Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Л.Цог: Тавантолгойгоос том улстөржих сэдэв Монголд байхгүй

Л.Цог: Тавантолгойгоос том улстөржих сэдэв Монголд байхгүй УИХ-ын Дэд дарга Л.Цогтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Хаврын чуулган эхлэхийн өмнө УИХ-ын дарга болон Дэд дарга нар хамтарч тогтоолын төсөл гарган, Таван толгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлэхийг Засгийн газраас шаардсан. Мөн УИХ-ын дарга З.Энхболд "Парламентаар хэлэлцүүлээгүй гэрээнд гарын үсэг зурсан сайд нарыг огцруулна” гэж мэдэгдсэн байгаа. Таван толгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлэх зайлшгүй шаардлага бий гэж үү?
-Таван толгойн асуудал өөрөө Оюутолгойн араас орчихвий гэж санаа зовж байна. Мөн Таван толгойн гэрээн дээр өмнө нь ярьж байсан зүйлүүдийг сонссон, судалсан. М.Энхсайхан сайдын байр суурийг ч мэдэж байгаа. Тэнд Монголын хуулийг зөрчсөн, язгуур эрх ашгийг хөндсөн хэд хэдэн зүйл байгааг би сарын өмнө олж мэдсэн. Таван толгой бол манай төрийн өмчид байгаа стратегийн орд. Аль 1990 оноос өмнө уг ордыг нээн, ТЭЗҮ-ийг нь хийсэн. Гэтэл энэ нь явсаар гадаадад бүртгүүлсэн, Монголын нэртэй хэдэн компанид өгөх гээд байгаа нь буруу. Төрийн өмчит "Эрдэнэс Таван толгой” компани гэж бий, тэр яав.

Тухайн үед эдийн засгийн ашиггүй гээд ашиглахыг нь хойшлуулж байсан. Түүнээс гадна Таван толгой дээр төмөр зам тойрсон асуудлууд бий. Түүнийг нягталж үзэх ёстой. Манай улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд төмөр замыг төрийн мэдэлд байлгана гээд заачихсан байдаг. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд дангаараа эсвэл хамтарч төрийн эрхийг барьж байсан улс төр эдийн засгийн бүлэглэлүүд сонгуулийн өмнө Таван толгойн ордоор популист амлалтыг өгсөн. Тухайлбал тус ордын хувьцааг иргэдэд эзэмшүүлсэн. Хэрэв Таван толгой хувийнх болбол энэ хувьцаа олдохгүй. Бидний мэдлээс мултарчихна гэсэн үг. Өөрөөр хэлбэл стратегийн ордоо төр мэдлээсээ алдаж байгаа юм биш үү гэж санаа зовсондоо УИХ-ын дарга З.Энхболд болон бусад дэд дарга нарын хамт гарын үсэгтэй тогтоолыг гаргасан. Тэгэхгүй бол Засгийн газар гэрээн дээр гарын үсэг зурчих гээд байсан юм.

-Гэхдээ Засгийн газар одоо хүртэл гэрээнийхээ төслийг УИХ-д оруулж ирээгүй байгаа биз дээ?
-Тийм. Засгийн газар гарын үсэг зурахад бэлэн байсан төслөө УИХ дээр оруулж ирэх болохоор засаад суучихлаа л даа. Үнэхээр бидний болгоомжилж байснаар хардах зүйл тэр гэрээнд байсан бололтой. Өөрчлөөд ямар болгож оруулж ирэх нь вэ гэдгийг харж л байя. Мэдээж өмнөх гэрээтэй нь харьцуулж харна.

-УИХ-ын дарга хаврын чуулганы нээлт хийдэг өдөр Таван толгойн гэрээг олон нийтэд ил болгосон. Та бүхний болгоомжилж байсанчлан тийм тааруу гэрээ байсан юм уу?
-Бидний санаа зовж байсан заалтууд хэвээрээ байсан. УИХ юуны тулд төрийн эрх барих дээд байгууллага билээ, эргүүлэн татах нь зөв гэж шийдээд З.Энхболд дарга индэр дээрээс үгээ хэлсэн. Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэх нь буруу гэдэг. Миний бодлоор харин ч зөв. Оюутолгойн гэрээний алдааг давтах магадлалтай ийм муу гэрээг УИХ өөрөө хэлэлцэх ёстой. Түүнээс биш гэрээг УИХ хийнэ гэсэн үг биш. Бид Оюутолгойгоос том сургамж авсан байх ёстой шүү дээ.

Оюутолгойн гэрээний алдааг давтах магадлалтай ийм муу гэрээг УИХ өөрөө хэлэлцэх ёстой

-Аливаа асуудлыг УИХ өөр дээрээ татаж авахаар л улстөржүүлдэг, унагадаг гэсэн шүүмжлэл бий. Тэр жишгээр Таван толгойн асуудал ч гэсэн орчихгүй байгаа?
-Үүнээс том улстөржих асуудал Монголд байхгүй шүү. Харин ч хамгийн их улстөржих ёстой. Мэдээж УИХ Таван толгойг ашиглахын төлөө байна. УИХ асуудлыг өөр дээрээ татах гэсэндээ биш, Засгийн газар анхнаасаа мордохын хазгай гэрээ хийх гэж байна. Тийм байж бурууг парламент руу чихдэг байж таарахгүй. УИХ дээр ч гэсэн ашиг сонирхлын зөрчил гарах байх. Хамгаалж өмгөөлж байгаа нь ч бий, наагуур цаагуур гүйж буй нь ч бий. Гэхдээ ард түмнээ гэж бодох хүмүүс олон бий шүү. УИХ бол ард түмний төлөөллийн байгууллага гэдгийг мартах ёсгүй.

-Ерөнхий сайд Таван толгойн асуудлыг 14 хоногийн дотор шийдэж өгөөч ээ гэдэг саналыг УИХ-д тавьж байгаа юм билээ. Энэ хугацаанд амжих уу?
-Ерөнхий сайдын амаар УИХ ажиллахгүй. Ямар хугацаа шаардагдана, тэр хэмжээнд л ажиллана. Магадгүй долоо хоногийн дотор шийдвэрээ гаргаж болно шүү дээ. Таван толгойн гэрээний заалтууд ямар байна гэдгээс л шийдэгдэх хугацаа хамаарна.

-Монголын талын гэгдэж буй ММС компанийн талаарх таны байр суурийг ойлголоо. Харин хөрөнгө оруулагчдын тухайд ямар байр суурьтай байна вэ?
-Хамгийн боломжийн хамтрагчийг өмнөд хөршийнх гэж ойлгож байгаа. Эдийн засгийн ч тэр, хөршийн хувьд ч тэр би үгүйсгэхгүй.

-Хаврын чуулганы нээлтийн өмнөх өдөр Ерөнхий сайд ард түмэнд хандаж үг хэлэхдээ "Хэрвээ Таван толгойн гэрээг хийчих юм бол хувьцаа эзэмшигч хүн бүрийн нэрийн дансанд эхний ээлжид 100 мянган төгрөг хийх бололцоо бүрдэнэ” гэж хэлсэн. Тийм боломж бий юу?
-Би Ерөнхий сайдыг маш хариуцлагагүй үг хэлсэн гэж ойлгож байгаа. Энэ бол жинхэнэ популизм. Өмнө нь тавьсан баахан өрөө гэрээ хийсний хүчинд дарчхаад, илүү гарсан жаахан мөнгийг тарааж магадгүй л дээ. Гэхдээ энэ бол ард түмнийг хууран мэхэлж байгаа хэлбэр.

-Таван толгойн гэрээн дээр Монголын Засгийн газарт хэн зөвлөж байгаа юм бэ. Өмнө нь Оюутолгойн гэрээн дээр зөвлөх үйлчилгээ авсан ч алдсан гэж ярьдаг шүү дээ.
-Би мэдэхгүй. Тэр мэдээлэл бидэнд алга, далд л явж байгаа.

-Ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудалд МАХН эсрэг байр суурьтайгаа мэдэгдсэн. Энэ нь Өршөөлийн хуультай холбоотой юу?
-Манай бүлгийн байр суурь тодорхой. Өнөөдөр Монголд 8000 хоригдол бий. Тэдгээрт зориулж жилдээ 20 тэрбум төгрөг зарцуулдаг. Харин бид Өршөөлийн хуулийг өргөн бариад хоёр жил боллоо, нийгэмд ч том хүлээлт үүсчихлээ. Хоригдож байгаа хүн бүрийн цаана аав ээж, ах дүү, үр хүүхэд бий. Үүнийг хэлэлцэхийн оронд дарга нарыг өршөөх тухай яриад, түүнийг хүлээж хоёр жил алдсан. Ийм байж болохгүй. Тиймээс бид байр сууриа илэрхийлсэн.

-Эдийн засгийн өршөөлийн хуулийг гаргах шаардлагагүй гэж үү?
-Эдийн засгийн ил тод байдал, Өршөөлийн хууль цогцоороо гэж ойлгож байгаа. Санхүүгийн нөхцөл байдал хүнд, хөрөнгө мөнгө дутаж байна гэдгийг далимдуулж төрд байсан хүмүүсийн идэж уусан, далд хийсэн мөнгө нь ил гарна гэж бодож байх шиг. Тийм хууль гарч болно, гэхдээ бизнесийнхэнд үйлчлэх ёстой. Түүнээс биш дарга нарын идэж уусныг өршөөж болохгүй.

-Хаврын чуулганаар хэлэлцэх хамгийн том хууль бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал. Яг ямар өөрчлөлт орох ёстой гэж та бодож байна вэ?
-Хамгийн түрүүнд нам, төр хоёрын ялгааг зааглах ёстой. Хоёрдугаарт эрх мэдэл, мөнгө хоёрыг салгах эрхзүйн орчныг бүрдүүлэх нь зөв. Эцэст нь УИХ, Засгийн газрыг ангид байлгах ажлыг Үндсэн хуулийн түвшинд хийх ёстой юм. Ингэхгүй бол Монгол Улс дампуурах нь. Бид шинэ төрийн түүхэнд УИХ-ын зургаан удаагийн сонгуулийг хийсэн ч, ард түмэн шударгаар саналаа өгч чадсангүй. Дандаа хууртдаг. Үүнийг орвонгоор нь өөрчлөх ёстой. Тэгэхийн тулд сонгуулийн хувьсгал хийх хэрэгтэй байна. Гэтэл Үндсэн хуулиа зөрчөөд, сонгуулийн холимог тогтолцоо авч байх жишээтэй. Түүнийг нь Үндсэн хуулийн цэц хамгаалж, "Олон улсын жишиг” энэ тэр гэж хайцаалаад өнгөрсөн шүү дээ.

-Яалт ч байхгүй монгол төрийн аливаа шийдвэр эхлээд намуудын удирдлагын түвшинд, дараа УИХ дахь намын бүлэг дээр яригддаг болж. Түүний дараа л парламентаар хэлэлцүүлж байгаа. Гэтэл та нам, төр хоёрыг зааглах ёстой гэж байна. Үүнийг яаж хийх юм бэ?
-Нам, төр хоёрыг 1992 оны Үндсэн хуулиар заагласан. Тухайн үеийн АИХ 1960 оны Үндсэн хуульд байсан "МАХН бол нийгмийн удирдан чиглүүлэгч хүч” гэдэг заалтыг авч хаясан. Үүгээрээ Монголд олон намын тогтолцоо, ардчилал бий болох, нам нь төрийн дээр байдаг, зэрэгцдэг, орлодог байдлыг халах суурь тавигдсан. Гэтэл 25 жилийн хугацаанд хуульд бичээгүй атлаа эргээд бүх зүйлийг нам мэддэг болжээ. Аль нэг нам руу л очихгүй бол залуу хүн амьдрахгүй, ажилд орохгүй, зээл авахгүй юм байна гэдэг ойлголттой болчихлоо. Тиймдээ ч намуудын талаар санал асуулга дандаа эсрэг үр дүнтэй гарч байна шүү дээ. Нам гэдэг хууль зүйн утгаараа төрийн бус байгууллага. Тиймээс ард түмэнд эхлээд өөрийн үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрөө санал болгодог. Хоёрдугаарт хүний нөөцөө бэлддэг. Түүнийг нь харж байж ард түмэн сонголтоо хийдгээс биш хэн ч намыг сонгодоггүй шүү дээ.

-Намын хатуу гишүүнчлэлийг та дэмждэг үү?
-Энэ бол Оросын Большевик намд байсан зүйл. Монголд 70, 80 жил оршин тогтносон энэ заалтыг ардчиллын дараа бий болсон улс төрийн хүчнүүд хуулаад авчихсан, 25 жил мөрдөж байна. Үүнийг халах ёстой. Хүн аль нэг намын нэр дэвшигч, мөрийн хөтөлбөрийг дэмжлээ, таалагдахгүй бол дараагийн удаад нөгөөхийг нь сонгож болно. Энэ бололцоог нь ард түмэнд үлдээх ёстой. Тэгэхгүйгээр нэг хүнд намын батлах өгчхөөд, өмчлөөд байж таарахгүй.

-Хамтарсан Засгийн газар ажиллаад, саяхан 100 хоног нь боллоо. УИХ дахь бүх нам, эвслүүд энэ удаагийн Засгийн газарт орж ажилласны үр дүн харагдаж байна уу?
-УИХ-аар гарч байгаа хуулиудыг харахад Үндсэн хууль зөрчсөн, бизнесийн болон гаднын эрх ашигт хөтлөгдсөн зүйлүүд харагддаг. Үүнийг л гаргуулахгүй байх ёстой юм. Тиймээс энэ хаврын чуулганаас олон зүйл шалтгаална. Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах вэ, Намуудын болон Сонгуулийн хуулийг хэрхэн батлах вэ гэдэг асуулт байна. Мөн дээр хэлсэн Өршөөлийн, Эдийн засгийн ил тод байдлын гээд олон хуулиа зөв баталж чадах, эсэхээс хамтарсан Засгийн газрын үр дүн харагдана. Мөн нэг зүйлийг хэлэхэд Оюутолгойд хийсэн шалгалтын дүнгээ УИХ дахь Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хороо хэлэлцэнэ. Энэ бүхэнд төрийн ухаанаар хандаж байж хаврын чуулганаас үр дүн хүлээнэ. Тэгэхгүйгээр зүгээр домноод өнгөрвөл хэрэггүй л дээ. "Ард Москва байна” гэдэг шиг УИХ, Засгийн газарт одоо хугацаа байхгүй. Тэр тусмаа ард түмнийг хуурах юм бол Монголын улс төр, эдийн засаг жинхэнэ утгаараа дампуурна.

-УИХ-ын хаврын чуулганы өмнөхөн МАХН-ын удирдлагууд, Солонгос руу явж намын даргатайгаа уулзаад ирсэн гэсэн. Та явсан уу?
-Би яваагүй. Тэр үеэр би гадагшаа эмчилгээнд явж таарсан.

-Намын удирдлагууд болон УИХ, Засгийн газрын гишүүд чинь бүгд явсан уу?
-Намын удирдлагууд бүгд явсан байна билээ. Түүнд нь УИХ-ын гишүүд, сайдууд орсон гэсэн үг.

-УИХ, Засгийн газрын ямар нэгэн албан тушаалд МАХН хүмүүсээ томилохдоо нам дотроо тодорхой хугацаатай ротац явуулах ёстой гэдэг зүйлийг тэнд ярьсан гэж сонссон. Энэ үнэн юм уу?
-Түүнийг би албан ёсоор сонсоогүй.

-Тухайлбал, таны хашиж буй УИХ-ын дэд даргын албан тушаалыг нам доторх ротацын сонгуулиар ээлжилж хашна гэсэн юм биш үү?
-УИХ-ын дэд даргыг томилохдоо нам дотор ротац хийнэ гэсэн хууль байхгүй. Тиймээс хууль зөрчсөн зүйлийг хийж болохгүй. Үндсэн хуульд "УИХ-ын дарга, дэд даргыг дөрвөн жилийн хугацаатай сонгоно гэсэн” гэсэн заалт бий. Тэр дагуу сонгосон. Ротац хийх сонирхолтой, бодолтой хүмүүс байгаа. Түүнд нь янз бүрийн шалтгаан бий. Гэхдээ асуудалд хууль зүйн дагуу хандах ёстой юм. Тодорхой хэлэх юм бол УИХ-ын дэд даргыг чөлөөлөх гурван шалтгаан бий. Шүүхийн шийдвэрийн дагуу, өөрийн хүсэлтээр, эмчийн магадалгаагаар УИХ-ын дэд даргын албан тушаалаас чөлөөлж болдог. Энэ хуулиа л баримтална шүү дээ.

Б.Энхжаргал

Л.Цог: Тавантолгойгоос том улстөржих сэдэв Монголд байхгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани