдугаар сарын 18-нд баталсан тогтоолоор "Эрдэнэс Тавантолгой” ХК-иас иргэн бүр 1072 хувьцааг үнэ төлбөргүй эзэмшихээр УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолд заасныг ажил хэрэг болгох, тэр хувьцаа нь үнэ цэнэтэй байх ёстойг сануулан Тавантолгойн хэлэлцээрт тусгай заалт болгон оруулж хөрөнгө оруулагчдад тавих шаардлага болгохыг сануулсан байдаг. УИХ-ын нэгэн Байнгын хорооны баталсан тогтоолыг үл тоомсорлохгүй байх гэж найдаж байна. Энэ бол уг хувьцааг эзэмшиж буй 917 217 иргэний эрх. Үүнээс гадна хувьцааэзэмшихгүйгээр нэг саятөгрөгөө авнагээдбүртгэлээсхасагдсан 1 сая 120 мянга 285 иргэн бүртгүүлсэн байдаг. Тэд нэг  саятөгрөгөөаваагүйтулбуцаажхувьцааэзэмшигчээрбүртгэхёстой.

Тэгэхээр гурван сая хүнтэй улс орны хоёр сая иргэнийх нь эрх "Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой байгаа биз. Энэ олон хууль, тогтоомжийг зөрччихөөд хоёр сая иргэнийг нь хохироож хөрөнгө оруулчихаад "жаргаачихлаа” гэж хэлэх хөрөнгө оруулагч байдаг гэж үү. Одоо л тэдгээр нэр хүндтэй гигантуудыг яаж ажилладгийг харцгаая. Гэтэл хөрөнгө оруулагчдаас түрүүлж дуугаран эрх ашгийг нь хамгаалдаг Монгол Улсын сайд маань Монгол Улсын иргэдээ бодохгүй байна. Тиймдээ ч Компанийн тухай хуулийн 76.1.16-т  "Энэ хуулийн арван нэгдүгээр бүлэгт заасны дагуу их хэмжээний хэлцэлхийх зөвшөөрөл олгох” гэсний дагуу Консорциумтай их хэмжээний хэлцэл байгуулах зөвшөөрөл олгох шийдвэр буюу ТУЗ-өөс тогтоол гаргана.Их хэмжээний хэлцэл  байгуулах журмыг Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйлд зохицуулсан байна. Энэ талаар холбогдох хуулийг харна уу.

88 дугаар зүйл. Их хэмжээний хэлцэл хийх

88.1. Их хэмжээний хэлцэлхийх шийдвэрийг Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана.

88.2. Төлөөлөн удирдах зөвлөл их хэмжээний хэлцэл хийх тухай шийдвэрийг санал нэгтэй гаргаж чадахгүй тохиолдолд асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулах бөгөөд уг асуудлыг хуралд оролцож байгаа хувьцаа эзэмшигчдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.

Дээрх хуулийн заалтуудаас харахад "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ нь санал нэгтэй буюу 100 хувийн саналтайгаар их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг гаргах ёстой байна. Гэвч Монгол Улсын сайд, Тавантолгойн ордыг ашиглах хэлэлцээр хийж буй ажлын хэсгийн ахлах М. Энхсайхан ийм шийдвэргүйгээр хэлэлцээр хийх эрхгүйгээ "мартан” их хэлцэл хийж гадаадын хөрөнгө оруулагчдыг аврах арга эрэлхийлээд байна. Үүнийг УИХ зөвшөөрөхгүй л болов уу. Учир нь УИХ, түүний гишүүд Монголын ард түмний нийтлэг эрх ашгийг хамгаалдаг. Үүгээрээ гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалдаг бусад институциэс ялгардаг юм.

Одоо Засгийн газар УИХ-ын даргыг сөрье гэвэл Тавантолгойн хайгуулыг төсвийн хөрөнгөөр хийгээгүй байх ёстой болох нь. Эсвэл Засгийн газар үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө өөрчилж УИХ-аар батлуулах хэрэгтэй болж байна. Харин УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны тогтоолын тухайд тус Байнгын хорооны дарга О.Баасанхүүг Ерөнхийлөгчөөр дуудуулж загнуулах уу, яах вэ. Аль эсвэл "1072 хувьцаа өгнө гэдэг маань тоглоом байсан юм аа” гээд иргэдийнхээ өмнө толгой бөхийх үү.

Тавантолгойн хэлэлцээр институци хоорондын “дажин” болж хувирлаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани