Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Л.Наранбаатар: Тавантолгой урагшлахааргүй болчих шиг боллоо

Л.Наранбаатар: Тавантолгой урагшлахааргүй болчих шиг боллоо

Эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатартай Таван толгойн гэрээний асуудлаар ярилцсан ярилцлага

-Таван толгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Засгийн газар хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар боллоо. Тус гэрээг УИХ дээр хэлэлцэнэ, хэлэлцэхгүй гэж нэлээдгүй улстөржиж маргалдсаны эцэст төслийг хэлэлцэхээр болж байх шиг байна. УИХ-ын дарга тус гэрээг Монгол Улсын олон хууль тогтоомж зөрчсөн, заавал УИХ-аар хэлэлцэж сайжруулах ёстой гэрээ гэж дүгнэсэн?

-Би хууль зөрчсөн гэж бодохгүй байгаа. Монгол Улс ганцхан А.Гансүх гэдэг хуульчтай биш. А.Гансүх хэлэхээр ч юм уу эсвэл мэдэгдэл хийчихээр бүх зүйл үнэн болчихдог юм биш. Сумитомо, Шинхуа зэрэг компаниуд олон улсад үйл ажиллагаа явуулдаг. Тэд өмнө нь энэ улсын ийм хуулиудыг зөрчсөн гэдэг мэдээлэл алга.  Энержи Ресурсыг Монгол Улсын хуулийг зөрчиж байсан гэж би сонсоогүй. Хууль зөрчсөн гэрээ оруулж ирлээ гэдэг нь олон улсын компаниудын нэр хүндэд халдаж, гүтгэж буй хэрэг гэж бодож байна. Гадаад харилцаанд сэв суулгахаар шахуу мэдэгдэл. Засгийн газар өөрийн эрх мэдлийн хүрээнд бие дааж шийдэх бүрэн бололцоотой байсан байх. Гэхдээ одоо Таван толгой урагшлахааргүй болчих шиг боллоо.

-Яагаад урагшлахгүй гэж, урагшлуулахыг дэмжиж байгаа хүмүүс маш олон байгаа шүү дээ.  УИХ дээрээ хэлэлцээд дэмжчих болов уу гэсэн хүлээлт олон нийтэд байгаа. Уул уурхайн төслүүдийн гацаанаас болж олон зуун ханган нийлүүлэгч компани зогсонги байдалд орж, олон мянган хүн ажлын байргүй байхад энэ төслийг арай гацаахгүй байлгүй дээ?

-Би муу амлаж байгаа юм биш. Гэхдээ энэ төсөл явахгүй байх магадлал байна. Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын төсвийн байнгын хороо хуралдаж эрчим хүч, төмөр замын томоохон төслүүдийг Засгийн газар зээл авч шийдсэн тохиолдолд улсын өрөнд тооцохгүй гэдэг хуулийн төслийг дэмжчихлээ. Энэ өр бишээ гээд төмөр замаа өрөөр санхүүжүүлэх нь  л дээ. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Таван толгойгоос урагшаа татах төмөр замыг дахиад ард түмнээ өрөнд оруулж байгаад, гүйцэтгэлийн ажил дээр нь нам дамжсан бүлэглэлүүд "найрлах” гэсэн л арга. Энэ өрийг цаасан дээр өр биш гэж мянга бичсэн ч бид л төлнө. Бидний үр хүүхэд төлнө. Тэгэхээр Таван толгойн гэрээний төслийг явуулахгүй гэдэг нь аль эрт тодорхой байсан юм биш үү гэх хардлага бий болж байна. Улстөрчид төмөр зам төрийн мэдэлд байх ёстой гэдэг популизмаар ашиг сонирхлоо халхалж байгаа юм биш биз? Үнэн бол энэ жүжигтээ зөвхөн ард түмнээ биш бүр Хятад, Япончуудыг итгүүлээд хошгоруулсан болно.  Би Таван толгой төслийн гэрээг Монголчууд хөрөнгө оруулагчдад итгэлээ алдахгүй байх сүүлчийн шахуу боломж гэж харж байгаа. Бид төмөр зам төрийн мэдэлд байна, ингэхдээ концессийн гэрээгээр, хувийн хэвшлийн мөнгөөр төмөр замаа барьж байгуулаад төрдөө шилжүүлэн авах хууль эрхзүйн орчинтой. Би бол тэр эрх зүйн хүрээнд асуудал явж байна гэж харж байгаа.

-С.Ганбаатар гишүүн Ард Аюушийн нутаг, Ховдоос мэдээлж байна гээд хэвлэлийн хурал хийж өөрийн фэйсбүүктээ тавьсан байсан. Гишүүн Оюу толгойгоо ард түмэндээ буцааж авах хөдөлгөөн байгуулж байгаагаа мэдэгдсэн байна лээ?

-Би тэр бичлэгийг өглөө нь үзсэн. Үнэндээ инээд хүрсэн. С.Ганбаатар гишүүний "маск” хуулагдаж байх шиг санагдсан. Оюу толгойн хамаг мэдээллийг ухаж, төнхөн хамгийн ихээр зууралдаж, нүд чихээ нааж явдаг хүн юу ч мэдээгүй явж байна гэдэгт би итгэхгүй байна. Таван толгойг  популизмдаж олны анхаарлыг Оюу толгойн гэрээнээс сарниулсан нь С.Ганбаатар. Заримдаа Ганбаа гишүүн маань Таван толгой төслийг нураахаар зүтгээд байгаа бүлэглэлийн даалгаврыг биелүүлдэг хүн болчихоогүй байгаа даа гэж бодоход хүрэх юм.  Одоо Оюу толгойг төрдөө буцааж авна гэх дүйвээнийхээ хавчуурганд Таван толгойг нааж, Ухаа Худагаа буцааж авах хөдөлгөөн өрнүүлж магадгүй. Тэгвэл аль эртнээс Таван толгойд эзэн суух хүсэлтэй нам дамжсан бүлэглэлийн зорилго биелэх болно. Өмнө нь үзсэн олон ангит киноны хамгийн өрнөлтэй хэсэг нь одоо л гарах гэж байна. Биднийг кино үзээд баясаад сууна гэж бодож байгаа бол эндүүрч. Ард түмэн чинь бас нүд, чихтэй юм шүү дээ. 

-Бүлэглэл гэж та хэнийг хэлээд байна вэ?

-Удахгүй тодорхой болно, Монголын ард түмэн бүгдээрээ харъя. Одоо үйл явдлын өрнөлөөс эргээд харахад стратегийн ордуудыг дээрэмдэх ажлыг эртнээс зохион байгуулалттайгаар хийж байсныг бид мэдээгүй байж. Тэрбум шахуу долларын үнэлгээтэй байсан Саусгоби компанийн Овоотын коксжих нүүрсний ордыг улстөрчид яаж 2012 оны сонгуулийн өмнө популизм хийж, үнэ цэнэгүй болгосон билээ? Тэгээд саяхан 40 хүрэхгүй сая долларын үнээр Хятадын компанид зарагдаж, Рио Тинто тус ордоос өөрсдийн хувьцаагаа гаргасан шүү дээ. Үүнийг ярьж, анхаарч байгаа популист улс төрч одоо байна уу? Монголын ард түмний баялаг, төмөр замгүй Таван толгойн ордын үнэлгээ цаашид унасаар л байх болно.

-Хувьцаа гэснээс Эрдэнэс Таван толгой компанийн хувьцааг Монголын 3 сая иргэн эзэмшдэг. Хувьцаагаа хэнд ч хэрэггүй хог цаас болгоё гэвэл Таван толгойн гэрээний төслийг энэ чигээр нь явуулъя гэж УИХ-ын дарга сэтгүүлчидтэй уулзахдаа хэлсэн. Үнэхээр Таван толгойн хувьцаа энэ гэрээгээр хэнд ч хэрэггүй цаас болох уу?

-Иргэдэд өгсөн хувьцаа нь ногдол ашиг өгөх нь битгий хэл өрийн бичиг болчихсон байгаа. 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө иргэдэд нэг сая төгрөг авах эсвэл 1072 хувьцаа үнэгүй авах гэсэн хугацаатай сонголт өгсөн. Шинэчилсэн бүртгэлд 2,858,465 иргэн бүртгүүлсэн байдаг. Үүнээс 971,217 иргэн хувьцаа эзэмших сонирхлоо илэрхийлж бүртгүүлсэн. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, оюутан нийт 766,863 иргэн хишиг хувь хүртсэн. Үлдсэн 1,120,285 иргэн хувьцаа эзэмшихгүй, бэлэн мөнгө авъя гэж бүртгүүлсэн ч өнөөг хүртэл Засгийн газраас мөнгөө авч чадаагүй хүлээж байна. Тэгэхээр 3 сая иргэн хувьцаа эзэмшиж байгаа гэдэг нь ташаа мэдээлэл болж байна. Амласан мөнгөө ард түмэнд өгөх эх үүсвэр дутагдаж байгааг яахав ойлгож байна. Уг нь энэ хүнд байдлаа зөвөөр ойлгуулаад, мөнгө өгөх боломжгүй гэдгээ хэлээд АН, МАН  ард түмнээсээ уучлал гуйчихвал зүгээр л байгаа юм.

-Хувьцаа эзэмшиж буй иргэд яг хэдий хэмжээний өрөнд орчихоод байгаа юм бэ? Ноогдол ашиг авахын тулд өр зээлээ төлж дуусаж байж иргэд хувьцааныхөө өгөөжийг хүртэнэ биз дээ?

-Баримттай хэлье! Эрдэнэс Таван толгой эзэмшигчийн өмчгүй болчихсон компани. 2014 оны эцсийн санхүүгийн тайлангаар 903 тэрбум 205.3 сая төгрөгийн өртэй,  эзэмшигчийн өмчийн хэсэгтээ "хасах”, дахин хэлэхэд "хасах” 107 тэрбум 114 сая төгрөгтэй байна. Энэ компани эзэмшигчийн өмчгүй болтлоо ингэж дампуурчээ. Баланслаад ядаж "тэг” утгатай байж болоогүй юм байх даа? Нийт өрийг нь хувьцаа эзэмшигч иргэддээ хувааж үзэхэд нэг хүнд 929 мянга 972,7 төгрөгийн өр ногдож байна. Энэ тэгээд үнэ цэнэтэй хувьцаа юу? Харамсалтай нь иргэд хувьцаанаасаа татгалзаж, сая төгрөгөө авах эрх нь 2012 онд хаагдсан. Бандан тас болсон. Харин амжаад хувьцааны оронд сая төгрөг авах хүсэлт өгсөн 1,120,285 иргэн төрөөс мөнгөө нэхэж болох юм.

-Гэхдээ энэ өр чинь цаг хугацааны л асуудал шүү дээ. Таван толгойн баруун, зүүн Цанхид асар их нүүрсний нөөц байгаа. Эрдэнэс Таван толгой IPO хийгээд ч юм уу эсвэл банкнаас зээл авч хөрөнгө оруулалт хийгээд баяжуулах үйлдвэр барьж болно шүү дээ. Та өр гэсэн өнцгөөс нь хэтэрхий яриад бусад боломжуудыг нь ярихгүй байх шиг?

-903 тэрбумын өртэй, 20-хон тэрбумын үндсэн хөрөнгөтэй компанид банк зээл өгөхгүй. Дотоодын банкууд зээл өгөөд дээд "тааз”-андаа тулчихсан. Нүүрсний үнэ төсөөлснөөс ч доогуур орно, зах зээлийн муу нөхцөл 2020 он хүртэл үргэлжилнэ гэж сая болсон Coal Mongolia-2015 чуулганд илтгэл тавьсан олон улсын судлаачид дүгнэж хэлнэ лээ. Ийм нөхцөлд дахиж зээл өгөх юм бол Эрдэнэс Таван толгой дотоодын банкуудаа татаж унагаах эрсдэлтэй. Гадаадын банкнаас зээл авъя гэвэл үндсэн хөрөнгөнөөсөө 46 дахин их өртэй, эзэмшигчийн өмч нь "хасах” утгатай болчихсон компанид зээл өгөхгүй. Авъя гэсэн ч өгөхгүй байна. Өр болон хөрөнгийн зохистой харьцаа алдагдсан учраас боломжгүй. IPO хийж хөрөнгө босгоно гэдэг нь Таван толгойн ордоо барьцаалж, Эрдэнэс Таван толгойн хувьцааг зарж мөнгө олно гэсэн үг. Тэгээд ч зах зээл муу, төмөр замгүй учраас Саусгоби компанийн Овоотын уурхай шиг хэдхэн сая ам.долларын үнэ хүрнэ. Ёстой нөгөө баялгаа үнэгүй өгнө гэгч нь болно. Тэгэхээр энэ бол бүтэхгүй санаа. Ямар ч эдийн засагч, санхүүч Эрдэнэс Таван толгой компанийн санхүүгийн тайлан балансыг уншаад миний энэ хэлж байгааг л хэлнэ.

Эх сурвалж: Эрдэнэс Тавантолгой компанийн 2014 оны эцсийн санхүүгийн тайлан баланс www.erdenestt.mn

-Эрдэнэс Таван толгой компани 2014 оны эцсийн тайлангаар 30 орчим тэрбум төгрөгийн нийт ашигтай ажиллалаа гээд байсан. Худлаа мэдээлэл өгсөн болж байна уу? Эрдэнэс Таван толгойд дотоодын гэрээт компани харьцангуй өртөг багатай олборлолт хийж, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлж байна гэж компанийн захирлууд нь мэдэгдэл хийсэн байсан?

-Би тайланг нь www.erdenestt.mn гээд өөрийнх нь сайтаас харсан. Орлогоос үйлдвэрлэлийн зардлыг хасвал тийм ашиг харагдаж байгаа, үнэн. Харин зээлийн хүү, удирдлагын зардал, валютын ханшийн алдагдал зэргийг хасаад харвал 64.4 тэрбум төгрөгийн цэвэр алдагдалтай ажилласан байна билээ. Өртгийн тухайд нэг тонн нүүрсний олборлолтын зардал зохистой хэмжээнд байж чадаж байгаа юу гэдэг нь анхаарах асуудал.

Эрдэнэс Таван толгой их "тансаг” зардлаар олборлолт хийж, нүүрсээ "түүхий нүүрсний дундын ченжүүдэд” л нийлүүлж байгаа. Нэг тонн түүхий нүүрсний олборлолтын өртөг нь 26.2 ам.доллар, Ганц мод боомт хүргэх тээвэрлэлтийн нийт өртөг нь 17.5 ам.доллар байна. Энержи Ресурс нэмүү өртөг шингээж, баяжуулсан нүүрс экспортолдог бөгөөд жишээд харьцуулахад нэг тонн түүхий нүүрсний олборлолтын өртөг нь 19.7 ам.доллар, нэг тонн баяжуулсан нүүрс Ганц модны боомт хүргэх тээвэрлэлтийн өртөг нь 14.1 ам.доллар байгаа юм. Эрдэнэс Таван толгой тонн нүүрс тутамдаа олборлолтын зардал нь 33%-иар, тээвэрлэлтийн зардал нь 24%-иар илүү зардалтай байгаа биз? Эндээс Эрдэнэс Таван толгой компани ямар их үргүй зардлаар олборлолт, тээвэрлэлт хийж байгааг дүгнэж болно. Өмнөх жилүүдийн алдагдлыг нь харьцуулж ярихаа больё. Гэхдээ ард түмний баялаг гээд үргүй зардлаар мөнгө урсгаад сууж болохгүй биз дээ?

Эх сурвалж: Эрдэнэс Таван толгой компанийн 2014 оны тайлан www.erdenestt.mn

-Нэг тонн нүүрсний зардалд харьцуулахад төрийн компани ийм өндөр зардлаар үйлдвэрлэл явуулж байгаа юм байна. Гэхдээ Чалкогийн өрийг төлөх зээлийн хүүгийн зардал ороод өртөг нь ийм өндөр болсон байлгүй дээ?

-Үгүй. Чалкогийн өр үүнд ороогүй. Цэвэр олборлолт, тээвэрлэлтийн процессын зардлын харьцуулалт. Нэг зүйл хэлэхэд уул уурхайн үйлдвэрлэлийн эдийн засагт хөрс хуулалтын итгэлцүүр гэж маш чухал ойлголт байдаг юм. Өөрөөр хэлбэл нэг тонн нүүрс олборлоход хэдэн м3 хөрс хуулж, зайлуулав гэдэг үзүүлэлт. Энэ үзүүлэлт өндөр бол их хөрс хуулж, нүүрсний олборлолтын зардал өсдөг жамтай.

Ухаа Худаг болон Цанхийн уурхайн энэ үзүүлэлтийг харахаар Ухаа Худаг бараг хоёр дахин илүү хөрс хуулж байж нэг тонн нүүрс гаргаж авч байна. Ухаа Худагийн ашиглалтын нөхцөл илүү хүнд байна гэсэн үг л дээ. Хоёр компанийн 2014 оны тайлангаас харж харьцуулалт хийхэд хөрс хуулалтын итгэлцүүр Ухаа Худагт 5.7 м3/тн байхад Эрдэнэс Таван толгойн баруун, зүүн Цанхийн уурхайд дунджаар 3.1 м3/тн байж. Эндээс харвал Цанхийн уурхайд нэг тонн нүүрсэнд ногдох олборлолтын зардал хоёр дахин шахуу бага баймаар. Гэтэл эсрэгээрээ бүр 33%-иар өндөр байгаад байдаг. Мэргэжлийн инженерүүд, эрдэмтэд, уул уурхайн сургуулийн багш нар бодит дүгнэлтийг хийж жирийн иргэдэд ойлголт өгөх хэрэгтэй. Манай улстөрчид мэдэхгүй зүйлээ ичиж зоволгүй ийм хүмүүсээс нэг асуучихвал зүгээр.

Нүүрсний томоохон экспортлогч уурхайнуудын

2014 оны үйлдвэрлэлийн  үндсэн үзүүлэлтийн харьцуулалтын судалгаа

Мэдээллийн эх сурвалж: АМГ-ын 2014 оны статистик мэдээ

-Coal Mongolia-2015 чуулганд Эрдэнэс Таван толгой компанийн уурхайн захирал нүүрсээ түүхийгээр нь уурхайн ам нөхцлөөр зарж байгаа гэж байна лээ?

-Яахав, түүхий нүүрсийг өндөр үнээр авдаг бол заавал баяжуулах шаардлагагүй байж болно. Гэхдээ энэ боломжгүй зүйл. Эдийн засгийн талаасаа асар их хохиролтой. Боловсруулалт хийхгүйгээр баялгаа их хэмжээгээр түүхийгээр нь зарна гэдэг Монголчуудын өрсөлдөөний стратеги биш, баялгаа үрэн таран хийж буй хэрэг. Бодит ашгийг Хятадын нүүрсний ченжүүд хүртсээр байх болно. Нүүрсийг угааж баяжуулахаар илүүдэл шороо, чулуунаасаа салж чанар, илчлэг нь сайжирдаг. Түүхий нүүрстэй харьцуулахад овор хэмжээ нь 20-30% буурна. Энэ хэмжээгээр тээвэрлэлтийн зардлаа хэмнэдэг. Чанар дагаж үнэ гэдэг дээ. Угаасaн нүүрсийг түүхий нүүрснээс илүү өндөр үнээр зарж болно. Ингэж Таван толгойн ордын нүүрсийг дэлхийн зах зээлд буюу Хятадаас гадна Япон, Солонгос гэх мэт гуравдагч зах зээлд гаргах нь Монголчуудын зорилго байх учиртай. Харамсалтай нь бид юун далайн боомтод хүрэх нь битгий хэл уурхайн аман дээрээ хүртэл "шахуулаад”, Орос ах нартаа коксжих нүүрсний зах зээлээ булаалгах дээрээ тулчихаад сууж байгаа. Ийм арчаагүй байдлаас хурдан гарах хэрэгтэй. Ер нь нүүрсийг түүхийгээр зарвал үнэ багатай зарах учраас ордыг сорчлон олборлохоос аргагүй байдалд хүргэдэг. Уурхайн ашиглалтын нөөц хомсдох хохиролтой.

-Эрдэнэс Таван толгойн уурхайд сорчлон ашиглах байдал ажиглагдаж байгаа юу? Сорчилно гэхээр өндөр чанартай нүүрсийг аваад, бусдыг нь хаяна гэсэн үг үү?

-Тийм. Уурхайг урт хугацааны төлөвлөлтийн дагуу, хөрс хуулалтын зохистой горимоор өртгийг нь удирдаж авч явах ёстой юм. Нүүрсээ түүхийгээр олборлож байгаа учраас үнэ багатай борлуулдаг. Үнэ бага учраас яах вэ? Хөрсөө аль болох бага хуулж, ахиухан нүүрс авахыг хичээхээс аргагүй. Ингэж тонн нүүрсэнд ноогдох өртөг зардлыг хүчээр  бууруулах гэж технологийн горимыг эвдэж эхэлдэг. Ийм түүхийг Багануур, Шивээ овоогийн уурхайгаас харж болно. Үнийг нь хэт доогуур урт удаан хугацаанд барьснаас болж хөрс хуулалт нь хоцроод, нүүрс нь ханандаа тулчихсан байгаа. Хөрс нурвал уурхай таг зогсож төвийн эрчим хүчний систем аюултай байдалд орно. Одоо эдгээр уурхайг хөрс хуулалтын зохистой горимд шилжүүлж ажиллуулахын тулд нүүрсний үнийг нь бага ч гэлээ нэмсэн байна лээ. Баруун, зүүн Цанхийн уурхайг ийм байдалд оруулж болохгүй. Коксжих нүүрсний хувьд зах зээлийн өрсөлдөөнөөр үнэ тогтоно. Үнийг бид удирдаж чадахгүй. Харин удирдаж болох зүйл гэвэл өртөг. Таван толгой ордыг баруун, зүүн Цанхи, Ухаа Худаг гэж ялгалгүй цогцолбороор нь бассейны хэмжээнд төлөвлөлт гаргаж сайн, муу нүүрс гэж хаялгүй хамтад нь хольж ашиглах нь байгалийн нөхөгдөшгүй баялгийг иж бүрэн олборлож, ордын үнэ цэнийг өсгөх нөхцлийг бүрдүүлнэ. Олон улсын практик ч энийг харуулна. Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээ ажил хэрэг болж чадвал уурхайн өртөг ихээхэн буурч, Монголчууд гуравдагч зах зээлд нүүрсээ борлуулах боломж нээгдэнэ. Гэлээ гээд бүх зүйл сайхан болчихгүйг бас ойлгох хэрэгтэй. Цаана нь жинхэнэ өрсөлдөөн угтана. Австрали, ОХУ, Индонези гээд "аварга тамирчид” биднийг "ринг”-эн дээр хүлээж байгаа.

Таван толгойн ашиглалтын тусгай зөвшөөрөл 100% Эрдэнэс Таван толгой ТӨХК-ийн  өмч хэвээрээ үлдэнэ. Нөгөө талдаа Таван толгой ордын зөвхөн баруун, зүүн Цанхийн хэсэгт хамаарах гэрээ хийхээр байгаа. Энэ нь Эрдэнэс Таван толгой компанийн мэдэлд байгаа нийт 7.4 тэрбум тонн нөөцийн  40 орчим хувь. Үлдсэн хэсэг болох Бор тээг, Оорцог, Бор толгой, Онч хараат талбай дээр  Эрдэнэс Таван толгой компани 4.4 тэрбум тонн нөөцийг ашиглах, нэмэлт үйл ажиллагаа эрхлэх, зах зээлийн байдлаас хамаарч бусад хөрөнгө оруулалт татах боломж бүрэн нээлттэй үлдэж байгаа.

Эх сурвалж: Эрдэнэс Таван толгой компанийн 2014 оны тайлан www.erdenestt.mn

-Таван толгой төслийг гацаахгүй явуулах ямар арга байж болох вэ?

-Тэр 280 сая ам.доллараар гүйцэтгэсэн гээд байгаа төмөр замын далангийн шороо овоолсон ажлын гүйцэтгэлд аудит хийхээ больчих. Энержи Ресурс ч гэсэн үндэсний том компани байна даа. Юм үзсэн юм шиг тэрийг нь нүдэн балай чихэн дүлий өнгөрөөгөөд, хүлээгээд авчих л даа. Ажил нь дутуу бол нөхөөд л хийчихнэ биз. Гэрээнээсээ тэр заалтыг хасчих. Тэгвэл Таван толгой гацалгүй урагшилж магад.

-Ярилцсанд баярлалаа.

Л.Наранбаатар: Тавантолгой урагшлахааргүй болчих шиг боллоо
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ройтерс: Энэтхэг улс Монголоос коксжих нүүрс импортлох боломжийг эрэлхийлсэн хэвээр

  Энэтхэг улс ган үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай түүхий эд болох ...

Өнөөдөр, 16:51
2025 оны ”Өвөр Монголыг ойлгох нь” оны уулзалт Хөххотод боллоо

2025 оны "Өвөр Монголыг ойлгох нь" оны уулзалт 11-р сарын 29-ний өдөр ...

Өнөөдөр, 16:06
Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоож, зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

Өнөөдөр, 15:39
Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын Хятад хэлний авьяас чадварын тэмцээн болов

Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын соёлын амьдралыг ...

Өнөөдөр, 15:03
Алтны үнэ дөрвөн сар дараалан өсөж байна

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 ...

2025 оны 12 сарын 02, 17 цаг 03 минут
"Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, түүхэн дээд амжилтаа тогтоожээ

  "Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, 3.4 ...

2025 оны 12 сарын 02, 15 цаг 26 минут
Украин газрын тосны терминалд цохилт өгч байгааг Казахстан эсэргүүцэв

  Казахстан улс ням гарагт /2025.11.30/ мэдэгдэл гаргахдаа Хар тэнгис ...

2025 оны 12 сарын 01, 14 цаг 07 минут
2025 оны 11 сарын 20, 18 цаг 19 минут
“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын аян тун удахгүй

Өвөр Монголын Өдрийн Сонины хорооноос зохион байгуулж буй “Шинэ ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 58 минут
Хятад, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ногоон гарцыг идэвхтэй ашиглаж байна

Хөх хотын гаалийн мэдээлснээр, сүүлийн үеийн байдлаар Хятад, Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 56 минут
Хотын өвөрмөц түүхэн нөхцөл байдлыг хамгаалах—— Хуучин зээл гудамж шинэ эрч хүчтэй болж чадна

Түүх соёл бол хотын амин сүнс. Саяхан болсон хот суурингийн ажлын бага ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 53 минут
Дэлхийтэй харилцаж, улам сайн сайхан ирээдүйг бий болгоё

Монгол-Хятадын V экспо 08-р сарын 25-нд Хөх хотод нээлтээ хийв. Тус экспо ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 51 минут
Урлагийн шинэ дүр төрхөөр хөгжил авчирсан Сайжяпү тосгон

Шааньши мужийн Шиань хотын Хүий дүүргийн Сайжяпү тосгон урлагийн намбаа ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 44 минут
Эмэгтэйчүүдийн үйлсийн хөгжилд хүчтэй түлхэц үзүүлнэ

Аравдугаар сарын 13-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 25 минут
Осака-2025 дэлхийн яармагийн ”Өвөр Монголын өдөрлөг” нээгдлээ

Японы Осака-2025 дэлхийн яармагийн Хятадын үзэсгэлэнгийн "Өвөр Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 23 минут
Гадаадын иргэдтэй хамт Хятадаар аялсан нь

Тоо баримтаас үзвэл энэ оны эхний хагаст 13 сая 640 мянган гадаадын иргэн ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 20 минут
Зэсийн АМНАТ-аас шалтгаалж шинэ ордууд царцав

  Өнөөгийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ганцаараа зэс дээр ...

2025 оны 11 сарын 19, 10 цаг 52 минут
Цохилтод өртсөн Новороссийск боомт газрын тос ачиж эхэллээ

Хар тэнгисийн эрэг дэх ОХУ-ын Новороссийск боомт өнгөрсөн баасан гарагт ...

2025 оны 11 сарын 18, 16 цаг 49 минут
Нүүрсний биет хэмжээ жил бүр нэмэгдэж байгаа ч үнэ өсөхгүй хэвээр байна

  2025 оны төгсгөлд нүүрсний экспортыг 83 сая тоннд хүргэх зорилго ...

2025 оны 11 сарын 18, 13 цаг 46 минут
2025 оны 11 сарын 17, 16 цаг 46 минут
“Мазаалай баавгайг таниулах үндэсний хөтөлбөр”-т 10 мянга гаруй хүүхэд, залуус хамрагдлаа

  “Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулах” ...

2025 оны 11 сарын 14, 18 цаг 14 минут
2025 оны 11 сарын 14, 18 цаг 08 минут
"OPEC+" ирэх оны эхний 3 сард газрын тосны гарцын өсөлтийг түр зогсооно

"OPEC+"-ийн найман гишүүн орон арванхоёрдугаар сард түүхий ...

2025 оны 11 сарын 14, 17 цаг 53 минут
“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн өр төлбөр, зээлийн үлдэгдлийг улсын төсөвт төлж барагдуулна

  Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх ...

2025 оны 11 сарын 14, 16 цаг 28 минут
ТОМИЛОЛТ: МОНГОЛ УЛСЫН ТАЙЛАНГ ОНЦЛОВ

  Минамата Конвенцын Талуудын VI бага хурал (COP-6) 2025 оны 11 сарын ...

2025 оны 11 сарын 12, 18 цаг 03 минут
Улсын байцаагчийг чадавхжуулах практик сургалт зохион байгууллаа

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын ...

2025 оны 11 сарын 12, 17 цаг 55 минут
Нүүрс, зэс, газрын тосны экспорт буурав

  Энэ оны эхний 10 сарын байдлаар манай улсын гадаад худалдааны бараа ...

2025 оны 11 сарын 12, 17 цаг 27 минут
Нүүрсний ерөнхий менежер нь Төр

  Өнөөдөр Монгол Улсад засаглалын хямрал болж байна. Түүхэндээ анх ...

2025 оны 11 сарын 12, 13 цаг 16 минут
Нүүрсний хэргийг мухарлая!

  Нүүрсний хэрэг мандаж, 40 их наядын хулгайн эрэлд улсаараа гарснаас ...

2025 оны 11 сарын 12, 12 цаг 58 минут
#COP17 Бага хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ажлын албаныхныг хүлээн авч уулзлаа

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 бага хурлыг ...

2025 оны 11 сарын 10, 17 цаг 47 минут
Татвар төлөгч ААН-үүд агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж байна

  Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүд ...

2025 оны 11 сарын 10, 17 цаг 42 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

2025 оны 11 сарын 05, 18 цаг 19 минут
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

2025 оны 11 сарын 05, 17 цаг 45 минут
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
Монгол, Герман улсын байгаль орчны хамтын ажиллагааны хэрэгжилтийг хэлэлцэв

  Монгол Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар ...

2025 оны 10 сарын 28, 17 цаг 16 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
НҮБ-ЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ТҮНШЛЭЛ, ЗОХИЦУУЛАЛТ ХАРИУЦСАН ОРЛОГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 08 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани