Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат: Хятадын хойт талын хямд зах зээлд Монголын нүүрс өөр хоорондоо өрсөлдөөд үнээ унагаад байна шүү дээ

Монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат: Хятадын хойт талын хямд зах зээлд Монголын нүүрс өөр хоорондоо өрсөлдөөд үнээ унагаад байна шүү дээ-Тавантолгойн нүүрсний орд гэдэг ойлголтыг эдийн засгийн хөгжил дунд авчирсан хүмүүсийн нэг бол Та. Өчнөөн жилийн турш яригдаж, өнөөдөр мега төсөл хэмээн нэрлэгдэж эдийн засгийн эргэлтэд оруулах тухай яригдаж байна. Та өөрийн үзэл бодпоо хуваалцана уу?

-Таван толгойн ордыг ашиглаж эхлээд одоо дөчин таван жил болж байгаа юм. Анх үхэр тэрэг, тэмээгээр, шуудайгаар нүүрсээ зөөдөг байсан. 1966 онд улсын үйлдвэр болгож байсан. Тэгээд анх 1972 онд Таван толгойн ордыг коксжих нүүрсний орд байна, энийг одоо эдийн засгийн эргэлтэд оруулъя, ашиглая гэсэн асуудлыг гаргаж ирснээс хойш Социалист орнуудын эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлд танилцуулж 1988 он хүртэл энэ тухай ярьсан. Тэгээд хэдэн жилийн дараа ерөөсөө энэ ордод хайгуул хийж, тодорхой хэсэгт нь нөөцийг тодорхойлж байж нүүрсний байнгын комисст ярихгүй бол зүгээр манайд Таван толгой гэж нэг орд байдаг юм, тэрийг ашиглая гэж ярихаар ЗХУ бол нэг их сайн дэмждэггүй байсан. Тухайн үед чинь нүүрсний ч бай, нефтийн ч бай хатуу ашигт малтмалын бүх л хайгуулаа Зөвлөлтийн хөрөнгөөр хийж байсан шүү дээ. Гэтэл тэд "Өнөөдөртөө нэг их чухал биш юманд мөнгө зарж яах юм” гээд хайгуул хийх мөнгө гаргадаггүй байсан. Ингээд л нэг талаас ордтой гэж яриад л, нөгөө талаас тэр ордынхоо талаар хүнд хэлэх тодорхой судалгааны юм байхгүй хэдэн жил болсны дараагаар Пэлжээ сайд, түүний орлогч Хурц хоёр нилээн хөөцөлдөж байж, нөгөө талаас манай геологичид нарийн ухаан зарж байж хайгуул хийх мөнгө олоод Таван толгойн зарим хэсэгт нь нарийвчилсанхайгуул, зарим хэсэгт нь ерөнхий хайгуулын ажил хийсэн. За тэгээд нэг хүнд хэлэх юмтай болж нэг нөөцтэй чанартай болж, нүүрснийх нь чанар, технологийн судалгааг Зөвлөлтийн институт, Чехийн институтад хийдэг байлаа.

 

Ингээд Таван толгойн нүүрсний орд газрыг ашиглах техник эдийн засгийн үндэслэл гээчийг ЗХУ-ын Ленинград хотын Гипрошахт институтад хийлгэсэн түүхтэй. Дараа нь 1991 онд техник эдийн засгийн үндэслэлийг хийлгэсэн.

 

За ингээд ерөнхийдөө одоо энэ ардчилалтайгаа залгаж эхлээд хайгуулын лицензийг ававаа. Австралийн ВНР гэж компанид лицензи нь нэг хэсэг байсан юм. Тэднийд жил хэртэй болоод тэр үед чинь засмал зам ч байхгүй, төмөр зам ч байхгүй, цахилгаан ч байхгүй тэгээд энэ дэд бүтэц муутай газар их мөнгө, цаг хугацаа хэрэгтэй болох нь, үр ашиг нь ч тодорхойгүй гээд нөгөө хайгуулынхаа лицензийг улсад эргүүлээд өгсөн. Тэгээд нэг хэсэг эзэнгуй байж байгаад Майн инфо гэж монгол компани өнөө лицензийг нь 1999 онд авсан.

 

Тэр үед техник эдийн засгийн үндэслэл нь нөгөө социалист эдийн засгийн зарчмаар хийгдсэн эд байгаад байдаг. Өрнөдийн том банкууд Оросын нэг институтын хийсэн техник эдийн засгийн үндэслэлээр зээл өгнө гэж гонж байлгуй яахав. Тэгээд ер нь ганц компани энийг барахгүй нь гээд Монголчууд чинь бас аминдаа арваад компани нийлээд Монгол компаниудын консорциум нэгдэл байгуулж, боломжийнхоо хөрөнгүүдийг нийлүүлээд, Энержи Ресурс гэж компани байгуулсан. 

За ингээд л одоо гаднаас хөрөнгө босгох барих гээд аюулын үйл ажиллагаа явуулж байтал төр нөгөө хайгуулынхаа лицөнзээ буцааж авна гээд пижигнэчихсэн. Ингээд л баахан яриа хөөрөө, хэлэлцээ энэ тэр болов доо. Тэр консорциумынхан юу гэж байсан бэ гэхээр ерөөсөө нийлээд хөрөнгө босгоод, дэлхийн чадалтай зах зээл, чадалтай компаниудыг оруулж ирээд хамтын хэлбэртэй аж ахуйн нэгж байгуулаад, тэгээд Таван толгойгоо эзэмшьө гэсэн л Монголчууд байсан. Хамтрах пүүс компани эрж явтал төр орд газраа эзэмших асуудлаа өөрөө шийдьө гээд тэр бүх ажил зогссон. 2008 онд Энержи Рөсурст 4 хувийг нь өгье гэсэн шийдвэр гаргасан. Таван толгойн орд газар чинь зүүн хойд талдаа Ухаа худаг гээд тийм тасархай хэсэгтэй, Бор толгой гэж зүүн урд руугаа бас нэг хэсэгтэй, дорнод хэсэг гэж бас бий, тэгээд төв хэсэг нь Цанхийн баруун, зүүн гээд ингээд ер нь 4-5 хэсэгтэй. Төр бол өөрийнхөө авч үлдсэн 96 хувьд тодорхой ажил явуулж чадаагүй. Харин Энержи Ресурсийнхэн Ухаа худагийн тэр хэсэгтээ үйлдвэрээ, ил уурхайгаа, баяжуулах фабрикаа, цахилгаан станцаа байгуулж, усны асуудлыг шийдээд, эргэлтийн устай болсон. Нийгмийн дэд бүтэц гээд л уурхайчдынхаа амьдрах орчныг тохижуулаад л, тав зургаан давхар байшингууд дөрөв таваар нь бариад л, айхтар том хүүхдийн цэцэрлэг ясли бариад л ерөөсөө тэр Цогтцэцийн, тэр Таван толгойн, Ухаа худагийн орчин үнэхээр одоо үйлдвэрлэл нийгмийн цогцолбор болоод ирсэн юм.Гэхдээ энэ чинь бас л гадны хөрөнгө оруулапт, зээл зэргийг зохих хэмжээгээр авч байж босгосон байж таараа. Ер нь гадны хөрөнгө оруулалт, зээлгүйгээр манайд битгий хэл нэлээн өндөр хөгжилтэй орнууд ч ийм том ордыг нэг компани босгоод ирнэ гэж ерөөсөө байхгүй л дээ. Тийм учраас энэ Энержи Ресурсынхан гаднаас нэлээн хөрөнгө босгож, Хонгконгийн бирж дээр хувьцаа хүртэл гаргаад бүс нутгийн төдийгүй дэлхийн анхааралд өртөөд, ажил төрөл нь сайн яваад байгаа учиртай юм.

Хэрэв бид 2006 онд Энержи Ресурст тэр хайгуулынхаа лицензийг хэвээр нь эзэмшүүлээд явсан бол өдийд Таван толгой өгдөг үр өгөөжөө өгөөд эхэлчихсэн, бүх юм жигдэрчихсэн байх байсан юм.Бид бүхэл бүтэн 7-8 жилийн хугацаа алдчихаад тэгээд яг 2006, 2007 онд ярьж байсан тэр шийдэл рүүгээ одоо буцаж орох гээд. Тэр үед чинь бас л мөнгөтэй, дэлхийн нэр хүндтэй том компаниудтай Хятад, Амөрик нь хамаагуй туншлэх л байсан байхгуй юу. снзэс биш Монгол өерөө дангаараа коксжих урс үйлдвэрлэдэг болжээ гэвэл "Монгол хаана байдаг юм, ямар улс байдаг юм?” гэж сураглаж байдаг улс чинь Монгол коксжих нүүрс зарна вэл дэлхий мэдэхгүй шүү дээ, дэлхийн зах зээл мэдэхгүй. Одоо ч ялгаагүй энэ Тавантолгойд зах зээл мэддэг компани хэрэгтэй байна. өөрийнхөө технологитой, өөрийнхөө мөнгөтэй, өөрийнхөө менежменттэй орж ирээд өрсөлдөх чадвартай том компани, тэдний нэр сүр, мөнгө бүх юм хэрэгтэй байна. Харин ажиллах, олборлох, баяжуулахыг нь бид нар гадныхантай гадныхангүй хийж чадна. Одоо ч гэсэн Энөржи Ресурсынханд гадныхан гээд байх юм байхгүй уү дээ, өөрсдөө хийгээд л явж байгаа.

 

-Өнөөдөр бид нэг тийм торгон агшин дээр ирчихсэн байна. Магадгүй бид дахиад хэдэн жилийн дараа "хэрэв бид нар тэгээгүйсэн бол" гээд ярихгүйн тулд олон үзэл бодол зөрөлдөж байгаа энэ мөчид яг чухам юуг нь зөв болгож авч явах ёстой вэ?
-Энд маргаад байх юм байхгүй, одоо эргэж буцдаг зам байхгүй. Их хурал чинь шийдвэрээ гаргаад алх дөшөө цохичихсон шүү дээ. Одоо Засгийн газар энийг хэрэгжүүлэх л хэрэгтэй. Засгийн газар аливаа ийм том төслийг, эдийн засгийн ийм шийдвэрлэх ач холбогдолтой асуудлыг шийдэхдээ оролцооны хүрээ асар өргөн байх ёстой.Тиймээс Засгийн газар чинь ард түмнээсээ хоёр асуулт асуусан биз дээ? Эхнийх нь энэ хүндрэлээс гарахын тулд мөга төслүүдээ ажил болгоё, нөгөө нь өрөөсөө энийгээ болиод бүсээ чангалаад, тэгэад хэмнэе гэж. Тэр хоёр дахь нь бол явахгүй шүү дээ, яаж ч чангалаад энэ улсын эдийн засгийг өнөөдөр өөд нь татаад ирэх тийм хэмнэлт, тийм хөрөнгө гарахгуй.Тэгэхээр тэр хоёр дахь нь бараг л амиа хорлох гэдэг рүү их дөхүү юм шиг байгаа юм. Харин эхлээд хүний мөнгөөр, дараа нь өөрийнхөө мөнгөөр, ирэх бол ерөөсөө гарцаагүй ганц зам байхгүй юу. Тэгэхээр одоо Их Хурал шийдээд, Засгийн газар ард түмнийхээ санал бодпыг аваад, тэгээд одоо өөр юу хэрэгтэй юм?

 

-Өнеөдрийн энэ цаг үед тань шиг бодож байгаа, танаас өөрөөр бодож байгаа хүмүүсээс гадна "Ерөөсөө нүүрсний нөөцийг ашиглах үйл явц дэлхийн хэмжээнд удаашраад байна.Нүүрсний үнэ ингээ уначихсан байхад заавал бид нар одоо яар гээд яах вэ” гэсэн хэсэг бас байх шиг байна. Та энэ талаар өөрийнхөө бодлыг хэлээч?
-Үнийн өсөлт бууралт, энэ бүтээгдэхүүний хэрэглээний өсөлт бууралт хоөр бол еренхийдөе мөчлөгөөр явагддаг. Одоо бол унаж байна. Тэгэхээр энэ чинь эргээд өсч таарна. Өсөөд эхлэхэд нь нэгдүгээрт бэлэн байя аа, тэр хугацаанд юмаа хийж, барьж байгуулж авъя. Хүн энэ эрсдэлээс айхгүй хөрөнгөө оруулъя гээд байхад нь үгүй ээ чи болоогүй, үнэ өссөний дараа мөнгөө оруул гэх үү? Тэгээд энэ үеийг бид нар яах юм? Ашиглахгүй юм уу? Энэ чинь уг нь нөгөө хүний хэлэх үг байхгүй юу. Бид одоо энэ уналттай үед хөрөнгө оруулахгүй. Сүүлд, харж байж, өсөхөөр нь оруулъя гэж хэлэх ёстой байнаа даа уг нь. Яг үнэндээ манайхан энэ үнэ унагадгийг чинь өөрсдөө хийдэг юм. Мэдэх үү? Энэ зах зээлд чинь Монгол нүүрс хоорондоо өрсөлдөөд байна шүү дээ. Авдаг нь Хятад, өгдөг нь, зардаг нь манай 4-5 компани. Тэгээд Энержи Ресурсынхаа үнийг Эрдэнэс Тавантолгой нь унагадаг ч юм уу нэг тийм сонин үзэгдэл харагдаад байдаг. Наадах нь угаагаад зарж байдаг, цаадах нь түүхийгээр нь зарж байдаг. Үгүй чи наад түүхий нүүрсээ цааш нь аваачаад угаагаад, нэг чанарын түвшинд хүргээд, нэг үнээр заръя гэхээр дуугардаггүй, хөдөлдөгтүй. Монголын Таван толгойн нүүрс гурван газраас ухсан гурван өөр үнэтэйгээр Хятадын зах зээлд өрсөлдөөд байгаа юм. Бид нар Өвөрмонгол ч юмуу Хятадын жижиг наймаачдад хямд өгөөд, өнөөдүүл тэрнийг нь жаахан шигшиж, угаагаад цаашаа зарахаараа таван цаас нэмдэг. Яг одоо бол ийм сонин тогтолцоонд гацчихаад байгаа юм. Нүүрсний үнэ унаж байгаа одоо үед бид энэ консорциумаа байгуулж аваад, Шинхуа оролцоод ирэхээр нүүрсний үнэ эргээд өсөөд ирэхэд манай нүүрс дэлхийн зах зээлийн тэр өндөр түвшний ,-Үнээр л зарагдах юм шүү дээ. Тэгэхээр нүүрсний” хэрэглээ байхгүй болоод, ерөөсөө шал дэмий үнс л болоод үлдэнэ гэж яриад байгаа хүмүүс бас л жаахан хэтрүүлэгтэй, хэтэрхий тийм пөссимист зүйл яриад байгаа. Нүүрсний ирээдүй байна, Монгол нүүрсээр баялаг. Тэрүүгээрээ Монголын ард түмэн биднийг, бидний үр ач хойч үөийг олон жил, олон үе тэжээнэ гэдгийг л хэлэх байна.

 

 

 

С.ОТГОНТУЯА /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат: Хятадын хойт талын хямд зах зээлд Монголын нүүрс өөр хоорондоо өрсөлдөөд үнээ унагаад байна шүү дээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани