Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгой таван намын хувь заяаг шийднэ

Тавантолгой таван намын хувь заяаг шийднэ


Тавантолгойн талаар Засгийн газар өчигдөр ээлжит бусаар  хуралдах зар тарсан ч ирэх даваа гариг хүртэл хойшилжээ. Төслийг Засгийн газрын төвшинд биш, УИХ-аар хэлэлцүүлж  шийдвэрлэх болсон. Эдийн засаг тааруу байгаа энэ үед олон нийт  Тавантолгойн мэдээг чих тавин хүлээж байна.

Хоног хугацаа шахуу, улс орны гадаад  нэр хүнд, дотоод эдийн засаг  хэцүү байгааг бодолцоод эрхэм түшээд,  эрх баригч намууд үүнд маш хариуцлагатай  хандах хэрэгтэй байна.

"Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зөв үү ? гэдэг асуудлаар news агентлаг санал асуулга явуулахад оролцогчдын  83.1 нь  дэмжиж байгаагаа илэрхийлсэн нь маш өндөр хувь юм. 

trends.mn сайтын  "Тавантолгойн ордыг ашиглах гэрээг УИХ-аар оруулж хэлэлцүүлэх нь зөв үү?” гэх санал асуулгад  мөн 75 хувь нь  Засгийн газрын төвшинд шийдэхийг дэмжихээ илэрхийлжээ. 

Энэ бүхнээс харахад Монголын нийт ард иргэд Тавантолгойн ордыг ашиглалтад оруулж, үр шимийг нь хүртэх сонирхолтой байна. Гэвч бид хоёр гар, хоёр хөлөө өргөөд ч  дэмжсэн шийдвэрийг бид биш бидний сонгосон эрхэм түшээд гаргах учир тэдэнд найдахаас аргагүй.  

Засгийн газрын боловсруулсан Тавантолгойн гэрээний төсөл учир дутагдалтай бол УИХ үүнийг нягталж шалгаад, хурдлуулах нь зөв.

Төрийн эрх барих дээд байгууллагын эрхийг хэн ч булаагаад авчихаагүй. Гэхдээ энд хамгийн чухал нэг зүйл бол ойлголцол.

Хоног хугацаа шахуу, улс орны гадаад  нэр хүнд, дотоод эдийн засаг  хэцүү байгааг бодолцоод эрхэм түшээд,  эрх баригч намууд үүнд маш хариуцлагатай  хандах хэрэгтэй байна.

Хоорондоо тохиролцож чадаагүй хэрнээ хөрөнгө оруулагчдаа урьж, ёслолд бэлтгэн хэн хэн нь эвгүй байдалд орлоо. Засгийн газар кабинет дотроо ч шийдэж дийлээгүй байсан асуудлаараа гэрээ зурна гэж гадныхныг дууддаг нь дэндүү гэнэн хэрэг болж.

Нөгөө талд гэрээний заалтуудыг эх орны эрх ашигт харш гэж олон нийтэд ойлгуулах мессэж сошиал сүлжээнд тарааж байгаа олон хүн байгаагаас хамгийн идэвхтэйгээр нь  УИХ-ын даргын зөвлөхийг онцолъё.

Магадгүй үүнээс болж монголчуудтай бизнес ярих хэрэггүй гэсэн ойлголт олон улсын төвшинд цар хүрээгээ тэлбэл яах вэ. Дарга нар одоо өөд өөдөөсөө харж суугаад шийдвэрээ гаргах цаг нь болжээ.  Гэхдээ тэд чадах болов уу.

Тавантолгойн гэрээ, түүний зарим заалт  хэмээн сошиал ертөнцөөр цацагдаж байгаа мэдээллийн аль нь зөв, аль нь буруу вэ.

УИХ-ын даргын зөвлөхийн мэдээлэл үнэн үү Монгол улсын сайд М.Энхсайханы мэдээлэл үнэн үү. Парламент сайтад тавьсан гэрээ М.Энхсайханы хэлээд байгаа шиг 2 дугаар сард яригдаж байсан эхний хувилбар уу, эсвэл зурагдахаар бэлдсэн сүүлийн төсөл юм уу.

Хоёр тал биенээ үгүйсгэсэн, илт зөрөөтэй мэдээлэл өгч байгаа нь хамгийн харамсалтай. Хоёр үнэн гэж байдаггүй хойно аль нэг нь худлаа хэлсэн болж таарах гээд байна. Юуны тулд М.Энхсайханд ямар эрх ашиг байна вэ.

Тавантолгойн хэлэлцээрийг хийсэн хүнийг юу хүлээж байгаа вэ. Их амархан. Гэрээ 100 хувь сайн болсон ч түүнийг бид хараах л болно. Эдийн засаг сэргээд аж амьдрал сайжирсан ч энэнээс илүү байж болох байсан гэдэг үгийг тэр улс төрийн карьерийнхаа турш сонсоно. С.Баярын С.Баярцогт Д.Зоригтын түүхийг давтана.

Нөгөө талд гэрээний заалтуудыг эх орны эрх ашигт харш гэж олон нийтэд ойлгуулах мессэж сошиал сүлжээнд тарааж байгаа олон хүн байгаагаас хамгийн идэвхтэйгээр нь  УИХ-ын даргын зөвлөхийг онцолъё.

Энэ залуу Ардчилсан намын сайн боловсон хүчний нэг. Нэг бус удаа сайд дарга хийж явсан. Тавантолгойн төслийг Монголд огт хэрэггүй, явуулахгүй гэж энэ хүн мэдэгдээгүй.

Гэхдээ л царцаахад нэлээд үүрэг гүйцэтгэж байгаа. Энэ хүнд ямар эрх ашиг байна вэ. Тавантолгойн төсөл зогссоноор монголчууд түүнийг баатар гэж үзэх үү. Үгүй гэдгийг судалгааны дүнгүүд 100 хувь баталсан.

Гэрээ нь яг энэ шүү гээд шалгаж нягтлаад олон нийтэд  ил тод болгочих Засгийн газрын хэрэг эрхлэх газар ч алга.

Эх орны эрх ашиг эдийн засгаар бас илэрхийлэгддэгийг Л.Гансүх сайн мэднэ. Иймэрхүү байдалтайгаар удаж болохгүйг ч мэднэ.

Тэгэхээр дээрх эрхмүүд аль аль нь хариуцлагатай мэдээлэл түгээх хэрэгтэй байна.

Хоёр өөр ойлголт, хоёр өөр итгэл үнэмшил төрүүлэх нь Монгол Улсын эрх ашиг талаасаа асар буруу урхагтай юм.

Эцэслэн шийдээгүй анхны гэрээг олон нийтийн сүлжээгээр тарааж буй бол ямар эрх ашиг, ямар ёс зүй вэ? 

Хэрэв М.Энхсайхан үзэглэхээр бэлдсэн гэрээгээ эхний хувилбар гэж мэлзэж байгаа бол түүнд гэрээ хийх эрх олгох нь зөв үү. Хоёр үнэн гэж байхгүй учир хэн нэг нь худал хэлж байна. УИХ-ын даргад зөвлөж байгаа хүн худал хэлж байна, эсвэл Монгол улсын сайд худал хэлж байна.

Гэрээ нь яг энэ шүү гээд шалгаж нягтлаад олон нийтэд  ил тод болгочих Засгийн газрын хэрэг эрхлэх газар ч алга.

Олон нийт үүн дотор төөрөлдөн өөрс өөрсдийнхөөрөө дүгнэлт хийж байна. Гэхдээ л Тавантолгойн төсөл явах хэрэгтэй гэдэг дээр олон нийт 80 хувь саналаа өгсөн. 

 

 

Хамгийн санаа зовох зүйл бол нэг нэгнээ олон нийтийн сүлжээгээр үгүйсгэж байгаа ултөрчид нэгдэж нийлж чадах уу. Өөр өөрийнхөөрөө зүтгээд бидний саналыг талаар болгох уу.

Хэдийгээр ард иргэд өнөөдөр шууд шийдвэр гаргаад Тавантолгойн төслийг хөдөлгөх эрхгүй ч та бүхнийг ширээнээс чинь хөдөлгөх эрхээ ганцхан жилийн дараа эдэлнэ гэдгийг мартаж болохгүй.

Эдийн засаг хамаг шингэнээ юүлж,  Монголын баялаг бүтээгчид дампуурлаа зарлахыг хүсэх монгол хүн лав байхгүй.

Тэгэхээр Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжиж байгаа олны санал бодлыг сонсохгүйгээр өөрсдийн эрх ашгаа нэгдүгээрт тавьсан нам, улс төрийн хүчинд 2016  онд боломж байхгүй нь.

Хэдийгээр ард иргэд өнөөдөр шууд шийдвэр гаргаад Тавантолгойн төслийг хөдөлгөх эрхгүй ч та бүхнийг ширээнээс чинь хөдөлгөх эрхээ ганцхан жилийн дараа эдэлнэ гэдгийг мартаж болохгүй.

Бид өнөөдөр илүү прагматик болсон. Эко үлгэр, гео эдийн засаг сонсохын хажуугаар амьдрал ахуйгаа өөд татах хүсэл байна. Хорин нэгдүгээр зуун гарчихаад байхад модон жорлондоо суух хүсэл хэнд ч байхгүй. Том төслүүдийг гацааж байгаа эрхмүүд өөрсдөө ямар жорлонд суугаагаа сана. Энэ төслөөс дор хаяж 500 аж ахуйн нэгж, 8-12 мянган хүн тэжээгдэх урьдчилсан төлөвлөгөө байна.

Тавантолгойн төсөлд засч, залруулах зүйл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ  хөрөнгө оруулагчидтайгаа маргалдаад хөөгөөд явуулчихмааргүй байна. Арга эвээр шийдэхгүй сурсан аргаараа "огцруулнаа” гээд суучихвал  тэд ойлгохгүй. Хотел Монголиа- Хулхи Монгол болж бүр доош орно.

Энэ бүхний ард Монголын нэр хүнд, монголчуудын амьжиргаа явж байгаа. 2016 оны сонгуулиар Таван толгойн асуудал  одоо засаглаж байгаа таван намын хувь заяаг шийднэ.

Тэр дундаа эрх барьж байгаа гол хоёр намын өнгө  энэ төслөөс шууд хамаарна.
Тавантолгой таван намын хувь заяаг шийднэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани