Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ж.Батсуурь: “Тавантолгой”-г УИХ-аар оруулж цаг алдах шаардлагагүй

Ж.Батсуурь: “Тавантолгой”-г УИХ-аар оруулж цаг алдах шаардлагагүйУИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурьтай ярилцлаа.
 

-Төсвийн орлого бүрдэхгүй байгаагаас удахгүй тодотгол хийнэ гэсэн мэдээлэл байна. Танай байнгын хороонд үүнтэй холбоотой тооцоо судалгаа ирж байна уу. Тодотгол хийх нөхцөл байдал үүсэх үү?
 

-Жилийн жилд нэгдүгээр улирлыг даван туулахад эдийн засгийн хувьд хүнд байдаг.Яагаад гэвэл өвлийн цагт уул уурхай, барилга, бүтээн байгуулалтын ажлыг бараг хийдэггүй болохоор төсөвт орлого орох нь багасдаг. Одоо дулааны улирал эхэлж байна. Бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг өмнөх жилүүдтэй харьцуулахад тун тааруухан байна. Чуулган завсарласан өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүдэд ажиллалаа. Тэндхийн иргэд ачааны урсгал урьд жилийнхээс эрс муудсаныг гайхаж байна. Тэгэхээр бид эдийн засгаа сайжруулахын тулд томоохон төслүүдээ урагшлуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, богино, дунд хугацааны хүндрэлийг даван туулах тогтоолыг эрчимжүүлбэл тодорхой хэмжээний эерэг үр дүн гарна гэж найдаж байна.
 

-Саяхан болсон Монголын эдийн засгийн чуулганы үеэр "Ойрын таван жилд эдийн засгийн хүндрэлийг даван туулахгүй” гэж нэр бүхий илтгэгч хэлж байна лээ. Харин та улирлаасаа хамаараад орлого багасаад байна гэх юм.
 

 -Ер нь эдийн засгаа улам дордуулж, гадаадын хөрөнгө оруулагчдыг хууль эрхзүйн аргаар шахаж, уул уурхайн хайгуулыг зогсоогоод нэлээд хэдэн жил болсны дараа гэнэт "юу болов” гэж ухаан орж байна. Энэ бүхэн эргээд зөв байрандаа ороход цаг хугацаа орох нь ойлгомжтой.Одоо бидний хамтын ажиллагаа, ойлголцол хамгийн чухал байна. Монголчуудын нэгнийгээ хүлээн зөвшөөрдөггүй, өөчилж, гоочилдог муухай зан нь оновчтой шийдвэр гаргахгүй цаг хугацаа алдахад маш их нөлөөлж байна. Судлаачидтай би санал нэг байна. Нөхцөл байдал хүнд байгаа. Тавантолгой Оюутолгой төслийн хөдөлгөөнийг ажсан, манайхаас нэлээд залхсан хөрөнгө оруулагч олон бий. Ер нь гадаадын нэг компанийн үйл ажиллагаа манай төрийн буруу бодлогоос үүдэн хаагдах юм бол энэ нь бусад компаниудад Монголын тухай маш муу үлгэр дууриалал болдог. Тэгэхээр ойрын хугацаанд эдийн засаг сэргэхгүй гэдэг судлаачдын дүгнэлтийг худлаа гэхэд хэцүү. Нөхцөл байдал ер нь ээдрээтэй байгаа. Дээр экспортын бүтээгдэхүүний үнэ ханш олон улсын зах зээлд өндөр байхад хуримтлал үүсгэж чадаагүй нь эдийн засаг хүндрэхэд нөлөөлсөн хүчин зүйлсийн нэг мөн. Бид аливаа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлохдоо өртөг багатай ажиллаж чадахгүй байна. Дээр нь дэд бүтцээ хөгжүүлэх талд дорвитой арга хэмжээ авсангүй. Тээвэрлэх орчныг сайжруулах, тээврийн зардлыг бууруулах, төмөр болон засмал зам тавих ажилд удаашралтай хандсан. Үүнээс болоод манай гаргаж байгаа бүтээгдэхүүний өртөг нэмэгдээд байна.Энэ бүх зүйлийг салбарын мэргэжилтнүүдийн судалгаа тооцоог үндэслэн цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай.
 

-Хаврын чуулганы онцлох сэдвийн нэг нь яах аргагүй Тавантолгойн хэлэлцээр болж байна. УИХ-аар заавал Тавантолгойг оруулах шаардлага байв уу. Та юу гэж бодож байна вэ?
 

-Зарим хүний өнгөцхөн дүгнэлтээр УИХ- ын дарга З.Энхболдын зөв, Ерөнхий сайдын буруу гэх нь өрөөсгөл л дөө. Хэлэлцээрийг удирдаж байгаа М.Энхсайхан Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Төрийн ажлын дадлага туршлагатай хүн учраас итгэл хүлээлгэхэд буруудахгүй гэж би хувьдаа боддог. Бүх зүйлийг хардаж, сэрдээд өөлж гоочлоод байвал болж бүтэх зүйл ховор байх болов уу. Тэгэхээр Тавантолгойн асуудлыг УИХ-аар хэлэлцэж, цаг алдахгүйгээр шийдээсэй гэж бодож байна.
 

-МАН-ынхан сонгуулийн тогтолцоог ард түмнээсээ асуухаар боллоо. Нэгэнт парламентад суудалтай намууд зөвшилцсөн байж дотроо яагаад шийдэж болоогүй юм бол?
 

-Орон нутагт ажиллаж байхад иргэд намын жагсаалтаар УИХ-д орж ирдэг байдлыг маш их шүүмжилдэг. Тэгэхээр холимог тогтолцоотой байх уу эсвэл өөр хувилбараар явах уу гэдгийг ард түмнээсээ асуух хэрэгтэй гэж манай намын гишүүд үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, сонгуулийн тогтолцоог сонгох эрхийг ард түмэнд олгож байна гэсэн үг. Хэрвээ улс төрийн намуудыг зөвшилцлийн хүрээнд өөрсдөө шийд гэвэл бас л цаг хугацаа авах байх.
 

-Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг байнгын хороогоор хэлэлцэж байна. Засгийн газрын өнгөрсөн оны ажлыг хэрхэн дүгнэж байна вэ?
 

-Байнгын хорооны хуралдаанаар өнгөрсөн оны үндсэн чиглэлийг өчигдрөөс хэлэлцсэн. Зарим материалд хийсэн аудитын дүгнэлтийг гар дээрээ хүлээж авлаа. Сүүлийн жилүүдэд төсвийн орлогоо бүрдүүлж чадахгүй байгаа нь үнэн. Өнгөрсөн онд гэхэд төсвийн орлого их наядаар тасарсан. Үүнээс болж, өнгөрсөн онд хийх байсан бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалд орж, объектуудыг "царцаах” гэдэг үгийг хэрэглэж эхэлсэн. Энэ бол төлөвлөгөө нормоо биелүүлж, орлогоо төвлөрүүлж, бүтээн байгуулалтын ажлаа дуусгаж чадаагүй. Ер нь цаасан дээр олон ажил төлөвлөчихөөд түүнийгээ биелүүлэхгүй байна гэдэг тоогүй хэрэг. Дараа, дараагийнхаа ажилд саад тээг болно гэсэн үг. Нийслэлд гэхэд төрөх болон хүүхдийн эмнэлгээ шинэчлэх, тоог нэмэгдүүлэх асуудлыг бид ярьсаар сууна. Орон нутагт эрүүл мэнд, нийгмийн чиглэлийн ийм объект маш олон байна. Тиймээс 2014 оны төлөвлөгөөт зорилтын биелэлтийг авч үзэхэд сайн үр дүн гарахгүй нь ойлгомжтой. УИХ-ын намрын чуулган завсарлахаас өмнө бид эдийн засагтаа бодит дүгнэлт хийж, хямралыг даван туулах арга хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлэхээр шийдсэн. Засгийн газраас хөтөлбөрийг биелүүлэхээр албан ёсны төлөвлөгөө гаргасан байна лээ. Бид үүнд нь хяналт тавьж ажиллана. Эдийн засаг хүндэрсэн нь олон шалтгаантай. "Шийдлийн” Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг бэрхшээл гэж халшрахгүйгээр бидний өмнө тулгарсан боломж, сургамж гэдэг өнцгөөс нь харах хэрэгтэй.
 

-Бизнесийн салбарынхны дунд хүлээлт үүсгээд байгаа Эдийн засгийн өршөөлийн тухай хууль ямар шатанд явна вэ?
 

-Хэлэлцүүлгийн шатандаа байна. Эдийн засагч хүний хувьд энэ хуулийн төслийг УИХ-аар батлаасай гэсэн хүлээлттэй байдаг. Далд эдийн засагт тодорхой алхам хийж байж засч, залруулна гэж боддог хүний хувьд шийдэх ёстой гэсэн байр сууриа илэрхийлдэг. Гэхдээ ганц байнгын хорооны хүчин чармайлтаар бүх асуудал шийдэлд хүрнэ гэж байхгүй. УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулганы нээлтийн үгэндээ энэ талаар их тодорхой хэлж байна лээ. Эдийн засгийн байнгын хороо хаврын чуулганаар Аж үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг, Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл гээд эдийн засагтай холбоотой хуулийн олон чухал төслийг хэлэлцэх тов гарчихсан. Зарим тохиолдолд хуулийг өөрчлөөд байх тусам муудах нь ч бий. Хүндрэлийг даван туулах арга хэмжээнд байнгын хорооноос ач холбогдол, анхаарал хандуулж ажиллана.
 

-Хаврын чуулганы богино хугацаанд томоохон хуулийн төслүүдээ хэлэлцэж амжих болов уу?
 

-Ойлголцоод явж чадвал үр дүнд хүрнэ. Улстөржих хандлага давамгайлбал ямар ч хуулийн төсөл явахгүй. Парламентад суудалтай намууд хамтарч байгаа нь хуулийн чухал төслөө шийдвэрлэх зангилаа болж байгаа. Гэсэн ч олон бэрхшээл байгааг нуухгүй. Энэ чуулганы хугацаанд Сонгуулийн нэгдсэн хууль, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гээд олон чухал асуудлыг хөндөнө. Дэлхийн улс орнуудын төр барих эрхийг сонгуулийн хугацаагаар хэмждэг. Улс төрийн намуудаас нэр дэвшигчээ тодруулж, сонгуулиар ард түмний олонхийн санал авсан нам нь төрийн эрх барьдаг. Улс төрийн намууд хандивлагчдын тусламжтайгаар санхүүжилтээ бүрдүүлдэг. Энэ байдлыг засахын тулд Сонгуулийн болон Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулна. Хэрвээ дээрх хуулийн төслүүдэд өөрчлөлт орох юм бол улс төрийн нам хаанаас санхүүждэг вэ гэдэг асуудал тодорхой болно. Намын санхүүжилт ил тод бус байгаа нь иргэдийн дунд эргэлзээ үүсэхэд хүргээд байна. Аль мөнгөтэй, бэлтэй нь сонгуульд нэр дэвшиж, өрсөлддөг гэсэн ойлголт нийгэмд бий болоод удаж байна. Тиймээс улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгож, хаанаас, хэн, хэдэн төгрөгийн хандив өргөсөн вэ гэдгийг нээлттэй болгох хэрэгтэй. УИХ-д суудалтай намууд тодорхой хувь хэмжээгээр улсын төсвөөс санхүүжээд явдаг байх зарчмыг цаашдаа ч хадгалсан нь дээр гэсэн байр суурьтай байгаа. Уг нь Сонгуулийн хуульд хувь хүн нэг сая, компани, аж ахуйн нэгжүүд таван сая хүртэлх төгрөгийн хандивыг нэр дэвшигчид өгч болно гэж заасан. Түүнээс гадна гадаадын томоохон компаниас сонгуулийн санхүүжилт авах нь хуулиар хориотой байдаг. Аливаа зүйл хаагдмал байх тусмаа олон нийт эсэргүүцдэг, хардалт дагуулдаг. Тэгэхээр ил тод, нээлттэй байлгах нь иргэдийн хардалтыг багасгах нэг арга зам юм даа.
 

-Гадаадын улс орнуудтай чөлөөт худалдааны гэрээ хэлцэл байгуулах чиглэлд хэр анхаарч байна вэ?
 


-Японтой эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуул сан. Манайхаас ч, Японы талаас ч идэвх чармайлт гаргасан. Гэхдээ ганц оронтой түншлэл байгуулснаар эдийн засаг сайж раад асуудлаа шийдчихнэ гэж байхгүй. Даяаршиж байгаа энэ эрин үед гадаадын улс орнууд хөрөнгө оруулагчидтайгаа хамтарч ажиллаж байна. Хуулиа дээдэлсэн, хэрэгжүүлсэн улс орон хөгждөг юм байна. Хуулиа сайжруулж байгаа нь энэ гээд төр хуулиа хэрэгжүүлэх боломжгүй болтол нь дампууруулж болохгүй. Нэг жишээ татахад бид ашигт малтмалын хайгуулын лиценз өгөхөө зогсоос ноо саяхнаас сэргээсэн. Энэ асуудлыг хариуцсан төрийн захиргааны байгууллага, яам нь лиценз олгож байхад тухайн орон нутгаас нь зөвшөөрлөө авч чадахгүй гацчихаад байгаа хүн байна. Энэ бол бид хууль эрхзүйн орчноо боловсронгуй болгох гэсэн боловч хөрсөн дээр буухгүй байгаагийн нэг илрэл.
 

 

-Ярилцсанд баярлалаа.
 

 

Ц.ОЮУНТУНГАЛАГ

 

Эх сурвалж: Монголын үнэн

Ж.Батсуурь: “Тавантолгой”-г УИХ-аар оруулж цаг алдах шаардлагагүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани