Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Оюунхорол цомхотголыг улс төрийн зорилготой хийснээ хүлээн зөвшөөрчээ

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол салбартаа хийсэн халаа, сэлгээ маш их хэл ам дагуулж буй. Тиймээс энэ удаад  БОНХАЖЯ-ны хууль бусаар халагдсан гэх иргэдийн асуудлыг хөндөж байна.
Бүтцийн өөрчлөлт нэрээр цомхотгол хийсэн боловч 17 хүнийг халах сайдын хоёрдугаар сарын 27-нд гарсан тушаалд үндэслэл байхгүй гэнэ. Гэхдээ энэхүү 17 хүнээс 12 нь Захиргааны хэргийн шүүхэд хандаад байгаа бол үлдсэн хүмүүсийн заримыг албан тушаал бууруулж, ахлах мэргэжилтэн болгож өөр ажилд томилсон байна. Тэд бол усны сав газрын дарга нар. Улсын хэмжээнд усны сав газрын 29 захиргаа үйл ажиллагаа явуулж, өнгөрсөн жил гэхэд улсын төсөвт 33 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Харин өдгөө  усны сав газрууд хөл толгой нь олдохгүй бужигнаж байна.

 

Усны сав газрын 17 даргыг БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролын тушаалаар халсантай холбоотойгоор тэднээс байр суурийг нь тодрууллаа.  

 

М.Батцогт (Шишхэд голын сав газрын дарга асан): Д.Оюунхорол сайд улс төр хийснээ хүлээн зөвшөөрсөн
-2015 оны төсөвт хэмнэлт гаргахын тулд эхлээд төрийн албан хаагчдын 15 хувийг цомхтгож, хэмнэлт хий гэсэн. Тэгээд шинэ оны ажлын эхний өдөр ирээд л бид 1-3 ажилтнаа цомхтгосон. Гэтэл одоо биднийг хууль бусаар халчихлаа. Тэгсэн хэрнээ "Танд зургаан сарын цалинтай чинь тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно” гээд байгаа. Дээр нь миний оронд томилогдсон хүнд цалин өгнө. Энэ тэгээд хэмнэлт мөн гэж үү. Харин ч мөнгө нь багтаж ядаад ажлаа хийж байсан хүнийг үндэслэлгүйгээр халаад, тэтгэмж өгөөд, оронд нь тавьсан хүндээ цалин олгоод, бүр нэмж 2-3 хүний орон тоо нэмэх тухай яриад байгаа юм биш үү. Шинээр томилогдсон хүмүүсийг дахин сургана, мэргэшүүлнэ гэхээр эдийн засаг, цаг хугацааны хувьд асар их үргүй зардал гарах нь ойлгомжтой. Бид өөр, илүү зүйл суралцаад ажлаа үргэжлүүлэх зардлаар шинэ ажилчдыг эхнээс нь бэлтгэнэ гэдэг хэмнэлт мөн гэж үү. Үүнээс гадна намууд, сайд нар "Боломж олдсон дээр нь дарга болоод үзье” гэдэг шиг нам солигдоход л төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг цомхтгож, халдаг үзэгдэл газар авлаа. Одоогоор шүүхэд хандаагүй байна. Д.Оюунхорол сайдтай уулзсан. Намайг мэргэжилтэн бол гэсэн. Одоогоор ээлжийнхээ амралтаа авсан байдалтай байж байна. Өөртэй нь уулзахад "Хоёр намууд тэгж тохиролцсон. Намын хүн байршуулах гэрээтэй. Улс төр хийсэн. Боломжоороо өөр ажил олж өгнө” гэж хэлсэн.

 

Г.Төрмөнх (Идэр голын сав газрын дарга асан): Төрийн албыг улс төржүүлж байна
-Төрийн албыг хэтэрхий улстөржүүлж, албан тушаалыг намын нүдээр харсан томилгоо гэж үзэж байгаа. Учир нь бидний оронд түр орлон гүйцэтгэгчээр тавигдсан хүмүүсийн олонх нь тухайн орон нутгийн ИХТ, намын идэвхтэй гишүүд, дарга. Зөвхөн биднийг хууль бусаар халаад зогсохгүй мэргэжилтнүүдийг маань халж, солих ажил эхэллээ. Тиймээс бид Төрийн албаны зөвлөл, Захиргааны хэргийн шүүх зэрэг холбогдох байгууллагуудад гомдол гаргаж, ийм шалтгаанаар ажлаасаа халагдсан бусад салбарын төрийн албан хаагчидтай нэгдэж, асуудлыг хөндөнө.

 

Д.Рэгзэн (Онги голын сав газрын дарга асан): Урьдчилж огт сануулалгүй халсан
-Ажлаас чөлөөлөх бол урьдчилан сануулах тухай Хөдөлмөрийн тухай хуульд байдаг. Гэтэл энэ тухай өмнө нь нэг ч удаа сануулаагүй. Өмнөх өдрийнх нь үдээс хойш над руу БОНХАЖЯ-наас нэг эмэгтэй утсаар ярьж "Маргааш санхүүгийн тооллого хийх комисс очно. Бэлтгэ гэсэн” Тэгээд өглөө нь иртэл тооллого энэ тэр хийсэн юмгүй, шууд л ажлаас халсан тушаал уншиж, орны хүнийг томилсон.

 

Э.Пүрэвжав (Хараа голын сав газрын дарга асан): Мэргэжилтэн бол гэсэн саналыг нь хүлээж аваагүй

-Алт зэрэг газрын баялаг усаа дагаж, ус руу ойртох тусмаа нөөц нь нэмэгдэж байдаг өвөрмөц тогтоцтой. Алт болон бусад баялгийг авахын тулд холбогдох хориглосон хуулийг өөрчлүүлэх ажлаа хүмүүс маш амжилттай хийсэн. Одоо түүнийг хамгаалж буй сав газрын захиргаадын хуучин удирдлагуудыг өөрийн хүнээр солих ажиллагаа эхэлж байна. Эхлээд удирдлагуудыг нь, дараа нь мэргэжилтнүүдийг нь халж, шинээр хүмүүс томилж эхэллээ. Ингэж хэлэх үндэслэл нь алтыг ялган авах хамгийн чухал түүхий эд нь ус. Усыг харин тооцоолж, хориг тавих газар нь Сав газрын захиргаад. Иймээс л улс төр хийгээд ашиг сонирхлын үүднээс ийм халаа, сэлгээг хууль зөрчин байж хийж эхэллээ. Сайдтай уулзсан. Хүчээр мэргэжилтэн бол гэж тулгасан. Би болохоор мэргэжилтэн болохгүй гээд Захиргааны хэргийн шүүхдээ хандсан. Одоогоор надтай нийлээд зургаан хүн хандаад байна. Ажлаас халагдсаны тэтгэмж өгөөгүй. Улсын төсөвт батлагдаагүй, хаанаас авах нь тодорхойгүй байгаа. Сангийн яамнаас тодруулахаар тодотгол орж байж болно гэсэн. Манайхны хэний ч дансан ямар ч тэтгэмжийн мөнгө ороогүй.

 

 Б.Цэцгээ (Ерөө голын сав газрын дарга асан): Миний хувьд нэр төрөө сэргээмээр байна
-Гэнэт яамны мэргэжилтнүүд олон хүний өмнө шууд халагдах тушаал уншиж, миний оронд түр орлох хүнээ танилцуулж байгаа юм. Ажлаас халагдсан үндэслэл, шалтгаан тайлбарлаагүй. Үүний цаана хүний нэр хүнд явж байна. Гэнэт халагдахаар "Энэ яагаад халагдчихав, авлига авсан юм биш биз” гэх мэт хүмүүсийн хандлага мэдрэгдэж байна. Төр аль ч салбарт бодлого хэрэгжүүлэхдээ оновчтой, зөв, хууль ёсны дагуу хийх ёстой. Сав газрын захиргаадын хувьд энэ удаад тийм байж чадсангүй. Тиймээс бид нэр төрөө сэргээлгэнэ, асуудлыг хуулийн дагуу шийдүүлнэ.
Ц.Дамдинсүрэн (Таац голын сав газрын дарга асан): Банкны зээлтэй хүмүүсийг гэнэт халсан нь төрийн бодлогын өнөөгийн дүр төрх
-Намайг мөн 16.00 цагийн үед нэг хүн залгаад "Маргааш тооллого хийнэ” гэж ярьсан. Тэгээд л бусдын адил тушаал уншсан. Энэ зөв дэс дараатай, үндэслэлтэй зүйл байсан бол миний хувьд хүлээн зөвшөөрнө. Гэтэл урьдчилан сануулсан зүйлгүй, гэнэтийн байдлаар, хууль, дүрэм, журам огт мэдэхгүй хүнтэй харилцаж байгаа мэтээр салбарын яам нь ийм үйлдэл гаргасанд гомдолтой байна. Манай мэргэжилтнүүдийг эхнээс нь халсан тухай мэдээлэл сая ирсэн. Хүний амьдрал хойно банкны зээлтэй гэх мэт асуудалтай л байж таарна. Гэтэл гэнэт халагдсаны мөнгө олгоно гээд л мэргэшсэн ажлаас нь халчихаж байгаа нь төрийн бодлогын өнөөгийн дүр төрхийг харууллаа.

 

Эх сурвалж: www.24tsag.mn

Д.Оюунхорол цомхотголыг улс төрийн зорилготой хийснээ хүлээн зөвшөөрчээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Нүүрсний ерөнхий менежер нь Төр

  Өнөөдөр Монгол Улсад засаглалын хямрал болж байна. Түүхэндээ анх ...

Өнөөдөр, 13:16
Нүүрсний хэргийг мухарлая!

  Нүүрсний хэрэг мандаж, 40 их наядын хулгайн эрэлд улсаараа гарснаас ...

Өнөөдөр, 12:58
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

2025 оны 11 сарын 05, 18 цаг 19 минут
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

2025 оны 11 сарын 05, 17 цаг 45 минут
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани