Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхай ба нийгмийн хариуцлага

Уул уурхай ба нийгмийн хариуцлагаП. Болормаа, Байгаль Орчны Хөтөлбөрийн Захирал, АНУ-ын Азийн Сан

"Орон нутгийн тогтвортой хөгжлийг хангахын тулд уул уурхайн талаар  ойлголтыг нэмэгдүүлэх нь”

 

Эрхэм хүндэт ноёд, хатагтай, алсаас ирсэн олон улсын төлөөлөгч, зочид нар аа! Та бүхэнд энэ өдрийн амар амгаланг айлтгая.  "Уул уурхайн салбарын Компанийн Нийгмийн Хариуцлага ба Засаглал” сэдэвт олон улсын хурлыг бүсийн төвшинд зохион байгуулж буй Германы Хамтын Ажиллагааны "Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага” хөтөлбөрийн хамт олон болон Уул уурхайн яаманд талархал илэрхийлье.

АНУ-ын Азийн сангийн байгаль орчны хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн олборлолт явагдаж буй орон нутагт  иргэд,   орон нутгийн удирдлага болон уул уурхайн компаниудын дунд харилцан ашигтай, үр өгөөжтэй харилцаа, хамтын ажиллагааг бий болгоход ашигласан арга зам, стратегийн  талаар өөрсдийн туршлагаас та бүхэнтэй хуваалцаж байна.  Үнэндээ бол орон нутагт талуудын  дундурт хугацааны тогтвортой хөгжилд чиглэсэн хамтын ажиллагаа бий болгоно гэдэг бол богино хугацаанд хийгддэг тийм амар ажил биш юм.

OTZ editАНУ-ын Азийн сангийн "Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог хангах нь” хөтөлбөр 14 аймгийн 45 суманд хэрэгжиж байгаа. Хөтөлбөрийн үндсэн зорилго нь талуудын  оролцоог хангах замаар байгалийннөөц болох УС, ХӨРС, ЭРДЭС БАЯЛАГИЙН хариуцлагтай ашиглалтыг бий болгох, төлөвшүүлэх, улмаар байгаль орчны хамгаалалтыг  сайжруулах,  орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэроруулах явдал юм.

Олон улсын төлөөлөгчид байгаа учир Монголд улсад сүүлийн 20 жил уул уурхай хэрхэн явагдсан талаар товч дурьдаад явья. 1990 онд Ардчилсан нийгмийг бүтээн байгуулахаар болсон Монгол улсын хувьд эдийн засгийн шилжилт тийм ч амар хялбар байгаагүй. Хуучин "социалист” гэж нэрлэгдэж байсан орнуудтай эдийн засгийн харилцан туслалцалын тогтолцоо алга болж, эдийн засгийн өсөлт, ДНБ уналтад орсон тухайн үед, Монгол Улсын Засгийн Газраас 1990 оны эхээр "Алт” хөтөлбөрийг баталсан  байдаг.  Энэ хөтөлбөрийн хүрээнд гадаадын хөрөнгө оруулалтыг татах үүднээс гадны компаниудыг татвараас чөлөөлөх бодлогыг мөн  гаргасан байдаг. Мөн энэ үеээр дэлхийн зах зээл дээр түүхий эдийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж, түүхий эдийн  үнэ өссөн байсан. Энэ бүх хүчин зүйлүүд уул уурхайн олборлолтыг эдийн засгийн хувьд үр ашигтай явуулах нөхцлийг бүрдүүлсэн. Хувь хүмүүс, компаниудын дунд уул уурхай эрхлэх сонирхол үүсэж,  асар богино хугацаанд олон уул уурхайн ашиглалтын лиценци олгогдсон түүхтэй билээ.

Эхний үед уул уурхайн олборлолт явагдахад орон нутгий иргэд, төр захиргааны байгууллагаас ямар нэгэн дургүйцэлийг үзүүлдэггүй байсан. Уул уурхайн талаар иргэд ч нутгийн удирдлагууд ч ямар нэгэн сайн муу мэдээлэл, туршлага байгаагүй юм. Тиймээс, энэ үед иргэд, талуудын оролцоо огт байгаагүй, ер нь тийм ойлголт ч байс байгаагүй.

 

Арваад жилийн хугацаанд уул уурхайн олборлолт нь иргэд, орон нутгийн хяналт, шахалтгүйгээр урсгалаар явж ирсэн. Энэ хугацаанд байгаль орчны олон асуудлууд гарч ирсэн: малчид бэлчээргүй болох, бэлчээрээ алдах,  голын усыг зүй бусаар ашиглаж, бохирдуулах, хүн малын ундны усны хүртээмж асуудалтай болж, нөхөн сэргээлт хийгдээгүй асар их талбайнууд /3984.46  га/ бий болсон. Энэ бүгд нь иргэдийн "Аюулгүй, эрүүл орчинд амьдрах” үндсэн эрхийг зөрчиж, орон нутагт амьдарч буй иргэдийн дургүйцлийг маш ихээр хүргэж,  2000 оны эхээр иргэдийн байгаль орчноо хамгаалах хөдөлгөөнүүд үүсэж,  иргэд уул уурхайн компаниудын хооронд зөрчлүүд ихээр гарч, шийдэгдээгүй олон асуудлууд хуримтлагдсан байсан. Хариуцлаггүй үйл ажиллагаа явуулсан уул уурхайн компаниудын балгаар уул уурхайн салбарын нэр хүнд нилээн унасан. Бүх уул уурхайн компаниуд хариуцлагагүй байгаагүй, хариуцлагатай үйл ажиллагаа явуулдаг компаниуд бас бий.  Тэгэхлээр, монгол улсад уул уурхайн олборлолттой холбоотой  муу ч сайн ч жишээнүүд байгаа. Та бүхэн өөрийн улсад муу практик, жишээг гаргуулахгүйн тулд уул уурхайн олборлолт явуулахад эхнээс нь талуудын оролцоог хангаж, ил тод явуулах зарчмыг юуны түрүүнд нэвтрүүлэх нь зүйтэй болов уу.

Орон нутагт бий болсон байгаа энэ олон зөрчил, үл итгэлцэл арилгах,  байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэхийн тулд бид ямар арга барилаар асуудалд хандсан бэ?

Талуудын оролцоо нь урагшлах, хамтран ажиллах гол зарчим, шийдэл байна. Орон нутагт талуудын оролцоог хангасан механизм байх ёстой юм байна. Механизм байхгүй бол талууд уулзаад ярьдаг л зүйл болоод, асуудал шийдэгдэхгүй орхигдоно.

Орон нутагт талуудын оролцоог хэрхэн хангах вэ? Бидний туршлагаас харахад талуудын оролцоог хангахын тулд үндсэн 3 алхамыг хийх хэрэгтэй. Үүнд:

  1. Талуудын мэдлэг, ойлголт, хоорондох зөрчлийн талаар суурь судалгаа хийсэн байна. Судалгаанд дүн шинжилгээ хийж, үндсэн шалтгааныг олж тодруулах, нөлөөлж буй хүчин зүйлүүдийг тогтооох,
  2. Талуудын нэгдсэн ойлголт, зөвшилцөлд хүргэхэд тэдний мэдлэгийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Иймд тэдний дунд уулзалт, семинарыг явуулж байх
  3. Талуудын оролцоог хангах механизмыг бий болгох.  Бид энэ механизмыг Олон Талт Зөвлөл гэж нэрлэж байгаа. Энэ зөвлөл нь талуудаас бүрдсэн байх бөгөөд хамтарсан үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргаж, үүнийгээ хэрэгжүүлнэ.

"Талуудын оролцоо” гэж бид юуг ойлгох вэ?

Орон нутагт явж олон хүмүүстэй уулзаж ярьж байхад хүмүүсийн ойлголт өөр өөр, мэдээлэл зөрүүтэй байдаг бөгөөд энэ нь зөрчил үүсгэх, харилцааг мухардуудах  гэх  зэрэг хүндрэлийг үүсгэж байсан. Тэгэхлээр нэгдсэн ойлголт их чухал байсан.

Талуудын оролцоо гэдэг нь байгалийн нөөцашиглалтад оролцогч талуудын тогтвортой хөгжилд чиглэсэн, хамтын ажиллагаанд суурилсан,урт хугацааныүргэлжилсэн үйл явцгэж ойлгож болно.

Хамтын ажиллагаагэсэн ойлголт нь талууд зөвхөн мэдээллээ солилцоод өнгөрөх бус, "хамтрагч”, "түншлэгч”гэсэн байр сууринаас нэг ижил түвшинд ажиллана.

Урт хугацааны үргэлжилсэн  гэдэг нь хөгжлийн бүхийл үйл явцад талуудын оролцоо байх шаардлагатай.

Тогтвортой хөгжилнь "Байгаль орчин, нийгэм, эдийн засаг”гэсэн гурван асуудлыг нягт хамаарал шүтэлцээтэй авч үзэж байгалийн хишиг, нөөц, баялаг  өгөөжийг зүй зохистой ашиглан, өнөө болон хойч үеийнхэндээ өвлүүлэн үлдээхийн төлөө нийгмийг бүтээн байгуулах” гэсэн утгыг илэрхийлдэг.Байгаль орчин, нийгэм, эдийн засаг гэсэн гурван асуудал нь ижил үнэ цэнэтэй бөгөөд аль аль нь чухал ач холбгдолтой учир салгаж ойлгож болохгүй.

Уул уурхайн үйлдвэрлэлийн нийгмийн хариуцлага гэж юуг ойлгох вэ?

2011 оны 12-р сард  "Уул уурхайн үйлдвэрлэлийн  нийгмийн хариуцлага” сэдэвт зөвлөлгөөнийг Уул уурхайн яамтай хамтран зохион байгуулсан. Энэ зөвлөлгөөнд 150 гаруй хүн оролцож, уул уурхайн компани, орон нутгийн төр захиргааны байгууллагын төлөөлөгчид оролцсон. Энэ зөвлөлгөөнөөр  оролцогчид  Уул уурхайн нийгмийн хариуцлагыг  үндсэн 3 хүрээнд гаргасан байдаг. Үүнд:

-          Байгаль орчны нөхөн сэргээлт

-          Усны  хэмнэлттэй, дахин ашиглах компанийн бодлого

-          Орон нутгийн иргэд, төр зөхиргааны байгууллагатай харилцаа тогтоох

Түүнчлэн УУНХ дараах байдлаар тодорхойлсон.  УУНХ гэдэг нь "олон талт тулгуурласан, байгальд ээлтэй үйл ажиллагааны зарчмаар ирээдийн өмнө хүлээх хариуцлагаа ухамсарласан, орон нутгийн хөгжилд анхаарал хандуулсан, хуулийг дээдлэн ажиллаж буй байдлыг хэлнэ”.

Манай хөтөлбөрийн хүрээнд жижиг дунд уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлагыг амжилттай хэрэгжүүлж буй туршлагыг судалж,  сайн жишээг олон нийтэд хүргэж байна.

Байгалийн нөөцийг хариуцлагатай  ашиглах  талуудын оролцооны механизмын үйл явц

 Яагаад Олон Талт Зөвлөл гэж? Яагаад гэвэл

  1. Талуудын оролцоог баталгаалжуулна
  2. Орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих байгалийн нөөцийн хариуцлагатай ашиглалтыг баталгаажуулна

Олон Талт Зөвлөлийн ач холбогдол:

  • Оролцогч гол 3 талын итгэлцэл, хамтын ажиллагааны суурь тавигдана
  • Орон нутгийн тогтвортой хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах боломж нэмэгдэнэ
  • Орон нутагт зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэнэ
  • Уул уурхайн салбарын ил тод нээлттэй байх зарчим амьдралд хэрэгжинэ
  • Уул уурхайн компани урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөл сайжрана, нэр хүнд өснө
  • Бүх талууд хожино

Одоогийн байдлаар орон нутагт 27 ОТЗ байгуулагдаж, 14 үйл ажиллагааны төлөвлөгөө, 1 гэрээ байгуулагдсан байна.

Талуудын хариуцлагыг нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах, нутгийн иргэдийн чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа Баянхонгор аймгийн галуут сумын сайн жишээг энд дурьдахад:

Олон талт хамтын ажиллагааны зөвлөл байгуулан уул уурхайгаас орж байгаа хөрөнгө оруулалтын хуваарилалт, зорилго, зарцуулалт мэдээллийн ил тод байдлыг бий болгоход үр дүнгээ өгч байна. Тухайлбал:  хөдөө орон нутагт нөхөн сэргээлт хийсэн талбайг малын бэлчээр болгох, хөрөнгө оруулалт хийжсургууль,  гэр хорооллын орчинг сайжруулах, уул уурхайн үйл ажиллагааны стандартыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой байна.

Талуудын оролцоог хангахад цаг хугацаа, хүчин чармайлтыг оролцогч бүрээс шаардана. Зарим тохиолдолд мэргэжлийн байгууллагын дүгнэлт, оролцоо хэрэгтэй болдог. Тиймээс энэ асуудалд цаг хугацаа, хүчин чармайлт гаргаж оролцож байхыг хүсье.

Анхаарал хандуулсан Та бүхэнд баярлалаа.

bolormaa@asiafound.org

bolormaap2001@yahoo.com

Уул уурхай ба нийгмийн хариуцлага
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани