Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ТАВАНТОЛГОЙГ ТОЙРСОН ГУРВАН ҮЗҮҮРТ ГЭРЭЭНИЙ УЧИГ ХААНА ХҮРЭХ ВЭ

ТАВАНТОЛГОЙГ ТОЙРСОН ГУРВАН ҮЗҮҮРТ ГЭРЭЭНИЙ УЧИГ ХААНА ХҮРЭХ ВЭТавантолгойн гэрээ гэж гурван өөр гэрээ урган гарч ирэв. Нэг нь хоёрдугаар сард байсан гэрээ, нөгөө нь дөрөвдүгээр сарын 3-ны өдөр, тэгээд дөрөвдүгээр сарын 6-нд гэхчлэн гэрээ "ургажээ”. Гэрээг УИХ-ын дарга нэхэж байж авсанаа нэгдсэн чуулган дээр хэлж байсан. Харин яг гарын үсэг зурахаар бэлтгэж байсан гэрээ нь Хууль зүйн яам, Гадаад хэргийн яаманд хүргүүлснээс зөрүүтэй байгаа нь бүр ч таагүй, хардах сэжим төрүүлэхэд хүргэв.

 

Гэрээ бүр гурван салаа "мөчиртэй”. Хамтын ажиллагааны, Хөрөнгө оруулалтын, Төмөр замын концессийн гэсэн гурван салбар гэрээ нийлээд Тавантолгойн ордын хувь заяаг шийдэх болж байна. "Гэрээний хугацаа 30 жил, хөрөнгө оруулалтаа нөхөөгүй бол нөхөх хүртэл хугацаагаар гэрээг сунгана” гэсэн заалт монгол хүн бүрийн дургүйцлийг төрүүлж байна. Хэзээ нөхөх юм бэ, нөхөхгүй бол хугацаа заагаагүй учраас гарын үсгээр гэрээг баталгаажуулсан цагаас эхлээд цаг тооллын хязгааргүйгээр хөрөнгө оруулагчид эзэмших нь хэнд ч аюултай санагдах аж. Хэзээ ямар хөрөнгө оруулалт хийх, экспортод гаргах хэмжээ, борлуулах үнэ зэрэг эдийн засгийн үзүүлэлт зэргийг зөвхөн тухайн компани өөрсдийн үзэмжээр шийджээ. Гэхдээ "болж өгвөл хөрөнгө оруулалтаа нөхөхгүй байвал тун зүгээр” гэсэн логик ажиглагдах аж. Монголын Засгийн газрын тал зөвхөн "хүлээн зөвшөөрч гарын үсэг зурах” л үүрэг хүлээж байна. Ганц "лоозон” болсон дөрвөн тэрбум ам.доллароосоо хүртэл хүссэн үедээ эргэж буцах нөхцөлтэй. Тэр тусмаа дөрвөн тэрбум ам.доллар дотор Ухаа худагийн ордыг ашигладаг "Энержи ресурс”-ын хөрөнгийг нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтод тооцно гэж "тулгасан” гээд бод доо. Ядаж л увуулж цувуулах, ямар нэг шалтаг заагаад бууруулах эрхтэй. Гэхдээ нэмэхгүй нь тодорхой шүү дээ. Хэчнээн сайн хөрөнгө оруулагч ч Монголыг хөгжүүлэх гэж ирдэггүй гэдэг биз.

 

Цаашилбал "Эрдэнэс Тавантолгой” компаниас зөвшөөрөл авч байж Тавантолгойн орд газрын нутаг дэвсгэрт нэвтэрнэ...Төмөр замын тээврийн тухай хуулийн 6.2-т заасны дагуу төмөр замыг нь "Монголын төмөр зам” төрийн өмчит компанид өмчлүүлэхээр заасан. Үүний дагуу ҮАБЗ хуралдан 2010 оны 35/32 тоот зөвлөмжөө гаргасан, түүнийг нь Засгийн газрын 121 дүгээр тогтоолоор бататгасан байдаг. Тиймээс Концессийн гэрээг байгуулах эрхийг консорциумд өгсөн тохиолдолд дээрх хууль тогтоомж, ҮАБЗ-ийн зөвлөмж тэргүүтэн зөрчигдөнө. Тэдгээрийг өөрчлөөд бол гэрээгээ байгуулж болно, гэхдээ хожил тун бага байгаа биз. "Арван жилд хоёр тэрбум ам.долларын ялгаатай ажиллах уу, эсвэл 200 сая ам.доллараар тэр ашигаа арилжих уу” гэдэг сонголтоо хийх дээр хүрээд байна гэдгийг А.Гансүх зөвлөх өчигдрийн ярилцлагаараа тодорхой хэлчихлээ.

 

Нөгөөтэйгүүр, өнгөрсөн таван жилийн хугацаанд ямар нэг нөхцөл байдал өөрчлөгдөөгүй бол Ерөнхийлөгч өөрийн батламжилсан ҮАБЗ-ийн зөвлөмжийг зөрчин уралдаант шалгаруулалт явуулсан байдалд тайлбар хийх, хэрэв өөрчлөгдсөн бол зөвлөмжөө цуцлахгүй бол уралдаант шалгаруулалт ч, түүнд ялсан гэх консорциум ч төмөр замыг концессоор эзэмших ямар нэг эрх зүйн үндэслэлгүй, чадамжгүй гэдгийг хатуухан мэдэгдсэн юм.

 

Гэрээнд заасан өнөөх олборлолт, борлуулалт, үнэ тогтоох зэрэг бүх эрхээ алдсан ч ядаж тээвэрлэлтийн эрхээ Монголын тал алдахгүй юмсан. Энэ талаар ялангуяа тодорхой хууль тогтоомжийг зөрчин байж "Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн эрхийг Тавантолгойн ордын гэрээг байгуулах ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан булаан авч хөрөнгө оруулагчдын талд өгөхгүй байх гэж найдаж байна. Өгсөн мэтээр эдүгээ харагдаж буй ч тэрхүү буруу шийдвэрээсээ буцаасай. Нөгөөтэйгүүр Монголын Засгийн газарт Хятадын талтай дундаа зөвлөхтэй байхаас өөр гарцгүй байсан гэж үү гэхээс дэндүү харамсах юм даа...

Б.Сондор /ULS.MN/

ТАВАНТОЛГОЙГ ТОЙРСОН ГУРВАН ҮЗҮҮРТ ГЭРЭЭНИЙ УЧИГ ХААНА ХҮРЭХ ВЭ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

Өнөөдөр, 12:18
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

Өнөөдөр, 12:07
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

  Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн ...

Өнөөдөр, 09:25
Говийн бүсэд нийт 38 төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлнэ

  Говийн бүсэд тээвэр логистик, хот байгуулалт, боомт, соёл, аялал ...

Өчигдөр, 17:47
Бээжин байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайран өнгөрөөхийг зөвшөөрөөгүй

  Владимир Путин, Ши Жинпин нар Кремльд уулзаж, хоёр улсыг холбох ...

Өчигдөр, 14:56
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

2025 оны 05 сарын 09, 10 цаг 47 минут
2025 оны 05 сарын 09, 09 цаг 21 минут
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 41 минут
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 39 минут
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 14 минут
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 08 минут
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
2025 оны 05 сарын 05, 09 цаг 52 минут
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани